ДӨРВӨН МЯНГАН АРАЛ

laos

2013 оны 3 сарын 30.  13:30

Монгол Бадарчин 3-р аян. 73 дахь улс Лаосын хил дээр

Камбодж улсаас Лаос улс руу нэвтрэх хилийн боомт дээр жуулчны автуусаар хүрлээ.

Монголын газрын зураг урд зүг рүү харсан нум хэлбэртэй байдаг бол Лаосын газар нутаг нь өгүүлбэрийн “таслал” тэмдэг шиг бөгөөд, тэрхүү таслалын урьд үзүүрт ирсэн байв.

Энэ бүс нутагт тээврийн хэрэгсэл, хүн амын хөдөлгөөн цөөн байгаа ч, аялал жуулчлал эрчимтэй хөгжих гэж буй нь гадны жуулчид дүүрэн байгааг манай автобусаас харж болно.

mongol badarchin books taivshir

4000 islands (111)

Камбодж болон Лаос улсууд хоорондоо аюултай зөрчилгүй болохыг хилийн шалган нэвтрүүлэх газар, нутгийн хүмүүсийн хоорондын харилцаанаас анзаарлаа.

Хил байгаа нь ч мэдэгдэхгүй.

4000 islands (105)

Хоёр улс харилцаагаа сайжруулж, хоорондын хөдөлгөөн шилжилтийг нэмэх зорилгоор олон урсгалтай, үндэсний загварын хилийн байрууд барьж байна.

Цаг агаар нь Камбодж, Вьетнам болон зүүн өмнөд азийн улсуудын адил бөхчим халуун. Эргэн тойронд ургасан ногоон байгалаар бороо их ордог ширэнгэн ойтой нутаг бололтой.

Жуулчны автобусын жолооч зорчигчдын паспортуудыг цуглуулан Лаосын хилийн байцагч руу явах үед  дэлхийг судлах аяллынхаа 73 дахь улс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын тухай юу мэддэг тухайгаа эргэцүүлэн бодлоо.

4000 islands (110)

Монголын далбааг хөндлөнгөөр нь харуулаад, голд нь цагаан дугуй байршуулсан тийм загвартай төрийн далбаатай, Лаос улсыг 1353 онд Фа Нгун ван (манайхаар бол Хаан) үүсгэсэн бөгөөд түүхэн явцад мандаж, унасаар, Сиам буюу одоогийн Тайландын ванд захирагдаж, Францын дагавар улс болж, 1944 онд Японд эзлэгдэж, чөлөөлөгдөөд удалгүй иргэний дайны хөлд автан, Францын дэмжлэгтэй төрийг атгасан сүүлчийн ванг 1975 онд зайлуулж, Зөвлөлтийн дэмжлэгтэй байгуулсан улаан коммунистуудын засаг өнөөг хүртэл ноёрхолоо тогтоон барьж буй Дэлхийн сүүлийн Коммунист улсуудын нэг юм.

Хүйтэн дайны үед, Зөвлөлтийн талыг баримтлагч Вьетнамын нийслэл Ханой хотыг бөмбөгдөхөөр АНУ-ын онгоцууд Тай-ын вант улсаас (Тайланд) хөөрч, Лаос улсын хойд нутгаар Вьетнам руу нисч байсан ч, сансарт хүнээ нисгэсэн хүчирхэг улсын зэвсгээр хамгаалсан хот руу Америкийн нисэгчид хүрэхээс айн, замдаа бүх бөмбөгөө хаяж, харьдаг байсан тухай сонсож байсан. Одоо болтол Лаосын хойд бүсэд сая гаруй бөмбөг идэвхтэй хэвээр байгаа бөгөөд жил бүр мянга мянган хүн амьтан тэдгээрт өртөн амиа алддаг юм байна.

90 оноос Зөвлөлт засаглал унаж, Лаос улс дэмжлэггүй болсноор бие даасан гадаад харилцаа, эдийн засгийн шийдвэр гаргаж, чөлөөт худалдаа, хувийн өмч дээр суурилсан бодлого хэрэгжүүлэн, аялал жуулчлалын цогц бодлого явуулж эхэлжээ.

6.4 сая хүн амтай, 236.8 кв км газар нутагтай (Өмнөговь ,Дундговь), Дундад улс, Вьетнам, Камбодж, Тайланд, Бирм улсаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй энэ улсын газар нутгийн ихэнх нь уулархаг, ойт бүс эзэлдэг гэсэн байна.

Лао хэл нь Тай хэлний бүлэг бөгөөд нийслэл Вьентьянд 810 000 хүн, үлдсэн 80 хувь нь газар тариалан, үйлдвэр үйлчилгээ эрхлэн орон нутагт амьдардаг,  буддын шашныг дагагч ядуу буурай улс гэсэн мэдээллийг интернэтээс авна, дараагийн нэгэн улсынхаа амьдралыг хойч үедээ өөрийн нүдээр тэмдэглэн үлдээхээр ирлээ.

4000 islands (104)

Ганцаардлын холын замд ихэд ядарч, өдөр бүр өөрчлөгдөх амьдралдаа хөлөө олж чадахаа больж байгаа нь мэдрэгдэж байгаа ч, явахгүй бол болохгүй.

Би энэ ажлыг хийхгүй бол хэн хийх вэ?

Олон улс дамжсаар байгаад хил дээр мэдэрдэг тэрхүү айдас түгшүүр үгүй болжээ.

Шинэ улс, шинэ хилийн цэг дээр ирэхийн өмнө цүнхээ бүрэн задалж, нэг бүрчлэн шалгаж хийдэг болохоор ямарваа нэгэн хориотой зүйл байхгүй гэдэгт санаа зовох юмгүй, гэхдээ замд гарахын өмнө цүнхээ заавал сайн шалгаж, баглаж байхыг туршлагатай аялагчийн хувьд Монголчууддаа зөвлөмөөр байна. Учир нь хил галиар хууль бус зүйл гаргах бодолтой муу санаат хүмүүс, өөр хүмүүсийн ачаа тээшинд хориотой эд зүйлээ нууна, хилээр нэвтрүүлхийг оролддог зөндөө жишээнүүдийг сонсож байсан болохоор ийм болгоомжтой байдаг юм.

Хил нэвтэрхийн өмнө бүх юмаа заавал нэг бүрчлэн шалгаж, баглаад, тэр мөчөөс хойш цүнх баглаандаа хэнийг ч ойртуулж болохгүй шүү гэдгийг санаж яваарай. Амьдрал, аялал тийм ч амар биш шүү.

4000 islands (107)

Лаос улсын хилийн шалганы замын хажууд байрлах гудамжны цайны газар бусад жуулчдын хамт, зүүн өмнөд азийн халуун нарнаас нуугдан сууж байтал, жолооч миний нэрийг онцлон дуудаж, 25 ногоон визанд төлөх хэрэгтэй гэлээ.

Олон жил замд яваа миний хувьд хаяа гадны хэлээр хүмүүстэй ярих сонирхолгүй, дургүй хүрдэг тул “Дуугуй Алхалт” буюу ярьж, дуу авиа гаргахгүй аялах үетэй таарсан байсан тул жолоочид тайлбар тавилгүй араас нь дагаж, хилийн байцаагчийн хүлээн авахын цонхоор шагааж байгаад, цаасан дээр “Im from Mongolia, we don’t need visa to Laos, we r in good relationship” Би Монголоос яваа, бидэнд виз хэрэггүй, Лаос улстай бид сайн харилцаатай улс гэж англи хэлээр бичих үед, албаны хүмүүсийн нэг нь уг бичгийг бусдад орчуулж өглөө.

Намайг үнэхээр хэлгүй юм байна гэж бодсон тэд дахин бичиг баримтаа нягтлан

– Тийм байна Монгол улс визгүй юм байна гээд паспортонд 30 өдрийн тамга дараад эргүүлэн өглөө.

4000 islands (106)

Зарим нэг жуулчид

– Та нар яагаад визгүй, төлбөргүй нэвтэрч байгаа гэж надаас асуухаар нь цаасан дээр

– “Монголия” гэж бичиж, инээмсэглэв.

Монголын паспорт бусад өндөр хөгжилтэй улсуудынх шиг олон оронд нэвтэрдэггүй ч, дэлхийн хамгийн төвөгтэй улсуудад чөлөөтэй нэвтрэх онцгой эрхтэй, бахархмаар гадаад харилцаатай улсын бичиг баримт юм.

Дундад улс, Хойд солонгос, Куба, Израиль, Беларус зэрэг улсуудын визийг бусад улсын иргэд авах гэж бөөн юм болдог билээ, тэгээд ч тэр бүр нэвтэрч чаддаггүй, харин бид визгүй.

4000 islands (108)

Лаосын далбааны хажууд хуучны Зөвлөлтийн далбаа намирч байгаагаар энэ улс Коммунистуудын элитүүдэд захирагддаг юм байна гэж ойлгогдхоос биш, дөнгөж туулсан Камбодж улсаас ялгагдах зүйл бараг анзаарагдсангүй.

Хүмүүсийх нь зүс царай нь зүүн өмнөд Азийн. Хувцас нь бидний энэ цаг үетэй адил даяаршлагдсан бололтой. Агаар нь халуун бөхчим, хүмүүсийн амьдрал нь буурай санагдав.

Бичиг баримтынхаа асуудлыг шийдээд, автобусандаа сууж  дараагийн очих газар луугаа хөдөллөө.

4000 арал гэх нэртэй аялал жуулчлалын бүсийн тухай “Lonely Planet” гэх аялагчдын номоос уншсан гол зүйл нь энэ бүсэд цэвэр усны Дельфин амьдардаг гэсэн байв. Түүнийг нь харах гэж энэ олон жуулчид Лаос улсын алс хязгаарт ирсэн байгаа нь сонин.

Манай ирвэсийг аз таарвал харах гэж баруун хязгаарт энэ олон жуулчин очсонтой адил.

4000 islands (99)

Миконг мөрний эргийн нэгэн тосгоны автобусны буудалд жуулчид бууж, эрэг рүү алхах нь алхаж, зарим нь нутгийн тээврийн хэрэгсэл болох Тук тук гэх мотоциклын мотортой тэргэнд суулаа.

Энд ирж буй жуулчид бүгд л эрэг дээрээс завинд суух нь тодорхой байхад, яагаад заавал ийм хол зогсоож, хүмүүст төвөг болж байгаа юм бол оо гэж шүүмжлэнгүй бодон алхаж байхдаа нэгэн дэлгүүрээс ундаа авлаа.

4000 islands (100)

Автобус голын эрэг дээр шууд очсон бол жуулчид энэ тосгоны гудмаар явж, нутгийн амьдралтай танилцаж, аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж, хувийн тээврийн хэрэгслийг ашиглах байсан уу?

Аялал жуулчлал гэдэг бол юуны түрүүнд орон нутгийн эдийн засгийг өөд нь татах ухаан юм.

4000 islands (98)

Тосгоны барилга байгууламжуудыг ажиглахад ихэнх нь модон баганууд дээр суурилсан дүнзэн байшингууд байна. Камбодж, Вьетнамын ихэнх нутагтай адил. Бодвол энэ газар нутаг нь нам түвшинд оршдог, усны үер элбэг болдог бололтой.

4000 islands (95)

4000 islands (94)

Миконг мөрний эрэг дээр ирэх үед завинууд дэс дараатай, өөрийн дугаараа хүлээж, тасалбар бичдэг хүн жуулчдыг зохион байгуулж, завинд суулгалаа.

4000 islands (93)

4000 islands (92)

Аврах хантаазгүй, аялал жуулчлалын зориултгүй нутгийн завинд ачаа тээшээ урд нь байршуулан, жуулчид ард сууж, жолооч мотороо асаан нуур шиг өргөн урсгалтай голоор хөндлөн явлаа.

4000 islands (90)

4000 islands (89)

Хоёр хоёроороо 6 эгнээ буюу нэг дор 12 орчим хүн тээвэрлэх урт боловч нарийн завь. Нутгийн хүмүүсийн орлогын эх үүсвэрүүдийн нэг. Орон нутгийн ажлын байр.

Бидний завины хажуугаар жуулчид ачсан өөр завиуд хэд хэдэн удаа буцаж байгааг хараад очих гэж буй газар аялал жуулчлал ихээр хөгжсөн газар бололтой гэж бодлоо.

4000 islands (2)

Бид явсаар мөрний голд байрлах арал руу дөхөв. Элсэн эрэг дээр европ охид дотуур хувцастай биеэ шараад хэвтэж байгааг хараад хаа ирсэн ээ дахин бодлоо.

4000 islands (88)

Ази тивийн далайд гарцгүй Лаос улсын алс хязгаар нутагт, Миконг мөрний нэгэн арал.

Манайхаар Увс нуурын эрэг дээр.

4000 islands (84)

Завинаас буухад нутгийн хүмүүс муухан англи хэлээр зочид буудал, хоол, үйлчилгээний газруудыг санал болгож эхэллээ. Миний хувьд өөрийн биеэр бүх газартай танилцаж, таалагдсан газраа сонгох бодолтой байсан тул эргийн дагуу байрлах тосгоны шороон гудмаар цүнхээ үүрэн халуун наран дор алхаж, тосгоны ерөнхий байдалтай танилцав.

4000 islands (85)

4000 islands (82)

Хямд үнэтэй модон амбараас авхуулаад цөөн хүн хүлээн авдаг тансаг буудал ч жуулчдын сонголтод байна. Манайхаар бол алс холын сумын хүмүүс нэгдсэн зохион байгуултад орж, жуулчдыг хүлээн авч, аж амьдралаа дээшлүүлж байгаа жишээ нь энэ. Буудлын үнийг анзаарч байхад нийтээрээ доод төвшинг тогтоосон бололтой. Өөрөөр хэлбэл хэн нэг нь хувийн ашиг олох гэж нийтийн ханшийг унагахгүй.

4000 islands (73)

4000 islands (72)

4000 islands (70)

4000 islands (69)

4000 islands (64)

4000 islands (58)

Гол руу харсан, төвөөс холгүй, хямд үнэтэй нэгэн амбааран өрөө оллоо. Дотроо нэг ор, шумуулны тор, тогны залгуур. Энд ирсэн хүнд өөр юу хэрэгтэй байх билээ. Үнэ хямд.

4000 islands (80)

4000 islands (7)

4000 islands (6)

Өрөөндөө цүнхээ оруулж тавиад, хажуугийн хоолны газар нь оров. Гэр бүлээрээ ажлуулдаг орон нутгийн буудлуудад хоол нь надад их таалагддаг юм. Нийтийн хоолны газар шиг бөөнөөр хоол хутгахгүй, яг захиалсан хоолыг шинээр нүдэн дээр хийж өгнө. Ариун цэврийн стандарт гэж байхгүй ч эдгээр хүмүүсийн амьдардаг орчин, иддэг хоол нь учир асуудалгүй. Хэрвээ бага зэрэг эргэлзвэл өмнө нь юм уу араас нь нэг зуу татахад болно.

4000 islands (78)

4000 islands (77)

4000 islands (62)

Ганцаараа олон жил явсан болохоор хамт сууж хоол идэх хүнгүй байх л хэцүү, ихэнхдээ хоол ч орохгүй. Гэхдээ идэх л ёстой гэж бодон ходоод руугаа хийнэ.

Дэлхийд бидэн шиг эрүүл, маш амттай хоол иддэг улс үндэстэн ховор, бараг байхгүй, харин гоё амтлагчтай хоолтой улсууд бол элбэг.

4000 islands (66)

Гол руу харсан ил тавцантай нутгийн хоолны газар, машины дугуйны дотуур хамерыг хийлж, голын урсгалын дагуу шар айргаа шимэн, амар тайван хөвж буй жуулчныг харж, хоолоо идээд, нутгийн Лао гэх шар айргийг хүртлээ.

Энэ бүсээр дайраад өнгөрсөн гадаадын нэгэн аялагч залуугийн ярьсан зүйл яалтачгүй бодогдлоо. Тэрээр нутгийн хүмүүсийг дагаад огт жуулчингүй, зэлүүд тосгонд очтол хүн бүр зэвсэгтэй, хөхүүл хүүхдээ угжиж байгаа бүсгүй хүртэл жижиг оврын зэвсэг барьсан байна гэсэн. Тэр тосгон нь хаа байгаа юм бол оо? Олон жил иргэний болон олон улсын хэмжээний дайнд нэрвэгдэж, их хэмжээний зэр зэвсэг тархсан нутагт өөр өөр овог аймгууд хоорондоо өс хонзонтой болсон байхыг үгүйсгэхгүй ч, нэгдсэн төрийнхөө эсрэг ямарваа нэгэн хориотой үйл ажиллагаа явуулсан тухай олон улсын мэдээллээс олоогүй, бас эндхийн хүмүүсийн амар тайван байдлыг хараад бүх зүйл зүгээр гэж бодлоо.

4000 islands (65)

Хажууханд хэвтэх, сүрлэг эвэртэй нутгийн бухыг ажиглахад арьс нь үсгүй, наранд түлэгдсэн гэмээр хар байв. Хүйтэн дайны үед Вьетнамын ард түмэнд Монгол улс үржүүлгийн мал бэлэглэхэд, халууныг тэсвэрлэхгүй зарим нь үрэгдэж, амид гарсан малын үс нь гуйжиж өөр үйлдвэрийн мэт болсон тухай сонсож байсан санагдлаа. Монгол морь энэ холоос давхисаар байгаад эх нутагтаа хүрсэн түүх ч байдаг.

4000 islands (61)

4000 islands (60)

4000 islands (83)

4000 islands (74)

Хоолоо идээд тосгоны гудмаар жуулчдад санал болгож буй үйлчилгээнүүдийг сонирхож алхлаа. Янз бүрийн улс үндэстний хоол цайны газрууд, баар, зочид буудал, олон улсын ярианы газар, мөнгө сольдог ченж, массаж, интернэт, иог, унадаг дугуй, хийлдэг дотуур хамер, жижиг мотоцикл түрээс гээд тосгоны хүн бүр ямар нэгэн аж ахуй эрхэлж, гэр бүлдээ орлого оруулж, харь нутаг руу мөнгө горьдож, боолын нөхцөлд ажиллахаар явахгүй амар амгалан амьдарч байх юм.

Хамгийн сонирхолтой санагдсан нь алс хязгаарын энэ тосгонд олон улсын нисэх онгоцны билет, Лаосын хаач хүргэх тээврийн шугамын тасалбарыг жижиг үйлчилгээний газрууд худалдаалж байв. Тээврийн нэгдсэн зохион байгуулалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн гол ажил шүү дээ.

4000 islands (76)

Уг тосгоны Лаос хүмүүсийг анхааралтай ажиглаж алхлаа.  Их тайван, бие биедээ найрсаг, гэр бүлсэг, хамтарч ажил хийх чадвартай хүмүүс санагдав. Цайны газар болон бусад үйлчилгээ авахдаа анзаарсан зүйл нь зарим нэг үндэстнүүдийг бодвол шуналгүй бололтой. Хаяа илүү мөнгө өгөхөд хариулт гээд яг эргүүлэн өгч байв. Лаос хүмүүсийн амьдралыг харахад ядуу гэж барууных нь ном интернэтэд дүгнэсэн байсан ч илүү дутуу материал мөнгөний шуналд автаагүй, сэтгэлийн амарыг олсон, манай 80-аад оны эхэн үеийн Монголчууд шиг санагдлаа.

4000 islands (53)

Манай буудалд буусан хэсэг гадны залуус дээр очлоо. Баруун Европ, Австраль, Америкийн цагаан арьст 20-25 насны залуус хэл соёл нэг болохоор бие биентэйгээ танилцан, хамт цагийг хөгжилтэй өнгөрөөж байна. Намайг Монгол гэж мэдээд гайхлаа. Танайд зочлох хүсэлтэй ч хэтэрхий үнэтэй гэж нэг нь хэлэв. Харин Монголыг мэдэхгүй ганц хоёрт нь яагаад Монголд хайртай байх ёстойг учирлалаа.

4000 islands (19)

Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын залуус их сургуулиа төгсөөд, банкны зээлийн их төлбөрт амьдралд орохын өмнө цагийн ажил хийнэ, мөнгө хуримтлуулаад ийнхүү дэлхийг тойрч, юм үзэж нүд тайлж, өөрийгөө олох аянд гардаг юм.

Ганцаар аялах давуу тал нь янз бүрийн хүмүүстэй танилцаж, нийлж болдог тул уг залуусыг дагаж холгүй орших хүрхрээрүү цуг явах болов. Унадаг дугуй түрээслэж уг тосгоноос гарч, тариалангийн талбай, ой модон дундуур явахад ганцаар болон хамтрагчидтай алхаж, дугуйтай яваа олон жуулчидтай таарлаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх эхний шаардлага бол зочдын аюулгүй байдлыг хангах явдал билээ.

4000 islands (54)

4000 islands (49)

Удалгүй Сомфамит гэх жижиг хүрхрээнд хүрэв. Дархан цаазат газар бололтой үүднээс нь тасалбар авч нэвтэрлээ.

4000 islands (44)

Хүрхрээний ойролцоо автобус дүүрэн нутгийн болон гадны жуулчид цугласан байна.

4000 islands (20)

Нутгийн хүн бүр ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл бүтээж, цай хоолоор үйлчилж, жуулчдад сайхан мэдрэмж төрүүлж, гэр бүл улсдаа орлого оруулж байгаа нь авууштай.

4000 islands (46)

Бургас, хад асганы хажуугаар алхсаар хүрхрээнд хүрлээ. Дэлхийн хамгийн том Викториа болон Ниагарын хүрхрээг үзсэн хүнд энэ жижиг газар сонин биш байсан ч, Лаосын ард иргэд байгалын гоо үзэсгэлэнгээ хэрхэн хамгаалж, сурталчилж, түүгээрээ аялал жуулчлалын зогсолтгүй урсгалыг татаж буйг судлах нь сонин байв.

Хаа сайгүй лаос болон англи хэлээр анхааруулан заах тэмдэгт. Синафон хүрхрээний заавал үзэх 10 зүйл гэсэн сурталчилгааны самбар хүртэл байршуулжээ.

4000 islands (39)

4000 islands (47)

Шинэ шинэ үйлчилгээ, амралтын цэгүүдийг барьж эхэлж байгаа нь аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж буйг илэрхийлнэ.

4000 islands (32)

4000 islands (22)

Хадан цохио дундуур хүчтэй урсах хүрхрээг үзээд, ойрын үйлчилгээний газар нэг нэг шар айраг хүртээд, сэрүүцэхээр голд орлоо.

4000 islands (35)

4000 islands (37)

4000 islands (29)

4000 islands (28)

21 дүгээр зууны эхэн үеийн 73 улсыг үзсэн хүний хувьд өндөр хөгжилтэй улсуудын нийтлэг шинж гэвэл, өөрийн иргэдээ дэлхийн улс орнуудаар чөлөөтэй аялж, юм үзэж нүд тайлах замыг гадаад харилцааны бодлогоороо олгожээ.

Гадны соёлын дээжийг эх орондоо авчирч, нэвтрүүлэх боломжуудыг бүрэн хангахыг зорьсон байгаа жишээнүүдийн нэг нь энэ.

4000 islands (27)

4000 islands (26)

4000 islands (23)

Дэлхийн бүх аялал жуулчлалын газруудыг судалж байхад хамгийн их аялдаг улсуудын жагсаалтыг Нэгдсэн вант улс (Англи), Франц, Недерландууд тэргүүлж байна, харин энэ бүсэд ойрхон болоод тэр үү Австралчууд ихээр үзэгдэнэ. Энэ цаг үеийн Дэлхийн нэгдүгээр улс гэх Холбооны улсын (АНУ) иргэд бусад өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад гадаадаар аялах нь цөөн юм шиг санагдана.

Олон үндэстний жуулчид юу сонирхож, юунд татагддаг болохыг олон жил судалж байгаа хүний хувьд Монгол улсын аялал жуулчлалын бодлогод оруулах маш олон санаа оноог цуглуулсаар байгаа билээ.

4000 islands (18)

Ялангуя Монгол Бадарчин 3 дугаар төслийг эхлүүлэхийн өмнөхөн шинэчлэлийн засгийн газрын Ерөнхий сайд Н. Алтанхуяг гуай намайг гэр бүлийн хамт хүлээн авч, миний хийж буй ажилуудыг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлэн, хэвлүүлэн гаргасан 3 боть номуудыг Монголын бүх сумуудад хүргэх ажлыг зохион байгуулж, энэ удаагийн аяллыг ивээлдээ авсан нь хийж буй ажил маш чухал болохыг ойлгуулсан юм.

Замд гарахын өмнөхөн ажлын өрөөндөө хүлээн авахдаа Монгол улсаа хөгжүүлэхэд нэн шаардлагатай Аялал жуулчлалын салбарыг маш сайн судалж ирэхийг үүрэгдэж, дараах улсуудад мандуулах Бүгд найрамдах засаглалтай Ардчилсан Монгол улсын Төрийн далбааг гардуулсан юм.

4000 islands (15)

4000 islands (13)

4000 islands (12)

4000 islands (11)

Өдөр бүр жуулчны урсгал тасардаггүй Лаос улсын алс хязгаарын нэгэн бүс нутгийн дараагийн үзвэр нь цэвэр усанд аж төрдөг дельфиныг үзэхээр явлаа. Ой хээрээр дугуйтай явсаар голын ус тогтсон газрын өндөрлөг хэсэгт ирэв. Нар жаргах тэр мөчид нөгөө дельфин загас гараад ирэх болов уу гэсэн горьдлогоор нилээд ширтсэн ч, зүүн өмнөд азийн байгалийн гоо үзэсгэлэн энэ орой нууцаа дэлгэсэнгүй.

Дугуйндаа гэрэлгүй тул харанхуй болохоос өмнө буудалруугаан буцаж, оройн хоолоо идээд эргийн хавийн шөнийн цэнгээний газруудтай танилцъя гэж бодлоо.

Жуулчин гэдэг бол өөрийн амьдралын давтамж, байгаа орчноосоо салж шинэ бүхнийг мэдрэх гэж  ирсэн зочин тул үзвэр үйлчилгээнээс гадна бар цэнгээний, уушийн газрыг хөгжүүлэх нь чухал юм.

Бүтэн жил цагийн хувиаараар ажиллаж, амралтандаа зарцуулах мөнгөө хуримтлуулан байж, замд гарсан хүнд үзэж мэдэрмээр зүйл хэтэрхий олон.

Жижигхэн арал гэхэд нэлээд олон баар, ил бүжгийн газрууд үйлчилгээ явуулж, жуулчдыг хөгжөөж байв. Ихэнх газрууд нутгийн эзэнтэй ч, бармен болон хөгжим тавьдаг Дижей нар нь гадны цагаан охид залуус. Дэлхийн олон газруудад аялагч залуус нутгийн үйлчилгээний газруудад сайн дурын ажил хийдэг бөгөөд, тус газрын эзэд цалин өгөхгүй ч байр хоолоор хангах тохиролцоотой байдаг юм.

Камбодж улсад анзаарагдсан биеэ үнэлэгчид, хүйсээ солигчид, садар самууныг сурталчилсан үйлчилгээ энэ тосгонд харагдсангүй.

Тийм учраас жуулчид тайван, цагийг амар сайхан өнгөрөөж байв.

Нэгэн баарны дижейг найрч байгаад микрофоноор Хархираадаж үзүүллээ. Аялсан нутаг бүрт Монгол соёлын дээж болох хөөмийгөө сонсгож, гадныханд ертөнцийн тухай ойлголтыг тарүүлдэг билээ.

Хүмүүс алмайрч МОНГОЛИЯ-г шүтлээ.

Энэ бүс нутагт хэдэн банз, мод нийлүүлээд баар үйлчилгээний газар хийж болох туршлагыг манайхан бас суралцах хэрэгтэй гэж бодлоо. Угаасаа үйлчилгээний газар яг ийм, тийм байх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ, үйлчилгээний стандарт бол нэг их том асуудал биш.

Өглөө эрт босч, үүдээрээ гарахад Миконг мөрөн харагдаж, шинэ улс шинэ амьдралын дараагийн нэг өдөр, шинэ юм үзэж сурах боломж гэж өөрийгөө зоригжууллаа.

Цайгаа ууж, хол замын өмнө сайн хооллож аваад, эрэг дээр дараалан зогссон жуулчдын эгнээнд орж, их газар луу хүргэх завиндаа суулаа. Шинэ жуулчдын урсгал ирсээр.

4000 islands (8)

4000 islands (4)

4000 islands (3)

Нэг жуулчин өдөрт дунджаар 30-50 ногоон үлдээж байна гэж бодохлээр, энэ бүс нутгийн хүмүүс хэсэг хугацааны дараа нилээд хөрөнгөжсөн, амьдралын өртөг нэмэгдсэн газар болох нь тодорхой.

Лаос улсын нийслэл рүү яаран байгаа хамгийн гол шалтгаан нь 8 хоногийн дараа нийслэл Вьентьянд буух, Аав Ээжийгээ, Отгоо шавийнхаа хамт тосох явдал юм. Намайг дэмжиж, хэцүү замд бага ч болов дэм болох гэсэн тэднийгээ би маш их санасан байлаа.

Эцэс төгсгөлгүй зам үргэлжилсээр…

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Join the Conversation

1 Comment

  1. Neeree odoo airbnb.com baihad delhiin barag ali ch tom hotod ochihod honogiin 30-40 dollaraar bair hulsluud gadaadad aylahad zardal ene ter bol manai zaluust mash bolomjiin bolchijee. Tokyo, Paris, London, Berlin, New Yorkt udriin 30-40 dollariin hulstei bairiig deerh webees olood sain ayltsgaah heregtei! Gol diilenh zardal zuvhun tiishee niseh ongotsnii biletend l uregdeh baih. Gehdee biletee heden sariin umnuus yumuu off seasoneer zahialval bas sain hyamdrana.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *