Увс аймаг Давст сум
Одоогоос яг арван жилийн өмнө буюу 2005 оны 11 сарын 4 нд “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, Дэлхий ертөнцийг өөрийн нүдээр үзэж, судалхаар алс холын амьдралын бас ганцаардлын замдаа гарч байж билээ. Монгол Үндэстний 809 жилийн түүхэнд төдийгүй Нүүдэлчин овог угсаатны түүхэн дахь хамгийн хол замыг туулсан залуу болно гэдэгт тэр үед эргэлзээгүй, харин ийм хэцүү замыг туулах болно гэж огт мэдээгүй. Ази Европ, Араб Африк, Хойд болон төв Америкийн 86 улсын олон мянган хүмүүстэу уулзаж учирч, амьдралыг тэдний нүдээр үзээд ирлээ. Одоогоос арван жилийн дараа юу хийж байх вэ? гэж олон ТВ, сонингийн сэтгүүлчид тухайн үед асуудаг байсан. Монголын алс хязгаар нутагт Илгээлтийн эзэн болоод амьдрах болно гэж яасан ч төсөөлөөгүй шүү… Энэ бол амьдрал. АМАЙ “Гайхамшигт Ертөнц”
https://www.facebook.com/photo.php?fbid=10153193216873202&set=a.433274608201.213889.614718201&type=3&theater
1 person has left a comment
Амжилт хүсье ээ танд, таны тэмдэглэл бүр лүү орж уншиж байна. МУИС 7 Газар зүй геологийн сургууль дээр ирж лекц уншиж байхад байсан оюутан байна аа.