2015 оны 11 сарын 02

Увс аймаг Давст сум…

Давст сумдаа ирээд олон ажлуудыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний ээлжинд сумын дотоодын харилцаа холбооны асуудлыг жигдлэх хэрэгтэй байна. Нэг сумын иргэд өөр өөр компаний хэрэглэгчид болохоор хоорондоо, сум дотроо харилцах гэхээр үнэ өртөг өндөр, бас мэдээлэл дамжуулахад төвөгтэй байна.

Тиймээс Сумын бүх иргэдэд Гар утасны нэгдсэн сүлжээнд нэгдэхийг санал болгож байгаа юм.

Одоогийн байдлаар 700 гаруй хүний саналыг авлаа.

Давст сумын болон Давст сумтай холбоотой хүмүүс нийлээд олон мянган хүн нэг сүлжээнд орохыг хүснэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Мянга ба түүнээс дээш хэрэглэгчтэй болох “Давст сум” гэдэг нэгдэл Монголын үүрэн телефоны 4 компанид хандаж, ямар багц санал болохыг асууна.

Монголын сумд тохирох, үйлчлүүлэгчид ээлтэй тийм багц бидэнд санал болгосон компанийг нийтээрээ сонгож, хэрэглэгч нь болно.

Магадгүй бидний хийж буй ажлыг бусад сумууд бас дагаж хэрэгжүүлж магад.

Энэ ажилд амжилт хүсээрээ…
https://www.facebook.com/amai.mn/posts/10153189956383202?pnref=story

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.