Давст сумын олон нийтийн сүлжээ

2015 оны 11 сарын 24

Увс аймаг Давст сум

1500 гаруй хүн амтай давст сумын амьдралтай танилцаж, хийж болох ажлуудаа төлөвлөөд, үндсэн бодлогуудаа дэс дараатайгаар эхлүүлээд байна.

Хүн ам цөөтэй, нүүдэлчид нь сумын төвөөсөө зайдуу амьдардаг газар хийх ёстой хамгийн эхний ажил нь “Давст сум нэгдсэн сүлжээ” гэдэг ажил өрнүүлж, нийтээрээ нэг үүрэн утасны сүлжээг хөнгөлттэй үнээр хэрэглэх арга замыг олох явдал байна.

Одоогийн байдлаар Давст сумын иргэд 100% энэ ажлыг дэмжиж байгаа бөгөөд “Монголын сум” гэсэн тусгай багцыг бидэнд гаргаж өгөхийг манай 4 операторт хүсч, 12 сарын 10 ны дотор хариу ирүүлэхийг хүлээж байна. 1000 буюу түүнээс дээш хэрэглэгч нэмэгдэхийг хэн боловч хүснэ шүү дээ.

Залуусын, оюутны, компаний зэрэг багцуудад сүлжээндээ болон хоорондоо үнэгүй,  хөнгөлттэй үнээр үйлчилдэг.

“Монголын сум” гэдэг шинэ багц гаргаж өгөх хэцүү биш байх гэж бодож байна.

Бидний хийж эхэлсэн ажлыг хөрш зэргэлдээ Сагил сум бас өрнүүлэх хүсэлтэй байгааг мэдэгдээд байна. Тэнд бол дор хаяж 2000 хүн. Ингээл эхлэх байх даа.

Сумын амьдрал хотынхоос тэс өөр байна.

Бэлэн мөнгө олноор эргэлддэггүй болохоор нутгийн иргэд хоорондоо харилцах боломж тааруу байгааг анзаарлаа.

Нэгдсэн сүлжээ хөтөлбөрийг санаачлан, сумын удирдлагатай хамтарч хийж эхэллээ.

Сумын иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, шуурхай харилцаа холбоогоо цэгцэлж байх хооронд facebook  гэдэг интернэтийн олон нийтийн сүлжээг ашиглана “Давст сумын олон нийтийн сүлжээ” гэдэг хоёр дахь ажилаа эхлүүлээд байна.

Гол зорилго нь facebook-д байгаа Давст сумын уугуул суугуул иргэдийг нэгтгэж, мэдээллийн нэг суваг гаргаж өгч байгаа явдал юм.

Магадгүй зарим хүмүүс хоорондоо хамаатан гэдгээ мэднэ биз.

Энэ л Нүүдэлчдийн гол ухаан шүү дээ…

Улс төр, хэрүүл маргаан, хувийн ашиг сонирхлоос хол байх уг “DAVST SUM” гэх профайлын тусламжтай “Давст сум” хөтөлбөрийн ажлуудыг цаг тухайд нь нутгийн хүмүүстэй хүргэж, шаардлагатай дэмжлэгүүдийг авах боломж нээгдэх юм.

“DAVST SUM” facebook profile –ыг Давст сумын засаг даргын тамгын газрын удирдлага дор хөтлөх бөгөөд сумыг Монгол улсад болон Дэлхийд таниулах ажлуудыг интернэтэд дэс дараатай явуулах юм.

Давст нутгаас гаралтай өөрийн танил хүмүүсээ нэмж, бидний ажлыг дэмжээрэй! Davst Sum

https://www.facebook.com/Davstsum

“Давст сум” гэдэг хөтөлбөрийн эцсийн үр дүн нь Монголд төдийгүй дэлхийд танигдсан МОНГОЛ брэнд бүтээх явдал билээ.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.