2009 оны 2 сарын 11 ны өдөр. Франц Парис.
Дэлхийг тойрох аялынхаа явцдаа нийт 52 улсыг туусан бөгөөд эргэж орж гарсан улсуудаа тооцвол 58 улс болох юм. Энэ бүх хугацаанд хамгийн их санаж байсан бэрхшээл бол дайн дажин, аюул биш. Виз байлаа.
Хэрэг хийгээгүй хэрнээ хэрэгтэн шиг байлгадаг визний мэдүүлгэ үнэхээр хэцүү шүү!
Монголын иргэнд виз шаардлаггүй цорын ганц улс нь Исраил байсан юм
Монголын иргэн дэлхийг тойрох амаргүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа байх. Улс болгонд виза шаардан, нутгаасаа хол яваа надад бичиг баримт бүрдүүлэн гэдэт тамийн ажил. Улс миний аялсан улсуудын ихэнх нь Монгол гэж улс байдаг талаар ойлголтгүй байсан тул нэмэлт бичиг баримт албан бичгүүд шаардана.
Хамгийн удаан хүлээлгэсэн бөгөөд үнэтэй виз нь Суданы визийг Эгипт улсад 8 сар гаруй хүлээж байж арай гэж авсан. Удаан хүлээсэн зардлыг эс тооцвол визний төлбөрт 140 ногоон төлж байсан.Хүний нутагт гарцгүй болсноосоо болж анх удаа нулимас гаргаж байж билээ. Тэр үеэс 3 жилийн дараа Франц дахь элчин сайдынхаа яаманд буудлын өрөөндөө ганцаараа тэмдэглээ бичээд сууж байна гэж төсөөлсөнчгүй, амьдралынхаа 3 жилийг замд өнгрөөх тухай ч төсөөлөөгүй байсан юм.
Хамгийн эрсдэлтэй визний мэдүүлгийг Мороко улсруу орохдоо хүсэж байж билээ. Канарын арал дээр ачааны усан онгоцоор очиж, улмаар буцаад Мороко руу далбаат завиар шуурган дунд явж билээ.
Этипи улсын хил дээр виз авч болдоггүй бөгөөд ялтачгүй хил дээр нь ирсэн байсан тул найзуудын ачаар тамга даруулж, улмаар визгүйгээр хотод н орж ирээд Цагаачлийн албнаас виз авч байж билээ.
Малавь улсын виз бас ялгаагүй. Монгол улс гэж олохгүй байсан бөгөөд, тамга даруулж улс руу ороод төвөөс нь виза авч байлаа.
Аялын эхний виз нь Оросынх байсан бөгөөд, жирийн урилгатай бол 10 ногоон, харин 36 ногоон жуулчны компаньд төлөх юм бол тэд виза гаргаж өгдөг, ийм маягийн бизнэсс явагдаж байлаа. Оросруу аялах гэж байгаа хүн хаанаасаа урилга олох билээ дээ !Барууныхан бүр 200-300 ногоон төлж урилга авдаг гэсэн.
Хамгийн инээдтэй виз нь Улаанбаатар дахь Гэрманы элчин Сайдын яамнаас виз хүсэх байлаа.
Найз Ханна гаас Швэдийн урилга явуулж, Бодь Даатгалд 3 сар даатгуулж, Голомтын Алтан Виз царт авч дараа нь Гэрманы Элчин Сайдын Яамнаас Виз хүчээр очлоо. Бүрдүүлэх матэриалаа тэнд ажиллаж байсан Монгол залууд өгөөд, Аялын зорилго гэдэг дээр Дэлхийг тойрох гэж бичлээ. Цаан матэриал уншиж байсан консул миний мэдүүлгийг уншаад Монгол залуутай нэг юм асууж байгаа бололтой надруу харж байснаа, ирээд – Дэлхий тойрноо ? гэж асуулаа.
Монголчууд визний мэдүүлгэд төрөл бүрийн санаачлаг гаргадаг байх, гэхдээ виз авахын тулд дэлхийг тойрно гэсэн Монгол залуугийн мэдүүлгийг хараад үнэхээр гайхаж билээ. Тэгээд ямарч туслах дагалдах бичиггүй, том байгуулга төрийн дэмжлэггүй.
Консулын жижиг цонхны цаанаас тэр Хүн над руу гайхаж харж байсан тэр харц одоо хүртэл мартагдаггүй юм. Тухайн үед хэн ч намайг ингэж хол явна гэж бодоогүй юм.
Манай гэрийнхэн гадаад явж юм үзэж нүд тайлах гэж байх гэж бодсон байлаа. Харин УБС-ийн мэдээгээр ярилцлагандаа Дэлхийг тойрно гэж хэлж буйг ээж анх сонсоод гайхаж билээ.
Бодь Даатгал, Голомт банк, Найз нөхөд хэн ч намайг тууштай явна гэж бодохгүй байлаа.
Харин би ?
Би хувьдаа ячиж байсан дэлхийг ганцаараа тойрч үзэн, чадна гэж итгэлтэй байсан ч, тэр мөчөөс хойш 2 жил гаруй адил зүүд зүүдэлж байсан юм : Би Монголдоо сэрээд – Би яагаад энд байгаа юм бэ ? би дэлхийг тойрч байгаа штээ ! гэж хашгирдаг байж билээ, тэгээд миний хажууд Ээж асвэл Аав, найз нарын нэг нь – Өө чи түр гэртээ амраад, тэгээд буцаж явсан нь дээр байсан шүүдээ. Гэж хариулж байж билээ. Олон ч удаа зүүдэндээ сэрээд –яанаа нээрээ хийж чадахгүй бол яанаа гэж бодож байлаа.
Малавь улсад байхдаа өмнөд Афрькийн визанд, Габонд байхдаа Камэруны визанд, Ботсванад байхдаа Анголын визанд мэдүүлтэл Элчин Сайд нь намайг хармаар байгаагаа мэдэгдэж байсан санагдана. Надтай уулзаад –Монголчууд ямар хол яваа ? гэж гайхаж байсан.
Либэри улсад байхдаа Сиэрра Лэоны визанд орох бодолтой байсан ч амралтын өдөр таарсан тул шууд хилрүүн яваад тэндээс виза авахыг хүслээ. Сиэрра Лэонэд байгаа манай энхийг сахиуулагчдын 2 жээп 8 цэргийн албан хаагчийн бүрэлдхүүнтэйгээр намайг тосохоор маш муу замаар 11 цаг гаруй явсан санагдаж байна. Тэгээд Сиэрра Лэоний хил дээр очоод виза авах гэсэн чин ажлаа мэддэггүй зөнсөн ах, виз өгөхгүй Либэриа дахь элчин сайдынхаа яамтай холбогдон гээд төвөг болж билээ. Эцэст нь даваа гаригт Сиэрра Лэоний Элчин Сайдын Яаман дээр очоод виз авахдаа болсон явдлыг хэлтэл – Чи тэгээд хил дээрээс виз авж болох байсанч гэсэн хариу сонсоод ажлаа мэддэгүй хүнээс болж хоёр талаас энэ их ажил гарлаадаа гэж бодож билээ. Манай бүрэн зэвсгэлсэн залуус буцаад муу замаараа шөнөжингөө явсан санагдана. Намайг, дэлхийг тойрч яваа Монгол залуугаа тосно гэж нэг улсын нэг захаас нөгөө захруу замгүй газраар туулсан тэдэндээ үнэхээр их баярлаж байна. Сүүлд виз аваад НҮБ-ийн хэвлэл мэдээллийн даргатай Манай хоёр танилцуулсан бөгөөд Дайны бус, Босогчдын бүсээр ганцаараа явж сурвалжлага хийж байгаа Монгол гээд НҮБ-ийн үйл ажилгаа сурвалжлах Прэсс үнэмлэх өгж билээ. Түүгээр нь Либэриа Сиэрра Лэоний хооронд НҮБ-ийн Нисдэг тэргээр хүрч байж билээ. Ми 8 дандаа сөнж байдаг юм ! гэсэн худал мэдээ манай хэвлээр цацаад байгаа хүмүүс НҮБ-ийн ихэнх тэргүүд МИ8 гэдгийг мэддэггүй бололтой. Тэд муу тээвэр авахгүй шүүдээ. НУБ-ийн ажилтан бүрийн даатгал гэж ямар үнэтэй билээ !
Ботсвана улсаас Намибийн виз хүстэл ямарч дипломат ёсны хүмүүжилгүй консул намайг бараг тагнуул, чи манай улсад очиж яах гэж байгаа ? гэсэншүү тэнэг зүйл яриад 2 сар гаруй байлгасан. Намибь улс нь жуулчлал хөгжсөн жирийн нэг улс юм. Хааяа хүмүүс албан тушаал дээрээ жоохон томроод авах хүслээр дүүрэн байх юм.
Энэ мэтчилэн олон бэрхшээлүүдийг ганцаараа туулахыг хичээж байлаа.
Харин хамгийн сүүлийн виза болох Английн визний хэлтэс дээр очих үед Миний хавцанд албаны Паспорт, Зураг, Гадаад Хэргийн Дэд Сайдын албан бичиг, Франц дахь Элчин Сайдын дэлхийг тойрч буй аялагчид виз өгөхийг хүссэн бичиг байлаа. Өөр зүйл хайгаад хайгаад олсонгүй.
Улс болгонд ороход заавал албан бичиг хэрэгтэй байсан бөгөөд, тэр нь Эх хувиараа байх ёстой гэсэн шаардлаг тавьж байлаа. Улс болгоны визний бичиг баримт энэ тэрээ гээд үнэхээр ядарч байлаа. Монголоос Яаралтай ДХЛ явуулхад нэг бүр нь 50 доллар. Камэрун дахь Нигэриагийн Элчин Сайдын яаманд ортол тэрхүү бичиг дээр Элчин Сайдын Нэр нь бичигдээгүй байна гэж буцааж билээ.- Би таны нэрийг мэдэхгүй тул нэргүй захиа байсан юмаа ! – үгүй дахин албан бичиг авчир. бүхэл бүтэн 3 жил 3 сар 50 гаруй орноор явсныхаа дараа Улсынхаа гадаад Хэргийн Яамнаас баталгаажуулсан бичиг авчихаад байхад намайг хууль бусаар ажилна амьдран гэж бодож байдаг.
Эсвэл манай төрийн албаныхан байнга ийм бичиг хийж, албан пасспорт өгөөд хүмүүсийг Англи руу гаргадаг юм болвуу ? Эсвэл Монгол улс гэж нэр төдий Олон Улсын Харилцаанд оршдог юм болов уу ? Бид яаж самуурхаараа байдлыг ийм долоон доор болгодог байнаа ?
Европийн олон оронд өөрийгөө Монгол гэхээр хүмүүс цочирдож байсан. Манай цагаачид ажил олдохгүй амиа зогоох гэж дэлгүүрүүдээр хулгай хийдэг гэсэн. Тэгвэл хэн нэг н энэ Имажийг устгах хэрэгтэй биздээ ! Монголын шинэ үеин залуус дэлхийг судалхаар гарч эхэлж байна ! гэж ойлгуулмаар байна шүүдээ !
Бид олон улсын харилцаанд Тэррерист, гэсэн хар дансанд огт байхгүй. Гадаад орнуудыг цагаачлаараа дүүргэн гэсэн тоо ч байхгүй. Улсдаа 2 сая 800 хан мянган хүн амтай жижиг улс. тэгээд энэ бух бичиг барим нь тухайн улсад хууль бус ажиллаж амьдрахгүй гэдгийг л нотлож байвал болох ёстой бишүү?
Шавхий гэсэн ч надад үзүүлэх зүйл юу ч байхгүй болсон байлаа.
Мэдүүлэг өгөх болгонд хүмүүс бичгийн Эх хувийг нэхдэг бөгөөд, түүнийгээ буцааж надад өгдөггүй юм. Би дахиад улсруу бичиг баримт хэрэг болно гэж ойлгохгүй. Энэ удаад ч гэсэн миний хоёр бичгийг аваад буцааж өгөөгүй. Одоо надад албан бичиг гэх юу ч алга !
Би барууны аялагч Бацкпацкэр-уудын адил шүүдээ
Ёоё ! Үнэхээр ядарч байна.
Хөгжилтэй орон гэж нэрлэгдээд байгаа улсын иргэд ямарч виз бичиг баримтны зовлонгүй дэлхийг тойроогүй хэрнээ улсууд руу нэвтэрч байхад би гэж ганцаараа тамаа цайсан аялагч.
Надтай аялах хүсэлтэй хүн лав олдоогүй. Байнга визний бэрхшээл. Сүүлдээ тэгээд виз өгч байгаа ч, миний хүний нутагт өнгрөөсөн өдөр бүр гэрлүүгээ харин нэг өдрийг авч байгааг ойлгодог ч болоосой ! тэглээ ч дэмий зарцуулагдаж байгаа мөнгө цаг зав гээд.
Шэнгэний виз Мороккогоос дахин авч байхдаа ч хэлсэн- Үнэхээр ядарч байна, байнга хар мянган бичиг баримт цуглуулах, гэж. Тэртээ тэргүй үлдэхгүй гэдгээ аялынхаа бичлэг баримтуудаар нотлоод байхад. Тухайн Элчин Сайдын Яамны бүх хүмүүс бараг над дээр ирж баяр хүргээд- Амжилт хүсье ! Чи Монгол залуу ганцаараа аялж байгаа сайн байна ! сайн яваад эх орондоо хариарай гэж хэлж байж билээ. Нэг цагийн дотор виз дараад өгсөн гэж найзууддаа хэлтэл итгэхгүй байсан.
Хүнийг ойлгодог хүн чанартай хүмүүс энэ хорвоогоор дүүрэн шүү гэдгийг мартаж болохгүй юм.
Интэрнэт, утас сүлжээнд ямар их хөрөнгө зарсныг бүү мэд.
Гэхдээ Монгол аялагч дэлхийг тойрохын тулд лав цүнх дүүрэн улс бүрийн нэрийг заасан бичиг баримт цуглуулах шаардлагтай юм байна гэдгийг ойлголоо.
Энэ мэтчилэн түүхүүд зөндөө байгаа бөгөөд, сүүлд Паспорт буландаа зургийн хамт байрлуулна.




2009/02/11
| 3,334 Үзсэн 






















Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)
amai neg zuil husej bolohuu. amai bolovsroliin talaarh bodloo bichij tus boloch. bi unendee odo haana yavad bgaga oilgohoo boliod bn. yag l sansart bga yum shig. bi yaj amidrah yostoigoo hurtel oilgohoo boliod bn. bi er ni hen yum be gj oorooso urgelj asuudag. chamd ch bas iim zuil tohioldoj bsan blgui de. er ni amidral gj yag yu yum be? bid uhehee medehgui amidrach bgag yoroso oilgohgui yum. hezee neg odor bid uhne. zarimdaa bi er ni suraad ch yah yum bilee gesen bodol tolgoid min orj irdeg. tegehdee terengui uhehees l hoish gj bodogddog. er ni amidral gj yag yu yum be? bid ene horvoogiin yag yu ni yum be? hun torolhton gj erdoo l neg togloom bval yah bol?
nere who am i tsomgiig chin hudaldaj avch sonsson. tegsen chin ih saihan medremj torson.
hehe onoodor bi neg naiztaigaa um yarij suungaa amai n delhiig toirch bgaa aylal n talaar yaria uusgesen um, manai naiz helehdee Amai ene aylalaa udahgui duusgaad gertee harina gesen, harin bi bolohoor yaaj ch bsn Amai duusgaj chadah bh gj helsen, tegeed daraa ni 2uulaa harj l baij boloy geed morii tavilaa, bi moriigoo aldahgui bh gej itgej bgaa shoo, keep going
chi ene aylalda niit hedii hir hemjeeni mungu zartsuulsna tootsod gargaj irj chadah u? medmeer bn.
viznii asuudal uneheer hetsuu buun bichig tsaas barimt notolgoo geed..oilgoj bn.chinii aylsan gazruud chin notolgoo boloh ym bishuu,tegj eldev deediin bichig nehej yadag bnaa.buun hund surtal,tsag zav,sanxuugi chin muutgaj bn shu de.
setgeleer ih unasan yum shig chinii ene ay;lal chin olon hund hereg bolno gedegt itgeerei tsaashi yu ch tohioldson bai yavaad zaluu min chamaig mongol hun , mongol zaluu gedgeer chin bid buhen baharhah bolno yavaad bai zaluu mini neg l udaa amidrana amidraliin gerele gegee, haranhui burii buriig meder ter chin bidend mash chuhal bh bolno
uigagui ene ih tevcheer, zorigiig chin zovhon ene hesgiig unshaad unelj bna. Mongol geheer oishooj ul hundetgedeg gadaadiin yambagatanguud bas nudend in haragdlaaa. GEvch amjilt husyee. Chinii ene hodolmor baga ch n oorhcloltiig ogno gedegt bi itgej bna, Cham shig bas Mongoliinhoo neriig zovoor orgodog humuus gadaadad ajillaj amidardag yum shuu za amjilt husyeee zaluu min.
chinii ene site-iig onoodor l olj harlaa, chi helehdee 4-5 hun comment uldeesen bna gej bn magadgui nad shig chinii site-iig meddegui bhaaa sain olond medeelbel zugeer bhaa, bi chadah chineegeeree medeelnee taniluuddaa:)
Goyo yumaa cham shig zorison zorilgodoo hureh erch huch tenheetei bhiig husch bna shuuu
tun dajgui shuu ! ix xol yavsan bainaa chamaig yalalaa exlej baixad chini unshij baisan. zondoo olon ornoor yavjee. it must have been tough ! i am proud of you as a mongolian !
Энэхүү тэмдэглэлийг уншаад чамайг дотроо үнэн голоосой өрөвдлөө,нөгөө талаар нэгэндээ гай тарьж явдаг монголчууддаа гомдлоо,мөн монголыг төлөөлөн гадаадад тансаглаж байгаа элчингүүд эх орноо сурталчлахгүй юугаа хийдэг байна гэж харууслаа,ер нь тэгээд бид эх орноосоо зугтаж харийн нутагт муугаа үзүүлэхгүй ёстой нөгөө ходоод хагаравч тогоон дотроо гэдэг шиг амьдарч болохгүй юм боловуу эрх чөлөө эх оронд минь л байна шүү дээ.Юм үзэж нүд тайлахдаа ард чинь түмэн олон ах дүү нар минь байгаа шүү гэж хойтохоо бодоцгооё.