Ilgeeltiin ezen

Амар Сайн байцгаана уу?

Бат овогтын Жамбалсүрэнгийн Золбаяр (Амай) миний бие, Дэлхийн 86 улсын аж амьдралыг судалсан, 10 жилийн урт, “Монгол Бадарчин” төслөө өндөрлөөд,  “Илгээлтийн Эзэн” болж, Монголын Увс аймгийн Давст сумд ажиллаж байхдаа, энэхүү ил захиаг Та бүхэнд зориулан бичиж байна.

Шаардлагатай  хүндээ хүрэхгүй байж магад гээд өөрийн www.amai.mn блог, fb хуудсууддаа бас байршууллаа.

Монголын алс холын, хилийн бүсийн Давст сумд ирээд, хөдөө нутгийн Монголчуудын амьдралын нөхцөл байдлыг ажиглаж, судлахад , Улсын гол мөнгө эргэлддэг Улаанбаатар хотод учираад байгаа эдийн засгийн хямралаас хамаагүй хүнд цаг үе эд нарт ирсэн байна.

Байгалийн болон эдийн засгийн хүнд хүнд цохилтууд улам бүр ихсэж байна.

Монгол түмний газар нутгийн нэгжийн нэг сум, алс холын, хилийн бүсийн Давст сумд туслах арга замыг Та бүхэнтэй хамт олохыг эрмэлзэж буйгаа энэхүү захиагаар илэрхийлж байна.

Монгол хүн Монгол хүнтэйгээ ойлголцоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Илгээлтийн эзнээр ирээд  үүсээд байгаа нахцөл байдлыг анхаарахад, хамгийн гол саад нь харилцаа холбооны гацаа байгааг тогтоолоо.

Насанд хүрсэн болон, дунд насны хүмүүсийн олонх нь гар утастай байгаа ч, түүнийгээ хэрэглэж, хүрээгээн өргөсгөж, ажил хэрэг явуулах боломж нь хомс байна. Орлогын эх үүсвэр багатай хөдөөний  хүмүүст өнөөгийн гар утасны харилцаа холбоо үнэтэй байна.

Хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар гэж бид магтан, ярьдаг салбараар Монголын хүн амын хэдэн хувь нь чөлөөтэй холбогдож байгаа вэ гэж судалгаа хийх хэрэгтэй санагдаж байна.

Хэдэн гудмын дотор бүх үйлчилгээгээ авдаг хотынхныг бодвол хөдөөний хүмүүсийн харилцаа холбоо хүртээмжгүй хэцүү байна.

Хотын хүн ам ихсэж байгаа шалтгаануудын нэг нь хөдөөнийхөн хотод ихээр ирлээ гээд байдаг боловч, бүх юмнаас хоцрогдсон хөдөө нутагт залуу эрч хүчтэй насаа барна гэдэг ямарч Монгол залууд харамсалтай л санагдана шүү дээ.

Тиймээс сум хөгжүүлэх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний сэтгэлийн оролцоо шаардлагатай байна. Хөдөөнөөс ирсэн, чухал биш захиа гээд анхаарахгүй битгий орхиоосоо гэсэндээ энэхүү ил захиаг бас бичиж байна аа.

Нутгийн иргэдэд төрөл бүрийн ухаалаг утаснууд бага багаар нэвтэрч байна. 3G ирээгүй, эсвэл сумынхны Монголын алс хязгаарын манаанд суусны цалин энэ үйлчилгээ авахад хүрэлцэхгүй байна.

Сайн хурдтай интернэт хэрэглэх сарын төлбөр хотод 20 орчим мянга байсан бол энд, 1700 км алслагдсан сумд 400 орчим мянга байна.

Хэрвээ бид хамтын хүч хөдөлмөрөөр, орон нутгийн хөгжлийг дээш өргөх арга замыг олохгүй бол, Эдийн засгийн хямралыг дагасан соёлын хямрал орон нутгийг нөмөрч, Монгол Үндэстний Нүүдлийн Соёлд эргүүлж, сэргээхэд хэцүү сорив үлдэх гээд байгаа харагдаж байна.

Тиймээс миний бие “Давст сум нэгдсэн сүлжээ” төслийг нутгийн иргэдэд санал болгож, 100 хувийн дэмжлэг авсан билээ. Төслийн гол зорилго нь Давст сум хэрэгжүүлэх гэж байгаа үйлдвэрлэл, аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд, үүсээд байгаа харилцаа холбооны бэрхшээлийг шийдэх арга замыг олоход байгаа юм.

Энэхү ажил нь ямарваа нэгэн бизнесийн, улс төрийн ашиг сонирхлоос тусдаа.

Давст сумын засаг даргын тамгын газар, иргэд рүүгээ чигэлсэн үйл ажиллагаа явуулах гэхээр  гар утасны 4 өөр компаний үнийн зөрүү, үйл ажиллагааны онцлогууд саад болоод байна.

Тиймээс эхний ээлжинд Давст сумын иргэд болох 1000 гаруй хэрэглэгч, Нийслэлд болон бусад нутгуудад амьдарч байгаа Давстын гэр бүл дотны хүмүүс нэг компаний хэрэглэгчид болж, үйлчилгээ, үнийн зөрүүнээс үүсээд байгаа эхний асуудлуудаа шийдэнэ гэж бодож байна.

Нэг компанид нэг дор 1000 хэрэглэгч нэмэгдэнэ, эсвэл хасагдана гэдэг бизнесийн байгууллага анхаарах ёстой ажил гэж би итгэж байна. Энэхүү төсөл амжилттай болбол хөрш сумууд нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн. Бусад сум газрууд бас дагаж хэрэгжүүлж магад.

Давст сумын засаг дарга Ж. Батсүхийн илгээсэн саналыг Та бүхэн хүлээн авч, анхааралтай судална уу.

Эдийн засгийн хямралтай энэ цаг үед, үүрэн телефоны клмпаниуд ямарваа нэгэн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бүтэмжгүй байж болно, гэхдээ Давст сумын иргэдэд, амьдрал ажил хэргээ илүү хялбар явуулах боломж, гарцыг олоход Та бүхэн туслана гэж найдаж байна.

Хотод төрж өссөн бид хөдөөний амьдралыг төсөөлдөггүй. Бэлэн мөнгө өдөр бүр эргэлддэггүй нутагт, яаралтай ярих шаардлага гарсан үед утсандаа нэгжгүй бол, осгож үхмээр хүйтэн цаг агаарт 50 км туулах хэрэгтэй болдог юм байна.

Яавал бил илүү хялбар, хямд харилцаатай болж болох вэ? Гэсэн саналыг Та бүхэн 2015 оны 12 сарын 10 өдөр илгээнэ гэж итгэж байна.

Нэгдсэн сүлжээгээ холбох оператороо сонгох ажилд миний бие оролцохгүй бөгөөд Оператор компаниуд Та бүхний ирүүлсэн үйлчилгээний болон үнийн саналуудаас нутгийн иргэд өөрсдөө сонголт хийнэ.

Та бүхэнд баярлалаа.

(“Илгээлтийн Эзэн” гэж юу байдагийг мэдэхгүй бол Аав Ээж, Өвөө Эмээ ахмад хүмүүсээс асууна уу)

davst sum20151117_133748

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

сайхан санаачлага байна. Дэмжиж байна. Манай хөдөөнийхөн интернэтэд сайн орвол бүсийн хөгжил шууд хөгжөөд гоё болно шдээ.

Түи wrote on 2015/12/08 - 16:58
#2

Дэмжиж байна.

Enkhbatn wrote on 2015/12/09 - 17:54
#3

Za yostoi 80 gazar yavj uhaan suusan zaluu shig tusul ehluuljee sain baina!! Naad huduuniihuu hotsrogdol hugjuulj boloh yamar asuudluud bolomjuud baigaagaa ingeed hotiin hunii nudeer Mongoloo gesen zurhneesee bicheed baival chi olon huniig tataj olon sanhuujiltiin eh uusveree olj bolnoo sain delgej bciheed baigaarai.

san wrote on 2016/01/09 - 20:47
#4

Энэ нээрээ юу болсон бол? Аль нь сонгогдсон бэ?

Золбаяр wrote on 2016/01/14 - 11:31
#5

Сайхан санаачлаг байна. Дэмжиж байна

Batmunkh wrote on 2016/02/25 - 15:33
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.