Dugui chin Энэ дүүг Мөнгөндалай гэдэг.

11169472_1153038388059051_3209564309901373335_n
Яг харилцаж, ойлголцох боломж гараагүй ч, Монголын энэ цаг үеийн Баатар залуу гэж би хувьдаа боддог.
Мөнгөндалай сонсголгүй болохоор ярьж чаддаггүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 19 дүгээр сургуульд орчин үеийн кинотеатр босгож байхдаа энэ залууг илүү мэдэж эхэлсэн.
Сонсоогүй болохоор зөвхөн Кирил үсгийн дүрс нийлүүлж өөрийгөө илэрхийлж байгаа нь бахархууштай.

Facebook ийн учрыг ч олсоно.
Намайг арга хэмжээ хийх бүрт ирж, талархаж, чадах хэрээрээ тусалдаг байсан залуу нэгэн өдөр Монголыг дугуйгаар тойрно гэж гарахад би дотроо айж байсан. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүн байтугай чөлөөтэй илэрхийлдэг Монгол хүнд хүртэл асуудалтай ийм үед дугуйгаар аялах яах бол доо гэж бодож байв.

12274657_1150112868351603_4959284886573280802_n

Чадлаа.
Арван хэдэн мянган километр гэсэн бээ

Пөөх…

Дугуйгаар жийсэн байна шүү дээ!

12289710_1152934798069410_4147861580589586619_n

Цасанд майхнаа тавиад унтаж байгаа зургуудыг нь хардаа

12289712_1152599921436231_5368007594722821537_n

Ямар их тэвчээр вээ…
Монголын залуу ингэж Улсын Далбаагаа мандуулаад, Монголын өнцөг буланд хүрсэн гэхээр…
Би дугуйгаар айдсын даваа давж, эргэж ирээд дахиж тийм хол явахгүй гэж шийдэж байхад энэ дүү тийм дайчин мятрашгүй.
Монгол улс, Засгийн газар, салбар яамууд жил бүр олон мянган хүн оролцуулж, олон саяийг зарцуулж,
Монголын иргэдийн тодорхой хувийг эзэлдэг тахир дутуу иргэдэд, тэр тусмаа сонсголгүй хүмүүст, “амьдрал сайхан шүү” гэж итгүүлэх гээд байхад  тэр үр дүнг энэ залуу ганцаараа хийсэн байна.

Мөнгөндалай чамд баяр хүргье!
Бас баярлалаа…
Өөрийгөө дийлж, айдасаа давж, хүссэн газраа хүрч болох тэрхүү итгэлийг сонсголын бэрхшээлтэй төдийгүй бүх Монгол залууст хүргэсэн явдалд дахин баярлалаа.
Миний тэмдэглэлийг уншиж байгаа Төрийн болон Хотын спорт, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудад хандах нь: Энэ залуугийн амьдралын эхний, санхүүгийн, гэр орны асуудлаа шийдэхэд нь туслана уу.

12311314_1153449041351319_3628790351320120431_n

Сайн байна, зөв байна гэж нуруун дээр хэд тогшиж буй зургаа авхуулж, тэмдэг зүүгээд болоо гэж бодож болохгүй.
Улс Эх орондоо гавьяа байгуулж, Монгол хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг тэлүүлж, дараагийн үеийхэндээ үлгэр жишээ болсон Монгол иргэнээ урамшуулах хэрэгтэй…
Иргэддээ анхаардаг Төртэй улсууд ийм л байдаг…

https://www.facebook.com/Mongol-duguin-ayalala-MD-Deaf-188552238021523/?fref=ts

12249663_1150808064948750_6066295351011125549_n

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.