img_4987

Ургэлжлэл
2007 оны 2 сарын 22 ны өдөр Конго Бразавиллэ. Босогчдын нутаг өнгрөөд

Өглөө буудалдаа сэрлээ. Шөнөжин маш халуун бөхчим байсан бөгөөд сэнсээ унтраалгүй хонсон юм. Гэсэн ч шумуулны тороор ороо хүрээлүүлсэн байсан тул бухчим хэвээрээ байлаа.Хамаг биэ чийг халуун оргиод өглөө хурдан болоосой гэж хүсэж байлаа.

Шүршүүртэй зурагттай өрөөний аль алин ч ажилахгүй байлаа.

-Босоод дахиад л цүнхээ баглаж замдаа гарах хэрэгтэй болж байнадаа.
Хувцас өмнөх өдрийн хөлсний чийгээс хатаж амжаагүй байсан бөгөөд өчигдөр ийм үнэртэй хувцас өмсөж байснаа мартсан мэт бага зэрэг үнэрт манраад хувцсаа өмслөө.
Үүдэн дээр хятад үйлчлүүлэгч охинд баярлаа гэж хэлээд гарлаа. Тухайн суурингаар алхаж байхдаа юуны түрүүнд хоол олж идэх хэрэгтэй байсан тул тэндхийн зах дээр очлоо. Африкт гудамжаар явахад ямагт хэн нэгэн юм зарж, санал болгож байдаг. Амьдралд огт хэрэггүй зүйлүүдийг юмыг яаж мэдэхэв гээд асуудаг байх.

Амьдрал хоолон дээр тогтдог гэдгийг энэ аялын явцдаа л ойлголоо.
Өглөө бүр, өдөр бүр, орой бүр. ХОООООЛ.
Зарим үед өлсөх булчирхайг унтрах хэрэг гарах юм.
Халуун тул цүнхэндээ хоол хадгалбал маргааш нь муудна. өчигдөр идэж амжаагүй өндөгтэй талхаа өглөө бас хаялаа.

Зах дээр гудамжны хоолноос өөр сонголт байгаагүй тул, гал дээр шарж буй сүүлийн тахианы гуя авлаа. Гудамжны хоол нь маниа рэстораны хоолны үнэтэй адил.Талхтай хачирлаад идлээ.

img_4989

Комуньзмын бүхнийг муулаад байдаг залуус зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрөл хэрэгтэй. Комуньзм бидэнд хотын ариун цэвэр гэдэг зүйлийг сайн зааж дүрмийг биэ болгосон юм.

Хогийн сав гэж байхгүй тул хажууханд ясаа хаятал тэндхийн тахианууд тэр ясан дээр булаацалдаж байлаа. Тахиа тахианыхаа махыг идэж байгааг харах ямар эвгүй юм бээ гэж бодогдлоо.

img_4990

Гудамжны гуанз гэж нэг ширээ нэг шарагч. нэг үйлчлэгч тэгээд НЯГТЛАН. ?

Хоолоо дуусгаад байж байтал нэгэн Европ 50 орчим насны хүүхэн ирээд мөнгө гүйлаа.
-Аан? өдөр бүр нутгийн ядуучууд мөнгө гуйдагт дасал болсон байсан чинь цагаан арьстай хүүхэн мөнгө гуйж байгаад итгэсэнгүй. Тэрээр энэ сууринд төрсөн гэж хүмүүс тайлбарллаа. Манайд ч гэсэн хааяа орос хүн гуйлга гуйж байгаа харсан удаа байгаа санагдлаа. Гэхдээ л өөрийн нутагтаа биш африкт ийм маягаар амьдрах тиймч амар биш байх гэж бодлоо.

Зам дээр гараад Лоубомо руу явах замыг асуутал тэнд байсан Жээптэй залуус хотоос гарж байж шулуун зам руу очно гээд намайг тэр зам дээр хүргэж өгөхөөр боллоо. Замдаа тэр хоёрын нэг нь Орсооор ярьж байсан тул ам нийллээ. Конго хуучны Францын колончлолоос хэлийг нь авч үлдсэн юм.
Африкийн маш олон оронд хуучин Оросд комуньст боловсрол эзэмшсэн хүмүүс их таарч байсан бүгд хуучны үеийн талаар ам сайтай байсан.

img_4991

Хотоос гаргаад хээр зам дээр буулгаад тэд буцлаа.

Би замаа дагаад алхаж эхэллээ. Хэдийгээр өчигдөр босогчдын нутгийг туулсан ч, эн өдөр бүх юм зүгээр байх болно гэж хэн ч хэлээгүй тул түгшүүртэй хэвээрээ байлаа.

Алхсаар

img_4993

Хэсэг хугцааны дараа машины чимэ сонсогдож, эргэж хартал манай ачааны машины цуваа ирж байлаа. Миний партизаануудын нутгийг хамт туулж байсан залуус машинаа зогсоогоод үүдээ нээлээ.

img_5004

Хэдийг төлхийн? Гэж суулаа.
Юу гэж? Би уул нь Лоубомо хүртлэ мөнгө төлсөн биздээ гэж өөрийгөө зөвтгөлөө. Үнэхээр өмнө энэ машинд суухдаа Лоубомо хүртэл гэж тохиролцсон байсан юм. Шөнө тэрхүү жээптэй илүү хурдан хотод ирж буудлын орон дээр санаа амар унтсан нь болж дээ гэж бодлоо. Учир нь ачааны тэргэн дээрээ байсан бол өдийд л энд ирж байх нь байна. Бас сайн амарч аваагүй байх нь.
- За за суу. гэхдээ мөнгө хэрэгтэй байна шүү!
Би амьдралдаа маш олон хүмүүсдээ таарч байсан ч ийм мөнгөнд дуртай хүн харж байгаагүй юм,. Зарим хүн их хэмжээний мөнгөнд юу ч хийж магад, гэтэл энэ хүн юу ч хамаагүй салгаж байвал болно гэж боддог байлаа.

Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр. Унаандаа байраа эзэллээ. Нөгөө л гурван хүнтэйгээ замд гарах яагаад ч юм сайхан байлаа. Бид маш шороотой замыг удаанаар туулж байлаа, хааяа нөгөө машинуудын өмнүүр эсвэл хойгуур ороод.

img_4996

Замын суурингуудад хүмүүс машин зогсоож КАСАВА ургамлыг зуухыг хүсч байлаа. Нэгэн тосгонд зогсож тэрхүү касаваг хойд контэйнэртээ дүүргэж эхэллээ. Далайн боомтоор ирсэн ачааг нийслэлрүү зөөгөөд буцаад хоосон явж буй эдгээр машинууд хэдэн төгрөг хийгээд авах хүсэл их байлаа. Би тэрхүү тосгоноор нь алхаж хүмүүсийн аж амьдралтай танилцаж эхэллээ. Африкийн ихэнх тосгонууд төстэй. Нэгэн амбар, жижиг цонх тэгээд хаалга, дотроо ТАВИЛГА ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ. Эдэнд манайх шиг хүйтэн цаг агаар байсан бол яаж ханаа 40 цм болгох вэ гэж тархиа гашилгаж байхгүй, бас хүйтэрсэн ч түлээ олно гэсэн зовлонгүй.

Буцаад замдаа гарлаа.

Би аялынхаа туршид ачааны машинд дайчилагдах дуртай, учир нь замаас нэлээд өргөгдсөн байдаг бөгөөд, хол хээр харах боломж нээгддэг юм.
Хоёр талаар ширэнгэн ойг өнгөрсөөр Лоубомо суурин дээр ирлээ.

img_5011

Хотоос нэлээд зайдуу ачааний машний цуваанууд зогссон бөгөөд би цүнхээ үүрээд хотын төвийг үзэхээр алхлаа. уг ачааны машинууд КАМАЗ маркийн орос хуучин тэргүүд байсан бөгөөд, хажуугаар шинхэн орж ирсэн Хятадын үйлдвэрийн ачааны болон зам засварын машинууд ихээр харагдаж эхэлж байлаа. Африкийн олон оронд анзаарагдсан зүйл бол сүүлийн үед хүнд даацын тэхникийг Хятадын үйлдвэрийн машинууд эзэлж эхэлж байгаа юм байна.
Барууны өндөр үнэтэй тэхникээс хямд, харин чанарын хувьд мэдэх юм алга.

img_5012

Өдрийн халуун 30-40 хэм ; цунхний жин 25 кг орчим. Алхсаар.

Алхсаар төврүү орж ирлээ. Ганц цунх үүрч яваа гадаадын жуулчинг тэр хавын цагдаа, жэндарм, цэргийнхэн хүртэл зогсоож бичиг баримт шалгалаа. Маш олон улсуудад ийм зовлонг эдлээд сурсан тул, бичиг баримтаа шалгуулаад, юу хийж яваагаа муу Франц хэлээр тайлбарллаа.
Хамгийн сүүлд хотын нэг хэсэгт явж байтал холхон байсан цагдаагийн газраас хүмүүс далалж, нохой дуудаж байгаа мэт хашгирлаа. Би замаасаа хазааж тэдэн дээр очих хүсэлгүй байсан ч, цэрэг цагдаагийн дэглэмтэй газар хүний дуудах юм бол завгүй байсан ч очих үүрэгтэй юм. Монголын хуучин замын цагдаа нар жолоочийг хүлээдэг байсан бол, өнөөдрө өөрсдөө ирж мэндэлдэг болсон н ялтачгүй дэвшил юм. Харин гудамжаар яваа иргэнийг цагдаа шалгаж, кармагийг нь хүртэл нэгжих эрхтэй байгаа нь, бидний Цагдаагийн улс гэсэн байдалд хэвээрээ байгааг илэрхийлж байгаа юм.

img_5013

Цагдаа дээр очиход тэд нөгөөл асуудлаа асууж, элдэв асуултаар шалгааж эхэллээ.
Гадны хүний бичиг баримтанд, визанд уу олох юм бол, тэгээд л будаа. Гарыг нь цайлгахгүй бол хэд хоног мөнгө төлтөл хорин. Нүдэнд багтах юм бол бороохойгоо шалган. Зарим улсуудад бууны гохоо шалгадаг тухай ч сонсож байсан юм.

Иргэний дайн, ард иргэд нь биэ биэнээ ойлголцхоо болиод, төрийн хүчтэй дэглэмд удаан амьдарсан хүмүүс байнгийн дарамтаас сүүлдээ айж, уг дугархаа больдогийг би харсан юм.

img_5016

Миний бичиг баримтанд уу олдоогүй ч, ямар нэг юм салгахыг оролдсон хэвээр байлаа.
Би аялынхаа явцдаа ганц ч удаа хахууль өгөхгүй гүрийн гэж өөртөө ам өгсөн тул, энэ удаа ч гүрийлээ. Саатуулдаг юм бол, тэмдэглэлдээ бичих зүйлтэй болох юм чин гэсэн хэнэггүй байгаа хүний хараад ямар ч алба тушаалтан залхдаг юм байнлээ. Хэд хэдэн удаа саатуулагдаж үзсэн хүн, хал суусан байлаа. Хэрэг хийсэн биш.

Ширээний нэг булангаас хуучин цаас гаргаж ирээд миний паспортны мэдээллийг бичиж гарлаа. Намайг гараад явахад энэ цаасаа хогийн саванд хаях нь ойлгомжтой.

-За за, чи явж болно ! гэж надад буян үйлдэж байгаа мэт хэллээ.
Би ч гэсэн нээх соёлтой загнаж – Мэрси ! гэлээ.

Энэ жижиг сууринд байх хүсэл байгаагүй тул замдаа гарч, хурдхан Пойн Нойр хотын наран шарлагийн газар алжаалаа тайлахыг хүсэж байлаа. Би хэдийгээр Монгол хүн, тэр болгон далай тэнгисийн хажууд байхыг дурлаад байдаггүй ч, аялынхаа туршид боломжоороо далай тэнгис рүү хүрэхийг хичээж байсан юм. Африк тивийг тойрохдоо ч эрэг хавын улсуудыг бараадсан юм.

Маш хол ганцаараа алхсаар байлаа. Хүн бүр суурингаас гарч, зөв зам заахыг хичээсээр, аль нь зөв гэдэгт бүр эргэлзсэн тул зам дээр цүнхээ тавиад суулаа. Дотроо дүүрэн хүнтэй нэгэн тахь зогсож Пойнт Нойр хүрэх уулзвар хүргэж өгье гэлээ. Би яг юу яриад байгааг сайн мэдэхгүй байсан тул суужил орхилоо.

img_5018

Би анх Олон Улсын Харилцаанд орж байхдаа Франц хэлний ангийг сонгож байсан юм. Багадаа Р үсгийг зөв хэлж чадахгүй байснаас Франц хэлээр ярьж сурах надад илүү сонирхолтой байлаа.
Харин Шалгалтаа өгөөд Франц хэлийг сонгосны дараахан, манай гэрийхэн миний зөвөлгөөнгүй Япон хэл болгосон байсан юм. Тухайн үед Монгол Франц хоёрын харилцаа сулаас гадна, энэ хэлийг сурснаар ямарваа нэгэн ажил, бизнэс хийх боломж хомс байсан юм. Харин Япон улс ойр бас явах боломж илүү их гэж үзсэн тул ийнхүү миний саналгүйгээр хэлийг өөрчилсөн юм.

Япон хэл сурсан нь миний амьдралд маш их хэрэг болсон, анх соёл иргэншилрүү аялсан улс нь Япон байснаас гадна. Дэлхийн хамгийн цэвэр соёлуудын нэгийг дотроос нь судлаж өөрийн соёлтой харьцуулах боломж гарсан юм. Гэхдээ Харилцаанд Япон хэлнийхээ шалгалтанд унаж 5 жил сурсан Япон хэлийг Японоос өөр хаанч хэрэглээгүйдээ өнөөдөр бага зэрэг харамсаж байна. Ялангуяа Франкофон гэдэг хуучин Францын колонь байсан 10-аад улсуудад өөрийн мэдмээр байгаа зүйлээ тайлбарлаж чадахгүй зутрах тухай урьдчилж мэдэж байсан бол, Франц хэлний ангийг шууд сонгох байсан юм. Франц хэлний нөлөө дэлхийд ийм том байдгийг би мэдээгүй юм.

Таксинд суутал тэрээр ямарч зогсолтгүй ой мод дундуур давхиж гарлаа.

img_5019

Би хотоос гараад уулзвар хүрэх хүсэлтэй байсан бөгөөд, миний газрын зураг дээр тэрхүү уулзвар нь жинхэнэ байдлаасаа хамаагүй ойр харагдаж байсан юм. Нэлээд давхисний ( 1 цаг гаруй ) дараа тэрхүү уулзвар дээр зогсоод жолооч надаас мөнгө нэхлээ. Эндээс хэдэн зуун км явахад төлдөг мөнгөний хагсыг хэдхэн км төлөөгүй гэсэн тул цагдаагийн газар хүргэж өглөө. Далимаар нь эндхийн цагдаагийн газартай танилцаад авлаа. Гадаад хүн хэзээд буруу тул ялтачгүй хүссэнийг нь төллөө.

img_5020

Тус Уулзвар дээр нэг зам нь хойд зүг Габон, харин нөгөө зам нь баруун зүг Пойнт Нойр хүргэхээр байлаа. Аль алинд машин байхгүй байсан бөгөөд, дөнгөж босогчдын нутгаар явсан би шууд хойд зүг чиглэх тухай ч бодлоо. Уулзварын голд яах тухай бодож байхдаа хоол авч идхээр шийдлээ. Гудамжинд шороон дунд нүүрсэн дээр тахианы махыг шарж байлаа.

img_5021

Миний ходоод гэж юу болж байгааг бүү мэд, ячиж байсан хүн гэдэг Машинд өдөрт дор хаяж 3 удаа түлш хийхгүй бол, толгой эргэж алхаж чадахаа больдгийг маш олон удаа сайн ойлгосон юм.

Гудамжны хоол хэрнээ маш үнэтэй. Зарим түүхийн эд экспорт дээрээ түшиглсэн улсуудын хоол хунс маш үнэтэй, ард иргэд нь үндэсний үйлдвэрлэл эрхэлдэггүй тул хамгийн наад захын хэрэгцээ хоолон дээр зутардаг юм. Хоолныхоо гачигдлыг шийдээгүй улс хөгжлийн тухай ярилтгүй.

өндөр үнэтэй гудамжныхаа хоолыг идэж байтал миний хуучин танил, ачааны машинууд хажууд хүрээд ирлээ. Нөгөө жолооч ирээд – Хүүе, чи надад хоол аваад өг, би өлсөж байна.
Би унаанд нь суугаад өндөр үнэ төлж байгаа хэрнээ дахин мөнгөөр хоол авч өгөх бол шаал утгагүй санагдлаа, ялангуяа намайг суурин дээр буулгаж байхдаа цаашаа явахгүй гэсэн хэрнээ энд явж байдаг. Намайг дахин цаашаа авч явбал нэмж мөнгө төлүүлэх бодолтой байсан байх. Би өөр жолоочийг гуйж замаа үргэлжлүүлэх гэтэл тэрээр- Чи надад тэр мөнгөө төлөөд цуг явъя лдаа ! Дассан газрын даавуу зөөлөн гэж Монголчууд хэлдэг ч энэ удаа алдаа байлаа.

img_5022

Бид хоолоо идчихээд нөгөө гурван найзтайгаа замдаа гарлаа. Урд хойно ачааны машины цуваа явж байсан тул цамцаараа хамраа таглаж, шөнөний замыг ширтэж явлаа.

ЭНЭ МӨЧӨӨС ЗУРАГ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ТУЛ ТА БУХЭН ТӨСӨӨЛЛӨӨ АЖЛУУЛААД ҮЗЭЭРЭЭ!

Ачааны машины гэрлүүд маш хүчтэй байсан бөгөөд, хоёр талаархи байгал өөрчлмуөдуө байгаа нь анзаарагдлаа. Бид маш өндөр уулын хавцлаар явж байгаа нь машины гэрлүүд замын хажууд замхарч байх үед бодоглоо.

Энэ шөнөний зам миний аялын хамгийн үзэсгэлэнтэй мөчүүд байсан болов уу.
Африкийн болон өмнөд Амэрикийн ширэнгэн ойнуудын үзэсгэлэнгийн тухай би өмнө сонсож байсан. « Планэт Эартх« гэдэг ББСи-гийн баримтад киноноос ч үзэж байсан, харин амьдралдаа анх удаа ийм ширэнгэн ойн бүсрүү орж байлаа. Хэдийгээр шөнө дунд байсан ч манай машины дээд доод гэрлүүд замын хажуугаар үргэлжилж буй ширэнгэн ойг бага зэрэг гэрэлтүүлж байлаа. Би өмнөх цонх руу бүхийж тухайн ой модны дээд оройг харах гэж хичээсэн ч төсөөлж чадаж байлаа.

Тус ойн модны оройнууд нь тэнгэрийг түшиж байгаа мэт агуу том байлаа. Манай ачааны машинууд хэдийгээр бидний ойлгоолтонд том гэдэг боловч, тухайн ой модны хажууд жижигхэн тоглоом шиг байлаа.

Байгал дэлхий ямар үзэсгэлэнтэй юм бэ ?
Ийм том ой мод байдаг тухай төсөөлж, тв-ээр үзэж байсан ч жинхэнэ амьдрал дээр хамаагүй үзэсгэлэнтэй байдгийг анх удаал ойлголоо. Яг л үлгэрийн хот!

Хэрвээ та бүхэнд боломж байдаг л юм бол Африкийн Эсвэл өмнөд Амэрикийн ширэнгэн ойг харах хэрэгтэй шүү. Бидний ой мод гэдэг ойлголтоос хамаагүй өөр ! Гадны хүмүүсд хязгааргүй хээр талын тухай төсөөлөл нь мөрөөдөл мэт байдагтай адил.

Харамсалтай нь миний үзсэн зүйлээ тодорхойлох хэлний баялаг үгүйлэгдэж байгаа ч, бага ч болов өөрсдийнхөө төсөөллийг ажлуул гээд энэхүү зургийг тавилаа. Хажууд байгаа хүүхдийн тоглоом шиг машинуудыг анзаарч байна уу ?

img_6477

Бид замаа дагаад яваад байлаа.
Ширэнгэн ойн бороо орж эхэллээ. Монголын уран зохиолын хэлэнд Мөнгөн Бороо гэсэн үгийг анх удаа утгийг нь ойлголоо. Машины өмнөх гэрэлд дусалж буй маш их борооны дуслууд яг л мөнгөн дусал шиг харагдаж байлаа. Болдогсон бол энэ үлгэрийн хот шиг гоё байгалийг бусаддаа энэ чигээр н хүргээд, Монголчууд бид яагаад байгал дэлхийгээ хайрлаж, түүний үзсэгэлэнг магтан дуулдаг байсныг ойлгуулах юмсан.

Бид үндэснийхээ хэл ёс заншилаасаа хөндийрсөн бөгөөд, уран зохиол ардын дуу хөгжимд байгалийн сайхныг төсөөлөн хойч үедээ хүргэж байгаа тэр бүтээлийг ойлгохгүй, гадаад хэлээр ярьж сурах нь илүү чухал гэж бодсоор байдаг. Монголынхоо Уран Зохиол яруу найргийг дэмжиж ойлгох цаг болсон мэт.

Машин уулын хавцлаар өнгөрч, баруун талд хясгааргүй мэт гүн харанхуй хавцал харин зуун талд Тэнгэр газарт буух вий гэсэн шиг авраг том моднууд тэнгэрийг түшиж, машины цонхон дээр ямарч зайгүй мөнгөн дуслууд дусалж байлаа.
Амьдрал яагаад сайхан бэ ? гэсэн асуултын хариултыг би олсон бөгөөд.
Сайхан дурсамжууд амьдралд байдаг учир амьдрал сайхан гэж хэлмээр байна.
Тиймээс сайхан дурсамжтай амьдрахын тулд тэрхүү дурсамжийг биэ болгож ЗӨВ амьдрах ёстой юм.

Үргэлжилэл бий.

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

ene temdegleliig unshlaa. teged chamd bayarlala gj helmeer sanagdalaa.

otgonbat wrote on 2009/02/12 - 00:18
#2

hi.uneheer sak zaluu shu…chamaig mongol orh tsagt chini Enhbayar CHAMD hodolmoriin baatar tsoloo ogdoggui yum bol bi lav shuud mongol ulsiin irgenshleesee tatgalzana!!!good luc

Gankhuyag wrote on 2009/02/12 - 02:30
#3

bichleg hiij boldoggui yumuu

Daagii wrote on 2009/02/12 - 18:06
#4

sain u
svvliin zurag tusuulliig min ulam boditoi bolgoj ugluu bayarlalaa

mongol ohin wrote on 2009/02/13 - 23:06
#5

bayarlalaa endees bi neg zuil olj medlee.Tiimee utga uchirtai saihan amidrahiin tuld saihan dursamjiig bii bolgoh ni chuhal yum bna.onoog hurtel bi yunii tuld amid yavaagaa oilgohgui lyavaa yum.Bi mash ih boddog, hiiheesee bodoh ni ih hundee chamaig aziin tenger urgelj iveeg. Ogi

ogi wrote on 2009/05/09 - 10:43
#6

сайхан юмаа жаахан алдааг нь эс тооцвол.амжилт хvсье

Tsoko wrote on 2009/12/22 - 15:57
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.