img_6584

2009 оны 2 сарын 12 ны өдөр. Франц улс Парис хот

Миний аялын гол зорилго нь дэлхий дахиныг судлаж, Монголчууддаа үзсэн харснаа хуваалцах явдал юм.

өнөөдөр дэлхий дахинаа хамгийн хурдацтай хөгжиж байгаа тэхник тэхнологийн зэрэгцээ мэдээлэл дамжуулах хэрэгслийн хурд өдрөөр бус цагаар хэмжигдэж байгаа билээ

өмнөд африк улсад байхдаа найз Флэтчэр сүүлийн үэийн дэвшлийг үзүүллээ.
www.youtube.com гэдэг вэб ситэ дээр хүмүүс хүссэн бичлэгээ оруулж , магадгүй өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том видэо бичлэгийн сан болсонд эргэлзэхгүй байгаа юм.

Уг вэбийг нээгээд хайлт дээр хүссэн үгээ бичэхэд түүнтэй холбоотой бичлэг олон хувилбраар олдож байгаа юм. Найз Тайвнаагийн хэлсэн Интэрнэт ирээдүйн ТВ гэдэг зүйл youtube дээр харагдаж байгаа юм.

Барууны урлаг соёлынхоо хичээлээ юуний түрүүнд БИТБОКс урлагаас эхлүүлхээр шийдлээ.
Энэ залуу битбокс урлагаар нэлээд алдартай байсан юм. Түүний хийж байсан зарим шоу үзүүлбрүүдийг үзээд үнхээр хүндэлсэн. Урлагийн хүн гэдэг бол бусдыг дууриах бус, өөрийнхөө онцлогийг харуулах ёстой байдаг юм. Энэ үг манай дууриамлуудад хамааралтай.

Энэ залуу шинэ шоу өөрөө зохиогоод интэрнэтэд тавьснаар дэлхий дахинаа танигдсан бөгөөд, олон улс орноор урилгаар тоглолт хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ Монголд ямарваа нэгэн урлагаар авьяастаай хүн байвал хэний ч сэдэж амжаагүй зүйлийг бичээд, интэрнэтэд байрлуулбал Монголын жижиг зах зээлд амиа зогоох гэж ядрахгүй 6 тэрбүм хүнтэй дэлхийд өөрийгөө бүрэн илэрхийлж болох замыг интэрнэт нээж өгөөд байгаа юм

өнөөдөр интэрнэт байхад заавал гадагш гарч бичлэг хайх хэрэггүй юм, нөгөөтэйгүүр хувийнхаа бичлэгийг алдхаас хамгаалж хадгалж, найз нөхөддээ үзүүлэх боломж бас нээлттэй байгаа юм. Хэрвээ таны танил ямарваа нэгэн авьяастай бол түүнийг бичиж дэлхий дахинаа үзүүлхэд муу юм гэж юу байх билээ ? Гагцхүү зөвшөөрөл авхыг битгий мартаарай !
Энэ жоохон хүүхдийн инээж буй бичлэгийг 74 сая хүн үзсэн байна. Хэрвээ интэрнэтэд олон хүн үзэж сонирхохоор бичлэг байрлуулах юм бол дэлхийн том маркэтингийн байгуулгууд анхааралдаа авч, таны бичлэгийг сурталчилгаанд ашиглах санал ч өгж болох юм.
74 сая хүний анхаарал татаж байгаа бичлэг лав байр авах дайны орлого оруулж байгаа байх.
Өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилах хүсэлтэй байгуулгад энэ бичлэгийн хажууд ч болов логого тавьхад л тэдний зорилго биэлнэ шүүдээ.

Амэрикчуудын мэдлэгийин талаар янз бүрийн онигоо бидний дунд байдаг билээ.
Тэгвэл энэ бичлэг үүнийг баталж буй мэт. Гэхдээ бид инээж шоолох хэрэггүй болов уу, учир нь хэрвээ энэ нэвтрүүлгийг манай гудамжинд хийвэл юу болох тухай бүр төсөөлөхчгүй байна.

Амэрик улс бол өөрөө биээ даасан ертөнц, тиймээс ард иргэдээ үндэснийхээ зүйлд итгэж, эх орноосоо гаргахгүй байлгахын тулд мэдээллийн хязгаарлалтыг бодлогтойгоор хийдэг юм.
Амэрикт амьдарч байхдаа дэлхий дахинаа юу болж буй талаар мэдэх хэцүү байсан юм.
Харин хотын хажуугийн дүүрэгт, эсвэл хажуугийн мужийн амьдрталыг илүү узуулж байлаа.

-Бид гадаадад юу болж байгааг мэдэх шаардлага юу байна аа ? гэж тэдний хариулж байгаа нь зөв буруу гэдгийг би лав шүүх эрхгүй юм. Үндэснийхээ мэдээллийн дайныг алдсны улмаас хүн амынхан 50-иаас дээш хувь н эх орноо сайжруулснаас, гадагшаа гарч амьдарсан нь дээр гэж боддог болсон улсын иргэн би юм шүү !

Манай арван жилийн газарзүйн багш, Монголын газрын зургийг ямар ч хэв барилгүй зурж чадахгүй бол дэвтрийг хоёр хэсэг болгодог байлаа. Түүнээс гадна дэлхийн улс орнуудын дор хаяж 70 хувийг бэрхшээлгүй заадаг болгохын төлөө өдөр бүр биднийг ажилуулдаг байсны үр дүндэд дэлхийг тойрч буй аялал манай хамаагүй хялбар байгаа юм.

Манай жирийн иргэдээс дэлхийн хэмжээний асуулт байя гэхэд Монгол доторх асуултуудад бид ингэж хариулж магад шүү

Пинг Понг бөмбөгөөдээр нэг бүрчлэн зураг авч ийм видэо хийхийн тулд хичнээн өргөн сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ ? хэдхэн минутийн бичлэг хийх гэж ямар их ажил шаардагдаж байна вэ ? Урлаг гэдэг энэ юм шүү !
Мөнгө олхын тулд халтуур хийхийг хэлдэггүй юм.
Хүмүүсийг гайхшруулж, шинэ зүйл сэдэж өөрийгөө хөгжүүлхийг хэлдэг юм.
Монголын урлаг хөгжөөөд байна гэж байгаа боловч, цөөхөн хэдэн сайн уран бүтээлчдийг эс тооцвол ерөнхийдөө 90 оны түвшиндээ байгаа шүүдээ ! Барууны хит болж буй дуу, стилийг дуриагаад л. Яг Монгол сэтгэлгээгээр хийсэн бүтээл манайд хэр их байгаа билээ ?

90 оны эхэн үэд Монголд Одод болох хүслэн, ирээдүйн одод гээд янз бүрийн бүжгийн тэмцээнүүд гарч эхэлж байсан, орцонд, сургуульдаа бүжгээ бэлдээд, тэгээд тайзан дээр бүгд адил шахуу хөдөлгөөн хийнэ. Аргагүй шүүдээ, барууны клипнээс хөдөлгөөнийг бараг шууд хуулна. Бүжгийн тэмцээний гол санаа нь хэн хөдөлгөөнийг зөв хийх вэ ?
Тэгвэл хөдөлгөөн хийж сурсныхаа дараа бусдаас онцлог, илүү, шинэлэг юу хийж болох тал дээр анхаарах хэрэгтэй болсон шүүдээ !
Саяхан интэрнэтээс Монголын бүжгийн тэмцээний бичлэг харлаа, залуус арай гайгүй хувцаслсан байсан ч нөгөө л ерээд оны эхэн үе.
Манай арга хэмжээнд оролцдог хүмүүс мэддэггүй юмаа, гэхэд зохион байгуулдаг хүмүүс залуучуудаа шинлэг зүйл сэдэж хийх тал дээр анхааруулмаар юмаа.

Монголд чөлөөтэй, шинэлэг сэтгэдэг уран бүтээлч залуус байвал youtube болон интэрнэтийн тусламжтай дэлхийд нэр олж болхоор байна шүүдээ! Жижиг зах зээлд – чамайг бодвол олон жил энэ тогоонд байна! гэсэн хэдэн уран бүтээлчидтэй хоолны мөнгө булаацалдаж байснаас, дэлхийд чадлаа үзүүлээд хамаагүй их таашаал хүртэж болхоор болсон байна.

Сэтгэлгээ байхад амжилт энүүхэнд.

Анх энэ бичлэгийг үзээд нүдэндээ итээгүй юм.
Хүмүүс мэдлэг ямар хэрэгтэй юм бэ гэж асуудаг.
Диплом аваад яах юм ч гэдэг.
Тэгвэл боловсрол гэдэг нь ямарваа нэгэн мэдээлэлийг хүлээн авч боловсруулж чадаж байгаа тэр туршлаг гэж хэлж болно. Урлаг бас түүнтэй адил. Хүн хэдий чинээ юм үзэж нуд тайлан төдий чинээ олон зүйлүүдээс таашаал авна.
Жишээлбэл.
Зөвхөн Трансэ мэдэрдэг хүн бол Трансэ клүбээс өөр газар уйдаж үхнэ шүүдээ !
Тэгвэл трансаас гадна 5 стилийн хөгжим мэдэрдэг байлаа гэхэд эхний хүнээс ташаал авах магдлаараа 6 дахин их байна гэсэн үг юм шүүдээ !

Монголд видэо продуцтионууд сүүлийн үэд маш хурдацтай хөгжиж байгаа нь интэрнэт дахь уран бүтээлчдийн клипний чанраас харагдаж байна. Бид өнөөдөр зөвхөн тэхник, бичлэг, засварын тал дээр л ажиллаж байгаа боловч, хөгжилтэй орнуудын бүх продуцтионууд энэ салбараа аль хэдийнээ хөгжүүлж, үзэгчийн ой тогтоолтонд мартагдхааргүй, бусад уран бүтээлчдэс ялгагдхаар зүйл хийж байгаа билээ.

Ихэнх клипууд хоорондоо бичлэг болон эффэктээрээ адил байдгийг анзаарсан хүн байна уу?

Монголд өдөр тутмын амьдрал бүүдгэр тул Рэкламүүд дээр аль болох гоё дүрс хүмүүс оруулах гээд байдаг. Харин баруунд амьдрал сайн бөгөөд сүүлийн 100 гаад жил рэкламаар бөмбөгдөөлсэн тул энгийн зарлал шиг рэкламаас залхсан байдаг юм.

Байгуулгууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилхын тул аль болох өвөрмөц зүйл хийж, хүнд мартагдхааргүй байж болох шийдлүүдийг олдог юм.
өнөөдөр тавьж буй энэ рэкламыг би анх үзээд маш их таалагдсан тул та бүхнийг үзхийг уриалж байна. Тэр хэрээр энэ рэклам олон хүнд хүрч байгаа юм.

Энэ булангаа цааш авч явхын тулд би байнга интэрнэтэд шинэ видэо хайж суудаг гэдгийг та бүхэн ойлгоорой. Хэрвээ та өөрөө суух юм бол хэрэгтэй хэрэггүй зүйлүүд дотор хамаг цагаа барна. Тэгвэл би өөрийн цагаа гарздаад олон залуусд шилдгийн шилдгийг хүргэж байгаа нь бид нэг нийтийнхээ төлөө ажиллаж болхыг харуулах гэсэн юм.

Таний хувьд үзээд бодож буй санлаа бичэхэд л хангалттай

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

youtube yr ni asar heregtei site shu, bi ooriin durtai friends n tsuvralaa buh series g ni uzeed duusgachihsan, buur moskwa jeleza ne verit g hurtel huvaagaad huvaagaad youtube deer tavichihsan bn lee, haayaa haayaa ih sonirholtoi zuils olddog shu, ter tennis nii bombog tei video nd bol asar ih huvch hodolmor orj shu, mgl zaluusiin oorsdo setgeed hiisen sain sain uran buteeluud ch bas garch bn lee, ter 2 ohinii suuld hiisen animation video bsn daa, ter bol yag l tim burton ii kino shig l bolson bn le sgu

alchemist wrote on 2009/02/13 - 03:26
#2

Sain uu Amai, buh zuil dajgui baigaa gedegt itgeltei baina, Oirdoo zaw muu blog-ruu chn orj amjsangui zundoo niitleltei bolson baina, ene hagas butensainaar neg saihan tuhtai unshinaa, ( hehe, bi dungoj say weekendeer gej bichchiheed teriigee hagas butensainaar gej zaslaa, magadgui chinii eh hel soyliin tuhai bichsen niitleluudiin ur dun ym bolowyy gej bodloo) …

deerhi niitleliin huwid minii comment gewel engiin oilgomjtoigoor bol bid setgelgeegee l neej, setgelgeeneesee ehelj oorchlogdohguigeer ene buhend hureh bolomjgui l dee, enenii tuld harin ih zuiliig hiij tewchij dawah heregtei gedgiig manai shine uyiin zaluus ih sain olgoj mederch biagaa gej oilgodog, za tegeed Zoloodoo amjilt husye dee :)

tengis wrote on 2009/02/13 - 09:35
#3

bi ene deer bas l comment gej gadaad ug ashiglasan baina, neeree ene mongoloor duuren gadaadiihan gdg asuudal uneheeriin adarmaatai (serious gedeg shuud tolgoid orj ireed bichih gej bailaa) asuudal bolj irj baigaag oor deereesee harahad l shuud medregdej baina

tengis wrote on 2009/02/13 - 09:36
#4

Amerikchuudin medlegiin tuvshin iim bga ni tednii pragmatik amidraliin xev mayagtai xolbootoi baix. Eldev torliin medee medeelelguigeer tednii amidral bolood buteed baixad zaaval medlegiin tsar xureegee telj xeregtei xereggui zuil medex shaardlagui gesen ulamjlalt setgelgee bdag bololtoi ym bilee. Gexdee deerx bichlegt garch bgaa shig gurvaljin xeden taltai bdagiig medexgui bna gedeg bas arai ch dee…

buudai wrote on 2009/02/13 - 12:40
#5

Hi youtube heregtei yum bilee harin yaj video tatdag yum bol

Dalai wrote on 2009/02/14 - 14:52
#6

Sain baina uu,
Tanii blog-iig haaya neg baij baigaad unshdag. Ih sonirholtoi shuu. Anh udaa comment uldeej bna. Tegeed tanaas neg yum asuuy gej bodloo. Tand medeej hool und, huvtsas hunar, zamiin zardal ene ter geed zunduu l zardal gardag baih. Ene buh asuudlaa herhen shiidej baina ve? Bas neg udriihuu amidralaas huvaaltsaach? Jishee n ugluu bosood tiim hool ideed, tiishee yavaad, tiim yum unshaad, niit iim zardal garaad gedeg ch yum uu. Za tegeed tanii bichlegiig huleej baiy. Mash ih bayarlalaa.

Nemo wrote on 2009/02/16 - 07:35
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.