img_6682

2009 оны 2 сарын 16 ны өдөр Франц улс, Парис хот. Криссийнд.

Би хүний нутгаар аялж явахдаа Эх оронд маань юу болж байгааг ямагт мэдхийг хүсдэг юм.
Сүүлийн үэийн эдийн засгийн хямрал Монголчуудыг дөнгөж өнөөдөр хүрээд байгаа юм шиг яриад байгаа хүмүүс харагдлаа.
Аль 90 оноос л бид эдийн засгийн хямралд байгаа шүүдээ !

Дэлхийн өнөө маргаашгүй амтлах гээд байгаа зуйлийг бид аль 90ээд оноос эдэлж байгаашт !

Гэхдээ энэ удаагийн том хямралын давалгаа ноднин бэнзиний үеэс эхэлсэн гэж тооцох хэрэгтэй. Энэ хямрал Монголчуудад, төр засагт бүх алдаануудаа ухаархад хүргэж байна.

90-ээд оноос эхэлэн хүн бүр төрийн өмчийг тал бүр зулгаасан , нэг нь трактор, нөгөөх нь түлш харин гуравдахад тарианы үртэй үлдсэн гашуун туршлаг байгаа биздээ. Дээд албан тушаалтнууд ч энэ ажилгаанд оролцсон,

Том нүсэр байшингийн эзэмшхийн тулд дотор нь байсан эд анги, үйлдвэрийн тоноглолыг үрэн таран хийсэн. Жишээнүүдийг тухайн үэд балчир байсан бол аав ээж ах эгч нараасаа асуугааараа

Төрд бодлого явуулах ямарч хөрөнгөгүй орлогийн эх үүсвэргүй болсон тул ганц байгаа уурхайндаа түшиглсэн. Эрдэнэт улсын төсвийн бараг 50 гаруй хувийг даадаг гэсэн. Бүхэл бүтэн үндэстэн юм хийж чадхаа больж ганц үйлдвэрийг сааж амьдран гэхээр ямар байдалтай байгаагаа ойлгох байх. Тэгээд шинэ уурхайнаас бас хун бур бэлнээр мөнгө авах гэж дайраад байдаг, Тэр Эмнэлгийг сайжруулах, боловсролын санг дээшлүүлж, ард иргэдээ ухаантай болгох тухай яагаад ярьхгүй байнаа ?

Хуучин эх орныхоо хэрэгцээг бүрэн хангаж гадагшаанаа хүнс ногоо мах гаргадаг байсан улс өнөөдөр хамгийн наад захын хэрэгцээ махаа ч бүрэн хангаж чадахгүй байна. Жижиг махны чэнжүүд– Ард түмний амьжиргааг хамгаалж үнийг хямд байлгах төрийн ажлыг ! гартаа авсан , бусад хүнсний хангалтын талаар бус, орж ирж буй хүнсний аюулгүйн баталгаа ярьсан байдалтай байна.

Бид өмнө зохион байгуулагдаж чадаж байсан хүмүүс юу болоод биэ биэнээсээ зугтаж, үзэн яддаг болчихвоо ? Би багадаа цагдаа болж, ард иргэдээ хамгаална гэж мөрөөддөг байсан, гэтэл өнөөдөр Эрийн Адаг Цагдаа гэж яриад, өнөөдөр Улс төрд орж баяжих тухай ярьхгүй хүн алга. Нүдэн дээр Лоби гарч байхад хэнч учир шалтгааныг нь сонирхохгүй.

Ард түмэн амиа бодож эхэлхэд юу болдгийг бид амьдралаараа амсаж байна.

өнөөдөр Улс Төрчид, Эдийн засагчид яг юунаас энэ бүх байдал болов оо гэж ярьх завгүй байгаа бололтой, гэхдээ нэг өдөр бүгдээрээ хамтарч байгаад –Монгол улс шинэ орчинд хөлөө алдсан шалтгаануудыг олж, түүн дээрээ хамтдаа сургамж авах байх.

Дэлхийн аялсан орнуудаар явахад хүмүүс Монгол гэж сонсоод асуудаг асуулт.

– Монголчууд зуднаар хамаг малаа алдснаас болж ядуурсан гэсэн ! Тийм, 2000 онд түүхэнд гарж байгаагүй гэхээр зуд болж олон хүн амь насаа алдаж,10 сая гаруй мал үрэгдснээс болж нүүдэлчид нэн ядуу эгнээнд орж байсан юм. Өнөөдрийн Улаанбаатар хот гэдэг бол төвдөө жирийн хөгжилтэй гэмээр хотын дүр төрхтэй ч эргэн тойрондоо хээр талаас нүүж ирсэн олон зуун мянган малчид Гэр хороолол гэдэг дүүргүүдэд амьдардаг юм. Нооль ус ари нь цахилгаанчгүй.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс болж ямарч хөрөнгөгүй хүмүүс хотруу амьдрал хайхаар явхаас өөр аргагүй . өнөөдөр ч энэ нүүдэл үргэлжилсээр байгаа. Маш харамсалтай явдал.
Хээр талд эрх чөлөөтэй амьдарч, хэн нэгэн банкирын хөрөнгийг хүүгээр өсгөх гэж зовохгүй, амьдралынхаа хэрэгцээгээ үржүүлсэн малынхаа үр шимээр хүртдэг байсан.
Одоо хотын соёлыг ойлгох гэж , дасан цохицох гэж зутарч байгаа.
Хотын соёл нүүдэлчдээс шаал өөр тул, тэд маш их ад үзэгддэг.

Гэхдээ өнөөдөр малын тоо 40 сая гарсан ч, нүүдэлчдийн амьдрал буцаад тэр хэвэндээ орох хэцүү байгаа.

Миний бодол.
Социальзмийн үэд Төр малыг хариуцаж, даатгаж, шаардлагатай бол тусалдаг байсан. Тэр систэмээ өнөөг хүртэл хадгалсаар байгаа, Төрийн мөнгө жил бүр малчдад очдог, гэхдээ хуучин төрийн мал малласан ч ам тосддог байсан хүмүүс малаа хувчилж байгаа гэж Төрийг орлоггүй болгосон тул өнөөдөр Төрийн дэмжлэг байхгүй хөдөө амьдрах улам бүр хэцүү болж байгаа.

Бүх мал хувьд гарж байн гэж малчдаас ордог байсан хуучны орлог үгүйлэгдээд байгаа тул өнөөдөр хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсрол соёлын ажилд зарцуулах мөнгө байхгүй байна.
Арай гэж улсынхаа анхны хэрэгцээг хангах тухай бодож байна. (Тансаг хэрэглээ)

Өнөөдрийн хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд зөвхөн Малчдын анхны хэрэгцээг л хангаж байна шүүдээ, тэгээд тэр төсөв нь юуны түрүүнд ганц байдаг Эрдэнэт үйлдвэрийн орлог, тэгээд татвар төлөгчдийн мөнгө, хамгийн сүүлд гадаадын зээл тусламжаар бүрдэнэ.

Малчид төр хоёр хамтарч биэ биэнээ дэмждэг, систэмийг эргүүлж бүрдүүлэхгүй бол байдал улам хэцүүдэн. Зөвхөн ард түмэндээ хямд махан бүтээгдэхүүн хүргэж байгаа бол болоо гэсэн бодлогоосоо, Малчидаа сайжруулъя, хадгалъя ! гэсэн хөтөлбөрүүд үгүйлэгдэж байна.
Малчдыг фэрм болгон гэж зарим хүн хэлж байсан.

Энэ дэлхий дээр байгаа сүүлчийн нүүдэлчний соёл иргэншлийг устгах тийм чухал байна уу ?
Хүн бүр огт хэргэлдэггүй, эсвэл амьдралдаа нэг л удаа хэргэлэх зүйл авхын тулд ажиллаж хамаг амьдралаа бардаг тийм нийгэм хамгийн сайхан нь гэж итгэхээ болих цаг боллоо !
Шилээ арчъя !
Амэрикт байхад амьдарч байсан байранд нэгэн залуу БЭНЗ С 600 авсан байлаа, тухайн дүүрэгт ийм хар машин ховор бөгөөд, тэрхүү залуу Банкинд зээлээр авсан машиныхаа мөнгийг төлөх гэж 2 ажил хийдэг гэсэн, тухайн машиныг унах боломж долоо хоногт ганц !

Сайн хэрэглэл авах нь муу гэж хэлж байгаа юм биш, бодит байдлыг хараачээ гэж байгаа юм.

Бас нэг асуудаг зүйл бол – Танай улсад олон мянган өнчин хүүхдүүд амьдардаг гэсэн !
Тиймээ, үнэн. Бид 90 оноос хойш улс төр, эдийн засгийн хямралд орсон тул нийгмийн халамж буурсан юм.
Гэж хэлдэг нь албан ёсны хариулт шүүдээ ! Яг үнэн хэрэгтээ 90 оны барууны соёлын шүтэн бишрэлтээс болж Монголчууд хүн чанраа алдсан юм. Барууны соёл хэдэн зуун жилээр Боловсрол, шинжлэх ухаан соёлоо хөгжүүлсний үр шимийг өнөөдөр эдлэж байгаа бол бид түүнийг нь нэг л удаа шууд авах гээд байдаг. Тэр сармагчлал нь хэрээс хэтэрч тухайн бүтээгдэхүүн, брэнд түүхийг нь ч мэдэхгүй байж зурагт хэвлэл мэдээллээр гарч байгаа юм чинь модны, зөв байх ёстой гэж итгээд байдаг.

Бидний өнөөгийн шүтэн бишрээд байгаа Амэрик улсын өөрийх нь хөгжлийн түүх шаал өөр шүүдээ. Олон соёл иргэншил, үндэстэнгүүд хамтарч амьдрахын тулд маш олон хувьсгал, иргэний дайнуудыг давж байж өнөөгийн нэгдсэн улсын хөгжлийг бүтээсэн юм шүүдээ.
Амэрик мөрөөдөл ( Амэрикан дрэам) гэдэг нь мөнгө байвал юу ч авч болно ! Энэ үзэл баримтлалыг ТВ, Шоубизнэс, Сонин сэтгүүлээр иргэддээ заадаг тул, Ямарваа нэгэн хүний бүх хүч чадлыг Мөнгөний төлөөх тэмцэлд зарцуулуулдаг юм. Тиймээс тансаг байр, тансаг унаа, дансан дахь мөнгө гэдэг нь тухай нь хүний нийгэм дахь байр суурийг илэрхийлдэг юм.
Энэ бол хүн төрлөхтнийг нэг дор байлгаж чадах хамгийн том хүчин зүйл. Үүнээс өмнө Шашин, мөрөөдөл, яс угсаагаар нэгтгэх гэж оролдож байсан ч, түүхээс хархад амжилт олоогүй шүүдээ !
Тэгвэл Монголчууд энэ үзэл сурталыг дагвал хөгжих юм уу ?

Барууны хөгжлийн үр шим болох эцсийн бүтээгдэхүүнийг л авч хэргэлчихээд өөрсдийгөө лаг болж байна, хөгжиж байна гэж итгээд байгаа нь буруу. Бид тухайн соёл хөгжил дэвшлийг ойлгож цуг ажиллах хэрэгтэй байгаа юм.

Монголын түүхэнд ийм олон өнчин хүүхдүүдтэй байсан үэ бол Дайны үэд байх, гэхдээ амьдрал хэцүү ч хүмүүсд хүн сэтгэл гэж байсан юм шүүдээ ! Хүүхэд зун амьд гарч болно гэтэл өвөл осгож, өлсөж үхнэ биздээ, тиймээс хуучин өнчин хүүхэд байх юм бол, заавал нэг айл түүнийг үрчилж авдаг байсан. Учиргүй хүүхэд нь бололгүй аяг таваг угаадаг байсан байж болно, гэхдээ л өдрийн идэх хоол, унтах байр, аюулгүй байдлынхаа төлөө өдөр бүр санаа зовж байгаагүй байх.

Хүүхэд нас гэдэг бол тоглож наадаж, амьдралын гүн ухааныг аав ээж, өвөө эмээгээсээ сурч байдаг шинэхэн юу ч бичээгүй дэвтэр шүүдээ. Тийм ариун зүйлийг бид хамгаалах тухай ч бодохгүй, гудамжинд үл хайхран явж байгаа нь бид ямар хүмүүс болсныг илэрхийлж байгаа юм. Залуу үэ бидний муулж заншсан комуньзмын үэд ч хүүхдийг гадаа зутраах тухай төсөөлөхчгүй байсан биздээ. Өнчин хүүхдүүдийн тусгай байртай хоол ундтай, соёл урлаг унтах байртай. Хүүхэд энэ дэлхийд амьдрах хамгийн наад захын хэрэгцээг нь хангаж байсан.

Харин одоо ?

Бид эдгээр хүүхдүүдийн хажуугаар хараагүй юмшиг өнгөрч, бид гэртээ халуун цайгаа угаад дулаахан орондоо унтаж байх үэд тэдгээр хүүхдүүд яаж шүү байна гэж бодно ?

Төр засгийн үүрэг тул өнчин хүүхдийг асрах тал дээр албан ажлаа хийж байх шиг байна, гэхдээ тийм ч амжилттай болохгүй байгаа нь харагдаж байна, харин бид тэдэнд туслахын тулд гадаа мөнгө өгөх эсвэл хааяа нэг хоол өгхөөс өөр юу хийж байна ? Нэг удаа удаа аргалж болно, гэтэл маргааш буцаад өлсөн.

Монголын зарим нэг хүний өдөр тутмын хэрэгцээндээ бус, тансаглалд зарцуулж байгаа тэр мөнгөөр нэг байтугай нэлээд олон өнчин хүүхдийн амьдралыг сайжруулж болхоор байна.
Үүгээрээ үнэтэй машин, тансаг хэрэглээг үгүйсгэж байгаа юм биш, зүгээр ямарч хэрэглээ орчиндоо таарсан байдаг юм гэж анхааруулах гэсэн юм. Толь дугууг мань хүсчихвий гэж санаа зовж эдлэл хэрэглэх нь хэр байдаг вэ ? гэсэн асуулт сүүлд асуух гэсэн юм.

Бас нэг асуудаг асуулт бол – Танайд иргэний дайн гарсан гэсэн !
Тиймээ, Төр иргэд хоёр биэ биэнээ сонсохоо больсноос болж ийм байдал биэ болсон юм. 2008 оны долоон сарын нэгний өдөр, гэхдээ ганцхан удаа ! өнөөдөр аюул байхгүй, тайван улс, цагдаад хүртэл буу байдаггүй, буу зэвсэгтэй дээрэм энээ тэрээ гэсэн та нарын гэмт хэргийн мэдээнүүд одоохондоо бидэнд алга байна. Гэж хариулдаг юм.

Гэхдээ уг явдлын цаад үр дагвар нь өөр шүүдээ !

Бид дэлхийд танигдсан тийм улс гэж өөрсднийгөө итгүүлхээ больцгоой, бодит байдлыг харах хэрэгтэй. Аль 800 жилийн өмнө их хаан том гүрэн байгуулж байсан, нүүдэлчин соёлтой гэсэн мдээллийг заадаг ч өнөөдрийн хувьд ЗУД, Өнчин хүүхдүүд, тэгээд Иргэний Дайнаас өөр ямарч мэдээлэлгүй улс байна.

- Энэ улс гэж байдаг юм уу ?
- Монгол гэж Хуучны домог байх гэж сонссон,
- Танай улс ядуу гэсэн ?
- Монгол гэдэг чин Тахир дутуу буюу Монголойд (Монголиан) гэсэн утгатай холбоотой юу ?
- Та нар Төр булаалцалдаж Цагдаагийн улс болж байгаа гэсэн
- Танай улс гадны нөлөөнд байдаг байх, юм бүхнээ зардаг гэсэн. Санлаа хүртэл.
- Монголчууд уул нь гоё сайхан хүмүүс байдаг гэж сонсож байсан.
- Танай байгал гэж үзэгслэнтэй, соёл иргэншлийн бузар гар хүрээгүй гэдгийм байна лээ !

Гэх мэтчилэн анхны сэтгэгдлүүдийн дунд Монголчууд өнөөдөр олигтой зүйл хийж байна гэсэн ганц ч үг байхгүй байгаа биз !
Хуучин байсан түүхээ зарж дууслаа. Одоо байгалиа соёлтойгоо, харин дараа юугаа зарах уу ?
Байгал дэлхийгээ хайралж хамгаалах нь Монгол хүний мөн чанар гэж итгэдэг хүн төрлөхтний тоололд багтхааргүй нүүдлийн соёл иргэншилтэй улсууд өнөөдөр шинэ зүйл бүтээх тухай ярьхгүй байгалийнхаа баялгийг борлуулж, түүгээр тансаг гар утас, машин байшин авах тухай мөрөөдөж байдаг. Тэгээд хэр их бага хүртэх тухай ХООРОНДОО маргалдан.

Хөгжилтэй орнуудад анзаарсан нэгэн нийтлэг онцлог бол, тухайн улсад амьдарч буй иргэд, эсвэл нэг үндэстэнгүүд хоорондоо зохион байгуулагдах нэгдэх, нэг бодлогийг баримтлахын ач холбогдлыг иргэддээ багаас нь заасан байдаг юм байна.

Франц иргэдээ гадны ухуул сурталчллаас хамгаалахын тулд гадны Кинонд хүртэл онцгой татвар тавьж байна шүүдээ ! Үүнийг жинхэнэ дотоод бодлого гэх байх.
Гадаадад очиж хүний төлөө боол хийснээс эх орноо хөгжүүлэх нь хамаагүй дээрээс гадна цаг хугацааны хувьд тогтвортой ! гэж бодож байна.

Харин бид ?

Үргэлжилэл бий.

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

ХОЛ БАЙГАА Ч НУТАГТАА САНААД ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

ТАРЧЛААН wrote on 2009/02/16 - 12:01
#2

Gadaadad ochij hunii tuluu bool hiisnees eh ornoo hugjuuleh n hamaagui deerees gadna tsag hugtsaanii huvid togtvortoi ! gej bodoj bain.
SUULCHIIN EN UGUULBER TAALAGDLAA.UNEN SHD.GEHDE AMIJIRGAGA DEESHLULEH GESEN TER HUMUST 100% BURUU UGMURGUI BN.
AMAI CHI 7SARIN NEGNI UIL YAVDLIG IRGENII DAIN GEJ NERLED BGA YMU.ARAI CH DAIN GEJ HELEHGUI BAIHAA.TER BOL ZUVHUN NEG UDUR BOLSON UIL YAVDAL, MURGULDUUN GEJ OILGOJ BGAA.GEHDE 5N HUN ERDENET AMIA ALDSAN YAVDAL BOL MASH IH HARAMSMAR BAISAN.
chi zuger engiin saihan sedver bichech.turun neg huhed udur tutminxa amidralin talar hedii her zardal gargadag tuhaiga bichech gesen baisan.tiim temdeglel bichvel humust iluu dotno hureh bha gej bodoj bn.

buya wrote on 2009/02/16 - 15:10
#3

chi yor ni bodloo undseer ni oorchloh heregtei yum baina.
yun ch gutruu bodoltoi yum be dee.
yum bugdiig muulna gej baihgui sh dee. bid nar harin ch delhiin 3-1 ees ni iluu bayan saihan yavj l baina dag.

anand wrote on 2009/11/25 - 06:31
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.