2007 оны 1 сарын 15 ны өдөр 17:36 Суданы Вадь Хайфа боомт.
Усан онгоц дээр бараг 24 цаг өнгрөөсөн байлаа. Нар бага багаар жаргаж эхэлсэн бөгөөд, хүмүүс ачаагаа баглаж, буух бэлтгэлээ хийж эхэллээ. 8 сар гаруй Судан улсад хөл тавьх тухай бодож, мөрөөдөж байсан миний хувьд баяр, айдас хоёр нэгэн зэрэг байлаа.
Усан онгоцны тавцан дээр шөнийг өнгрөөхдөө маш их даарсан бөгөөд, аятаахан халуун хоол олж идэх тухай бодол байлаа.
Усан онгоц зөөлөл эрэг дээр дөхөх үед Миний паспорт дээр байгаа тамгийг битгий хараасаа гэж залбирч эхэллээ. Энэ тамганаас болж Эгиптэд 8 сар гаруй амьдарч билээ.
Санаандгүй нийлсэн Европийн жуулчидтай хөл нийлүүлж, олны дунд төөрхөөр шийдлээ. Хэрвээ ганцаараа хил дээр очих юм бол паспортийг нэг бүрчилэн шалгаж, нэвтрүүлэхгүй гэж магадгүй байлаа.
Усан онгоц зогсох үед бүх хүмүүс үүдрүү шавж эхэлсэн бөгөөд, усан онгоцны үйлчлэгч анкэт өгж бүгдийг бөглө гэлээ. Паспортуудыг хурааж тагнуулийн бололтой хүмүүс нэг бүрчлэн виз шалгаж эхэллээ.
Анкэт дээр бүх мэдээллээ бичээд, үүдэн дээр зогсож буй шалгагчид өгтөл, тэрээр үзээд базаж хажуугийн хогийн саванд хаялаа, маш олон хүн байсан бөгөөд тэр бүрчлэн шалгах боломжгүй байсан байж болно, гэхдээ тэгтлээ сүртэй анкэт бөглүүлэх хэрэг юу байсан юм болоо ? гэж бодлоо.
Усан онгоцонд байхдаа Японы хоёр жуулчинтай бас таарсан бөгөөд, тэдний паспорт дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд ямарч визгүй зочилох эрхтэй байдаг тул санаа зовох юмгүй харагдлаа.
Буугаад Аяны найз Стивийн хамт юу хийх тухайгаа ярилцлаа. Манай хоёр найз ачааны усан онгоцоор хоёр машинаа ачиж авчирч байсан бөгөөд хойноос ирэхийг хүлээх хэрэгтэй байлаа.Ячиж байсан бусад жуулчдыг дагаж шалган нэвтрэхрүү алхлаа.
Миний зүрх маш хүчтэй зохилж байлаа. Хэрвээ шалган дээр миний паспортийг нээгээд Израил улсад зочилсныг мэдэх юм бол баривчилдаггүй юмаа гэхэд буцаад Эгиптрүү явуулах нь ойлгомжтой байлаа.
8 сар гаруй Эгиптээс гарц хайж байхдаа хажуугийн улсуудыг үзээд, бас Сүэзийн сувгаар усан онгоцонд гар өргөж суух бодол бас бүтээгүй юм. өдөр бүр Сүэз хотын боомт дээр очиж өглөөнөөс харанхуй болтол ямар нэгэн усан онгоц ирээсээ гэж хүлээж суудаг байсан бодол намайг бууж өгч нэрэвтэж болохгүй шүү гэж байлаа.
Би болон найз Стив тэгээд 20 гаруй барууны жуулчид бүгд оффьсеруу алхлаа. Харин усан онгоцыг ямарч зайгүй битүү ачсан бараануудаа нутгийн иргэд хэдэн цаг буулгаж байгаа харагдлаа. Яг л манай 90 оны үэд гахайгаар багонийг бөглөдөг байсан шиг. Эгипт нь энэ бүсдээ аж үйлдвэрлэл хөгжсөн улс тул энэхүү хүнс, бараа бүтээгдэхүүнээ тэндээс татаж байлаа.
Эгипт Судан хоёр улсын хоорондын газрын хилийн зурвас тэр чигээрээ газрын Мин тавьсан байдаг тул, хоёр улсын хооронд газраар явах аргагүй бөгөөд заавал энэхүү усан онгцонд л суухаас өөр аргагүй байсан юм.
Судан улс нь Африкийн хамгийн том улс бөгөөд манай нутгаас сая гаруй км. квадратаар том юм. Сүүлийн олон жил Судан улсад иргэний дайн гараад байсан бөгөөд,олон улсын байгуулгийн хүмүүс, сэтгүүлчдийг нэвтрүүлэх хүсэлгүй бүх Төрлийн саад тайвьсаар байсан юм.
Баруун Суданд Гэнацид буюу үндэстний цэвэрлэгээ хийсэн хэргээр олон улсын хүний эрхийн байгуулгууд эсэргүйцэл илэрхийлсэн боловч энэ өдөр хүртэл юу ч шийдвэрлэгдээгүй байлаа.
Боомтын том зааланд бүгдийг суулгаад нэг бүрчлэн дуудаж эхэллээ. Миний паспорт бусад паспортоос ялгарч байсан нь хуучны комуньст орнуудын хавтас улаан өнгөтэй байлаа .
Жижиг өрөөнд хуучны загвартай костюм өмссөн хоёр Судан хүн сууж байсан бөгөөд хүн бүрийг өмнөө суулгаж янз бүрийн асуулт асууж гарлаа. Бид гадна оочирлож байсан бөгөөд өмнөх хүмүүс ямарч асуудалгүй өнгөрлөө. Тэмээнээс тод тэмдэгтэй ганц Монгол залууг дуудах үэд хөл чичирсэн гэж хэлэхгүй ч нэлээд айлаа. Гэхдээ өмнө олон удаа хил нэвтэрч хал суусан байсан тул энэ удаад ороод маш чөлөөтэйгээр –Колю Тамам ? гэж Эгиптийн Юу Байна ? гэж хэллээ. Энта калм Арабий ? (Арабаар ярьдаг юм уу ?) Швая швая ! (бага зэрэг) гэж хэлээд өөртөө итгэлтэйгээр инээмсгэллээ. Нутгийнхан хэлээр ярьсанд тэд баярлаж миний паспортны гаднах нүүрнээс – Монголиа ? КОЛАКО ? гэлээ.
Хөлөг хаан түүхэнд арбийн нутгуудаар нэлээд хэрэг тарьсан тул хүн бүр миний Монголыг мэдээд энэ нэрийг дууддаг байлаа.
Би юу хэлэхээ мэдэхгүй байсан тул, толгойгоо бага зэрэг савлаа.
Эхний хуудсыг нээгээд миний овог нэрийг дэвтэр дээрээ бичиж эхэллээ. Нөгөө залуу нь надаас элдэв асуулт асууж гарсан бөгөөд паспорттой хүний анхаарлыг татах нь чухал байлаа.
Бүх тэмдэглүүдийг дуусгаад тэрээр миний паспортыг нэг бүрчлэн шалгаж эхэллээ. Эдгээр улсуудад зочилж байгаа үэд –Израилд байсан уу ? гэж асуулт тавьдаг бөгөөд, энэ удаад асуух юм бол би худлаа хэлж чадахгүй гэдгээ мэдэж байлаа.
Аз болж хэцүү асуулт асуусангүй.
Миний паспортны хоёр хуудсан дээр Таба гэсэн Эгипт Израилын хилийн тамга байсан бөгөөд хоёр удаа Израилд орсныг мэдэх юм бол визанд төлсөн 100 ногоон унаа тээвэрт зарсан 200 ногоон салхинд хийсч, 8 сар гаруй хүлээж хэд хэдэн удаа визанд орж байсан их хөдөлмөр юучгүй болхоор боллоо.
-Юу хийдэг гэсэн асуултанд Уран бүтээлч гэлээ.
Юун дээр тоглодог юм ?
Амаараа хөгжим хийдэг гэлээ.
Мэдээж сонирхоод асуусан юм чинь бага зэрэг тоглож үзүүллээ.
Миний хамгийн аюултай хуудас нэхээс өмнөхөн тэд гайхснаасаа болж паспортийг буцааж өглөө. Намайг ганцаараа аялж байгаа гэдгийг мэдээгүй байсан бөгөөд бусад жуулчдын хамт яваа гэж бодсон байлаа.
Хэдийгээр би аялынхаа шинэ улс бүрт хөл тавиад маш баярлдаг байсан бол Судан улсын хил дээр ирээд хоёр цаг гаруй зарцуулсны дараа энэ өрөөнөөс гарч байж л санаа амарлаа.
Шинэ улс бүрт орохдоо нэг пиво задалж уудаг журам энд үйлчилэхгүй боллоо.
Судан нь Ислам шашинтай улс тул СОГУ борлуулах хориотой байдаг юм.
За за, тэр Пиво энэ тэрээ өнгөрсөн, ячиж байсан Африкруу орох зам нээлттэй боллоо.
Цонхоор хартал усан онгоцны боомт дээр манай хоёр найз ачааны машинууд ирж байлаа.
Ачаагаа буулгах гэж удах байсан тул бид нутгийн тээврээр эхний суурин дээр очиж буудал авхаар шийдлээ.
Боомтоор гарах үэд нутгийн чэнжүүд мөнгө солиулхаар хүлээж байлаа.
Миний мөнгийг солиулсан залуу надад илүү мөнгө өгсөн байсан тул, буцааж өгөөд надад ирэх ёстой мөнгийг л авлаа.
Нутгийн унаагаар ойрын суурин хүртэл явхаар болж, үнэ тохиролцсны эцэст бүгдээрээ суулаа.
-Хийж чадсан шүү ! Миний зам дахин нээгдлээ !!!
Би үнхээр их баяртай байлаа. Судан улсаас болж миний Африкийн аялал бүрэн гацсан байсан юм. Одоо цааш явж болох бүх замын зургийг шинээр гаргах хэрэг гарч байсан бөгөөд их аялал намайг хүлээж байлаа.
Удалгүй бид харанхуй тоггүй сууринд ирсэн бөгөөд бусад жуулчид нэгэн гуанз олсон байсан бөгөөд тэнд шарсан мах зарж байлаа. Маш өөхтэй махыг талхтай зарж байлаа. Маш хямд өртөгтэй Эгиптээс ирсэн миний хувьд үнэний шоконд орхоор байлаа.
Судан улс нь хойгуураа Араб урдуураа Хар Африкууд амьдардаг юм.
Энэ улсад хөл тавьснаас эхсүүлээд анзаарагдсан зүйл бол хөгжим байлаа.
Энэ нутаг хуучин НУБИАН гэдэг үндэстэн амьдардаг байсан бөгөөд тэдний хөгжим хаа сайгүй дугарч байлаа. Суданы эсвэл Нубчуудын хөгжмийг олж сонсохыг зөвлөж байна.
Үнхээр эгшиглэнт гоё хөгжим байсан юм.
Хоолоо идчихээд сараалжин дээвэртэй шороон шалан дээр хоёр модон ортой өрөөг авлаа.
Жорлонгийн тухай яримааргүй байна.
Миний аялал дахин эхэллээ !




2009/02/12
| 3,207 Үзсэн 















1 person has left a comment
Jmar aztai oroo ve?Chinii khogjmiin avijas,khelnii medleg khoer chini chamaig az tyshyylj oruulj dee.Chinii ajn zamiin temdeglelyydiig unshikhad ynekheer sonirkholtoi baidag jm.Amidraldaa khezee ch ochij yzeegyi uls,ornuud,khymyys,baigaliin tukhai ogyylsen chini ynekheer taalagdlaa.Bi bas http://www.Banjig.net-n Blog khesegt baidag “Altargana Amerikt”gesen tsuvral temdeglelyydiig sonirkhoj unshikh durtai.Bichlegiin khelber,zokhiomj ni jg chiniikhtei tostei,Amerikiin tukhai,tendkhiin khymyysiin amidraliin tukhai ogyylsen ,sonirkholtoi,jmar ch albanii khuurai yggyi bichij,avsan zurguudaa khavsargasan baidag jm.Chi sonirkhoj yzeerei.Bi bas Amerikt ochij yzeegyi mortoo ter khynii bichsen oortoo tokhioldson jvdluud,khotuud,khymyysiin tukhai,Disney Land,Hollywood-r ajlsan tukhai temdeglel,zurgiig ni yzeed jg l ooroo ochson jm shig bolj bailaa.Chi khezee Frantsaas garch oor ulsuudaar ajlakh ve?Evropod baigaa chinii ajlaagyi baigaa Island,Irland,CHekh,Slovak,Avstri,Bolgar,Polish,Rumiin,Ungar geed ulsuudaar ajlakh uu?Er ni odoo Evropiin yldsen ulsuudaaa duusgaad,daraa ni Kanad,Amerik,Meksik geed uragshilbal sonirkholtoi bish yy?gej bodokh jm.Esvel Tov,Dornod Evropiin ornuudaar delkhiin ulsuudiig gyitseechikheed,Mongol orokhdoo dairij gej bodoj baigaa jm uu?Ter talaaraa bicheerei.