hh

Би багадаа, 90 ээд оны үед Хип Хоп хөгжимд орж, хувцаслаж, бүжиглэж, сургуульдаа болон Монголд энэ урсгалыг дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байлаа. Англи хэл сурч, орчуулах чадвартай болж уг дуунуудын утга санааг ойлгоод Америкийн хип хоп хөгжмийг шууд хаясан. Бие биендээ дайсагнасан, Төр улсаа зүхсэн, буудах, алах, хараах, доромжлох үгс урсгасан урлаг бидэнд ямар аюултай болохыг мэдэрсэн. Олон үндэстний холбооны улсын боловсролгүй, Африк гаралтай хар хүмүүс эсэргүйцлээ илэрхийлэхээр бүтээгдсэн соёлд Монгол хүн дээдэлдэг Ээжийгээ хүртэл доромжилдог үгс олноор байна. Mf, P, B, B, Sh, F, S гээд цээжлээд хэрэггүй үгсээр дуугаа чимдэг Америк Хип хопыг ойлгохгүй дагадаг надтай адил хүмүүс дэлхийд бас олон. Юмтай байж үзээгүй хүний мөрөөдөл бол Мөнгө. Үүнийг л ихэвчлэн магтдаг энэ урлагийн үгсийг ойлгохгүй хэлдэг байхдаа ямар их сөрөг, муу муухайг эргэн тойрондоо түгээж байв аа. Ямар Аав Ээж, Эмээ Өвөө өөрийн хүүхдүүдээ ийм зүйлд татагдахыг хүсэх вэ? Гэхдээ энэ урлагийн хөгжим хэмнэл нь яах аргагүй сүрлэг юм…

https://www.facebook.com/amai.mn/posts/10153537820473202?pnref=story

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.