d232279e3bb2c40foriginal

2015 оны 10 сарын 30

809 жилийн түүхт, Нүүдэлчдийн ургийн холбооны Монгол Үндэстний, Монгол улсын Увс аймгийн Давст сум.

Сайн байна уу? Монголын энэ цаг үеийн үлгэр дууриалал болсон, хүндэд соён гэгээрүүлэгч Гомбын Тунгалаг,  Банзрагчийн Сувдаа хоёр эгчдээ энэ өдрийн мэндийг алс холын Увс аймгийн Давст сумаас, Бат овогтын Жамбалсүрэнгийн Золбаяр АМАЙ дүү нь дэвшүүлж байна.

Миний бие 2015 оны 10 сарын 21 ний өдрөөс 2016 оны 9 сарын 20 ний өдөр хүртэл, Өвөг дээдсийн маань нутаг Увс аймгийн Давст сумд илгээлтийн эзэн төслийг хэрэгжүүлэхээр хүрэлцэн ирээд байна. Цаг агаар, амьдрах орчин хотынхоос тэс өөр шинэ амьдралдаа дасан зохицож эхэллээ.

Нутгийн удирдлага, иргэд миний хийх гэж буй ажлуудыг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлж, ажиллах амьдрах нөхцөлөөр хангалаа.

Миний бие сум хөгжүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Хот руу чиглэсэн их нүүдлийн гол шалтгаан нь орон нутагт соёлын болон хөгжлийн бодлого алдагдснаас болсон бололтой.

Юуны түрүүнд хийх ажил бол Давст сумын Төрийн албан хаагчид нэгдсэн дүрэмт хувцастай байх хэрэгтэй гэдгийг бид хурлаараа хэлэлцэж, хүлээн зөвшөөрцгөөлөө.

Төрийн алба ямар загвартай дээл өмсөж, алба амины уулзалтуудыг явуулах талаар ярилцаж байна.

Дэлхийд цор ганц байдаг нүүдэлчин овог аймгуудын ургийн хобооны Монгол үндэстний, олон ястны нэг, Дөрвөд угсаатны нутаг Давст сумын Төрийн түшмэд өмсөх дээлний загварыг ямар байвал дээр вэ? гэдэгт зөвлөгөө загвар гаргаж өгч туслахыг Та хоёроос хүсэмжлэн гууя.

Монгол Төрийн засаг захиргааны нэгж, сумын удирдлага гадаад дотоодын уулзалтанд нүүр бардам оролцох тийм л Монгол загвартай хувцас байгаасаа гэж  бодож байна. Энэ ажлыг минь дэмжиж хамтарч ажилна уу?

Мандах Төрийн малгай

Тогтох төрийн бүс

Дэвжих төрийн дээл гэж хэлдэг шүү дээ…

Дэлхийн олон улс орныг туулж, эх орондоо ирээд нэг л зүйлийг маш сайн ойлгож авлаа.

Монголдоо Монголоороо байх л сайхан юм байна.

Соёлоо сэргээх ажил миний тэргүүн зорилго билээ

Гүнээ талархсан Амай

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.