hevlehЭнэ хүн хэвлэх үйлдвэрийн газрыг авахаасаа татгалзаж, зөв үйлдэл хийж.

Манай, олон хүн юм зарахын өвчин туссан юм шиг санагдах юм. Үнэ хүргээд зараад байяа гээд байх юм.

Байгал дэлхий, түүх соёлоо ч гэсэн зарах л сонирхолтой.

Уг газрыг авсан энэ хүний тухай сайн муу гэж хэд хоног хэлэлцлээ. Тэр хүн хэн байх нь, ямар шашинтай, юу хийж байсан нь надад хамаагүй. Хувьдаа бол гадны хүнд нийслэлийн, Төрийн ордны хажуу газрыг тодорхой хугацаагаар түрээсэлсэн ч, зарсан ч бай буруу гэж бодсоор байна. Хэдийгээр газрын наймаачдын далдуур хийдэг байсан бизнесийн, улсад орж болох бодит үнийг иргэдэд ойлгуулсан ч, заавал зарж, байшин барих албагүй шүү дээ. Хязгааргүй газар нутагтай улсын Төрийн ордны хажууд сул талбай, явган хүн, жуулчны үйлчилгээний гоё гудамж яагаад байж болохгүй гэж? Иргэд, улс оронтой холбоотой ажил явуулах байр барих гэхээр газар олддоггүй шүү дээ. Хотод алхах зайгүй шахуу боллоо. 24 тэрбум байна уу, 100 байна уу цагаа тулбал огт хамаагүй, Монгол улсын нийслэл, төв бүсэд, бидний ирээдүйтэй холбоотой асуудал яригдаж байгаа тул дахин бодоосой гэж эрх баригчдаас хүсч байна.

https://www.facebook.com/amai.mn/posts/10153241310888202?pnref=story

Засгийн газрын ордны өөдөөс чиглэсэн заазуур барилгыг мартаж болохгүй…

11205077_1041003025956253_612561086920394432_n

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.