2015 оны 11 дүгээр сар 17

Эзэн Хааны, 809 жилийн түүхт, Нүүдэлчдийн Ургийн холбооны Монгол Үндэстний, Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай Тусгаар Монгол улсын, Увс аймгийн Дөрвөд угсааны Давст сум.

IMG_7660

Сайн байцгаана уу?

Та бүхний гэр бүл, аж амьдрал, эрүүл мэнд итгэл бишрэл амаглан уу?

Би товолсон газраа ирээд сар гаруй болох гэж байна.

Хөлөө олж, амьдралаа эхлүүлэх шатандаа л явж байна.

Амьдралын энгийн зүйлүүдэд талархаж, баярлаж  амьдарч байна.

Mongolia Is Calling. Davst Sum (5) (Small)

Эзэн Хаандаа мөргөөд, хотын төвөөс Монголын баруун хойд хязгаарын Давст сумд ирэхэд 6 аймгийн нутгаар зочилж, 1700 км-ын газар нутгийг туулахдаа байгалийн давтагдашгүй олон үзэсгэлэнг мэдэрлээ.

Гайхамшигтай байлаа.

1700 км адал явдалт, үзэсгэлэнт, мартагдашгүй зам.

Ямар гоё гоё газруудыг туулж байв аа…

Зам зуур цаг агаар ч бас ивээлээ.

Зургуудыг энэдээс  http://www.amai.mn/archives/33719

Нагац ах маань хажууд, хамт явсан болоод ч тэр үү…

Сэтгэлд амар байлаа.

Mongolia Is Calling. Davst Sum (66) (Small)

2017 онд засмал зам шинэ нийслэл Улаанбаатар хоттой холбогдвол бүгд энэ гайхамшгийг мэдрэх боломжтой болно доо.

Хотод төрж өсөөд, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, аялж ирсэн хүнд, хөдөө амьдрах ямар байгааг сонирхсон хүн олон байгаа болов уу.

Юуны түүрүүнд –Эх орон Монголдоо байна  гэдэг Жаргал. Гэж хариулна.

Гадаадад амьдардаг, амьдарч байсан хүмүүс л миний хэлж буйг бүрэн ойлгоно доо.

Шинэ амьдралд мэдээж бэрхшээлүүд, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлууд гарч л байна гэхдээ тэмцэлд амьдрал оршдог шүү дээ.

IMG_7656

Өвөг дээдсийн минь нутаг болохоор  хоол унд хүмүүсийн зан араншинд  дасахад асуудал алга байна. Дэлхийн 86 улсын олон зуун хот суурингийн, олон зуун мянган “гадаад” хүмүүстэй учрыг нь олоод болсон болохоор энд бүх зүйл маш тод харагдаж байна.

Харин цаг агаарт дасан зохицох үйл явдал өмнөх үеээ бодвол хамаагүй удаан болж.

-35 градусаас +35 руу, эсвэл +38 аас -20 –т шилжихэд амаргүй байсан ч чадаж байсан.

Харин энэ удаа сайн дасаж өгөхгүй байна.

Нас явж байгаад учир байна.

Өөрийн гэртээ гал түлж, дотроо дулаан оруулж байж бие сэтгэл амарыг олж, нутагшин байх.

Welcome to Davst sum of Mongolia (105)

Өглөө хэд алхаад л гадаа…

Яарч гараад, гүнзгий амьсгаа авахлээр, тунгалаг цэвэр, хүйтэн агаар сэнгэнээл цээжрүү орно…

Энүүхэн энд мандах наран…

Хаа сайгүй өргөн талбайнууд байгаа тул эрх чөлөөтэй алхах боломж.

Машины сигнал, чимээ үгүй.

Хаяа нуурын хөвөөн дээр очино…

Шувууд жиргээд, далайн усны намуун давалгаа…

Mongolia Is Calling. Davst Sum (76) (Small)

Хот хөдөөгийн хүмүүсийн ялгаануудыг нэг бүрчлэн судалж, тэмдэглэж авахыг хичээж байна.

Хотынхон бид Хөдөөнийхнөөс сурах хамгийн эхний хичээл бол ”Амар тайван байж чадах чадвар” юм байна.

Бас заах зүйл олон байна.

90 оны шинэчлэлийн явцад хотын цөөнх бүлгийхан оюуны болон эдийн засгийн эрх чөлөөгөө хангах гэж “Зэрлэг капитализм”-ыг хэрэгжүүлж байхдаа, алс нутаг , аймаг сумаа мартсаны  сөрөг үр дагварыг Улаанбаатар өнөөдөр хүртэж байна.

Орон нутаг ч бас амаргүй байна.

Mongolia Is Calling. Davst Sum (63 (1)

Монгол хэлээрээ ярилцаж, Монгол хоолоо идэх боломж байгаад  өдөр бүр талархаж байна.

Харь нутагт байхдаа “Монголын өвлийн сэнгэнсэн салхины үнэр ямар сайхан байна аа”

гээд мөрөөдөж зүүдэлдэг байж билээ.

Одоо, энэ бүх Амьдралын гайхамшгууд миний жирийн  нэг өдөр.

Хүссэн үедээ морь унаж, хязгааргүй хээр талаар дуу дуулан алхах боломжтой миний амьдралыг дэлхийд хэдэн хүн, 7 тэрбумын хэдэн хувь нь өнөөдөр эдлэх боломжтой вэ? гэж, туулсан бүх орны хүмүүсийг амьдралтай нь харьцуулж, өөрөөсөө асуух үед,

Сэтгэлд амар баясгалан төрж,

Амьдралд талархах ёстойг дахин санаж байна.

Юу нь гоё, юу нь гоё биш гэдгийг хэн нэгэнээр хэлүүлэхгүй мэддэг болсон болохоор.

IMG_7726

Олон улсын хэвлэл мэдээллээр гараад байгаа байгалын гамшигууд, нийгэм үндэстнүүдийн хоорондын мөргөлдөөнөөс үүдсэн “амьд гарах тэмцэл”-тэй гадаадуудыг хараад өрөвдөх юм.  Нилээд олон нутгийн нөхцөл байдал хэвлэл мэдээллээр ярьж буйгаас хамаагүй хүнд байгааг олж харсан болохоор.

Ямар аз болж бидэнд ийм асуудлууд байхгүй байна аа гэж дээд Тэнгэртээ талархаж байна.

Буун чимээг мэддэггүй, цагдаа нь зэвсэггүй ажилдаа явдаг, тайван улсын иргэн байна гэдэг

Баян улс гэж хэлүүлснээс илүү чухал шүү дээ.

Mongolia Is Calling. Davst Sum (23) (Small)

Хөдөөний агаарын хөнгөнийг нь,

Усны цэврийг нь,

Махны амттайг нь ээ…

IMG_7677

Байнгын дулаалгатай хотын байрнаас сумын орчинд ирээд эхэндээ нилээд даарлаа.

Харин одоо гайгүй болж байна.

Надад одоохондоо өөрийн гал тогоо байхгүй байгаа болохоор манай сумынхан, нэг нэг өдрөөр намайг дааж аваад хооллож байна.

Давст сумын махны амтыг нь ээ….

Энэ бичлэгээ шивж байхдаа Борцны шүүсийг нь шахаж байна.

Амттай гэж чигтэйхэн…

Олон төрлийн эрдэс байлагтай давс, хужир нь эргэн тойрны бүх зүлгийг хучсан байдаг нутаг даа.

Даст сум…

IMG_7721

Манай Аав Давстынх болохоор Улаанбаатарт төрсөн би өөрийгөө энэ нутгаас гаралтай гэж ойлгож байсан ч ирж байгаагүй билээ.

Харин ноднин анх ирэхэд яагаад ч юм, шууд даслаа.

Сэтгэлээсээ Хайртай болсон…

Эндээс явсны дараа зүүд нойронд ирж, дуудаад л байсан.

Өвөг дээдсийн нутгийн хүйн холбоо гэж ийм байдаг юм байхдаа гэж бодож байна…

Хүн гэж сонин амьтан шүү.

IMG_7713

Монгол гэрт амьдарч үзэхийг ямагт мөрөөддөг байсан,

одоо л тэр мөрөөдөл маань биелэх нь

Давстын өвөл гадаа инээж битгий гараараа, эргэж инээж орж ирнэ шүү! гэж шоглохыг бодохоор амаргүй л өвлийг туулах юм шиг байна даа. Ккк

Гэрийхэн зуух явуулсан ч, ачаа тээвэрлэдэг машин өнөөдөр л хотоос гарч байна гэнэ.

4 хоноод ирэх байх.

Гал түлээд гэртээ суух ямар сайхан байх бол оо гэж хүлээсээр, тэсвэр алдагдаж байна.

Өглөө босоод нүдээ нээхэд энэ зураг харагдана…

Welcome to Davst sum of Mongolia (30) (Large)

Нутгийн айлуудаар зочилоод суухад, партай байран дахь өвлийн амьдралаас тэс өөр юм.

Уур амьсгал нь хүртэл дулаан…

Гоё юм.

Гурав алхаад л сэнгэнсэн цэвэр агаар амьсгалж, үзэсгэлэнт байгалыг мэдэрхээр, гадаа…

Одоо, нутгийн хүйтэнд л дасвал болоо.

Гэхдээ жинхэнэ хүйтэн нь болоогүй байна гэнэ ээ.

Яана аа…

Хаяа Антарктид шиг болдог гэж байгаам даа

PhotoGrid_1447037439823[1]

Энэ долоо хоногт зузаан эсгийн ултай Монгол гутал захиалж, бүтээх ажилд өөрөө оролцоно.

Хэрэгтэй хэрэггүй зүйл зөндөө л сурч байсан, харин гутал оёж сурах бол маш чухал юм байна.

Загвараа өөрөө зохиох боломжтой гэдэг чинь гоё биш гэж үү?

Юун тэр гадны брэнд…

Бас ямарч хүйтэн бай, хөл дулаан байна гэдэг чинь сайхан.

Моодны гэдэг үгэнд автаж, 16 тай залуу байхдаа Монголын өвөл, божинк, европ пальтотой, малгайгүй, нэгэн болзоонд зогсохдоо чих, хөлөө хөлдөөж байсан удаатай.

Хүйтнээс айдаг ч, шөний 24 цагт +49 градустай улсад амьдарч байхдаа энэ хүйтнийг л хүсч байв.

12240455_10153212085423202_1058916858045817524_o

23 жилийн өмнө Эмээ маань амид байхдаа, Аавд сэгсүүргэн дээл бэлдэж үлдээсэн чинь тэр нь миний энэ хөдөөний амьдралын хамгийн гол зүйл нь болсон байдаг. Ханьцуунд нь бага зэрэг боловсруулсан нэхий нэмсэн, дулаан гэж чигтэйхэн.

Даарсан үед нөмрөөд унтахад халуун дүүгээд, тухтай.

Надад сайхан байх бүрд Эмээгээн бодох юм.

IMG_7704

Монголын бүх сумуудад улсын зардлаар шилэн кабель татаж, интернэтжүүлсэн явдал, сумын хөгжилд сайн тулгуур болж байгаа харагдана. Одоо Дэлхий рүү гарах цонхыг зөв ашиглах арга замыг бодлоготойгоор заах хөтөлбөр хэрэгтэй. Тэгэхгүй бол Хотыхон бидэн шиг гадны замбраа нь үгүй мэдээлэлд автаж, хойч үе маань гадны оюны хордлогод орох болно.

Энд ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол хотын стресс алга болж

Сэтгэл Амарыг мэдэрч эхэлж байна.

Их тайван болж…

Намайг, Монгол Үндэстний түүхэнд төдийгүй Нүүдэлчин бусад овог аймгуудын түүхэн дахь хамгийн хол замыг туулсан залуу болсныг сумынх нь маань тийм ч сайн мэдээгүй байна. Харин Аавын сайн нэрээр яаж ч байсан Амьдралаа эхлүүлэх боллоо.

Монголын сумуудад соёлын бодлого хэрэгжүүлэх, нам улс төрөөс хол, бие даасан өөрийн үзэл баримтлалтай залуусын хэрэг тус их байна. Илгээлтийн эзэн гэж хөтөлбөр эхлүүллээ.

Mongolia Is Calling. Davst Sum (25) (Small)

Хэд хоногийн өмнө машинаа цэвэрлэж байсан чинь нэг эгч ирээд- энэ машин хотоос ирсэн үү? Миний хоёр хүүхэд ирсэн үү? Аль 5 сард явсан юм сан гэлээ.

Хөдөө амьдрал сайхан байна, харин орлогын эх үүсвэр бүтээхгүй бол залуус хот руу, тэс өөр амьдрал руу чиглэсээр байх болно.

Хуучин цагт хот руу нүүж байгаа хүмүүсийг тусгай бодлогоор хотын соёлд сургаж байсан бол одоо хөдөөнөөс ирсэн залуус зэрлэг байгалтай, хүний ширэнгэн ойд орж, олонх нь бууж өгч, зарим нь эвдэрч байна.

Нийгмийн ганцаардал орон нутагт бас их байна…

Хотынхны адил гэртээ сууж Зурагт үзэх их дуртай болж.

Со болон Орос олон ангит кино нэмэх нь улс төрийн хэрүүл маргаан…

Монголын сумуудаар явж хүмүүсийн амьдралтай танилцаж байхдаа анзаарсан зүйл бол  намын талцал байна.

Хэн нэг нь сайн юм хийж байна уу, муу юм хийж байна уу хамаагүй.

Нэг нам уу, үгүй юу гэдэг л чухал.

Би Давст сумаас гаралтай болохоор нутгийн хүмүүс ажлыг минь ихэд сонирхоно дэмжиж байна.

Гэхдээ намайг аль намыг дэмжигч бол гэж их анхаарч байна.

Мэдлэг чадвартай, мэргэжил туршлагтайг нь сонгож ажилуулах ёстой гэдэгт би итгэдэг.

Манайд дэлгэрээд байгаа намын хуваагдалд огт оролцдоггүй.

Welcome to Davst sum of Mongolia (83) (Large)

Сумыг хөгжүүлэхийн тулд Сумын одоогийн бадлыг анхааралтай ажиглаж, судалж байна.

“Davst sum” of Mongolia is calling гэдэг хуудас фейсвүүк-д нээлээ.

дэлхийд танулж сурталчилах зүйл зөндөө байна.

Эхний ээлжинд, хүмүүсийн харилцаа холбооны хоорондын асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэж ойлголоо.

“Давст сум нэгдсэн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд, сум дотор мэдээллийн хэрэгслүүдийг замбараатай ашиглах арга замыг хайж байна.

Яаж ч байсан сумын 987 хүн буюу, гар утастай, гар утас авахыг хүсч байгаа хүн бүр энэ ажлуудыг дэмжихээ илэрхийлж, гарын үсэг зурлаа.

Сум гэж жижиг газар байдаг юм шиг төсөөлж байсан үе саяхан.

Сумын төвөөс нэг захын айл руу зочилход 45 км. Нөгөө зах руу ч бас ойролцоо хол. Зарим сумууд үүнээс ч том байх. Тийм учраас нэгдсэн сүлжээг нэвтрүүлэх нь чухал байгаа юм.

davst sum

20151117_133748

Өнгөрсөн долоо хоногт Дотоодын үүрэн телефоны 4 компанид албан бичиг илгээж “Монголын сум”-д зориулсан шинэ багц гаргаж өгөхийг хүслээ.

Хотод эргэлддэг шиг их хэмжээний мөнгө хөдөө байхгүй байна.

1000 гаруй хэрэглэгчийг өөрийн шинэлэг үйлчилгээгээр татахыг хүсэхгүй компани гэж байхгүй байлгүй дээ.

Өнөөдөртөө нэг иймэрхүү.

Эхний ажил амжилттай болбол, дараагийн ажил эхэлнэ…

“Давст сум”-ыг Дэлхийд алдартай газар болгох нь миний гол зорилгуудын нэг билээ.

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Yaagad ilgeeltiin ezen gej nerlesen be?

Zul wrote on 2015/11/18 - 21:37
#2

Saihan medee sonsloo Minii eej Uvsiin zuunhangain hun Mongoliin baruun hyzgaart hugjliin uriig suulgah uilsed chine amjilt husie!Bi huuteigee Hariin nutgaas 12 jiliin daraa Mongoliinhoo hudeeguur ayalhad yag iim medremjuud turj baisan Ger bariaad -45 hemiin huitend uveljij uzsen Buten jil hagas amidraad butssan Mash ih zuil bodogdoj bas ih zuil medej avsan da! Ter chigtee Gun uhaant amidral gedgiig ulam oilgoson Urd n hotod minii baga nas gert ungersen ch yu ch oilgooguil baisiin bilee Huuhed baij de ,gehdeel

Munkhbayar wrote on 2015/11/19 - 06:38
#3

Amar amgalan ajillaj amidarch bna uu. Holsoo ih gargav uu? Tsahim tooluuriig asaah todiid delhiin uls oron buriin medee medeelel nud baysgaj, chih milaah ajee. Gevch ugaas nihuur minii bi zarim zuild ul itgeh yum. Sanamsargui baidlaar tanii nomiig unshij suutal tsag hogshirchee. Saihan sanagdlaa. Ilgeeltiin ezen hemeeh neren door Mongoliin Ih amar amgalang zorison tanid bayrlaj suuna. Bi ch hezee negen tsagt ene shalbaagnaas multarj tanii hajuud tsai uuj suuh vii. Uil hereg tani oodrog butemjtei baig. Ai daa Ta mongol hun mondoo.

Chinggis wrote on 2015/11/24 - 11:34
#4

ямар сайхан санаачлага вэ? юмаа мэддэг хүн хөгжлийн түлхүүр хаанаасаа эхлэх вэ ? гэдгийг сайн мэдэж бн хийнэ. Амай шиг ийм залуучуудыг нэгтгэвэл монгол дороо хөгжино дөө.Даан ч залуучууд улс төр үү хи хошуурах юм.

мөнхцэцэг wrote on 2016/01/02 - 15:57
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.