2009 оны 2 сарын 16. Франц улс Парис хот Крисинд
Монголын сайхныг дахин дахин бодоцгооё, хүний нутагт өсөж торниж байгаа залуу үэдээ Монголйнхооо ёс заншилаа ярьж өгж, сануулж бай. Түүнд бидний эв нэгдэл хамтын хүч байгаа юм шүүдээ !
Холын холоос ядарч ирсэн зочиндоо цай, хоолоор дайлдаг хамгийн наад захын хүн чанрын тухай ойлголт бидний соёлд байдаг ч үгүй болсон байна, Энэ бол мянган жишээнүүдийн нэг нь.
Биэ биэнийхээ мууд дуралж, биэ биэнээ тогоо руу татдаг тухай 90 оноос л би сонсож эхэлсэн.
Уул нь уг үлгэрийн гол утгийг хэн ч тунгаан боддоггүй шүүдээ !
Үлгэрт . Чөтгөр бүх НҮГЭЛТНҮҮДИЙГ тамын тогоонд хийж бүцалгажээ, Нүгэл хийсэн хүмүүсийн зарим нь тогооноос гарах гэж оролдтол бусад нь хойноос нь татаад гаргадаггүй !
Бидний ам дамжуулан ярьх ёстой гол санаан энэ юм шүүдээ ! гэтэл товчилж байгаа юм гээд Монголчуудын тогооны үлгэр гээд нэрэлчихсэн. Тамын тогооноос гарах гэтэл бусад Монголчууд нь буцаж татаад ! гэж ярьж байгаа хүмүүс яг юу хэлээд байгаагаа ойлгохгүй, Бид биэ биэнээ үзэн яддаг гэж ойлгоод. Сүүлдээ Тамын тогоонд нүгэлтнүүд байжээ гэдгийг санахаа больсон тул, биэ биэнээ тогоо руу татдаг Монголчууд болж байна уу ?
Тэгээд тамыйн тогооноос гарах гэдэг нь Монголоос гарах, Энгийн амьдралаас Амэрик Европ амьдралд орох тухай л мөрөөдөөд байна. Тэр тогооноос зугтсан уу, дэлхийн хэмжээний соёлтой болох гэснээс үү Өөрийн Аав Ээж, Ахмадуудаас тэтгэвэрийн мөнгийг авахаас ичдэггүй тийм хүмүүсдээ болж байна.
Монголд, Төрд, Ард түмэнд мөнгө маш хэрэгтэй ч.
Зөв зүйлд зарцуулагдах бодол нь юуны түрүүнд баймаар байна.
Миний Эх Орондоо оруулж буй мөнгө хэн нэгний карманд бус Миний ирээдүй, хойч үэд зарцуулагдах болно гэсэн баталгаа иргэдэд хэрэгтэй байна.
Сүүлийн үэийн эдийн засгийн хямралыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудлуудыг Манай төрийн удирдлага бусад салбаруудын хамт эрж хайж байгаа үэд, өөрийн санлаа бас бичиж, тунгаах шинэ санаа дэвшүүлмээр санагдаж байна.
Уг хямрал улс бүрд болж байгаа тул, зарим улсуудад Монголд болох дараагийн үр дүнгүүд харагдаж байлаа. Зарим улсуудад хүний амжиргаа маш муудсан тул, хүмүүс амьд байхын тулд тэмцэж байна. Бид сонгох эрх чөлөөний төлөө гэж хашгиран Анхны онцгой байдалд хүргэж байсан бол мөдхөн анхны хэрэглээ болох хоолныхоо төлөө босох цаг дөхөж байна.
Манай шинэ засгийн газрын хамгийн зөв алхмуудын нэг нь ноднин хэрэгжүүлж эхэлсэн Хүнснийхээ тариаг бүрэн өөрсдөө хангах тухай ярьж, хийж эхэлсэн явдал байх.
Бид наад захын хэрэгцээ хүнсээ шийдвэрлэж, ард түмэндээ хүртэцтэй болгож чадах юм бол дараагийн шат ХӨГЖИЛ-руу чиглэж болох юм. Тэр болтол Сансар бодож өлссөн хэвээрээ байх болно.
Энэ эдийн засгийн хямралаас гарах зам хайж байгаа ч Уг хямралын эх үүсвэрийг сайн судлах хэрэгтэй болов уу ?
Миний санаа.
Дэлхийн бүх эдийн засаг өнөөдөр бирж банкууд дээр байна. Ноднин газрын тосны үний өсөлт хэрээс хэтэрч хэд хэдэн рэкордуудыг давсан. Энэ бол дэлхийн дээд түвшинд байгаа хэдэн улс, бизнэсмэнүүдийн явуулга байсан. Үний өсөлтийн ачаар ямарч үйлдвэрлэл явуулдаггүй хүмүүс хувьцаа авч борлуулсаар Үний дээд цэгт хүргэсэн.
Нэфть эхпортолдог компаниудын орлого бараг тав дахин нэмэгдэж байсан.
Тухайн үэд би энэ нэфтийн үнэ бууж болох тухай тэмдэглийг Африк дахь Нэфтийн хаан улсын эдийн засгийн хурдан өсөлтийг хараад бичиж байсан. Тэр үэд 1000 билүү шатхууны станц барихын тулд Монголын хуульд өөрчлөлт оруулахыг бүлэг хүмүүс лобидож байсан.
http://www.amai.mn/аrchives/1540 энэ бол 2005 оны 5 сарын 5 ны өдрийн бичлэг.
Тухайн үэд уг станцууд барьх зөвшөөрөл өгсөн бол угийн хамааралтай байгаа Монгол улс Оросын нэг бизнэсийн бүлгийн мэдэлд бүрэн орох байсан. Оросын бизнесмэнүүд түлшний үнийг унах тухай мэдэж байсан тул ийнхүү яаралтайгаар бидэнд ultimatum шахалт үзүүлсэн.
Эдийн засгийн хямрал эхэлмэгц оросын хөрөнгийн сангийн нэлээд өндөр хувь шууд үгүй болсон. Бирж гэж ийм тоглоом.
Ингээд нэг хэсэг том дэлхийн хэмжээний сэтгэдэг бизнэсмэнүүд хялбар аргаар түлшний өсөлтийн сэнсаацыг далимдуулж мөнгө олсон ч, энэ үний огцом өсөлт маш олон улсуудын эдийн засгийг тогтворгүйжуулж, зармыг нь эдийн засгийн хямралыйн эхний түвшинд оруулсан.
Дэлхийн өнөөгийн эдийн засаг харилцан биэ биэнтэйгээ уялдаа холбоотой болсон тул, тэрхүү улсуудын эдийн засгийн, түлшний хямрал том улсуудад ордог орлогийг багасгасан. Гадаад борлуулалт багссан, хийсвэр өссөн үнэ-д шатсан банк, бизнэсмэнүүдийн цаана зүгээр ажлаа хийж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эргэлтийг бүрдүүлдэг жирийн хүмүүс орлогогүй болсон.
Дэлхийн хэмжээний том корпорацууд дэлхийг хэрхэн удирдаж захирч байгааг нүдээрээ харсан хүний хувьд хэлж байна
Монгол улс авч хэрэгжүүлбэл зохих зүйл ?
Өнөөдрийн хямралын эх үүсвэр нь Амэрик улс. Ганц улсын эдийн засаг доргиоход дэлхий ямар хэмжээний хохирол амсаж байгааг би өдөр бүр аялсан улсуудаасаа харж байна. Тиймээс бид дараагийн хямралын давалгааг урьдчилан харж сэргийлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Дэлхийн улс бүр өөрийнхөө гадаад валютын нөөцөө гадаадын аль нэг улсын мөнгөөр бүрдүүлдэг. Монгол улс нь дэлхийн олон улсуудын адил энэ нөөцөө ДОЛЛАр-т даатгасан байдаг гэж Удирдлагт сурч байхдаа сонсож байсан юм. Өөөрөөр хэлбэл Амэрикт үйлдвэрлсэн цаасан мөнгийг их хэмжээгээр худалдан авч Монгол банкандаа алтныхаа нуустууруу баталгаажуулж хадгалсан гэсэн үг. Гэтэл саяхныг болтол хүчтэй байсан доллар дэлхийн хэмжээнд хямдарч эхэлсэн. Энэ юу хэлээд байна вэ гэвэл ойрын ирээдүйд хамгийн том долларын нуралт нүүрлэх гээд байгаа юм шиг санагдаад байна.
Улс бүр өөрийнхөө цаасан мөнгөний бодлогоо цаана баталгаа болдог алт, болон өөр төрлийн баялгаараа баталгаа болгодог бол, дэлхий маш итгэдэг болсон долларын цаана баталгаажсан алт гэж байхгүй шүү !
Дэлхий дахинаа худалдаж авч байгаа тул, өөрийн баталж чадхаасаа илүү их хэмжээний доллар гүйлгээнд гаргасан. Тэгэхээр үндэсний мөнгөний санд байгаа хөрөнгийг хямралд зориулна гэж байгаа боловч, Монголын түүхэнд гаргасан алдаа тухайн үэд шинэлэг байсан цаасан мөнгөө хэтэрхий ихийг хэвэлсэн тул Инфляцанд хүрч байсантай адил явдал болж магадгүй байна.
Барилга байшин машиныг удаан хугацааны зээлээр өгж байгаа нь тухайн хүний ирээдүйд ажиллаж, банканд тушаах мөнгийг урьдчилан тооцоолж, орж болох орлогийг хийсвэрээр бодож их хэмжээний зээл олгосон.
Бэнзиний түлшнээс болсон чичиргэээ амэрикийн ард түмний эхний хэсэгт нөлөөлж, улмаар энэ байдал жинхэн утгаараа үэрийн урсгал болж байгааг та бүхэн өдөр бүр харж байгаа байх.
Би олон улс орноор аялаад ойлгосон, бодож буй, санаа болгохоор зүйл боллоо. Бид өнөөдөр аль болох хурдан долларынхаа нөөцийг хөрөнгө оруулалт уйл ажилгаанд оруулахгүй бол удалгүй долларын ханш унаж тэр хэмжээний хадгаламж Монголчуудын хөрөнгө ногоон өнгөтэй цаас болно.
Гаднаас ирж буй долларын урсгал зогссоноос болж Монголд долларын ханш өсөөд байгаа ч, дэлхийн эдийн засагт доллар хүчтэй баталгаатай байн агэсэн утга биш юм шүү ! өөрийнхөө бүх хадгаламжаа Долларын ханш хажуугийн ченжид өгч байгаад сандраад солъё гэж бодож байгаа бол, сайн бодоорой!
Монгол төгрөг нь хамаагүй баталгаатай байж магад шүү!
Миний Аав Ээж хоёр 3 хүүхэддээ том болохоор нь амьдралд нь зориулна гэж 20 жил гаруй хуримтлуулсан хөрөнгөө жилийн дотор алдаж байсан тийм туршлагийг харсан хүний хувьд, хамаг итгэл баталгаа нэг өдөр юу ч биш болдгийг маш сайн ойлгож байна.
Энэ байдал та бүхэнтэй тохиолдож магадгүй тул сэргийлж байна.
Ченж зах дээр үнэ нь өсөж байгаа юм чин хэрэгтэй байх гэж масс паньц сэтгэлгээнээсээ ангжирж, дэлхийн эдийн засгийн байдлын талаар мэддэг хүмүүсээс асуугаарай.
Манай удирдлаг хямралаас гархын тулд гаднаас доллар их хэмжээгээр зээлж авч эдийн засагтаа оруулах тухай уншсан. Хятад зэрэг улс саяхан Амэрикт Долларынхаа хадгаламжийг зах зээлд гаргана! гэж Амэрикийн эдийн засгийн баталгааг чичрээсэн , тэгвэл одоо ногоон цаасыг гаргах боломж биэ болж байх шиг байна.
өндөр үнээр авсан доллар шатаад, ямар ч үнэ цэнгүй болчихвол түүнийг дараа хямдааар зарах хэрэг гарна. 1500 т гэдэг нь үнэтэй байгаа шүү!
Зарим нэг нь – Өө сайн байна шт, доллар хямдарвал зээлээ буцаж төлөхөд амар болно шт! гэж АРД-ийн ченж сэтгэлгээгээр битгий сэтгээрэй! Улсын МөНГөН ТЭМДЭГТ болох Төгрөг ДОЛЛАР-т уяатай байдаг юм шүү!
Манай бүх экспорт Төгрөгөөр бус Доллар-аар тоологддог, тэгхээр Доллар төгрөгийг цуг авч залгаж магад, суулд зээлээ төлхийн тулд улсынхаа үнэт зүйл, бүрэн бүтэн байдлын баталгаа болсон газар нутгаараа төлөх хэрэг гарна шүү.
Нөгөөтэйгүүр Монгол үндэснийхээ төгрөгний баталгааг бас давхар унгаж, Бид бүхний эдийн засгийн байдлыг хийсвэрээр унгаж байна шүү! Сүүлд бид бүхэн хохирч болно.
эдийн засгийн систэмээ алдаж байгаа нь өдөр бүр мянга мянгаараа халагдаж буй ажилчдын тоо, хаагдаж буй эдийн засгийн том тулгуур байсан үйлдвэрүүд, худалдан авах чадвар муудснаас үйлдсэн бүх салбарын эргэлтийн удаашрал гээд гинж улам гунзгий явсаар байна.
Олон жилээр байр хэрглээний өрөө банкинд төлж байсан иргэд төлбөрийн чадваргүй болж байгаа нь эцэст нь Соёл ёс заншил, итгэл өөр ард түмний жинхэнэ нүүр царайг харуулж ч магад.
АМЭРИКАН ДРЭАМ үгүй болж байна.
Бид үүнд бэлэн үү ?
Бид гададад амьдарч буй Монголчуудаасаа тухайн улсад өрнөж байгаа байдлын талаар асуулга явуулдаг судалгааны байгууллага засгийн хажууд биэ болговол, элчин Сайдын яамнаас дутхааргүй бодит мэдээлэл дэлхийн олон улс орнуудаас цуглуулж магад.
Үргэлжилэл бий !
February 16, 2009
| 1,233 Үзсэн 






















Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
за, залуу минь эруул саруул, эрч хучтэй сайн яваад энхрий Монгол орондоо ирээрэй. нутгийн чинь уулс тушиж явдаг юм гэнэ лээ шуу.
hey suuliin uyed yasan ih uls tor ediin zasgiin emzeg asuudluud bicheed bainaa. gadaadad yavj bhad mongol ruugaa ergej harahaar tendeh ymnuud ni bullshit sanagdah uye bii l dee…
Sain baina uu Amai? Bicheed baigaaraa! Ene blogd orj baigaa humuus bichij baigaa zuiluud deer sanlaa bichin biz, chamd yu bichih yu bichihgui baih talaar zaagaad baigaag er oilgohgui yum. Hun yugaa bichih boloh huviin hereg shuudee!
Uls tur unshmaargui bol tegeed uur ayaliin temdegliig unshin bizdee.
Ayalaad setgelgee chin herhen uurchlugduj baigaa talaar bicheed baigaaraa! Ayaliig chin bish, setgelgeeg chin unshih durtai unshigch.
Amjilt husii!
Amai chinii bichsen ergetsyylliig unshlaa.Ynekheer chinii bodoj baigaa shig alsiin kharaag manai uls tord suuj baigaa khymyys ch,ediin zasagchid ch olj kharakhgyi baigaa jm shig setgegdliig Mongoliin tukhai internetiin medeenyyd toryylj baina.Ted zygeer l busdiin amaar budaa idekhees bish ene khjmral jg junaas bolson,Mongold tyyniig kherkhen davan tuulakh arga zamiin talaar jrikhgyi ,kharin eronkhiidoo Amerikt garsan ene khjmral Mongold bas davtagdaj baigaa tul Khjtadaas 3 milliard $,oor gazraas bas ikh khemjeenii $ zeelekh zamaar l ene khjmralaas garna gej jrig baina.Getel ynendee $ tsaas bolj ekhel bui ene yed tiim khemjeenii mongo Mongoliig khjmralaas gargakhad bas bagadaj,akhin mongo zeelekh tukhai jrikh tsag irj,tyynii baritsaand uls ,oron maani bykhleeree orokh baikha gesen bodliig toryylj baina.Chinii ene ankhaaruulgiig Mongoliin tord baigaa khymyys unshaachgyi suuj baigaa gej bodoj baina.Chi ene ankhaaruulgaa eronkhii saidad bichvel jasan jm be?Ternii khevlel,medeelliin albanii meil khajgiig jvuulij.
press.office@prime.pmis.gov.mn,
info@open-government.mn.Iim 2 khajgiig bi eronkhii said S.Bayariin ongorson onii 9 sard gargasan”Gadaadad bui Mongolchuuddaa”gesen urialgaaas ni khuulj avsan jm.Ter bichikhdee “Gadaadad bui Mongolchuud ekh orniikhoo khogjil,tsetsegleltiig deeshlyylekhed khuvi nemer bolgoj shine sanaa,biznes,tekhnologi,jijig dund yildveriin tosol,yzsen kharsan ekh orondoo kheregjyylj bolokh bykh zyileer tuslakhiig urialj baisan jm.Tegekhleer chinii ene bykh sanaa ,onoo khjmralaas garakh bodlogiig bolovsruulakhad ni tyynd tuslakh baikhaa gej bodoj baina.
Sain uu? Amai and, chamaig end irseniig chini l say l medlee. Chi odoo Parisd baigaa chamtai uulzaj boloh uu? Nadad medegdeerei! Erka esbel chi 0682832816 geed manai naiziin utasaar yriarai! Hereb bi baihgui bol oortoigoo holbogdoh utasaa uldeegeere!
Amai bi chinii heleh geed baigaa zviliig oilgoj bn aa hvn gadagshaa yawahaaraa ter vzej harsan zvilee eh orontoigoo haritsuuldag yum bn le gehdee bi hartsiulahda Mongoloo yaj iim bolgoh yawal hugjih vv gej boddog bolhoos bish eh ornoo muulj eh orondoo tursunduu gutarch yawaagvi ee chi ch gesen nadtai adilhan bodoltoi yum bn aa.Chinii aylald amjilt hvsie.
hi amai amjilt huseyeee chamd iim ikh zorig huch bgaa ym chin eruul saruul nutagtaaan butsaj ireerei…
Chamaig baga bhiin l 23 r surguulid bhad l uhaantaai zaluu gej boddog blaa… chmg ingeed yvj bgad uneheeer baharhah setgel turj bna!
Amjilt amjilt amjilt
hamgiin gol ni biyeeen bodooroi
hi bi chinii ene hiij bgaa zuileer chini vnheer ih bharhaj bna chamshig setegdeg olon mongol zaluus bga bich bs tednii 1-bich bs olon gazaraar ywj uzeegui ch.delhiin hugjiltei orond amidarch endii hujil bolno humuusiin hariltsaa geel mabaid heregtei awch bloh buhel zuiliig sudal bna chamd amjilt husiy chamtai adil bodoltoi olon zaluus bga shuu…