IMG_7044

2015 оны 9 сарын 10

809 жилийн түүхт, Нүүдэлчдийн Ургийн Холбооны Монгол Үндэстний, Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хот.

Хойд болон төв америкийн хүнд хэцүү 12 улсыг туулж, аяллын  86 дахь улс Канадад Монгол улсынхаа далбаагаа мандуулаад,  гэртээ ирж бага зэрэг амарлаа.

Одоо дараагийн ажил, төсөлдөө зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулахад бэлэн болж байна.

Эхлүүлэхэд арав гаруйхан хоног.

Сандарч л байна…

_MG_6519

Ноднин Монгол нутгаараа аялж, хөдөө нутгийн хүмүүсийн аж амьдралтай танилцаж  байхдаа “Илгээлтийн Эзэд” уламжлалыг сэргээх эсвэл, соёлын шинэ довтолгооныг өрнүүлэх нэн шаардлагатай байгааг анзаарсан билээ.

ezed

“Илгээлтийн Эзэн” гэдэг ажлыг ахмад үеийнхэн маш сайн санаж байгаа байх.

Залуу үед тайлбарлахад. Ерээд оноос өмнө Социалист буюу Нийгэмчдийн бүтээсэн Бүгд Найрамдах Монгол Ард улсад  “Илгээлтийн Эзэд” гэдэг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэдлэг туршлага хуримтлуулсан залуу боловсон хүчийг орон нутаг руу илгээж, тус хязгааруудын боловсрол, соёлын хөгжилд  нь хувь нэмэр оруулдаг байсан юм.

Хөтөлбөрт ажлын үр дүнд  хөдөө алс газар ажлын байр бие болж, өөр өөр нутгаас ирсэн залуус шинэ гэр бүл бүтээх боломж хангагдаж,  хэт төвлөрсөн хотоос сэргийлж чадсан билээ.

Монгол цус сайн холилдсон, хамгийн царайлаг охидтой гэх Дархан, Эрдэнэт зэрэг хотууд бол Илгээлтийн эздийн бүтээн байгуулалт билээ. Тэндхийн уугуул залуус Илгээлтийн эздийн үр сад.

“Илгээлтийн эзэд” –ийг төрөөс үүрэг даалгавар өгөн илгээдэг байсан бол

Одоо сайн дураараа, энэ ажлыг гүйцэтгэх хөдөлгөөнийг юу гэж нэрлэх вээ? Гэж бодсоор байна…

IMG_6656

Соёл урлаг, боловсрол, спортын нэгдсэн хөтөлбөргүй, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх газаргүй шахуу хөдөөний амьдралаас  уйдсан залуучууд, зэрлэг ойн дүрэм үйлчилдэг болсон хотруу чиглэх хөдөлгөөнийг тэргүүлж байна.

Амь амиа бодоорой! Гэж шинэ Төрийн бодлогыг тодорхолсон хүмүүс орон нутгийн хөгжилд анхаарахгүй байгаа шалтгаан нь,  боловсролтой, ажил амьдралтай, мөнгөтэй хүмүүсийн саналыг худалдаж авах боломжгүй болно гэхээс айж байгаа явдал болов уу.

IMG_6922

Улаанбаатарын төвд төрж өссөн, боловсорсон, Дэлхийн 86 улсын аж амьдралтай танилцсан Монгол залуу, Нүүдэлчдийнхээ амьдрал руу эргэн очиж, үзсэн харсан, сурсан мэдсэнээ сумын хөгжилд уламжлах ажилд бие сэтгэл, ур ухаанаа зориулхаар замд гарах гэж байна

Чадахгүй бол яана аа гэж бага зэрэг айж байна…

IMG_0769

Дахиад л замд гарна гэхээс халшираад, гэрээсээ огт гарахгүй хэд хоног сууж.

Бодлоо…

Энэ удаа, харь нутгийн, хэл соёл нь тодорхойгүй хүмүүсийн дунд биш, Монголчуудтайгаа байна гэдэг хэдийгээр амар боловч, гадны мэдээлэл, улс төрийн ашиг хонжоо хайгчдын тархи угааллаганд гүн автсан улсад ажил хөтөлбөр явуулна гэдэг амаргүй.

Юм бүхнийг шүүмжилж, муулж, харааж, гоочилдог болсон цаг үед бүтээл хийх ямар хэцүү гэдгийг өөрийн биеээр туулсаар байгаа болохоор.

IMG_0796

Очоод ямар ажлууд гүйцэтгэх бодолтой байгаа талаар товч өгүүлье.

Юуны түрүүнд сумын иргэдийн судалгаа статистик гаргаж, соёл боловсролын ямар ажилуудыг эхлүүлэх талаар удирдлагатай нь ярилцаж тохиролцоно. Гүйцэтгэнэ.

Дараа нь гэр бүлүүдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судалж, ажлын байрууд бий болгоно. Аялал жуулчлалын бодлого тохиромжтой.

Дэлхийн олон зуун хот суурин, соёл иргэншлүүдэд олж мэдсэн, хэрэгжүүлбэл зохих төслүүдээ санал болгож, хэрэгжүүлнэ.

IMG_6794

Дараа жилийн намар болтол хөдөө амьдрах тул юу юу бэлдэж явахаа сайн мэддэггүй.

Хөнгөн аялаад сурсан хүн, нүүдлийн ухааныг суралцахаас.

Хотын төвд байдаг олон зүйлийг санан байхдаа,

гэхдээ хязгаар нь үгүй хээр талд, сэнгэнсэн цэвэр агаар амьсгалж, хор хөнөөлгүй хоол хүнстэй амьдрах болохоор зүгээр ээ…

IMG_7155

Очоод, хийж бүтээх ажлуудаа төлөвлөхөд

Сэтгэлийг минь зовоох хамгийн хэцүү даваа нь

Ганцаардал байх болов уу

Олон мянган өдөр, ганцаараа, холын замыг туулахдаа

хүн дүрст амьтны хамгийн том зовлон нь Ганцаардал юм байна гэдгийг ойлгож билээ

Өөрийн мөрөөдлөө биелүүлж яваа болохоор ганцаардахаас өөр аргагүй

-Чамайг дагаад, хотоос хөдөө явах Монгол охин байхгүй дээ! Гэж нэг найз маань хэлж байсан үнэн болохоор тэр болов уу.

Гэхдээ, зорьсон ажилуудаа амжилттай гүйцэтгэж чадна! гэсэн өөртөө итгэх итгэл л намайг дэлхийн алс хязгааруудад хүргэж, энэ олон төрлийн ажлуудыг гүйцэтгэхэд тусалсан шүү дээ.

Хаана хэзээ очих тухайгаа одоохондоо бичихгүй, үлдээе.

Хүрсэн газраасаа, хөдөөний амьдралын тухай тэмдэгллүүдээ бичнэ ээ

Mongolia Is Calling. Davst Sum (5) (Small)

Түр баяртай…

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Сайн уу ахаа та үргэлж бүхний урд алсын хараатай байх юмаа… Хэзээ ч зогсохгүй нятрашгүй занг чинь бахдаад барахгүй байна. Тандаа амжилт хүсье. Бахархаж үлгэр дуурайл авдаг олон мянган залуусд та маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Таны сэдсэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Хурай хурай хурай. Нүүдэлчин Монголчуудын амьдрал танд их зохино доо.

Батзолбоо wrote on 2015/09/10 - 15:55
#2

Үнэхээр гайхалтай… Маш бахархалтай байна. Амжилт хүсье. Үнэхээр сайхан санаа байна шүү…

Үүрээ wrote on 2015/09/10 - 21:48
#3

Өөрчлөлтийн төлөө урагшаа найзаа :)

suvd wrote on 2015/09/14 - 14:27
#4

Сайн байна уу Амай ах аа? сайхан үйл хэрэг эхлүүлэх гэж байгаа юм байна хэдийнэ аян замдаа гарчихсан бололтой. Та эрүүл мэнддээ анхаарч байгаарай, одоо гэхдээ хөдөө жинхэнэ органик хүнстэй газар очих нь.

Пагмаа wrote on 2015/10/02 - 00:14
#5

Амжилт. Соёлын үрийг хөдөөд тарих ажилдаа, аялалдаа амжилт гаргаарай

Алтанцэцэг wrote on 2015/10/12 - 16:56
#6

Sanaa zuv bol zaya zuv. Uragshaa!

Abai wrote on 2015/10/12 - 17:07
#7

Үнэхээр мундаг шүү. Үргэлж үр бүтээлтэй сайхан зүйлсийг санаачилж зориглож байдаг таньд өндрөөс өндөр амжилт хүсье.

Baaska wrote on 2015/10/12 - 17:08
#8

Mundag shuu, Yund ch barigdalguigeer zorij temuulsen, zov gej itgej,hiihiig hussen ter l zuilee hiij chaddag duraaraa omgolon zaluu tanaar baharhdag shuu. Mongol Hun Mongoliinhoo gazar shoroon deer haana ch baisan alzahgui ee. Ehendee ahuin heregleenii huvid neleen yalgaa medregdej hot suurin gazriig sanagalzah l baih,Gehdee zugeeree, Udalgui baigaltaigaa dasan zohitsoj uusan negdej tendees oor haana ch amidrah huselgui boltloo dasah baih da. Mongoliin hodoo denduu amar amgalan bas tend l jinhen mongol humuus baidag yum shu Za tegeed amidraad baij de Amjilt husye! Haana ochisniig medvel araas ochih ilgeeltiiin ezed zondoo bii boloh baihaa hehe tend ch bas taniig gantsuurduulahgui bailgaj chadah tsever ichimtgii hoorhon mongol ohid zondoo baigaa gedegt ergelzehgui bn :-)

Hen negen wrote on 2015/10/12 - 18:03
#9

Дандаа л зоригтой шийдвэрүүд гаргах юм аа. Энэ чин зориг тань зайлшгүй ялалтанд хүргэнэ гэдэгт итгэж байна.Хамгийн дээр байгаа сэтгэгдэл шиг танд нүүдэлчин амьдрал ёстой их зохино оо. Монгол дээл их гоё зохидог шүү. За тэгээд бүтэн жил бодсон санасан бүхнээ хийж, хэрэгжүүлээд, сэтгэд дүүрэн ирэхийн ерөөл талбия.Бас нэмж хэлэхэд, таныг хөдөө дагаад явах тийм сэтгэлтэй, итгэлтэй, жинхэнэ монголчин охид зөндөө бий дээ. Гол нь олох л хэрэгтэй…Амжилт!

Shuree wrote on 2015/10/12 - 20:36
#10

Where to?

badarch wrote on 2015/10/12 - 21:21
#11

Амжилт хүсэе. Увс нутаг үеийн үед мундаг хүмүүсийг төрүүлсээр л байна
Ю.Цэдэнбал дарга, Випашяна бясалгалын багш Д.Ширэндэв.Монгол бадарчин Амай…

OD wrote on 2015/10/21 - 09:57
#12

hi ayalald ni amjilt husie. shan sanaa bn. namaig awaad yawbal durtai ni argagui yawna daa kkkkk

enji wrote on 2015/10/21 - 15:45
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.