Luang Prabang Laos (20)

2013 оны 4 сарын 14

Монгол Бадарчин 3-р аян. 73 дахь улс Лаосын Луанг Прабанг хот

Аав, Ээж, миний шавь Отгоо нар 73 дахь улс Лаосын нийслэлд бууж, холын замын нэгээхэн хэсгийг хамт туулж, нуруун дээр байгаа олон жилийн ачааллыг бага ч болов хөнгөлөхөөр ирсэн байв.

-35 хэмээс гуравдугаар аянд гараад, зүүн өмнөд Азийн халуун бөгчим + 40 хэмийн орчинд өдөр шөнөгүй хэдэн сар явсан надад, дөрвөн хүний аяллын хөтөлбөр, төсөв, ахмад насны аав ээжийн эрүүл мэндэд анхаарч явах амаргүй байв.

Гэхдээ холын замын энэ олон жилд анх удаа аав ээждээ өөрийн ертөнцөө танилцуулж, Азийн улсуудын амьдралыг үзүүлж байгаадаа баяртай, бас бардам байв.mongol badarchin books taivshir

Бид дөрөв Лаос улсын нийслэл Вьентьянаас замд гарч, гуравдах хот Лунг Пра Банг-ын Миконг мөрний эрэг дээр, нэгэн гэр бүл ажиллуулдаг боломжийн буудалд бууцгаалаа.

Luang Prabang Laos (4)

Luang Prabang Laos (2)

Luang Prabang Laos (3)

Өглөө эрт, энэ хотын уулын орой(манайхаар бол зайсан гэмээр) дээрх буддын шашны сүмд нь мөргөж, хотыг уулын оройгоос нь харж, жуулчдын гудмын цайны газар хооллож, “Усны баяр” гэх нутгийн үндэсний баярт оролцож, таних танихгүй Лаочууд болон жуулчидтай усан буугаар байлдаж, Миконг мөрөнг ширтэн, хэвтдэг хамгийн гоё лаунж-д амны цангаа гарган амраад, нутгийн хүмүүс оройн хоолоо иддэг, худалдааны гудамжинд сонин хачин, элдэв хоолоор хооллоод, тэгээд аав ээжээ өрөөнд нь амраалаа.

Luang Prabang Laos (5)

Luang Prabang Laos (8)

Luang Prabang Laos (7)

Luang Prabang Laos (9)

Luang Prabang Laos (10)

Luang Prabang Laos (11)

Luang Prabang Laos (13)

Харин би Отгоо дүүг дагуулан нутгийн баярын тоглолтыг сонирхон, залуусын бааранд доргихоор явж, өдрийн алжаалыг тайлах болов.

Ганцаараа бус нийтдээ 4 хүний амралт чөлөөт цагийг зөв зохицуулна гэдэг амаргүй, тиймээс дүүд зарим нэг ачааг үүрүүлсэн юм. Аяллын үеийн зураг авна гэдэг үүргийг  дүү маань хариуцлагатай гүйцэтгэж, миний ажлыг нэг хэсгийг хөнгөвчлөв. Өдөр бүр хүнд цүнхний хажуугаар хүнд зургийн апарат зүүж явна гэдэг амаргүй.

Монгол Бадарчин төсөлд сайн дураараа, сэтгэл зүрхээ зориулан ажилласан дүүд бие дааж аялах чадварыг суулгахын тулд, байнга хажууд нь зааварчилж, энэ бол аялал биш амьдралын хичээл гэдгийг ойлгуулахыг хичээв.

Дараа биеэ даан аялахад энэ туршлага суурь нь болох тул.

Нөгөөтэйгүүр ХААИС-ийн, аялал жуулчлалын ангийг төгссөн Монгол залуу ямар төвшинд бэлтгэгдсэн байгааг анзаарсан юм. Мэдээж мэргэжлийн сургалттай ОУХД-ийг яаж гүйцэх вэ, гэхдээ л тэрээр чадах чинээгээрээ Дэлхий ертөнцтэй танилцах амьдралынхаа анхны аяллыг сайн давж байв.

Нутгийн залуус болон гадны жуулчид цугласан бааранд Отгоо дүү гадны залуустай танилцаж, чөлөөтэй харилцаж эхлэх үедээ англи хэл, нийгэм, соёл судлалын том дадлага хийнэ.

Дүү маань нэг мэдэхэд алга болж, Бразилийн үзэсгэлэнт хоёр охины голд суусан, чөлөөтэй харилцаж, инээдтэй хошин яриагаараа тэднийг хөгжөөж  байсан нь намайг үнэхээр гайхшруулж, бас баярлуулав.

Бидний буудлаас холгүй газар, шөнөөр гэртээ харихад аюулгүй улсад байсан болохоор өөрийнхөөрөө байг гээд би шинэ танилцсан хүмүүстэй өөр газар орж үзэхээр явлаа.

Шөнө өрөөндөө ирэхэд, Аав Ээж маань унтаагүй биднийг хүлээнгээ, өдрийн хөтөлбөрийн сонин хачныг ярилцан хэвтэж байв. Унтахаар завдаж, хөнжилдөө ороод удаагүй байтал, Отгоо сонин мэдээ дуулсан гэсээр, баярласан царайтай орж ирлээ.

Жааяа ах, Оюунаа эгч, Золоо ахаа! маргааш өглөө маш сонирхолтой үйл явдал болох юм байна. Хотын энэ хэсгийн гудамжинд, нар мандах үеэр сармагчингууд олноороо орж ирнэ гэнэ. Тэгээд нутгийн хүмүүс тэднийг хооллож, өргөл барих юм байна. Өглөө хамт явж, үзье.

Миконг мөрний эргийн манай талд байрлах, Луанг Пра Банг хотын төвд орших ууланд гарахад ганц ч сармагчин харагдаагүй. Голын нөгөө эргээс сэлж, эсвэл гүүрээр орж ирдэг юм болов уу? Хойд зүгээс бүх хотыг туулаад энд ирж хүмүүсийн өргөлийг хүртдэг юм болов уу гэж бид бодлоо. Яаж ч байсан өглөө гэрийхнийг сэрээж, ийм сонин байгалийн үзэгдлийг үзүүлье гэж бодоод, орондоо орж унтлаа.

Дэлхийн хаана ч ийм сонин зүйл үзэж байгаагүй болохоор…

Үүрийн таван цагийн үед Отгоо сэрээд ганцаараа гараад явлаа. Аав бас удалгүй сэрж, сониуч зан нь хөдөлсөн бололтой, хотод олноор орж ирэн хоол хүртдэг сармагчингуудыг үзэхээр яаран гарав.

Ээж, бид хоёр ядарсан байсан болохоор залхуурч, нойроо харамлана, сонин мэдээ хүлээж үлдэв.

Удалгүй Аав орж ирэн, ямарч сармагчин алга, Отгоог ч олсонгүй гэв.

Нойрмог байсан ч, Отгоо маань үүрээр ганцаар гарч яваад, Аавтай таараагүй гэхээр яасан юм болдоо гэж санаа зовов.

Сонирхолтой зүйл үзсэнээ хуваалцана гэж Аав Ээж хоёр бас хүлээж хэвтлээ.

Хэсэг хугацааны дараа хаалга онгойж. -Яана аа би буруу орчуулга хийжээ. Монк буюу Лам гэх англи үгийг Монки буюу сармагчин гэдэг үгтэй андуурчээ гэж санаа нь зовчихсон зогсож байв.

Өглөөний 7 цагийн үед манай өрөөнөөс инээд тасрахгүй нилээд удав.

Яаж тэр олон сармагчингууд хотын төвд ирдэг юм болоо? Гэдгийг Аав Ээж бас бодож олох гэж шөнийг өнгөрөөсөн тухайгаа ярилцаж, дахин дахин хөхрөлдлөө.

Ингээд Отгоо аяллын эхний гоё онигоотой болов.

Нэгэнт сэрсэн байсан болохоор, бүгдээрээ нүүр гараа угааж, хувцасаа өмсөөд, гудамжинд цуглах лам нарыг харахаар гарцгаалаа.

8 цагийн үе гэхэд бид, хүнгүй шахуу гудамжуудад дөнгөж нээгдсэн ил цайны газар хөнгөн цай ууж, лам нарыг харахаар хүлээлээ.

14 дүгээр зуунаас эдүүгээ хүртэл өдөр бүр үргэлжилж байгаа “Ламд өргөл өгөх ёслол” үнэхээр сонин санагдав. Лаос улсын залуу хүн бүр цэрэгт явж ирээд, буддын сүмд жил ном сонсох үүрэгтэй байдаг болохоор, шашны гүн ухааныг суралцаж байгаа залуусыг хотоороо нийлж хооллодог энэ соёлыг үнэхээр хүндэлмээр санагдлаа.

Luang Prabang Laos (14)

IMG_3038

Тухайн гудманд үйл ажиллагаа явуулдаг, амьдардаг айл бүрийн хүмүүс цагаан будаа болон төрөл бүрийн амттан, хоол бэлджээ.

Эмэгтэйчүүд нь энгэр, мөр, хөлөө гаргах, ламд хүрэх, ламаас дээгүүр байх, ярихыг цээрлэнэ, өвдөглөн сууж, бэлдэж авчирсан хоолоо урьдаа тавин лам нарыг хүлээж байв.

Гэгээрэлд хүрэх гэж хичээж байгаа эрэгтэй хүнийг нэг л зүйл сатааруулдаг шүү дээ.

Хэрвээ гадны хүн Буддын шашинтай бол бас хоол бэлдэж, эсвэл буудлынхаа хоолны газар тусгай хоол бэлдүүлж, энэ хүмүүсийн адил сууж болохыг сүүлд мэдсэн болохоор бид хөндлөнгийн үзэгчийн сууринаас энэ сайхан үйл хэргийг харлаа.

IMG_2982

Эдийн шуналгүй, гэгээрэхийг номлодог Буддын соёлд, лам нар ашиг хонжоо хайж, мөнгөний бизнес хийх ёс байдаггүй болохоор, ийнхүү нутгийн иргэд дүү нараа хооллож байгаа нь гайхамшигтай хэрэг байлаа.

Ямар сайхан нийтэч, биеэ биенээ хүндэлж, дэмждэг үндэстэн бэ гэж Лаосчуудын талаар тогтсон ойлголт улам бүр бэхжлээ.

Бид юу болохыг тухайн үед яг сайн ойлгохгүй байсан болохоор, цугласан хүмүүсийг харж хэсэг зогслоо.

Отгоо бид хоёр сэтгүүлч мэргэжилдээ гүн итгэсэн хүмүүс болохоор  эргэн тойрны үйл явдлыг зургийн санамжиндаа хадгалсаар.

Аялал жуулчлалын номд, уг арга хэмжээнд оролцохдоо аппаратныхаа гэрлийг битгий хэрэглээрэй , энэ бол шоу биш, нутгийн хүмүүсийн олон зуун жил, тогтмол хийж байгаа ёс үйлдэл шүү, тэдний мөргөл бясалгалыг хүндлээрэй  гэсэн анхааруулга байдгийг ажиглаагүй болохоор, юу ч мэддэггүй сонирхогчид гоё зураг дарах гэж буруу зүйл хийж байснаа дараа нь л ойлгосон юм.

IMG_3042

Сүм хийдүүд байдаг зүгээс, ар араасаа зөөлөн алхах, улбар шар нөмрөгтэй лам нарын цуваа дөхөөд ирлээ. Хөл нүцгэн, урдаа бөмбөлөг хэлбэртэй төмөр сав үүрсэн буддын шавь нарт нутгийн хүмүүс хоолоо өргөж эхлэв.

Сав дүүрэн будаа жигнэсэн байна, түүнийгээ гараараа атгана хүн бүрт тэнцүү хуваан өгч байна. Харин зарим нь будаагаа навчинд ороож, шавь нарын саванд хийж байна. Чихэр амттан ч бас байна.

Luang Prabang Laos (16)

Гадны жуулчдын нэг хэсэг нь нутгийн хүмүүсийн адил зам дээр хоолоо барин, лам нарт өргөл барьж, бусад нь эргэн тойронд зогсож, огт саад болохгүйгээр уг үйл явдлыг аппаратандаа буулгахыг хичээнэ.

Luang Prabang Laos (18)

Luang Prabang Laos (19)

Цувааны эхэнд хамгийн том биетэй нь, ард нь дүү нар нь.

Luang Prabang Laos (15)

Хэдийгээр даяаршиж буй энэ цагт, олон хүний гар хүрсэн хоол, халуун агаартай энэ нутагт сайнгүй байх гэж бодсон ч, хоолоо бусадтайгаа хувааж байгаа энэ үндэстний нийгмийн ухамсар ямар өндөр юм бэ гэдгийг олж харлаа.

Савандаа бүтэн өдрийнхөө хоолыг цуглуулсан лам залуус, замдаа таарсан, ядуу, гэр оронгүй гэмээр хүмүүсийн саванд өөрийн хоолноосоо таслан, ядуу хүний өдрийн хоолыг бас хангана.

Luang Prabang Laos (17)

“Амь амиа бодоорой” гэсэн уриатай болсон соц нийгмийн дараах, өнөөгийн Монголчуудад маш том сургамж болох уг соёлыг аль болох олон Монголчууд үзээсэй гэж санагдлаа.

Отгоогийн сармагчингуудыг үзэхээр гараад Лам нараа хүндлэх нутгийн арга хэмжээнд оролцсон бид өрөөндөө орж ирэхдээ Отгоогийн онигоог бас давтаж, инээлдлээ.

IMG_3002

Аав, Ээж, Өвөө, Эмээ, гэр бүл, үр хүүхэдтэйгээ аялахад хямд бөгөөд аюулгүй, адал явдал, ухаарал, бясалгал, сургамж агуулсан Зүүн өмнөд Азийн байгалийн болон соёлын хосгүй эрдэнэстэй Лаос улс руу аялал жуулчлалын шинэ, зохион байгуулалтай, сонирхолтой хөтөлбөртэй аялал санаачилбал Та бүхэн оролцох уу?

Тийм бол “Амай аялал” фейсбүүк хуудсанд нэгдэж, эхний аяллын хөтөлбөр гарахыг хүлээнэ үү. Ялангуяа гэр бүлийн болон ахмад насны хүмүүсээ энд аялуулбал тун зүгээр шүү.

Аав, Ээж маань дэлхийн олон оронд зочилж, аялж, амьдарч үзсэн хүмүүс Лаос улсыг л байнга санан дурсдаг тун учиртай гэж бодож байна.

IMG_3024

Аялал гэдэг бол зөндөө олон хөгжилтэй, сургамжтай, адал явдалтай зам бөгөөд энэ цаг үеийн 73 улсаас Лаос улсыг Монголын жуулчдад хамгийн ээлтэй нутаг гэдгийг Нүүдэлчдийн угсаан дахь хамгийн хол нутгийг туулсан хүн болохын хувьд баттайгаар мэдэгдмээр байна.

Монголтой адил социализм буюу хувийн ашгаас нийтийн ашиг илүү гэдэг ухуулга суртлаа өнөөг болтол хадгалж яваа Лаос улсад анх ирэхэд Монголын 80-аад оны эхэн үеийн, аминчлах сэтгэлгээ, ашиг хайж амьдрах шуналд автаагүй байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улстай адил санагдсан юм.

Үнэ өртөг хямд, аяллахад аюулгүй, дэлхийн үйлчилгээнүүд нэвтрээд эхэлсэн энэ улс руу аялал жуулчлалынхаа анхны замыг татах хэрэгтэйг ойлгож байна.

Эцэс төгөсгөлгүй зам үргэлжилсээр…

Явсан хүнээс үг сонс 2

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.