2009 оны 2сарын 10 ны өдөр. Франц Парис
Өнөөдөр ЦАГИРАГ 2 гэсэн тайлангаа бичиж эхлхээс өмнө аялсан улсуудаа Монголтой харьцуулсан бодох бичмээр санагдлаа. Монголын арай сэхээтэн бүлэг нь Монголыг Афрькийн орнуудтай харьцуулаад арай дээгүүр тавиаад байдаг боловч үнэн байдал дээрээ өнөөгийн Монголын иргэдийн амьдрал мань Афрькийн олон орнуудаас маш доогуур орж байгааг би хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байна
Яагаад ?
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэдэг бол ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын иргэддээ хүргэж буй мэдээллийн багц бодлого байдаг юм. Түүгээр Өөрийн улсын иргэддээ – Та нар харцгаа ! гадаад болон буурай орнуудад амьдрал ийм муу байна, харин эх оронд мань амьдрал болоод байна. Гэсэн бодлыг төрөөлэхээр ажилдаг. Иргэддээ гадаад орнуудруу аялж чилээгээ тайлах боломжыг нь улс хоорондын дипломат харилцааны тусламжтайгаар ханган.
Хүчтэй мэдээллийн хэрэгслэлтэй улсууд зөвхөн өөрийн иргэдээс гадна бусад улсын иргэдэд юу бодох тухай заадаг юм. Хэн нь сайн хэн нь муу гэдгийг ч хэлээд өгнөө.
Дэлхийн мэдээллийн дайны гол зэвсэг нь ХЭЛ бөгөөд өнөөдөр Англи Амэрикийн хүчтэй өрнөөлж байгаа Англи хэлний сурталчилгааний ур дунд дэлхийн бодлого нэг талруу чигэлсэн байгаа нь харагдаж байна.
Миний аялын цаад зорилго нь Монголчууддаа, манай төр засаг сэхээтнүүддээ- Мэдээллийнхээ аюулгүй байдлаа хамгаалж, хөгжүүлье ! гэж уриалаад байгаа юм. Би өөрийнхөө бичлэгийн хэв маягийг аль болох залуу хүмүүсд ойлгуулахаар хялбар бичиж байгаа юм.
Манай улсын ирээдүй болох шинэ үеин боловсон хүчинд Монгол хэлээр мэдээллийг түгээх нь чухал юм байна гэж ойлгосны үр дүнд энэхүү аялаараа Монгол нүдээр дүн шинжилгээ хийхийг хичээж байгаа билээ.
Монголчууд бид барууны мэдээллийг хүлээн аваад, Африкт амьдрал биднээс муу байна даа гэж андуурсаар байна. Тиймээ бидэнд 7 сарын нэгэн гэсэн иргэний дайнаас өөр дайн байхгүй байгаа боловч, өдөр тутмын амьдрал дайнтай улсаас дутхааргүй доор байна.
Энэ байдал улам хүндэрвэл дэлхийн түүхэнд гарч байсан олон мөргөлдөөнөөдийн адил амьд үлдэхийн төлөөх тэмцэл иргэдийн дунд гарч болзошгүй байгаа нь 7 сарын нэгнээс хойно хуваагдсан байгаа ард түмний бодлоос харагдаж байна.
Хүнийг буудах н зв буруу, цагдааг хашираах нь зөв, юун урлаг түүх, юун Морин хуур ! гэж яриад байгаа хүмүүс жоохон бодох хэрэгтэй болов уу ?
Бид ахан дүүс, сайн яривал хаа нэгэн газраа холбоо сүлбээтэй байгаа.
Хүмүүс өлсөж, даарч, өөрийгөө болон гэр бүлээ авч явж чадахгүйгээс болж гэмт хэрэг, нийгэм дэх стрээс улам бүр ихсэж байн. Одоо улам муудах байх.
Амьдрал бүүдгэр байх үед хүмүүс аль болох өнгөлөг зүйлрүү анхаарлаа хандуулж, хуурамчаар ч гэсэн – амьдрал сайхан ! гэж бодож сэтгэлээ сэргээх дуртай байдаг.
Худал хийж хулгай хийхгүй юм бол худалдаж авч чадахааргүй үнэтэй тансаг хэрэглүүдийг өнөөдрийн амьдралд хараад –Бид хөгжиж байна ! гэж ядуучууд баярлаад байгаан нэг жишээ юм.
Миний аялсан Цагирагт орох Европ, Араб , Африкийн орнуудын цаг агаар нь Монголынх шиг байгаагүй. Европ н эдийн засаг хөгжилтэй тул нийгмийн хамгаалаар ядуу иргэддээ туслан, харин бусад улсууд нь цаг агаар н тийм ч хэцүү биш тул ядуу иргэд амиа зуугаад байх бололцоотой юм.
Африкт хоолоо зэрлэгээр ургадаг жимс ногоогоо жилийн 4 улиралд аваад идчихэн.
Харин бид ? хүний мал хулгайлах уу ?
Монголын хүн амын 70 орчим хувь нь өдрийн цалин 3-4 ногооноос хэтрэхгүй, зарим нь 1 ногоон ч хүрэхгүй. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэл сул, хоол хүнсний хүрэлцээ муутай тул амьдралын өртөг өндөр байна.
Тэгээд эрс тэс цаг агаар !
Ийм нөхцөл байдалд бид амьдралыг бодитоор нь харж, яавал дээр вэ ? гэж хариултыг хайж эхлэхгүй бол, хөгжилтэй орнуудын иргэд тансаг хэрэглээнээсээ татгалзаж байна ! гэсэн эдийн засгийн хямралын мэдээний хажуугаар Монголчууд хоолны гачигдалд улам бүр орж байна гэсэн мэдээ гарахаар болоод байна шүү ! Нүүдэлчид нүүдлийнхээ соёлыг улам бүр төгс болгож, харин хотынхон хотын соёлыг дэлхийн жишигт хүргэхээр зохицуулах хэрэгтэй байна.
Олон хүнтэй хотод биэ биэнтэйгээ зохицох, ажил хэрэг явуулах, биэ бинээ хүндлэх гээд.
Цагираг 1 н нийт 44 улсыг хамарсан бөгөөд, дундад тэнгисийг бүтэн тойроод, Африк тивийг эргийн дагуу тойроод буцаад Европийн Франц улсад ирсэн гэсэн үг.
Эн 3 жилийн хугцаанд хамгийн том ухаарал нь
-Бидэнд хэн ч туслах хүсэлгүй байна ! гэдгийг ойлгосон юм.
өндөр хөгжилтэй орнууд амьдралын наад захын хэрэгцээ хоол хүнснийхээ асуудлыг шийдсэн тул дараа дараагийн түвшин дээрээ ажиллаж байна. Тухайн улсийн хумуусийн авч буй цалинг хоол хүнстэй нь харьцуулхад хамаагүй хямд байна гэсэн үг. Яагаад ? Яагаад гэвэл ядуу орнуудын хөдөлмөрийн хөлс маш бага тул, тэд хөрөнгөтэй улсуудын үндсэн хэрэгцээг хангаж байгаа юм.
Жишээ. Португалд байхдаа дэлгүүрээс будаа авлаа. Кг н 1 .3 Евро. Гэртээ иртэл найзууд – Өө чи нохойн хоол авсан байх юмдаа. –Юу гэсэн үг юм. Будаа бол будаа шүүдээ. Энэ будааг тарьж буй хүн өдрийн хөлс н еврод шилжүүлбэл 50 цэнт ч хүрэхгүй. Манай Ээж будаа битгий хая хүмүүс үүнийг нэг нэгээр нь өдөржингөө түүдэг юм гэж зааж байсан. Гэлээ.
Үнэхээр Монгол гэж авч үзвэл 1 доллар нь 1500 төгрөг буюу хөгжилтэй орны хүнээс хэдэн зуу дахин бага хөдөлмөрийн орлогтой ажиллаж байна гэсэн үг. Манай сарын цалин өдөр тутмийн хэрэглээний үнийг хөгжилтэй орныхтой харьцуулбал бид маш үнэтэй амьдарч байгаа. 100 ногооны цалинтай хүн 50 ногооноор гутал авлаа гэж бодоход барууны хүн 1000 ногооны цалингаасаа 500 ногооныг гуталд хэзээч үрэхгүй шүүдээ !
Тэгвэл яаж 100.000 төгрөг гэсэн цалинг Барууны ядахнаа эхний ээлжинд1000 евро гэсэн дүнтэй дүйцхүйц болгох вэ ? энэ аргийг зохиож чадсан хүн Монголын эдийн засгийг үүд татна.
Хятад улс хүн ам ихтэй тул долларын ханшийг өндөр хадгалж үндэснийхээ үйлдвэрийг хөгжүүлж чадаад байгаа юм. Сая сая хүн үйлдвэрт өдөржин шөнөжин ажиллаж чадахаар их хүн ам.
Харин бид.
өндөр хөгжилтэй орнууд бусад орнуудын эдийн засгийг сэргээх юм бол сарын 100 ногооноор ажиллаж байсан хүн өндөр цалин нэхэж, улмаар Нэгдүгээр ертөнц нийлүүлэгдэж байгаа хямд хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өснө шүүдээ !
Байгалийн түүхий эдний нөөцтэй улсуудын эдийн засаг сэргээд эхэлмэгц, тухайн түүхий эдийг хямдаар авах сонирхолтой их гүрнүүд, ард иргэдийн хооронд яс хаяж, иргэний дайнд хүртэл хүргэж, хямарсан эдийн засгийг нь далимдуулж түүхий эдийг нь хямдаар авч байсныг хараад Монголд одоо болж буй иргэдийн хаграл, төрийн хямралын цаана хэн нэг нь байж болох тухай таамаглал төрсөн юм.
Энэ аялыйн үед анзаарсан зүйл гэвэл өнөөгийн дэлхийд улс төр эдийн засгаараа тэргүүлсэн улсууд хөгжиж буй орнуудын санлыг худалдаж авхаас гадна, шавхруу амсуулж хоолыг нь булаах бодлог хэрэгжүүлж байна.
Хөгжилтэй орнуудын улс төр, бизнэсс байгуулгууд буурай орнуудын улс төр эдийн засагт хүчтэй нөлөөлж, шаардлаг гарвал иргэний дайнд хүртэл хөргүүлж байж түүний байгалийн баялаг, дотоод хөрөнгийг авах дээр ажилдаг юм байна.
Холуур сэтгэдэггүй төрийн удирдлагтай улсын дээд албан тушаалтангууд Барууны хөгжлийн үр дүн болсон бүтээгдэхүүнд хууртан, үндсэн ажил болох улсынхаа бодлгийг мартсан байсныг зөндөө их харлаа. Гол төлөв гуравдах ертөнц.
Ард түмэн нь өдөртөө идэх хоолгүй, ажилгүй зутарч байхад төрийн удирдлагт гарсан хүмүүс улсын санг тонж, зарим улсын тэргүүнүүд өөрийнхөө амбьцдаа автан ард түмнээ хэдэн арван жилээр өрөнд унгааж, хүслээ биэлүүлж байгааг харах харамсалтай байлаа.
Ivory Coast улсад Хуучин Ерөнхийлөгч нь 700 сая доллар гадны байгуулгуудаас зээлж маш том сүм барьсан байсан. Бид Оросоос зээлсэн өрнийхөө хариуд 200 сая ногооныг төлсөн гээд юу болж байлаа ? тэгэхэд тэд юу ч дуграхгүй
Энэ их мөнгийг ард түмний хөдөлмөр, байгалийнхаа нөөцөөр төлж байгаа байх. Гэтэл гудамжинд хүмүүс өдрийн 1 доллараас бага цалингаар ажиллаж байдаг.
Эдийн засгаараа ойролцоо зогсож буй дээд зиндааны улсууд харилцан биэ биэнээсээ хөгжил хуваалцхаар тохиролцоотой байдаг бөгөөд, буурай орнууд түүнрүү орж судлах боломж хаалттай байгаагаас өнөөгийн ядуу баяны ялгаа арилахгүй байгаа юм.
Мэдээж буурай орны иргэд ВИЗ өгөхгүй байгаа явдал нь өндөр хөгжилтэй орнууд өөрийн эдийн засгаа хамгаалж байна гэх боловч нөгөөтэйгүүр дэлхий дээр ангилал тогтоож түүнийгээ хадгалах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Би хувьдаа ч энэ ангилал байх ёстой гэж бодож байна. Эс тэгвээс Монгол шиг буурай улсад хүн үлдэхгүй болов уу. Нөгөөтэйгүүр сайн эдийн засгийн үлгэр жишээ болж буй улсууд гуравдагч ертөнцөөс ирж буй их нүүдлээс болж нурж унана. Бид яаралтай, их хөдөлмөрлөж нэгдүгээр биш юмаа гэхэд юуний түрүүнд хоёрдугаар ертөнцрүү орж болох замыг хайх хэрэгтэй байна.
Юун тансаг машин, байшин ! Үйлдвэрлэл гэхдээ юуны түрүүнд хүнсний аюулгүй байдал !
Хоолгүй хүн холын аяны тухай ярьдаггүй шүүдээ !
Европийн орнуудын баялгийн ихэнх хувь нь хуучин Колончлолийн үед биэ болгосон хөрөнгө бөгөөд, түүнийхээ хүүгээр эдийн засгаа тэтгэж өөр улсуудын аж үйлдвэр, түүхийн эдийн олборлолтод хөрөнгө оруулж, гол анхаарлаа иргэдийнхээ боловсролд хандуулж байна. Харин Хөгжил буурай орнууд барууны соёлыг дууриаж, адил түвшинд амьдарч байна гэж нотлохын тулд бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаг хөрөнгөө барж байна.
өндөр хөгжилтэй орнууд иргэддээ зөв мэдээлэл, эх оронч мэдээлэл хүргэж байхад, буурай орнууд өөрийнхөө амьдрал мууг байнга харуулж, гадаадад амьдрал сайхан байгааг сурталчилсаар байна. Үүний үр дүнд эх орондоо итгэдэг хүн байхгүй болж, гадаад явж амьдрахын тулд амь насаа өгөхөөс ч буцхааргүй болтлоо сохорсон байна.
Хөгжилтэй орнууд өөрийн соёлоороо дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах, хүмүүс тур засгийг нь өөрийн талд элсүүлж, олон улсын харилцаанд ашиглаж байна. Буурай орнууд аль мөнгө өгсөнтэй нь харьцаж байгаа гээд өөрийнхө үнэт зүйлсээ үгүй хийж байна.
Жишээ- Нэгэн залуу ажилдаа явж байгаад зам дээр хэвтэж байсан 1000 ногоон олж. Буун баяр. Тухайн мөнгийг ашиглах тухай хэтийн төлөв байхгүй байсан тул үнэгүй олдсон гээд үрэн таран хийж, цагийг сайхан өнгрөөж. Мөнгө дууссаны дараа түүний юун санаанд нэгэн өөрчлөлт орсныг тэрээр мэдээгүй юмсанж.
Тэр мөчөөс эхлэн гудамжаар явахдаа зам дээр дахин мөнгө унсан байх вий гэж шороо ширтсээр байгаад амьдралын сайхан, ажил хоёрын холбоосыыг мартчихаж.
Энэ бол бидний жишээ юм. Юмыг өөрсдөө хийж чадна гэж бодохгүй, байнга хүн туслах ёстой, гадны бүхэн сайн гэж бодсоор өөрсдийнхөө чадалд итгэхээ больж.
Парисд нэгэн Африкийн иргэнтэй яриа өдлөө.
-Чи хаанаас ирсэн юм ?
-Африк
-Африк чин бас олон улсуудтай шүүдээ.
- Үгүй Африк нэгдмэл.
- Би сая Африкаас ирсэн. Тэнд нэгдмэл гэсэн зүйл олж харсангүй, бүгд адил царайтай болхоос биш, тосгоныг голоор нь хуваагаад нэг хэсэг нь Англиаар, нөгөө хэсэг нь Францаар ярьж байна. Биэ биэндээ дургүй байна. Байнга дайсагнаж байна.
- Колончлогчдоос болоод бид ийм байдалтай байгаа.
- Тийм, гэхдээ тэр эрх чулуу чинь аль 50- 60 аад онд ирсэн биздээ. Түүнээд хойш энэ олон жил хүний буруу гээд байх юм. Анх Эрх чөлөөтэй болж байхад шинэ төрийг захирах мэргэжлийн бовсон хүчин байхгүй байсныг ойлгож байна, гэхдээ түүнээс хойш 3 үе өнгөрлөөшт.
- Баян Европ, Амэрикчууд бидэнд туслахгүй байгаагаас бид хөгжихгүй байна.
- Тэд та нарт яагаад туслах ёстой гэж ? Чамайг гудамжинд хэвтэж байхад би туслах хэцүү шүүдээ, учир нь цаан дахиад зөндөө хүн хэвтэж байгаа.
- гэхдээ Хятад Африкийн орнуудад тусалж байгаа шт.
- Мэдээж, түүхий эд байгаа бол тусалжил таараа. Үүнийг олон улсын харилцаа гэдэг юм. Африкийн олон орнуудад ажиглагдсан зүйл бол хүмүүс буруугаа заавал хэн нэгрүү чихэж байсан, колончлол Афрькийн олон оронд Хотын соёл, аж үйлдвэр тээвэр гээд олон дэвшил авчирсан байсан. Тэгээд дээрээс нь та нарт өөр юу өгөх ёстой гэж ? тэнд хүмүүс асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллахыг хүсэхгүй байсан. Манай төр засгийн луйварчид хамаг юм идээд ! гэж гэрийнхээ буланд үглэхээс өөр зүйлгүй. Мэдээж хяналтгүй байгаа юмчин идэж л таарна шт.
- Чи хаанаас ирсэн юм ?
- Монгол гэж мэдэх үү ?
- Чингис Хаан,
- Тийм,
- Та нар тэгвэл хөгжилтэй байгаа юу ?
- Африкийн ядуу орнуудаас дутхааргүй байгаа.
- Тэгвэл чи яагаад ингэж хичээл заагаад байгаа ?
- Бид Африкийн орнуудыг бодвол 18 хан жилийн өмнө эрх чөлөөтэй болсон, алдаа оноо бас адилхан байсан, гэхдээ манай улсад хүмүүс ямарваа нэгэн бэрхшээлийн шалтгааныг төр засгаасаа асууж сурч байгаа, энэ нь дэвшлийн сайн тал. Гагцхүү Африкийн олон улсуудад Төрийн удирдлааг нь цэрэг цагдаагийн хүчээр хүний үг хэлэх эрхийг хязгаарлсан байсан. Тэгээд нэг л хүн – Би бүгдийг зохицуулна ! гэж хашгираад байдаг гэтэл багт нь ажиллаж байгаа хүмүүс нь хулгай хийсээр ажлуудыг унгаж байгаа юмдаа. Ард түмэндээ хяналт өгж, үг хэлэх эрхийг н нээлттэй байлгавал төр дэвждэг гэдгийг би ойлгосон юм.
Ийм маягаар бид хоёрын яриа өрнөсөн бөгөөд, тэрээр Баян улсууд бидэнд туслахгүй байгаагаас улс орон мань хөгжихгүй байна гэсэн бодолтойгоо хэвээр үлдсэн юм.
Харин та энэ ярианы талаар юу гэж бодож байна ?
Товчхондоо ийм л байна. Одоохондоо би тогтвортой интэрнэт, байртай болж амжаагүй байгаа тул тэмдэглүүдээ илүү сайн оруулж чадахгүй байна. Гэхдээ Миний хэлээд байгаа зуйл гэвэл
- Та хаан ч очсон эх орондоо байгаа юм шиг чөлөөтэй амьсгалахгүй, ямагт нүд үзүүрлэгдэх болно, ялангуай Дээд ертөнцийн Эдийн засаг хямарч буй өнөө үед гадаад иргэдийн амьдрал улам хэцүү болно гэдгийг аль дээр үеэс хэлж байсан. Үндсэрхэг үзэл Буруутныг хайх гэж энээ тэрээ бол хүн төрлөхтний түүхэнд гарч байсан явдал .
Бид өөрсдөө хичээж, биэ биэнээ сонсож хамтийн хүчээр Эх Орноо сэргээхгүй бол байдал улам бүүр муудаж, Палэстинчүүд хүчирхийллийн улмаас эх нутгаа орхиж байгаатай адил би тэнэглэлийн улмаас хүний нутагт боол болох гэж байна шүү !
Сайн бодоорой !
Манай Элчин Сайдын Яамны хажуугийн энэ жижиг байрны хоёр давхраас дэлхийгээр тархсан сэтгэл зүрх нэгт Монголчуудтайгаа блогоороо харьцаж байгаа юм.
Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Акадэми Философь, Социологь, Эрхийн хүрээлэнгийн « Монголын Нийгмийн өөрчлөлт« 2008 он гэдэг номыг олж уншиж эхэллээ.
Сүүлийн 3 жил гаруй өдөр бүр Латин үсэг харж, Тэмдэгллээ Латинаар бичиж, байнга Англи Франц болон бусад хэлүүдийиг хольж ярьсаар байгаад Монгол номоо унших гэж нэлээд төвөг болж байна.
Хүн юм уншин гэдэг нь тухайн үгэнд ордог үсгүүдийн нийлбэр болох тодорхой дүрсүүдийг автоматаар харж үгийг уншдаг билээ. Оллоо гэсэн үгийг үсэгчилж унших шаардлаггүй шүүдээ.
Би нэгдүгээр ангиасаа оросд цагаан толгой сурж эхэлсэн бөгөөд 5 дугаар ангидаа буцаж Монгол кириллээр бичиж сурах гэж тамаа цайсан. Кирил үсгүүдээр Орос үг хараад сурсан хүн ирлиз болохоос хамгаалсан гавьяа бол Монголын Уран Зохиолын хичэээл байсан юм.
Миний багш хааяа Монгол үлгэр, шүлэг, зохиол уншиж өгч хааяа надаар уншуулдаг байсан бөгөөд энэ хичээл ирлизсэн намайг буцаж Монгол болгосон юм.
Монгол хэл, Уран зохиолынхоо багш нартаа өдөрт бүр баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Саяхан интэрнэтэд Уран Зохиолын хичэлийг програмаас хассан гэсэн байсан.
Бид өнөөдөр Орос, Англи хэлний колончлолийн зааг дээр байгаа үед Уран Зохиол гэдэг Монгол Үндэстэн байх гол түлхүүрээсээ татгалзаж байгаа явдал санаандгүй биш байх.
Сургуульд байхдаа Уран Зохиолдоо тиймч дуртай байгаагүй ч, сурах шаардлагтай байсан тул тэр бүх мэдлэг надад үлдсэн юм. Харин өнөөдөр сургуулийн насны хүүхэд өдрийн хэдэн цагийг Монгол кирилл хэлэнд зарцуулж, хэдэн цагийг Латин үсгэнд зарцуулж байгаа тухай албан ёсны судалгаа хийвэл, Уран Зохиолоо болиулсан нь Монгол Хэл хадгалагдах чадварт хохирол учруулж буйг ойлгох болно.
Гар Утас, Интэрнэт, Компютэр барууны кино, гоё зурагтай сэтгүүлүүд гээд, энэ дундаас Монгол гэж хэлж болохоор хичээлийн 45 мин гадна гудамжны бичигт самбар, хов живээр дүүрэн шар хэвлэл л үлдэж байх шивдээ.
Бид далан жил ард түмнийхээ боловсролыг дээшлүүлж, шинжлэх ухаан уран зохиолоо кирилл үсгээр хөгжүүлж ирсэн, хэрвээ бид Латин үсгэнд орох юм бол, энэ их хөдөлмөр шинэ үеийн залуусд хуучны уйгаржин бичигтэй ул ойлгогдох номны адил хоосон цаас болж хөглөрнө.
Би өнөөдөр кирил үсгээр бичих дүрмээ бүр мартаж эхэлж байна. Дээрээс нь кирилл үсэг олдохгүй. Виндовс систэмийг Монгол хэлэнд оруулах тухай хөтөлбөр ярьдаж байсан. Үнэхээр зөв санаа. Гагцхүү хэн нэг нь – Тэгэж мөнгө зарж яах юм, бидэнд үнэгүй англи Виндовс байгаа юм чинь ! гэж тэнэглэж байсан. Би өнөөдөр англи хэлээр өдөр бүр ярьж байгаа ч Виндовс-ийн үйлдлийн ситэмд бэрхшээл гарсан үед тайлбарыг нь бүрэн ойлгохгүй таамаглаж ажилдаг юм. өдөр бүр юмыг бүрэн ойлгохгүй байх тархинд сайн биш байхдаа.
Монгол хэлний дүрэм, Монгол бичгийн дүрэм, Монгол уран зохиолын бичлэгийг интэрнэт дээр тавьж өгөх буянтай хүн Монголд байна уу ?
Гадаадад байгаа нутаг нэгтнүүд маань уусаж дууслаааааа !
Монгол кирилл үсгийг илүү хялбар ашиглъя гэвэл Латин үсэгтэй зэрэгцүүлээд байрлуулбал яасан юм ? Латин Х үсэг дээр дархад Монгол кирилийн Х бичигддэг, Латин Л үсэг нь Кирил Л болдог байхаар. Тэгээд дэлхийн аль ч компютэр дээр хөнхөн суулгаад ажиллаж болдог байхаар.
Үргэлжилэл бий ;
February 11, 2009
| 1,929 Үзсэн 




























Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)
er ni mongol helnii durem oruulay gevel sain zovloldoj bj zov yum oruulahgui bol zarim erdemtdin sanal zoroldood hetsuu yum bn lee. mongol hel ch bas ih hecuu bolj bga sanagdsan. ug ni tegvel sain l bn
Бид нийгмийн шинэ харьцаанд ороод ердөө 10-н хэдхэн жил болж байна л даа. Эрх чөлөө, хувийн өмч, зах зээл гээд бүтэн 3 үеийн турш үзээгүй зүйлээ үзэж байна. Тийм болохоор энэ бүгдийгээ дагаад хүмүүсийн сэтгэлгээ ухамсар бас сайжраагүй байна. Жишээ нь эрх чөлөө гэдгийг ямар ч хариуцлагагүй байж болно гэсэн ойлголт нийгэмд одоо хүртэл түгээмэл шүүдээ. Тийм болохоор бидний амьдралын түвшин, сэтгэлгээ ухамсар барууныхантай нэг ижил түвшинд шууд оччихно гэж байхгүй лдээ. Бидэнд дахиад 20 жил, 30 жил хэрэгтэй байгаа юм, бидний санасан хэмжээнд хүртэл шүүдээ. Манай төр засаг ч нэг их олигтой болоогүй байнал даа учир нь ард иргэд нь өөрснөө олигтой болоогүй юм чинь.
Vneher saihan bichlej olon saihan sanaag gargajee! BI bvrne demjij baina! HVMVVSEE HVN BVR MONGOLDOO 1 MOD TARIH URIULAG GARGAJ BAIN!!!
tiim ee medeelliin heregsel bol mash hvchtei
hugjltei ornii medee medeelel ni zuvhun tend bgaa hvmvvsiin sonirholiig l tatsan tedend zoriulsan bdg
bi mongold bhdaa Muhamed gedeg neriig sonsohoor aidas hvrdeg bsn
evropt ireed arabuud zunduu bhiig haraad ih gaihsan
mun deer afrik hvnii bodoj bgaa shig hen negnii tuslamj irehiig hvleegeed esvel gaihamshig bolohiig hvleej bgaa hvmvvs mongold zunduu bgaa bi ch gesen tednii neg ni l bsn yagaad ?
bvh zuil chamaas uuruus chin shaltgaalna gedeg vgiin utgiig bvren oilgoogui l bsn surguulid bhad hicheeleee sain hiigeed onts surah heregtei gedeg bsn gehdee yamr negen bdlaar hen negen erh medeltei esvel tanil taalaa ilvvd vzdeg hvmvvsees bolood bolomj min haagdaj bsn sh dee
iim niigemd uuriinhii hvchind itgehed hezvv
bidnii eej aaviin veiin hvmvvs yagaad iim bolchihson yum be
ta nar yagaad usuj delgerch bgaa ireeduigee gishgeleed bga yum be?
bi Amaitai sanal neg bn bid nar hvmvvst uurtuu itgeh igeliig bii bolgoj chadahgui yum bol yaaj uls oron maani hugjih yum be
Za zaluu mini chin ih chuhal sedevuudiig hundujee, bi gadaadad amidradag, unendee Mongoloos het tasarhai l bna daa, udur bur nutgaa sanasan setgeleer gogo.mniig aa tegeed yanz buriin blog uud heseed l ali oligtoi setgel sergeechih yum olj unshchih geed l bas Mongoliin negeehen heseg gedgee emdreh geed l ,setgel sergeeheesee iluu sertgiileh n l ih bolood bna daa gej, gevch utaatai ch gesen Ulaanbaatar mini shuu dee
Tsagaan sar bolood l bdg end ( Holland) surag chimee ch alga,
Chinii deer helsen uran zohioliin hicheeliin tsagiig hassan geed…
Mongol hun chin uran zohioloor damjuulj eh oron nutag usaa hairlah, ahmad nastan azai buurlaa hundlen deedlehiin uhaand suraltsaj agua hairiig Mongol uran zohioloosoo bas l mederch , buh ii l saihan MOngol yos maani uran zohioloor l damjij irdeg biz dee,
nileen heden jiliin umnu Denmark t yavj bhdaa neg dund surguulid urigdaad Uigarjin Mongol heleeree ter udurjinguu gangarch bilee, teer 10 jild heden jil zaalgaj bsn Huuchin Mongol bichgeeree humuusiin neriig bichij uguud tednuus bichgiin tsaasan deer bichuulsen neree zarim n bur jaazand hiichihsen bh jisheetei, Uneheer saihan Uran zohioliin achaar l bid unuudur iig hurtel magadgui humuunleg gegeeleg saihan Mongol yostoigoo bga bus uu, ( za nairuulga zuin tal deer nileen asuudaltai bichsen bgaa shuu, Amai, oilgoj unshihiig l hicheegeerei dee)
ps: Sain yavaad orchlon ertuntsiig uur nudeer harahiig hicheej yavaad chin erelheg zorimog shiidvereer chin baharhaj l yavdag negen shuu, bi.
Энд яг өөрийн тань хэлснээр бичиж болно
http://krilleer.blogspot.com/
Үүнийг ойлгох гэж их удсан шүү.Анх гадны улсад гараад л Монгол болдог Монголд очихдоо гадны соёл сурталчилсан л амьтан байлаа
Хүн өөрийгөө эхлээд танин мэдсний үндсэн дээр айлын зүйлсийг ойлгоно шүү дээ гэдгийг л сүүлд мэдсэн юм