2008 оны6 сарын 10 ны өдөр Сиэрра Лэонэ улсын Фрээтовн хот.
Монголчууд дээрээ ирээд 4 хонлоо. Өөрийн тусгай өрөө,агааржуулагч, хүссэн үедээ нээж болох хөргөгч, өдрийн 3 удаагийн жинтэй хоол, халуун устай душ. Эмчийн хяналт эмчилгээ.
Холын аялагчид өөр юу хэрэгтэй билээ ?
Амралт.
Тиймээ. Сүүлийн хэдэн сар амралтгүй зутарч, өлсөж, ядарсан байсныг манай залуус мэдэж байлаа. Ялангуяа өөрийн тэмдэглэлдээ мөдхөн Сиэрра Лэонийн Монголын Энхийг сахиулагчид дээрээ очин гэдгийг мэдэж байсан тул тэд сайн бэлтгэлтэй хүлээж байлаа.
Манай бааз дээр анх хөл тавьсан мөчөөс эхсүүлээд тордож, дараагийн хэцүү даавааг туулах бэлтгэлийг хийж эхэллээ. Монгол залуу ганцаараа энэ бүх бэрхшээлийг давсанд залуус баяртай байсан бөгөөд яг л од шиг бүх төрлийн үйлчилгээ тусламжуудыг хүссэн үедээ хүртэж байлаа.
Миний аялын явцад хүний нутагт ганцаараа зовох үлдхийг мэддэг Монголчууд байж болхоороо туслаж, Монгол Хүн чанар гэж юу байдгийг надад сануулж байлаа.
Манай цэргийн ангийн үүрэг нь Сиэрра Лэонэ улсын иргэний дайны үед хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн дайны буруутнуудыг шүүх үэийн аюулгүй байдал болон, Шүүхийн байрыг хамгаалах үүрэгтэй бөгөөд, миний мэдхийн хамгийн хэцүү ажлуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байлаа.
Хэдийгээр Хүмүүс гадаадад ажил хийж байгаа гэж хардаж байгаа ч.
Энэ ажил ямар хэцүү болхыг ойлгохгүй байгаа юм.
Манай залуус жилд хоёр удаа ээлж солигдож энд ирдэг юм. Намайг аялдаа гарсны дараа эхний ээлж гарч байсан бөгөөд би тавдугаар ээлжин дээр тэдэнтэй таарсан юм.
Монголын хахир хүйтнээс эндхийн халуун зунд ирсэн албан хаагчид хамгийн хэцүү давааг туулах хэрэг гардаг юм. Монголын -20 30 хэмээс эндхийн +30 40 хэмрүү 24 цагийн дотор буух ямар байна гжэ санана? Бидний биэ хуйтний улирлыг дасан цохицох бус, байгалийн жамаар мэдэрч урьдчилан бэлтгэгддэг шүүдээ !
Монголчууд гадаад болгон сайхан гэсэн ойлголттой байгаа, тэгвэл манай залуус энд ирээд зургаан сар хэдхэн удаа БААЗ-аасаа гардаг бөгөөд тэр нь Нарлаг Бааз гэж 14 хоног амардаг газраас Тусгай Шүүхрүү явах үед л Сиэрра Лэоний нийслэл Фрээтовн хотын хүмүүсийн амьдралтай машины цонхоор танилцдаг юм.
Би энд ирээд эхний хэд хоногт бачимдаад зөвшөөрөл авч бааз-ийн бүсээс гарч байсан юм. Гарах болгонд станцаар миний гарч буйг мэдэгдэж – Машин, хамгаалалт бэлд гэж сонсох сонин байсан юм. Хотруу гархад хүртэл заавал хамгаалалттай явах нэг бодлын сайхан юм шиг боловч нөгөөтэйгүүр ганцаараа аялаад сурсан хүн, хэн нэгэнд баригдаж явах төвөгтэй санагдаж билээ. Гэхдээ тэд Дэлхийг анх тойрч буй Монгол залуугийн аюулгүй байдлыг хангах тал дээр чадах хэрээр анхаархыг хичээж байсан юм.
Магадгүй цаанаасаа тушаал өгсөн ч байж магад.
Зүгээр дэлгүүр явах, хот үсэх хүртэл хамгаалалт !
Энэ өдөр намай ирсэнтэй давхцуулаад манай багийн хамгийн шилдэг, сайн албан хаагчидаа амраахаар болсон байлаа. Албан тушаалаараа шалгарсан цэргүүдийг надтай хамт наран шарлагийн газарлуу (Нашага) явуулхаар шийдсэн байлаа.
Өглөө бошод манай залуус чөлөөт хувцасаа өмссөн байсан бөгөөд, хоол унд спортын тоглоомуудаа автобусанд хийж байлаа. Намайг ирснийг далимдуулж цэргүүдийнхээ стрэссийг тайлж байгаад үнхээр баяртай байлаа.
Аюулгүй байдлын дурмийн дагуу хоёр тээврийн хэрэгслэл ашигласан бөгөөд, өмнө нь УН жээп явж араас цэргүүдийг авч яваа УН автобус хөдөлж, тусгай томъёлсон тэмдэгт өнгрөх болгонд төврүү
- Тэмдэгт …-ийг өнгөрлөө ! гэж дамжуулж байлаа.
Цэргийн дүрэм, зохион байгуулалт ийм хүчтэй хөгжсөн гэж би мэдээгүй байсан юм.
Манай зэвсэгт хүчний аюулгүйн дүрмүүд, дүрэм журам нэг үеэ бодвол маш сайжирсан байлаа.
Бид Нарлаг Бааз-аас гарч Фрээтовн хотын хөдөлгөөн сул гудамжуудаар зүүн зүг Кэнт бэач гэдэг газарлуу хөдөллөө. Би нээх зохиолын дуу сонсдоггүй, цэргийн дууг бүүр ч мэддэггүй байсан ч Монгол хэлээрээ ярьхын хүслэн болсон тул дагаад сэтгэл хөөрч байлаа.
Үнхээр хүний хэлээр ярьсаар байгаад ядарч байна. Өөрийн боддог мэдэрдэг зүйлийн талаар хүнд ойлгомжтой ярьх тайлбарлах ямар сайхан юм бэ !
2 цаг явсны эцэст далайн эрэг дээр ирлээ.
Би аялынхаа явцад яагаад ч юм байнга далайн эргээс холдоогүй тул НАШАГА (Бэач) надад дотно санагдлаа. Цуваа хоорондоо байнга холбоотой байсан бөгөөд буудал дээрээ зогсох үеэс эхсүүлээд онцгой байдлын бэлтгэлтэй 3-4 цэргийн албан хаагч бүс нутгийн аюулгүй байдалыг ажиглаж амарч буй цэргүүдийн тайван байдлыг хянаж байлаа.
Цэргийн үүрэг гэдэг нь хүссэн үэдээ амраад тайвшраад байдаг зүйл биш, бусад хүмүүсийн амь насыг хариуцаж байгаа болхоор.Өдрийн хоолоо идэх үэд хүртэл хамгаалтын залуус ээлжилж байгаа харагдсан.
Манай залуус саравчин доор бага зэрэг амарч аваад далайд сэлхээр орлоо. Ихэнх нь сэлж чаддаггүй нь харагдаж байсан тул, далай руу гүн орхыг хоргилсон тушаал сонсогдлоо.
Би цэргийн хүн биш, тушаалд захирагддаггүй тул чөлөөтэйгээр далай руу орж сэллээ. Гэхдээ далайн ус хааяа аюултай тул болгоомжтой байхаа мартаагүй юм.
Монголд далайн усанд барууныхан шиг сэлж чаддаг хүн байдаг болов уу ?
Миний мэдхийн ихэнх залуус сэлж чаддаггүй, эсвэл уснаас айдагсан.
Бүгд зургаа авхуулж, стрэссээ тайлж байгаадаа баяртай байлаа.
6 сар нэг хоёр хашааны хооронд 24 цагийн бүрэн бэлтгэлтэйгээр өнгрөөн гэдэг тийм ч амар биш байхаа, ялангуяа байлдааны бүрэн бэлтгэлтэй үэд Африкийн халууныг тэшийн аргагүй юм. Монголд байсан бол хааяа чөлөө аваад гэртээ харьж, найз нөхөдтэйгээ уулзахсан, найз охинтойгоо ч шөнийг өнгрөөхсөн гэтэл энд тийм боломж ч байхгүй. Тэгээд стрэсээ тайлах СОГУ-ний тухай бүр ярилтгүй шүүдээ!
Монголын цэргүүдийг нутгийхан дуртай байсан. Учир нь бусад Энхийг сахиулагчид манайхныг бодвол хамаагүй чөлөөтэй байсан бөгөөд амралтынхаа өдрүүдэд нутгийн баар хэсч царайлаг охидыг нь булааж байна гэж. Харин манай залуус цэргийн хамгийн хатуу дүрэм журамд захирагддаг тул энэ сэргийн зүйлд анхаарлаа тавьх завгүй байсан байх. Тэглээч Африк охидыг хүсэхгүй ч байх !☺
Нутгийн залуус гар хийцийн сүвэнирүүдээ зархыг хичээж гарлаа. Анхандаа үнэтэй хэлээд сүүлдээ буурч эхэллээ. Зарим н савалсан жимсний шүүсээр солъё гэж байлаа. Энэ нутагт жимс байгалаасаа ургадаг байхад гоё савалсан химийн хольцтой зүйл дурлаад байдаг.
Бага байхаас төмс гэж тоглоомыг тоглож өсөж билээ. Энэ өдөр бас бүгд нийлж төмс тоголхоор боллоо. Азаар газар суугаагүй бөгөөд, хэд хэдэн залуус нуруун дээрээ улаан толботой буцхаар боллоо.
Цэргүүд биднийг бодвол хамаагүй ширүүн тоголдог юм байна лээ!

Тэр хавиар чөлөөтэй хэсч нутгийн иргэдийн суурингаар хүртэл ганцаараа ороод амжлаа.
Хэдийгээр манай залуус гадаадад алба хааж байгаа ч гэсэн нутгийхантай танилцах, нутгийн соёл аж амьдралтай танилцах боломж хомс байсан юм. Цэргүүдийн хоол нь хүртэл яг Монгол маягаар байсан бөгөөд, уул нь нутгийхантай ярилцаад хааяа нутгийн хоол хийж өгч байвал, гэртээ хариад Африкийн Сиэрра Лэоний үндэсний хоолны тухай хэлэх байсан даг.
Намайг Нарлаг бааз дээр ирсэн өдрөөс цагийн тарианд оруулж, витамин антибиотьк гээд бүрэн эмчийн хяналтанд байлгалаа. Тус өдөр манай залуус баазаас гарсан тул дүрмийн дагуу эмч бас явсан юм. Цагийн тариа болж Нашага дээр тариа тариулж үзлээ.
Тоглоомоос түр хөндийрч хажууханд байсан гадаад асрагчидтай хүүхдүүд дээр очож танилцлаа. Тэд өнчин хүүхдүүдийн асрамжийн газар ажилдаг гэлээ. Тэнд байсан ихэнх хүүхдүүд иргэний дайны үэд эцэг эх гэр бүлээ бүрэн алдсан байсан бөгөөд заримынхан нүдэн дээр гэр бүлийг нь хороосон тухай хэллээ.
Үнхээр харамсалтай. Тэдгээр хүүхдүүдийг дотроо өрөвдсөн бөгөөд нэгэн санаа төрлөө.
Би Африкт амьдраад удсан байсан бөгөөд Африкийн ихэнх хүүхдүүд хөл бөмбөгөнд нугасгүй гэдгийг мэдэж байлаа. Амэрик асрагчидтай ярилцаад Монгол Сиэрра Лэоний багууд болгож хөл бөмбөг тоглуулах санаа төрлөө.
Хэдийгээр хэрвээ би хэлбэ манай залуус зөвшөөрөөгүй байсан тул, тэдгээр хүүхдүүүдийг асуугаад үздээ гэлээ.
Манай залуус халуун наран тоглох хүсэлгүй байсан бөгөөд, би хажуунаас нь ятгаад аврага шалгаруулах тэмцээн зохиохоор шийдлээ. Үүний үр дүн юу болохыг би урьдчилж мэдэж байсан ч хүүхдүүдэд өөр хүмүүсийн тухай ойлголт түрүүлэх нь чухал байсан юм.
Ингээд тоглоом эхэллээ.
Эхний мөчөөс манай залуус бөмбөг хаана байгаа, хэний хөлний дундуур хэрхэн эргээд байгааг анзаарч амжилгүй нусаа хацар дээрээ нааж гарлаа. Энэ тоглолтыг үзсэн хүн байсан бол над шиг элгээн хөштөл инээх байсан байх. Хожигдсон залуусйн нэг нь БӨХ барилдах хүн байна уу? гэж бантаж байх шиг харагдсан.
Асрагч нар ч бас инээмсгэлж буй хүүхдүүдийг хараад баяртай байлаа.
Тоглоом тооны зүрүүтэйгээр өндөрлөж, бид _Энх найрамдал яллаа ! гэж тунхаглах л үлдлээ.
Африк хүүхдүүдийн хөл бөмбөг хэрхэн тоглодгийг харсан хүмүүс энэ тоглолт хэрхэн өрнөснийг төсөөлөх байх.
Энхболд ухаан сэдэж, ялагч багт Монголын энхийг сахиулагчдын зүгээс шинэ бөмбөгийг бэлгэллээ.
Энэ явдал үнхээр зөв санаа байсан юм. Хүүхдүүд баярлаж шагналаа аваад явлаа.
Ийнхүү тухайн хүүхдийн төлөөх төрийн бус байгуулгийхантай сүүлд уулзхаар болоод бид бааз-руугаа буцлаа. Холын хэцүү замыг туулсны дараах том амралт болсон энэ өдөр Монголчуудтайгаа байсандаа баяртай байлаа.
Буцах замдаа дуу дуулах чадвартай, чадалтай хүн байгаагүй бөгөөд, Хүүхдүүдэд хожигдсон тухай ярьх хүсэл хэнд ч байсангүй
Дэлхийн хамгийн гоё наран шарлагийн газар НАШАГА-д өдрийг өнгөрөөсөн манай залуус энэ өдрийг байнга санаж байх болов уу гэж найдаж байна.
Эцэс төгсгөлгүй далай, ус !



2009/02/12
| 4,608 Үзсэн 


































Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)
uu i saw your behind.. how cute
hi
tani talaar ih sonsson
bieiin ontslog gej sonin yum shuu zahiin hariin meemnii bulchin gedenii bulchin obooj toboogood Mongolchuudiin gedes ni uragshaa toboih yumaa. meenii bulchin gej yariltgui. undestenii ontslog baih.
tseregiin baaz baigaa gazar ohid huuhnuud muu maxnii hereg bainga dagdag oboo MONGOL tserguudiig maani dagahgui baigaa yum bna.
Yu yarina vee har tivd huuhen hoogood yvj baih yumuu haashain doh tusna shdee mal yumuu huh tolboo
hi amai chamd amjilt husie bi Mongol zaluuchuudaaraa baharhdag gehdee bur tsergiin alban haagch, enhiig demjih ajillagaand yabj bsan zaluusaaraa baharhdag bur denduu ih. zarim neg zaluusiig harahaar bur gutardag gehdee niigem ni iim yum chini yah be tiimuu chinii ayalaliin tuhai haaya neg sonsoj bsan freedfown hot narlag baaz deer ochsoniig chini duulj bsan jaahan zab garahaar siteg chini uzej bgaad ter talaar medeelel bhaar ni uzlee chamaar ch ter enhiig sahiulagchdaaraa ch ter baharhah setgel turj jaahan ogshloo shan temdeglel bn chamd amjilt husie AYALALIIN ALTAN SHAR ZAM TANI ULZIITEI BAIG
HYAGAA MANAI MONGOL ZALUUCHUD HAMGIIN IH TESBER TEBCHEERTEI HUMUUS BDAGIIG CHI SAIN MEDEH BH. CHAMAAS CH TIIM TEBCHEER GARDAG L BH. ENE ZALUUS MAANI DELHIID MONGOL GEDEG NEGEN ALDARIIG BAS DUULGAJ YABAA ZALUUS SHUU. INGEHED CHI TSERGIIN ALBA HAASAN UU BARAG L UGUI BH