post Категори: Аян замын тэмдэглэл post 13 Сэтгэгдэлтэй post2009/02/11 | 13,974 Үзсэн

img_6461

2009 оны 1 сарын 26 ны өдөр. 18:30
Франц улс дахи Монгол Улсын Элчин Сайдын Яаманд холын аянаасаа ирээд , Элчин Сайд Алтангэрэлгуайтай уулзахаар хүлээж суухдаа.

3 жилийн өмнө би энд 7 хоног байрлаж байхдаа юу ч анзаараагүй байж. Гэдгээ ойлголоо. 

Харин 52 орноор аялж 40 гаруй Гадаадын Элчин Сайдын Яамны визанд орж байхдаа тухай улсын байдлыг элчин сайдын яамны байдлаас нь дүгнэж байсан юм.

Эдийн засгаараа дээгүүр улсуудын визний газар нь зориултын хамгаалтааас гадна, эдэлгээ нь өндөр үнэтэй, үйлчилгээ нь бага зэргийн хүнд сурталтай байсан юм.

Харин Жуулчлал хөгжүүлж буй улсуудын Элчин Сайдын Яамны визний тасагт улсынхаа түүх соёл, байгал хотуудаа сурталчилсан гадаад хэл дээрхи сэтгүүл, танилцуулгууд, жуулчлалын байгуулгуудын хаяг танилцуулгаар дүүрэн байсан юм.

Франц улс дах Элчин Сайдын яамны хүлээлгийн өрөөнд 2 цаг гаруй суухдаа нэгэн шинэ санаа зохиож, ажил хэрэг болгохоор шийдлээ.

Эх оронч Монгол залуусын туслалцаа их хэрэгтэй байна! Франц дахь Монголын Элчин Сайдын Яам нь миний зочилж байсан Монголын 5 Элчин Сайдын Яамны нэг юм. Дотор зохион байгуулалт, тохижилт сайтай ч, Өнөөгийн олон улсын харилцаа жуулчлалаа эрчимтэй хөгжүүлж буй Монгол улсын хувид Монголын гайхамшгийг илүү сурталчилах нь хэрэгтэй юм болов уу гэж бодогдлоо.

Манай Элчин Сaйдын Яамны хүлээлгийн үүдэнд хоёр төрлийн зураг байсан бөгөөд, хэрвээ хэн нэгэн гадаад хүн энд виз хүлээж суух юм бол Монголын талаар сурталчилах зүйл үгүйлэгдэж байлаа.

img_6437

Өнөөгийн Монголд нэгэн бэрхшээлтэй зүйл нь улсын болон хувийн салбарууд харилцан биэ биэнтэйгээ нэгдэж, нэгэн бодлог явуулж чадахгүй байгаа билээ. Хэдийгээр Элчин Сайдын яам нь албан ёсны газар мөн боловч, Монгол улсыг сурталчилах ажилд хувь хүмүүс уран бүтээлчид бид хамтарч ажиллах хэрэг их байгаа юм.

Сүүлд Английн Элчин Сайдын яаманд ороод дугаараа хүлээж суухад Английн тухай танилцуулгатай өндөр чанартай видэо кинонууд зогсолтгүй гарч байсан бөгөөд, хэнд ч болов Англи улс ямар сайхан газар вэ! Гэсэн бодол төрүүлхээр байлаа.

Бид одоохондоо Продутионуудтайгаа хамтарч ажилж, Ийм төрлийн өндөр чанартай видэо сурталчилгаагаа гадагшаа түгээж чадахгуй байгаа ч, юуны түрүүнд манайд хурдацтай хөгжиж байгаа Пхото зургууда а түгээж эхлэх нь зөв санагдлаа.

Би аялж байх явцдаа шинэхэн танилцсан гадны найзууддаа интэрнэтээс Монголынхоо амидарлын талаар танилцуулахыг хичээдэг байсан юм. www.agsin.mn , www.suuder.com ,www.zurag.mn гэх мэт фото зургийн архивтай вэб сaйтууд дээрээс үзүүлье гэсэн зургаа хайх гэж нэлээд удаж, олон мянган зургуудаас богино хугацаанд яг зөв сонголт хийх хэцүү байлаа.

Өөрийн блог дээрээ Монголын шилдэг дуу хөгжмийн түүвэр хийж эхэлсэнтэй адил, Монгол улсын байгал, соёл, хүмүүсийн талаархи жижигхэн булан нээж, хүний нутагт байгаа Монголчууд Эх орныхоо сайхныг нэг газраас олох боломжийг нээх бодолтой байсан юм.

Хүн өөрөө зовлон туулж байж юм ойлгох юм.

Надтай адил зөндөө олон Монголчууд эх орныхоо сайхныг мэддэг боловч энэхүү олон зургуудын дотор төөрснөөс хамгийн сайхныг гадныханд хүргэж чаддаггүй билээ.

ЭХ ОРНЫ ТУХАЙ 90 ЗУРАГ

Миний санал болгож байгаа энэ төсөл нь, магадгүй залуу үе бидний Эх Орноо сурталчилах, Бусаддаа Эх Орноороо бахархах, Гадны хүмүүс Монголын Өвөрмөц соёл, амидралыг үзүүлэх толи болж чадна гэж бодож байна.

Монголын залуус өнөөдөр зураг авалт, засварыг мэргэжлийн түвшинд сонирхож, ажиллаж эхэлсэн байгаа нь Агшин, Сүүдэр, Зураг гэсэн вэб сайтуудаас харагдаж байгаа бугууд, энэ бух бутээлууд дотроос хамгийн шилдэг Монголийг танилцуулж чадах 90 зургийг шалгаруулах төсөл санал болгож байна.

img_6459

1.Уг “ ЭХ ОРНИй ТУХАЙ 90 ЗУРАГ ” гэсэн шалгаруултанд зургуудаа уран бүтээлчин сайн дураараа үнэгүй өгөх бөгөөд, шалгарсан зургуудыг албан байгуулга, Монголын аял жуулчлалын газрууд болон Монголын амидралыг сонирхсон хүн бүр ашиглах, өөрийн блог дээрээ тавих эрхтэй болох юм. Зургууд чанарын өндөр түвшинд авсан байхаас гадна элдэв тамга, гарын үсэггүй байх ёстой юм. Шалгарсан зургууд дээр тухайн оны ялагч гэсэн лац тавих бөгөөд, нэгэн жигд уран бүтээлчийн нэрс байх юм. Байгал, хот, амидрал гээд рэлээд олон салбрууд дээр зургууд шалгаруулж авах бөгөөд үүний дунд таны бүтээл орох юм бол, цааш түүхэнд үлдэн гэдгийг сайн санаарай.

2. Энэ арга хэмжээг жил бүрийн цагаан сарын өмнөхөн нээж, болбол цагаан сарын үеэр, дэлхийгээр тарсан Монголчуудда, болон гадныханд танилцуулах боломж олгож байх юм.

3. Магадгүй, уг хөтөлбөр цааш амжилттай явбал, жил бүр шалгарсан зургуудаар Монголын зургийн үзэсгэлэнг манай гадаад хэргийн яам, Аялал жуулчлал, Соёлын яамуудаар дамжуулан Монголд болон гадаадад үзэсгэлэн хийдэг болохыг үгүйсгэх аргагүй юм.

Миний байрлаж буй Франц дахи Монголын Элчин Сайдын яам шиг Монголын олон албан газруудад байрлуулбал ямар сайхан харагдах тухай төсөөлхийн аргагүй юм.

Орж гарсан хүн бүр хажууд нь цагаа зарцуулж, Дэлхий огт мэддэггүй, 90-ээд оноос хилээ нэсээн энэ улсын амидрал үнэхээр гайхамшигтай юм байна! Гэж бодогдуулж чадвал бид бүхний зорилго биэлэх юм.

Гадаадад амидарч буй Монголчууд интэрнэтээс хуулж, цаасан дээр хувилж өөрийн гэрийнхээ хийморт залаад, өдөр бүр Эх Орныхоо сайнаар бахархаж, хүний нутагт төрж, өсөж буй шинэ үеийнхээ Монгол залууст огт мэддэггүй тэр Эх орны тухай мэдрүүлэх юм.

Уран бүтээлч миний хувид хөгжимөөрөө хүмүүсийн нүүрэнд инээмсгэл оруулах ямар сайхан байдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй байх, тэгвэл өөрийн уран бүтээлээрээ мянга мянган хүнд Эх Орныхоо сайнаар бахархаж сэтгэл төрүүлж чадвал зөвхөн сайн уран бүтээлч гэж бахархахаас гадна Жинхэнэ Эх Оронч Монгол иргэн гэж нүүр бардам хэлэх тэр боломж нээгдэж байгаа юм.

“ЭХ ОРНИЙ ТУХАЙ 90 ЗУРАГ” хөтөлбөрт идэвхтэй оролцож өөрийнхөө хамгийн шилдэг зургуудаа энэ 90 –ийн дотор оруулхын төлөө ажиллахыг уриалж байна.

img_6439

Энэ ажилд ямарваа нэгэн шагнал, өргөмжлөл байхгүй ч, таны бүтээл мянга мянган Монголчууд болон гадныхны сэтгэлд үлдэж байгааг харахаас илүү таашаал гэж Уран бүтээлч хүнд байхгүй билээ. Хөтөлбөр амжилттай болбол дараа дараагийн жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулагдан гэж найдаж байна.

Би байнгийна ялын байдалтай байгаа тул 90 зураг шалгаруулах ажлыг Агшин, Сүүдэр, Зураг гэх энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн залуусын мэдэлд өгөх нь зүйтэй гэж бодож байна. Харин шалгарсан 90 зургийг бусдад сурталчилах, таниулах ажлыг биэчлэн хийх болно гэдгийг амлъя.

Бид байнга төр засаг, дээд албан тушаалтнуудаас бидний төлөө ямар нэгэн зүйл хийсэнгүй гэж зэмэлдэг бол, бид эхлээд өөрсдөө Монгол орныхоо төлөө ийм ажлыг идэвхтэй зохион байгуулж, үр дүнгийг нь харцгаая.

Монголчуудын болон Монгол орныг тодорхойлж болох шилдэг 90 зураг

1 Монголын Байгал
а. Тал хээр
б. Гоби
в. ОЙ Мод
г. Алтайн болон Хангайн уулс
д. Нуур, гол горхи
е. Ан амитад.

2 Амидрал

Монголчууд бид өдөр бүр хараад дассан болохоос биш, Нэг улсад нүүдлийн соёл хотын соёл нэгэн доор орчиж байгааг харсан гадны хүмүүс биднийг биширдэг юм. Манай хотын соёл 60 хан жилийн түүхтэй гэхэд, бид энэ соёлд маш дэвшилтэй байгаа юм шүү. Бидэнд олон алдаанууд байна, бид ядуу байна гэхдээ Ядуугаасаа ичих бус, тэнгээсээ ичих хэрэгтэй гэдгийг анхаарч, хөгжлийг хамтдаа бүтээцгээе.

Нүүдлийн болон Хотын соёлыг али алиныг нь өндөр түвшинд авч явж чадах юм бол, дэлхийд ганц Монгол соёл хүн бүрийн хүндэтгэлийг хүлээх юм шүү!

а. Хотых
- Хотын зургууд (Төв болон Гэр хороолол)
- Хүмүүсийн зургууд ( Фашион, Клубууд, Шоу арга хэмжээ)
- Буддын шашин. – ҮЙлдвэрлэл, уурхай,

б. Нүүдэлчид
- Монгол гэрийн бүрэн зохион байгуулалт, хэрэглэл.
- Мал аж ахуй
- Нүүдэлчдийн соёлтой холбоотой зургууд ( Овоо, Буу, цаатан, Жингийн цуваа, Фашион )
- Наадам ( Бух барилдаан, Сур харваа, Уяачид, Тэмээчид, Цаатангууд, шагай гээд цааш үргэлжлүүлж болно шүү)

г. Түүх соёлтой холбоотой зургууд.
Монгол цэргийн хувцас, хэрэглэл, хуучны соёлын дурсгалт зүйлс барилгууд

Монголын байгалийн гоо сайхнаас гадна Монгол охидын гоо сайхныг харуулах нь бас маш чухал гэдгийг ойлгосон юм. Дэлхийн хүн амын гоё орон гэдэг тодорхойлтонд охидын сайхан маш чухал юм байна.

Али төрлийн зургаас хэдэн ширхэгийг оруулах тухай зохион байгуулах комисс шийдэх байх. Гэхдээ Монголын нийт түүх соёлыг оруулж байгаа тул али алинаас нь тэнцвэртэй оруулах тал дээр анхаараарай!

Уг шалгарсан зургуудыг фото цаасан дээр буулгаж, жижиг албом болгоод аялын туршид таарсан гадны найзууддаа ч үзүүлж байх болно.

Хамтдаа шинийг бүтээцгэй.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

mini torson odor

bilguun wrote on 2009/02/11 - 09:41
#2

ZA SAIN UU AMAI , MONGOL ORNOO DELHIID TANIULAHAD ENE BOL CHUHAL ARGA HEMJEE BOLNOO, DEMJIJ BAINAA CHAMD AMJILT HVSE EE

JINCHIN wrote on 2009/02/11 - 11:12
#3

demjij bna.bayarlalaa.

bayaraa wrote on 2009/02/11 - 16:11
#4

ug ni zov yum bn. sayahan gerel zuragchin batzorig agsanii neremjit gerel zurgiin uraldaan bolson sht. ene jil bur boldog yum bn le. http://www.gammaphoto.mn der bga. uraldaanii dun ni end garchihsan bn le. uzerei. endees avch boloh zuragnuud bga gedegt itgeltei bn. bolgoomjtoi yavaarai.

otgonbat wrote on 2009/02/11 - 16:33
#5

Sanaag demjij bna. chadah chineegeeree oroltsonoo

Orgio wrote on 2009/02/11 - 17:01
#6

Mongoliin saihan baigalyin zurag zondoo humuusd bdag bhaa, “Ayalaliin tsag” nevtruulgiig hutoldog Badamsambuu ahiin zuragnuud goyo shuu, magadgui hen negen maani ter huntei holboo barij zuragnuudaas ni avch boloh yum.

baje wrote on 2009/02/11 - 22:57
#7

demjij bn ajil hereg bolgoh heregtei.

buya wrote on 2009/02/12 - 15:03
#8

demjij bna, unendee Mongoloo taniltsuulah geheer gerel zurag mash hovor bdag, agshin.mn, suuder.com, zurag.mn zereg saituud deer mongoliin tuhai toroljson zurag bdaggui yum bilee,

dk wrote on 2009/02/13 - 00:12
#9

demjij bn aa
chamaig hiij chadna gedegt itgeltei bn

mongol ohin wrote on 2009/02/16 - 21:06
#10

Энэ хүмүүс чинь яачихаа вэ дэмжиж бнаа чамайг дэмжиж бна гэж бувтнахаас хэтрэхгүй юм нэгнийгээ ийм санаачилгатай зүйлс сэдэж байхад бүгд нийлээд зүтгий лдээ
Амай ер нь энэ аялалаараа Монголчуудийг сэрээх хэрэгтэй бидэнд ямар сайн чанарууд байгаа болон бид яж өөрчлөгдөж байгааг гаднаас нь хараад хэлвэл бид сая нэг ойлгох байх

NIRUN wrote on 2009/04/30 - 16:40
#11

yag zuv amai. bid dotroosoo gadnaasaa ch hurungu oruulaltiig tatah heregtei. aylal juulchlald ene mash ih yyregtei shyy. demjij bna

bold wrote on 2009/08/19 - 19:35
#12

Demjij bna. Tsaashdaa iluu ihiig hiij buteegeerei.

enguun wrote on 2010/06/22 - 22:26
#13

онц юм алга

munhtur wrote on 2013/01/02 - 14:38
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.