20151127_133619[1]Сайн байцгаана уу?

Давст Сумдаа ирээд ажил амьдралаа эхлээд сар гаруй боллоо.

Өглөө бүр сэрээд хэдхэн алхаад, Монголын байгал.

Хэд хоног орсон хөвсгөр цас, нэг төө болох гэж байна.

Цаг агаар хасах хорь орчим, дулаан байна.

Нутгийн хүмүүс, илүү хүтрээсээ гэж хүсч байна.

Учир нь гэвэл, Увс нуур хөлдөхгүй бол их хэмжээний цас Давст сумд үргэлжлэн орж, өвөлжилтийн байдалд муу нөлөөлнө гэнэ.

Хурдан хүйтрээсээ…

Хасах тавь хаяа хүрдэг нутаг гэж байгаа.

Яааай..

Давна аа давна.

Өвөг дээдэс маань болоод л ирсэн шүү дээ…

Би сэгсүүргэн дээлтэй даарах гээд байхад, мотоцклтэй яваа ах маань ноосон цамцтайгаа л тууж байна.

Монгол хүн хүйтэнд тэсвэртэй шүү…

Антарктидын нэг бааз дээр байгаа юм шиг сэтгэгдэл өглөө бүр санагдаж байна.

IMG_7738

Өдөр бүр Нар мандаж байгааг харах завшаантай амьдарч байгаадаа баяртай байна.

Гэр бүл, дотны хүмүүсээ маш их санаж байна.

Утаа униар, техникийн дуу чимээ байхгүй ч халуун хүйтэн уснаас авхуулаад хотоо зөндөө олон шалгаанаар санаж байна.

Дэлхийн хамгийн гэсэн бараг ихэнх хотуудаар нь аялж, амьдарч үзсэн хүн, Монголын хөдөө амьдархын сайхныг ойлголоо.

Агаар гэж, хяналттай оруулахгүй бол цээж тэсэлчихгээд…

Хүмүүс нь гэж, тайваан тайван, Сайхан…

Хичнээн хэцүү бэрхшээл гарсан ч, жоохон байсны дараа инээмсэглэлтэй..

Яг үнэндээ бол Би энд Аз Жаргалтай байна…

Бүх юм таараад…

20151122_115419[1]

Амьдралын хэв маяг дахиад өөрчлөгдлсөн болохоор, толгой эргэж л байна…

Өглөө бүр сэрээд

-          Би хаана байна аа?

Гэж асуусаар байгаа…

8 жил гаруй явна гэдэг…

Мартахад тийм ч амар биш шүү…

Цаг агаарын хэмд дасах гээд үзэж байна.

Хүссэн хүсээгүй, өдөрт дор хаяж арав орчим удаа гадаа гарж, алхдаг болохоор, стресс байхгүй болчихлоо. Их чийрэг, амьдралтай болж байгаагаа мэдэрч байна.

Улаанбаатар хотоороо алхахдаа үгүйлдэг тэр эрх чөлөөг энд л мэдэрч эхэлж байна.

Багын минь дурсанмжинд байдаг хотоос цөөхөн юм л үлдсэн байсан.

20151121_142922[2]

Өдөр бүр машинаа халааж, бөглөрөөнд явж, мөнгөний тоо хэмжээг тооцолох шаарлаггүй, биедээ бичиг баримтаа авч яваа эсэхэд санаа зовохгүй яаг гол ажилдаа төвлөрөх ЦАГ гэдэг баялагтай боллоо. Нутгийн хүмүүс бүгд ихэд сонирхож, тусалж байна.

Соёл урлаг, олон нийтийн ажил бараг байхгүй болохоор сумын бүх иргэд гэр гэртээ харьж, би өрөөндөө ганцаараа суухдаа энэхүү захиаг Та нартаа бичиж, өнөөдрийн мэдрэмжээ үлдээхээр шийдлээ.

Ирэх долоо хоногоос, хийх гэж буй гол ажилуудаа нутгийн иргэдэд танилцуулж, зарим нэгт нь өөрөө оролцоно.

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Amjilt husie Amai. Bi bs hezee negen tsagt huduu neg heseg ingej amidrah yumsan gj bodj yvdg yum. Blogoo bnga bichej bgara. Hichneen baga comment bh hediich zunduu hun unshdg shu. I will be stay tuned you should stay warm :)

Eegii wrote on 2015/11/28 - 19:23
#2

Мундаг шүү.

Хотод ч гэсэн хүйтэн байна

Онсор wrote on 2015/11/28 - 21:32
#3

amjilt husiy hodoo nutag shn shuu. ystoi l ogloo mashinaa halaagaad l garaad tugjreleees ehleed amidrald stressdeh shlatgaan bolood ehlene shuu dee

enke wrote on 2015/11/29 - 12:30
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.