post Категори: 51.2 Франц 2 / France 2 / post 8 Сэтгэгдэлтэй post2009/02/09 | 10,295 Үзсэн

n_1186439527_logo_facebook-rgb-7inch-1

GROUP: AMAI THE MONGOL AROUND THE WORLD TRAVELER.

2009 оны 2 сарын 9 ны өдөр. Франц улс Парис хот

Өнөөдөр компютэрээ асаагаад юуны түрүүнд www.amai.mn , www.yahoo.mail.com тэгээд сүүлийн үед амид хэрэглээ болоод байгаа www.facebook.com хуудсуудаа нээлээ. 

Над дээр ирсэн захиаа, уншигчдийн үлдээсэн коммэнт гээд, хамгийн скклд Фасэбоок дээр саяхан шинээр нээсэн AMAI AROUND THE WORLD TRAVELER гэдэг хуудсаа шалгаж хичнээн хүн намайг дэмжиж байгааг хархаар шийдлээ. Хэдийгээр би өөрийнхөө блог дээр ийм булан хийж дэмжигчдээ нэгтгэх бодолтой байсан ч, үүнийг шинээр бүтээхээс авхуулаад зураг оруулах, цэгцлэх, мэдээлэл тавих гээд маш олон бэрхшээлүүд дараалан гарч ирлээ. Гэхдээ фасэбоок дээр тэмдэглээ эхэлсэн хамгийн давуу тал нь Өөрийн блогоо Монгол хэлээр нь хадгалж, харин фасэбоок дээр англи хэлийг албан ёсоор ашиглах нь зүйтэй гэж бодогдлоо. Ялангуяа аялын үед маш олон найзуудтай болсон тул, тэд нарт хаа яваа юу хийж байгаагаа цаг тухайд нь мэдэгдэж болж байгаагаарай онцлог юм.

Би Африк болон орчин үеийн соёлоос хоцорсон улсуудаар удаан хугацаанд аялж явахдаа сүүлийн үеийн тэхнологи, мэдээлэл түгээх хэрэгслэлийн хөгжлийг цаг тухайд нь суралцаж чадахгүй байсан юм. Нөгөөтэйгөөр интэрнэт орох нь миний төсөвт сайнгүй тусч байсан тул, юуны түрүүнд өөрийнхө блогны мэдээллээ оруулхыг түлхүү анхаарч байлаа.

2007 оны хавар Өмнөд Африкт түр байрлаж байх явцдаа найз Флэтчэрийн өдрө бүр ашиглаж байсан www.youtube.com болон www.facebook.com гэсэн вэб хуудсуудыг анх харж суралцаад, мэдээллийг олон нийтэд хүргэж болох ямар хүчтэй сувгууд биэ болсныг олж мэдсэн юм. Фасэбоок гэдэг вэб сайт дээр бүртгүүлээд, анх орж өөрийн тухай, аялынхаа тухай мэдээллийг оруулж байхдаа хичнээн хүнд энэ тухайгаа мэдэгдэж болхыг ойлгосон юм.

2008 оны 12 сарын үед Мороко улсад байхдаа найз Исабэлийн тусламжтайгаар Фасэбоок дээр өөрийн гэсэн аялынхаа тухай англи хэлээр мэдээллээ хүртээж болох хуудас нээсэн бөгөөд танидаг танидаггүй хүмүүсрүү урилга явууллаа. Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүн энэ аялыг дэмжиж байгаагаа илэрхийлж, миний клубын гишүүд болсон байна.

Магадггй Фасебоок гэж ямар зүйл байдгийг мэддэггүй хүн байвал заавал бүртгүүлж гишүүн болхыг уриалж байна. Энэ хуудас нь залуусын хувийн тэмдэглэл, зураг зэргээ ямарваа нэгэн ачаалах, хуулах бэрхшээлгүйгээр найз нөхдөд нь үзүүлэх тийм сайхан боломжийг нээсэн байсан юм.

Хэрвээ энэ хуудсын талаар одоог хүртэл мэдээгүй байгаа бол, орж миний гайхширсан, таалагдсан шалтгааныг нээхийг хүсэж байна. Өөрийн байгаа газар, үзсэн харсан бүхэнээ бичсэн тэмдэглэлээ хүссэн хүмүүсдээ хүргэж болж байгаагаараа танд өөрийн гэсэн блог, вэб хуудас нээх том ажлаас чөлөөлж байгаа юм.

Энэ вэбийн гол бэрхшээл нь зөвхөн гишүүн болсон хүмүүсд үйлчилдэг тул, үнэгүйгээр энэ вэбийг өдөр тутмынхаа амидралд ашиглахыг уриалж байна.

Миний тэмдэгллээр шинэ мэдээ мэдээлэл хүлээдэг залуусд хүргэж байгаа зөвлөмж юм шүү ! Магадгүй манай сэргэлэн, бизнэс сэтгэлгээтэй залуус уг хуудсыг Монгол болгох, монгол талын төлөөлөгч болох ажлыг хийж, үндэснийхээ хэлээрээ вэб хуудасруу ордог болгохыг уриалж байна.

Энэ хуудас нь зөвхөн Yahoo mail ,chat , фото үзэсгэлэн гэсэн үүргүүдийг гүйцэтгэхээс гадна Олон улсын мэдээ, хөгжөөнт дүрсүүд, дуу хөгжим гээд цар хүрээ нь өдөр тутам ихсэж байгаа нь харагдаж байна.

Хэрвээ гишүүн болох юм бол миний AMAI AROUND THE WORLD TRAVELER гэсэн дэмжигчдийн буланд бүртгүүлж, намайг дэмжиж байгаа хүмүүстэй шууд харилцах тэрхүү гүүрийг нээхийг уриалж байна.

Сүүлийн үед фасэбооктэй төстэй HI 5 зэрэг маш олон вэб сайтууд нэг доор гарсан ч, энэ сайтын гишүүн болохын давуу талыг эхний хормоос мэдрэх болно.

Би хэдийгээр унэгүй Фасэбоокийг сурталчилаад байгаа юм шиг боловч, өнөөдөр төрөл бүрийн вэб хуудас, сүлжээнд холбогдсон бүх Монголчууд нэг доор харилцан мэдээллээ солилцож эхэлбэл хамаагүй дээр болов уу гэж санагдсан юм.

Миний ах дүү хоёр бас энэ сүлжээнд орж амжаагүй байгаа бөгөөд, нэг л удаа бүртгүүлж узсэн HI 5 вэб хуудасны чанар, ажиллагаа нь үнэхээр болхи санагдсан юм. түүнээс гадна хэн нэг нь миний нэрээр HI5-д бүртгүүлээд, миний блогноос авсан зургуудыг байрлуулж, миний өмнө танидаг байсан найз нөхөдтэй хүртэл холбогдсон байсныг хараад үнэхээр гайхаж билээ.

БИ HI5 ДЭЭР БАЙХГҮЙ ШҮҮ!

Фасэбоок дээр хүмүүс хуучныхаа найз нөхөд, танилуудаа эмайл хаяг болон нэрээр хайж холбогдож болж байгаагаараа надад болон ямар ч үйлчлүүлэгч хүнд маш давуу эрхийг олгож байгаа юм.

Хэдийгээр тус вэб хуудасны хүний хувийн нууцлалыг хадгалж чадах тал дээр эргэлзээтэй хэвээр байгаа ч, нийтэд зориулсан мэдээллээ айдасгүйгээр хүргэж болж байгааг анзаархаас өөр аргагүй юм.

Дэлхийн 150 сая хүн уг сүлжээгээр өдрөө эхлүүлж байгааг анзаарах нь зүйтэй болов уу !

Бүртгүүлэх мөчдөө миний AMAI AROUND THE WORLD TRAVELER гэсэн гроупийг сонгохоо битгий мартаараа ! надтай тохиолдож байгаа мэдээллүүдийн англи хувилбрыг олж уншиж болно шүү ! гадны найзууддаа ч зөвлөхийг хүсэж байна.

www.facebook.com хуудсsг Монгол хэлрүү шилжүүлж, Монгол хувилбартай болох ажлыг дэмжхийг уриалж байна.

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

http://www.hi5.com ene goeshdee buh mongolchuud barag baigaadaa kk bi ehnii hun bolj baina bayartai baina amaidaa amjilt huseydee!!

Bayaraa wrote on 2009/02/09 - 13:05
#2

Sain baina uu.Gaihamshigtai buguud ersdeltei, sonirholtoi buguud hund aylliin tani talaar bainga unshij suugaa jiriin neg Mongol zaluu baina. Bi aavaar tani erdem nomiig ih surguulid zaalgaj baisan myanga myangan shvi nariinh ni neg. Uuriin tani bidend ugch bui asar ih medleg, medeelliig bainga huleej suudag.Taniar Mongol zaluuchuud bid baharhaj, harj, chagnaj suugaa shuu.Altan shar zam tani ulziitei baij, eh nutagtaa shine saihan sanaachlaga olniig avchraarai gej husie.

Khantugs wrote on 2009/02/09 - 14:57
#3

unuudur interneteer yanz buriin zuil uzej bgaad tanii siteiig olloo. Taniar uneheer baharhaj, hundelj bn. bas iim goyo zuilsiig bidentei huvaaltsaj bgaad bayarlalaa. Tanii hiij bgaa zuil mash tom zuil shuu, amjilt husye,

hundetgesen Suvdaa

Suvdaa wrote on 2009/02/09 - 19:02
#4

bi bas facebook deer profile tai, naizuudiigaa hen yu hiij yaaj yavaag ni medeh bas group uud uusgehed ih aytaihan web shdee, odoo orj group n chin gishuun bolloo

alchemist wrote on 2009/02/10 - 02:49
#5

facebookd chin tegeed mglchud ter tusma mini tanidag humuus ih hovor yum bolohor uitgartai bdimoo. hi5 chin harin amarshd. barag 10 jil uulzaagui nzaa tende olson gejugaa. facebookees haisan ch oldooguimdaa gej

aaa wrote on 2009/02/10 - 21:58
#6

Sain uu Amai, eh nutgaas chin mendchilj baina.
za bi beer chinii facebook deerh clubiin olon zuun gishuunii neg bilee, blog-iig chn unshdag bolood bas bagagui hugatsaa ungorloo. Turk-ees garaad Jordan, Israel geed africa-ruu oroh uyees chin ehelj unshij ehelsen baihaa,

Facebook bol uneheeriin gaihamshigtai site ym, handaltiin toogoor delhiin hamgiin olon hereglegchtei site-iin neg bolj chadaj baigaa bilee. Nadad neg sanaa baina, magadgui chamd ch turson baij boloh l ym. Ooriin aylaliin talaar byatshan taniltsuulga bicheed facebook-iin admin-uudruu yawuulj uzeech, tednees demjleg husch boloh ym shuudee, chinii aylal tsag hugatsaa ungorohiin hereer, olon olon uls orniig tuulahiin hereer une tsene n ulam bur usch ter hereer olon olon hunii anhaarliig tataad ehlene gedegt ergelzehgui baina, odoonoos chi ooriigoo aldarshuulah, tsaashlaad (medeej show business-iin eh oron america-ru ochih uchiraas) america-ruu garah, tendehiin show-nuudad oroltsoh beltgelee hangaj baisan n deer baih shuu gej zuwlomoor baina. Ene tal deer odoonoos gants neg medeelluudiig tend bdag mgl-chuudiin tuslamjtaigaar hiij ehelj yaagaad bolohgui gj.

tengis wrote on 2009/02/16 - 12:11
#7

Mongolchuud facebook iig bish hi5 orgon ashigladag
Odoo hi5 zurag copyright zurag copydaj bgui bolson

NIRUN wrote on 2009/04/30 - 15:40
#8

Нэг гоё аялаадл Файсбүүкдээ зураг хөрөг тавхиймсан. Хүмүүс энэ тэрд гайхуулаадл айн бас л. Д дискэнд олигтой ч зураг байхгүй гүй тэгээд дижиталаар чинь олигтой зураг дарж болдогүйн байнлээшд. Тэр татаж барьдаг аппараатыг нь авах гэхээр хэдэн зуун мянга сая гэхийн… Уг нь зураг авах сонирхолтой товариш байгаан. ЗА эр хүний замын ямар юм урт гэдэгчлэн нэг л мэдэхэд гар дээр ирцэн байх биз. Голдуу нийгмийн арга хэмжээ сэдэвтэй зураг аваад цаг тухайд нь үнэгүй мэдээлмээр санагдаад байдын яг эдэн шиг.

http://www.boston.com/bigpicture/

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.