img_6703

2009 оны 02 сарын 06 ны өдөр. Франц улс Парис хот.

Өнөөдөр Парис дахь Монголын Элчин Сайдын яамнаас Энх Амгалан утсаар яриж, Английн элчин сайдын яамнаас паспортоо ав! гэж байна.

Би хувцсаа өмсөж, мэтрогоор Английн виз олгодог газар очлоо. Миний бичгийг бусад бичигтэй холисноос болж нэлээд удсны эцэст, миний нэрийг дуудаж бичиг баримтаа авахыг хүслээ.

Бичиг баримтаа хүлээн авсан гэсэн цаасан дэр гарын үсгээ зураад, дугтуйг хүлээн авлаа. Нээж үзэх гэтэл хамгаалтын албаны залуу – Уучлаарай, наад дугтуйгаа гарч байж нээ!

Би гарахаас өмнө дотор нь миний паспорт байгаа эсхийг шалгах хүсэлтэй байсан юм. Өмнө Амэрикийн Элчинд виз хүсээд хуучин паспортоо өгч байхад, тэд буцааж өгөлгүй гээсэн байсан юм.

Ийнхүү оффисээс гараад дугтуйг задалж виз харахаар нээтэл, виз тавиагүй байснаас гадна арын хуудас дээр Англид нэвтэрхыг хоргилсон хар тамга дарсан байлаа.

Аялын 52 оронд визний бэрхшээлүүд их гарч байсан ч, сүүлдээ миний аялыг хүндэлж виз тавиж байсан юм. Зарим улсуудад Элчин Сайд, дээд албаны Сайдууд, хэвлэл мэдээлэл гээд, Харин Хар тамга даруулж байсан удаа огт байгаагүй юм. Үүнээс хойш гадны улсын визэнд өргөдөл өгөх үед бусад оронд виз татгалзаж байсан уу? гэсэн асуултанд Английн нэрийг заавал бичих хэрэг гарахнээдээ. Тэгээд үлдсэн 98 улсын албаны хүмүүс -Яагаад? гэсэн асуулт асуужил таараа. Магадгүй дараа дараагийн визэнд муугаар нөлөөлнө.

Али хэдийнээ үүднээс гаргасан байсан тул, буцаж ороод асуулт тавих боломж үгүй байлаа.

uk

2009 оны 1 сарын 31 ны өдөр Монголынхоо Элчин Сайдын Яаман дээрээс виз хүссэн хүсэлтийг шивүүлж, Элчин Сайд Алтангэрэлгуайгаар гарын үсэг зуруулж Английн Визний хэлтэс дээр очисон юм.

Үүдээр орох үед Уридчилж өргөдөл бөглөснийг асуусан бөгөөд, би интэрнэтээс анкэтыг нь хувилж аваад бөглөсөн байсан тул, түүнийгээ өглөө. – Уучлаарай энэ анкэтыг бөглөхөө болисон, бид интэрнэтээр анкэт хүлээж авч байгаа, та бөглөж цаг авсан уу?

- Уучлаарай, танай вэб хуудсан дээр энэ хуудсийг хувилж бөглөөд ир гэсэн байсан шүүдээ!

- Тэр бол алдаа, гэхдээ та гомдолмоор байвал доорх хаягаар эмайл бичээрэй!

Би энд ирээд гомдолно гэж юу байхав. Би Монголоос дэлхийг тойрч яваа юм. Виз хүссэх гэсэн юм. танай удирдлагдаа миний зургуудыг үзүүлээд хэзээ оочир авч болох талаар лавлаад өгөхгүй юу?

тэр охин миний зургуудыг авч яваад даргадаа үзүүлсний дараа – Та интэрнэт кафэ орж анкэт бөглөөд буцаад ирэхгүй юу.

Би интэрнэт орж зааж өгсөн хаягаар анкэтыг нь бөглөөд, хувилаад буцад ирлээ.

Биэд байгаа бүх төмөр эдлэл, камэр зэргийг тусгай хайрцаганд хийгээд хүлээлгийн өрөөнд орууллаа.

Ороод суутал 976 гэсэн дугаарын тасалбартай хүн орохыг дуудсан бөгөөд Монголын утасны кодтой төстэй гэж бодлоо.

Нэгэн цаас надад өгсөн бөгөөд гарын үсэг зурахыг хүслээ. түүн дээрхи бичгийг уншвал – Таны бөглөсөн бичиг баримтыг бид сургалт болон бусад зүйлүүд дээр ашиглахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурна уу! хэрвээ гарын үсгээ зурахгүй бол таны визний мэдүүлгийг хүчингүйд тооцоно.

Хүнд гарын үсэг зурах эрх чөлөө өгж байгаа мэт боловч, үнэн хэрэгтээ хүчээр зуруулж байгаа хэрэг байлаа. Хүн виз хүсэж байгаа юмчин үгүй гэж хэлэхгүй шүүдээ. гэтэл энэ бичлэгээр анкэт бөглөж буй хүний нууцлалыг хүссэн зүйлдээ ашиглаж болно гээд.

911 нь дэмхийд өөрчлөлт гаргасны нэг илрэл нь энэ юм.

Нэг талаас Тэррорисмтэй тэмцэх тухай боловч, нөгөөтэйгүүүр тухайн хүний хувийн бүх нууцлал, эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг юм. Миний мэдээлэл байгаа тэр сан хүний гарт орохгүй гэхийн баталгаа үгүй шүүдээ!

Өнөөгийн Олон Улсын Харилцаанд гуравдагч ертөнцийн улсуудын эрх ашиг маш олон талаараа зөрчигдөж байгааг би маш сайн ажигласан. Жирийн хүн визанд мэдүүлхийн тулд, өөрийн улсын албаны хүмүүсд мэдэгддэггүй, найз нөхөддээ ч хэлдэггүй хувийн нууцын зэрэглэлд ордог зүйлүүдээ энэхүү анкэт дээр бичих шаардлагтай байдаг.

Монголын хүн амын нэгээхэн хэсэг гадагшаа гарсан бөгөөд, тэд анкэт бөглөхдөө хувийн амидралын талаарх мэдээллээ гадны мэдээллийн байгуулгуудад өгсөн байгаа. Түүнд зөвхөн тухайн хүнийг бус, гэр бүл шаардлагтай бол ажлын газар болон орлогийн тайлан. Төсөөлж байна уу?

Монголын улс төрчид, бизнэсмэнүүд ялгаагүй бүгд хувийн нууцлалтай холбоотой зүйлүүдээ визний мэдүүлэг нэрээр гадны байгуулгуудад мэдүүлж байгаа шүүдээ. Энэ нь цаана маш том мэдээлэл боловсруулах агэнтлагаар дамжин улмаар та гэдэг хүн нээлттэй ном шиг болж байгаа хэрэг.

Тун удалгүй миний цаг болж цаад өрөөнд байгаа албаны хүмүүс дээр очиж Монгол улсын Албаны Паспорт, Гадаад Харилцааны дэд сайдын миний аялыг дэмжэхийг хүссэн хүсэлт, Франц дахи Монголын Элчин Сайд Алтангэрэлгуайн албан хүсэлт, Аялсан 40 гаруй орны зураг, хугацаа нь дууссан паспортны хуулбарын хамт хуучин гэрээсээ гарч байхад хадгалж үлдсэн банкны бичиг зэргийг өглөө. 75 евро төл гэлээ. -Уул нь аялын үед ихэнх улсууд миний аялыг дэмжиж үнэгүй виз тавиж байсан бөгөөд энэ удаа түлхүүр боллоо.

Би гараад интэрнэт төлбөр хийх гэтэл миний карт хаагдсан бас www.amai.mn вэб хoртэл байхгүй болсон байлаа. Юу? хамаг юм байхгoй юу болж байгааг мэдэхгүй хүний нутагт ганцаараа болчихсон мэт санагдлаа.Бүх юм яг цагаа олж нурсан мэт.

Буцаж элчин Сайдын яам орж түрүүвчнээсээ 30 евро нэмж аваад буцаж визнийи газраа ирлээ. Буцаж орж ирэхэд Монголоос яваа хэдэн албаны хүмүүс бас визэнд орж байлаа. Төлбөрийг нь хийгээд гарын хээгээ өгөхөөр хүлээж байх зуураа тус газрын талаар судалж суулаа. Хүлээлгийн өрөөнд бүх сандлуудыг ханан дээр зоосон ТВ-руу харуулсан байсан бөгөөд тус ТВ-ээр зогсолтгүй Английн жуулчлал, соёлын тухай нэвтрүүлгүүд цацаж байлаа.

Удаан суусан миний хувид тус богино хэмжээний кинонуудыг хэд хэдэн үзээд Англид зочилсон мэт сэтгэгдэл төрлөө. Тус өрөөнүүдийн буланд хаа сайгүй камэр тависан байсан бөгөөд, ханан дээр нь – КАМЭР АЖИГЛАЖ БАЙГАА ШҮҮ! гэсэн сануулга байлаа. Хүний эрхийг хүндэлж байгаагийн нэг хэлбэр байх.

Удаан хүлээсний эцэст арын өрөөнд ороход нэгэн охин дөрвөн хуруугаа шилэн дээр тавиж, ханан дээр байгаа камэрлуу харахыг хүслээ. улмаар зуун гарын хуруу, тэгээд эрхийн хуруунууд.

Дараа нь сандал дээр суулгаж байгаад камэрт зураг дарлаа.

Английн мэдээллийн төвд миний гарын хээ, зураг, хувийн мэдээлэлээ үлдээгээд 10 хонгийн дотор хариу хүлээхээр боллоо.

2009 оны 2 сарын 7 ны өдөр

Миний хүлээн авсан дугтуйнд нэр нь үл мэдэгдэх, бичсэн хүний нэргүй захиа байлаа.

Түүнд Надад виз өгхөөс татгалзсан шалтгануудыг тоочсон байсан бөгөөд, гол шалтгаан нь санхүү болон Англид үлдэхгүй, ажиллахгүй гэсэн бичиг үгүй байна гэлээ.

Би Гэрээсээ гараад 3 жил болж байна. энэ хугцаанд 52 орныг туулж, 40 гаруй улсын элчин сайдын яамнаас виз хүсэж байлаа. Виз хүсэх бүрт албан бичиг эх хувиар нь шаардаж байсан юм. Би зүгээр гэрээсээ гараад нэг улсад аялж байгаа биш тул, тэр болгон бичиг өгөх хэцүү юм. Энэ хугацаанд Элчин Сайдын яамуудад бүх бичгээ өгсөн тул дахиж бичиг хийлгэж илгээмжээр авах тухай бодохоос санаа зовж байна.

Байнга л нэг бичиг хэрэгтэй гэж байдаг.

Би Английн виз хүсэхдээ манай Элчин Сайдын албан бичгийг эх хувиар нь өгсөн бөгөөд, энэ удаа ч надад буцааж өгөөгүй юм. Байдал ийм байна. Хүн бүр бичиг баримт нэхэх эрхтэй боловч над шиг дэлхий тойрч буй залуу тэр болгон бичиг баримтыг бэлдээд байх хэцүү шүүдээ.

Миний санхуугийн тайланг хүссэн байна боловч би гэрээсээ гараад удаж байгаа бөгөөд тийм тайланг авахын тулд бас л албан газарын хаалга тогчин. Миний төлөө гүйгээд байх тийм их завтай хүн хаана байгаа?

Байнга ийм асуудал гарч ирнэ. Монгол улсын иргэн дэлхийг тойрох ямар хэцүү юм бэ?

Монголчууд Англи Амэрик шиг эдийн засгийн өндөр хөгжилтэй улс биш, манайд элэктрон хэлбэрээр төлбөр тооцоо хийдэг хүн бараг байхгүй. Миний аялыг дэмждэх хүмүүс гол төлөв Мониее Грам, Вэстэрн Унион мөнгө шилжүүлгийг ашигладаг бөгөөд, тэрний баримтуудыг визанд орохдоо үзүүлнэ гэж цуглуулбал барахгүй ажил болно. тэглээ ч бусад улсуудын Элчин сайдын яамныхан миний аялын гол зорилгийг ойлгоод байхад энэ хүмүүс яагаад жоохон ч болов бодож болдоггүй юм?

Би Монгол Улсаас миний аялыг дэмжиж олгосон Албан паспорттой байна, бас Гадаад хэргийн дэд сайдын бичиг, Элчин Сайдын бичиг хүртэл дагалдаад байхад Дэлхийг тойрох аялыг үл ойшоож хар тамга дарж байгаа хүмүүс Монголчууд бидэнд хэрхэн хандаж байгаа нь ойлгомжтой биздээ.

Гэтэл тус улсын жирийн иргэн манай визэнд мөнгийг нь өгөл авдаг.

Би 3 жил аялж, 52 улс туулсны дараа Англи улсыг 53 дахи улсаа блгож, тус улсын түүх соёл амидралын талаар бичих хүсэлтэй байгааг ойлгохооргүй болсон тийм зүйлсийг бид өнөөдөр эрх тэгч олон улсын харилцаа гэж байгаа юм шүү.

Манай албаны хүмүүс хүртэл миний аялд ямарваа нэгэн муу зүйл байхгүй гэдгийг батлаад байхад жирийн нэг Европ залууд шаардагддаггүй зүйл миний хувид ХАР ТАМГА болж байна даа.

Хүмүүс цаг хугацааг явж байна гэж боддог, Цаг хугацаа хүмүүсийг явж байна гэж боддог. Энэ үгийг бид сайн санаж явах хэрэгтэй. Өнөөдөр бид эдийн засаг улс төрийн хямралтай байгаа үед зарим улсууд бидэнтэй ингэж хандаж байна. Би хэрвээ Монголын биш илүү хөгжилтэй улсын иргэн байсан бол дор хаяж 5 мин хүлээж аваад ярилцаж болохоор байсан шүүдээ. Би биш юмаа гэхэд тэрхү бичгийг баталгаа болгож байгаа албаны хүмүүс юуч биш байна гэж үү?

Бид хөлөн дээрээ зогсох цаг болж байна шүү!

Бидний хувид юу чухал вэ, юу чухал биш вэ гэдгийг сайн бодож ялгаж салгах хэрэгтэй байна.

Horaayy..there are 45 comment(s) for me so far ;)

#1

za and mine setgeleer bitgii unadaa.chamaig uuln UK d irehn gej ih bayartai bsan ym.gehdee boloh l blguidee.hiimoritoi zolbootoi bna shuu zaluu.amjilt husey daraa daraagiin ulsad chine

MUFC wrote on 2009/02/07 - 23:40
#2

Bid baigaliin byalagaa duusahiin tsagt bur hen ch bidniig tooj uzehgui. Harin odoo baigaliin byalagtaigaa bgaa deeree ediin zasgaa oligtoihon uud ni tataad bolowsroldoo hurungu zarahgui bol hoich uye gej bhgui shuu.

honzo wrote on 2009/02/08 - 00:36
#3

Angliin elchin uulaasaa mongolchuudad ih zevyyn handdag shdee, zaaval hugjiltei uls geltgyi hyatad oyutanuudad bol busad elchin bidnees deegyyr tavij harichdag n ajiglagdsan.
Ene visa gargadaggyi elhingyydiig neg bol mongoloos gar gemeeriin shal utaggyi ingej beleg temdeg chanartai hool horooj suuh hereg yu bn.Iim l bolohleer mongolchuud haa ch haraar yldehees yaah ve dee,olon ch gazaraar yavlaa neg ih yumand bodood hereggyi dee,odoo daraagiin marshrut haashaa ve?

Sissi wrote on 2009/02/08 - 02:26
#4

Uurt chini bi maash ih ataarhjiinaa. Za delhiig toirood mongoldoo hurdan ireerei amjilt husiy

boloo wrote on 2009/02/08 - 03:19
#5

Amai,

Bitgii shantar, ayallaaa duusgachih. Neg duusgaad avsan baihad chamaig orchin uyeiin tuuhend delhiig toirson anhnii Mongol gej temdeglene. Tegj temdegleh uyed harin Angli gedeg oron harin aimar buduuleg haranhui “bigotry” zan gargaj visa ogoogui gants oron yum gene lee gej temdegelene. Ter uyed they will save their embarassment. I think truly this is pure embarassment for UK rather than for us. Their officials clearly disregard our state and its lawful delegates such as his excellence the Foreign Minister and other dignitaries. Don’t worry you are the winner!

Tuya

tuya wrote on 2009/02/08 - 03:49
#6

Chinii Schengen duuussan uu? yasan be? Angli-d bairlah tuluvluguu budaa yu? So what’s the plan?

tuya wrote on 2009/02/08 - 04:23
#7

Sain uu Amai
ene yavdal chamaig ulam ih hurtsalj shine sanaa ugsun gedegt itgeltei bn
Angli ulsiin elchin ih tom aldaa hiileedee
odoo yaaj gehev toirood garchih
ted chamaig uursduu neg udur urih bolno
ter boltol uuruuguu ilvv ih hugjvvlj ushuu olon uls ornoor ayalaarai
Tiimee bid chadnaa
Bid hugjliin zamdaa orson
zaluu min
Aylald chin amjilt hvsie

mongol ohin wrote on 2009/02/08 - 06:26
#8

haramsaltai yum beee Novsh Angilchuud uurdsniigu hunii deed gj bodg ym shg bgn miniii Europe hund durgui bdg shaltgaan n neg ni ene ….Odoo tgd yaaah bee ahij oroh u yaahuuu! Angilar yadin busad ornoor l yavchih ehee za amjilt

aaaaaaaaa wrote on 2009/02/08 - 17:52
#9

sanaa zoboltgvi ee hugshuun
Bahl sh dee…

sanaa zoboltgvi ee hugshuun wrote on 2009/02/08 - 18:04
#10

Сайн уу? АМАЙ ах минь! Амжилттай явсаар л байгаа биз дээ. Энд манай хотын агаар үнэхээр утаагаар дүүрч өгч байна. Өглөө босоод л шууд утаа манангаар дүүрэн агаараар Монгол ахан дүү нар нь амьсгалж өгч байна. Тэгэхлээр дүүгийн зүгээс хүсэх нэг амин зүйл байгаа. Та энэ олон орноор аялж байгаагын хэрээр магадгүй Улаанбаатарын утааг багасгах ямар нэгэн арга төлөвлөгөө ч юм уу? технологи нэвтрүүлэх тал дээр гадаадынхаас сайн сураглаад явбал яасан бэ? Энэ бол миний хувийн бодол билээ. Та энэ тал дээр сайн бодолцож үзээрэй. Сайн сэтгэлийн тос гэдгийн адил сайн хүмүүстэй таарч энэхүү асуудлыг бага ч атугай шийдвэрлэх ч бил үү?

гАнхҮҮ wrote on 2009/02/08 - 20:34
#11

Eoo, ter gadaadiin geh Angli Americ ulsiin elchinguudiig uzen yadaj bna, tiim baih esgui, shudarga bus, unen heregtee Amai! muruuruu yavaad gazar uzeed, nutag orontoi ni taniltsaad, suraad, bolovsrood irii geh chin huseltei, zorilgotoi negnii ni yuch gehiimdee zugeer l hohirooj baigaaam, sanhuugeer, tsag hugatsaagaar, setgel sanaagaar….
bodood baihad ter delhiin hamgiin bayan hun nereer 15n jil nerlegdej baisan BILL GATES hurtel neg l zuiliig chuhal helj baisan:
Amidral shudraga bus, uuntei evler gej… uudgui ymaa, yahaaraa evlereh estoi gej, yagaad iim zuiltei evlereh estoi gej we!!!!!

Sinatra wrote on 2009/02/08 - 20:37
#12

angli chuud medrel sh dee ugaasaa tegeed huuramch vm burduuleed ochihoor ugchuuud jinheneesee bolohoor ugui …. gehde bas mongolchuud hashraatsan baih l daa haralsaar baigaad … chamshig 50 ulsad uldeegui hund ugna bol uguj bolmoor getel ter angli chuud (bid delhiin tuw ) ED NAR GEJ HUTSASTSGAAGAAD tegsen hernee hotiin tuwduu arab uudad ezluulcheed …. haramslatai m boljee …. za ter anglitai anglilgui olon gazar huleej baina chamaig terenluugaa l zutgeerei hugshuun …, tegeed harin uur ulsiiin setgluulch nar asuuhaar anglid har tamga awsan gej helehgui yu ? ted nar yu hiisnee oilgono biz

soto wrote on 2009/02/09 - 01:11
#13

ee. Londond uulzana daa gej bodoj bsan yum ug ni. sanaa zovoltgui ee. bolj l taaraa.

suren wrote on 2009/02/09 - 03:19
#14

Za unuudur minii bichih eelj dahiad garch irj baih shig baina.VISAnii asuudal garah bolgond bi comment bichdeg zurshiltai bolj baigaa yum uu daa ingehed.Za Amai ene visanii doromjloliig chi olon udaa amsaj baiga dahiad bas amsah l bolno bid chamaas gants zuiliig huseed baigaa ter ny chi ene gants shirheg ug zuv bichij gants shirheg ug zuv oilgodog chadadgui Ikh hurliin 76 gishuud erunhiilugch erunhii saidiin har gaig Mongoliin buh ard tumen udur tutam gadaadiin elchid saidiin visa huseh gazart amsdag.Chi l uuniig uurchluh heregtei ternees uur hench uuniig uurchilj chadahgui gedeg ny oilgomjtoi bolson.Chinii baisan ueiin saihan Mongol odoo ogt uur utaan dund umbasan yanhandalt hund surtald idegdsen aimshgiin ikh hog novshondoo daragdsan hairan saihan hot maany yarin bolson sh dee.Uuniig bid zaluuchuud uurchluh tsag bolood baigaa uchir.Chi bor zurheeree yavsaar baigaad nas chiny yavlaa odoo neg uzl bodloo turhen hugatsand uurchluud bugdeeree saihan eh ornoo avartsgaah tsag aly hediin irchihjee.

Unshigch wrote on 2009/02/09 - 03:49
#15

yadag novshnuud ve,angliin elchin aimar hund surtaltai teged chamaig harlana gej bodsin baih daa.angli yu ym be yu ch bish shd.
hugshuun chi mongold elektron helberer tulbur tootso hideggui hun barag baihgui gej bichje.tiim bish yma.end neter tulbur tootso hideg hun zundu bolson shd.chi ayalj yava bolohor sain medehgui baij bolno.jishe n bank hoorond mungu shiljuleh,netin tulburu hih,utasni kard negj avah, net hudalda hih zerger tootso hiij bolj bgaa.suulin ued bi internet hudalda ih hiisen,ebay bolon amazon-r hudalda higed shudangin haygar baraga huleged avchij bolj l bn.iimd mongold tiim baidag manaihan tegj chaddaggui gej baga bicherei.uursdiigu doosh n hij bgagin neg helber shu de.bid chadna hiine gej l uzeh heregtei.bas undserheg uzle yali shalihgui ymar buu bagasga.chini urid n bichsen herve bi mongold turugui bol amerikt turuh baisan gedeg chin utgagui baisan shu.za amjilt!!!

buya wrote on 2009/02/09 - 14:00
#16

yooo ene bichleg g unshaad yamar ih uur hurvee, doroi buurai ornii irgen gedgeeree bid dandaa busdiin nudend ad bolj baih umaa, deer comment uldeesen humuus ihenh ni sanaa zovoltgui taivshir gesen maygiin zuil helj, uund sanaa zovohgui bj yaaj boloh ve dee, albanii passport toi, said n alban bichihgtei huniig ene zergeer avch uzej visa ogohgui bn gedeg chin gants hund ni bish uls eh orniig ni avch heleltsehgui, tooh ch gui ulanda gishgej bn gesen ug, Mongolchuud maani holon deeree bosoh tsag bolloo gedeg yag unen, delhiid danstai, baharhaltai ard tumen gej oorsdoo hudlaa oorsdiigoo baysgalgui uneheer irgen ni gadnii neg ulsaas visa asuudalguigeer avchihdag dainii tiim uls boloh heregtei bnaa bid

alchemist wrote on 2009/02/10 - 03:06
#17

Sain yavj bna uu, Amai?

UK-iin visa avch chadaagui ni haramsaltai bna. Anglichuud humuusiig ter dundaa Asian humuusiig dord uzdeg muuhai humuus shuu dee. Manai Mongol met buurai orniig dord uzeh ni bur oilgomjtoi baidag.
Gehdee chi dahiad UK iin visa avah geed oroldson ni deer. Ingehiin tuld Mongol ruu yarij Mongol dahi Angliin elchin saidiin yaamaar damjuulj visa meduuleed uzeh heregtei. Tendees Visa garah baih gej bodoj bna. Chi ene baitugai berhsheeliig tuulj yavaa. Ene zergiin berhsheeliig zohitsuulj bolno gej bodoj bna.

Garid wrote on 2009/02/10 - 08:03
#18

Naad muu aral deeree bitgii och, udahgui usand jiveed manai viziig abah gej zudreh bolno, bidnii gants zam bol ulsaa hugjuuleh. uur yum baikhgui.

a wrote on 2009/02/10 - 18:56
#19

Haya tsaash ni! Gazar nutgaar ni avch uzeh yum bol delhii deer hamgiin ih soyol irgenshliinhee uriig tarisan ulsuud bol anglichuud shuu. Austral, ANU shine zealand,canada geed britain-n soyol-n tovuud zunduu baina.Ter buu hel udur tutamiin medeeleluudiin 60%-iig anglosphere-ees bolon anglospheruudiin filtreer damjij bidend hurch baina shuu dee. Tiim baihad gants britain-n tuluu sanaagaar unah hereggui. Minii huvid anglophere, yer ni europe ter chigtee sonin bish. Uchir ni bidnii bodoh setgeh, yertontsiig harah uzel, filosophi, amidrah standart, unet zuil udur ireh tutam tedentei oir bolj baigaa. Tegeed ch britaind ochson mongolchuud zunduu. Ternii orond harin ter afrikt ayalaj bidend hurgesen: senegalaas ehleed herhen subsaharan africiin soyol, islamiin soyoltoi holildoj ehlej baina, mauritand humuus mahan hool iddeg, angold emegtei humuus zogsoogooroo mori hardag geh metiin zuils chini havigui iluu sonirholtoi baihgui yu. Odoo ch gesen peru aild honoj uzsen temdeglel, chilid galt uuland garsan, titikaka nuuriin ereg deer tursun setgedel, ispani portugali mentalitetiin yalgaa brazil argentinchuudiin amidral deer herhen tusaj baigaa zergiig chini unshihiig tesen yadan huleej baina! Angli mayagiin amidraliig ta umnu durdsan ornuudiin haanaas ch harj bolno, shotlanduudiig canadiin new scotland shtataas, walesuudiig argentinii Chubut-aas olood medchihej bolno. Harin quechua nariig Bolivt ochilguigeer, mapuche-g chili-d ochilguigeer medeh bolomjgui. Delhii dan gants angli bish shuu dee

Anrie wrote on 2009/02/10 - 21:24
#20

nadad aimar buhimdal turj bna. bi angliin visand mongoloos 3 udaa orood avch chadaagui. minii hadgalamjind 50.000 dollar bhad chini ene money chini baga bna geel. 6han sariin visa shuu de. chamd visa tatgalzsaniig medeed bur aimar uur hurch bna

baluu wrote on 2009/02/10 - 22:41
#21

Soyoliin xogjil devshliin hamtaar hunii yos surtahuund unalt doroitol nuurledeg-J.Russo.

Amai, chinii delhiig toiroh ayalliig demjeegui, demjihiig ch huseegui, tatgalzsan uls gantshan baih bolnoo, ter bol Angli.

“Itgel baihad gutrald zai ugui”
Amjilt husie, urgelj chamtai hamt baigaa shuu

badrakh wrote on 2009/02/11 - 00:50
#22

Bi visa talaar bodohleer yag uheh geed baidag yum. 16d bichsen hun yag minii heleh gesen ugiig helj ugsund bayarlalaa

unshugch wrote on 2009/02/11 - 03:31
#23

angliin elchingiin umnu anglid ajillaj amidarch bui zaluuchuud eserguutsliin jagsaal hiin delhiin tom tom medeelliin subagt shuugian tarih heregtei…

erdene wrote on 2009/02/11 - 09:52
#24

Mongolchuud yahavdee tegee l irgenee oligtoi hamgaalj chadq ner hund muutai baigaagiin shinj. Elchin said gedeg bol tuhain uls l gesen ug shuuudee tegehed mongol uls guigaad baihad ingej har tamga darna gedeg bol bid yamar ner hund muutai be gedgiig l helj baina. America chuud delhiin haana ch irgenee hamgaalj chaddaq ingesneeree ner hundtei bolj America undesteng bii bolgoj baina. America hunii achaa teesh alga bolohod 2 dahin tolg erguulj ogdog tegehed gants deer elchin said taigaa niileed ch avj chadq baina gedeg bol bidentei haritsahgui ee ta nar bol hulgaich l gej heljiishd

Bat wrote on 2009/02/11 - 22:24
#25

Hey boy!

Gantshan UK visa consular iim bishe. Er ni het uurtuu bardaj visa-nii meduulgiig dutuu bugluj bolohgui, elchin said, Gadaad hariltsaany saidyn tsoholt batalgaa visa-nd huchin tuguldur bish shuu de. Eneniig sain oilgoj dahin orj bolno, ter urid ni burduulj ugsun materialuud chini origanal eh huvi uchir, nemelt materialuuda burduuleed, Tsagaan Sar UK deh Mongol Elchind gargaj, tednii tuslamjtai UK-tei taniltsaj buteeliin ajil hiih tuhaigaa meduulj orooroi. Er ni ochood bairlah gazar todorkhoi hayagtai baih heregtei shuu. Visa tatgalzana gedeg ni dahij visa s meduulehiig horigloson bus shude.
AMJILT HUSIE!

Zul wrote on 2009/02/12 - 16:48
#26

монгол улсын иргэн гэдгээрээ бахархах уу гутрах уу улсын толгой дээрх хэдэн малнуудаас болж байна даа хөөрхий хэдэн монголчууд. хэзээ бид нар эд нарт доромжлуулахаа болих вэ

j wrote on 2009/02/12 - 17:04
#27

Sain bna uu Amai? chamaig mongoliin neriig gargaj baigaad bayarlaj mon talarhaj bna. Eruul enh sain yavaarai, chinii hiij baigaa zuil ihiig bodogduuldag shuu. goltsuu amidral uzeegui genen zaluust…! tiimees dahin bayarlalaa! harin ter anglichuud jinhene novshnuudiin neg mon shuu…, germanchuud, anglichuud “soyoltoi” hun doromjlohdoo ih sain…!!! Chi zaaval Angliar dairah albagui sh d!!! OOR GAZRAAR YAV, GAZAR MUNDSAN BISH, HARIN DARAA N ANGLIIN ELCHIN HERHEN ZAGNASAN TUHAI DELHIIN HEVLEL MEDEELELD SAIN, DELGERENGUI TAILBARLAARAI!!!!!!

Anonymous wrote on 2009/02/14 - 03:45
#28

HAPPY VALENTINE’S DAY. Amai chamd bolon aylald chin tomoos tom amjilt husie……..sain yavaaad ikh yum uzeed ireerei.

hun wrote on 2009/02/14 - 16:35
#29

tiim shd eee teneg deerengyi hooson ih zantai anglichuud.Nuluugyi elchin saidiin yamduud mongoloos garval taarna.Odoo bol shar aristan, hyn bolj ,asian aristan hyn, hynii toonoos gar ch baina.

Joce wrote on 2009/02/15 - 09:40
#30

Sain uu Amai, buh zuil sain baigaa gedegt itgej baina,

Angli uls har tamga darsan n toogui hereg boljee. Gehdee chinii aylal Angli-aar dutahgui gedgiig chi ch bid ch medej l baigaa, ter deer neg hunii bichsen biagaa anlgosphere-iin talaar sanal niilehed tun ch taatai baina. bi boddog ym, delhiig toiroh gej yamar ih huls huchee zolij, yamar ih teswer tewcheer gargawaa, ene buhnii chin shan haramj chamnd irnee, chamaig ene aylaliin chin daraa mash tom aguu zuil huleej baigaa gej. chi uneheeriin uhaalag mash zuw hudulj chadwal aylaliihaa tuuheer, nom, kino geh met gaihaltai olon zuiliig hiij bolno, bas mash ih mungotei ch bolj bolno,

harin ter uydee ene muu angli-chuudiin uwaigui zang durdahaa martaj bolohgui shu gej sanuulya, za tgd amjilt husyee!!!

tengis wrote on 2009/02/16 - 12:01
#31

Amai chaig bid xarj baigaa . Buu chantar . Zsaachlana chuu . bid chamtai xamt .

timur wrote on 2009/03/02 - 01:53
#32

3 jil delhiigeer ger hiij amidrad, iim ih zorig tevcheer gargad irsen ym chini etssiig ni uztel ni mongolchuud ni chamtai hamt shu. Visa guih ged yrihiin uul ni huseltee gargulah l ystoi ed bh l da. Angliin irged mongoliin visa g guigad zogsoh ter udriin tuluu!!!! Ireh udur chini hol ch bai oir ch bai, hamgiin ih erch huchiig bas sn shniig ayn zamd chini husii. Chamd bayrlalaa ene buhniig hiij bgad, Mongolchuud chamd uneher ih bayrlaj bga shu

degi wrote on 2009/03/07 - 12:46
#33

Tsag tsagaaraa baidaggyi yum aa hu! Unuudur gediij baig margaash bid gediikh tsag irne ee!!!!

Khangai wrote on 2009/03/27 - 16:53
#34

bi taniig vneheer ih hvndeldeg shvv ulam ih opniig vzeed goy ywarai bas hamgin gol n ervvl mend shvv hvnii gazar owdoh hetsvv shvv daraa daragin ulsudad chini amjilt hvsey zopigtoi bgarai

munkhtuya wrote on 2009/03/30 - 00:05
#35

Үүнээс бид сургамж авах хэрэгтэй эх орондоо сайхан амьдралыг бийи болгохийн тулд энэ мэт зүйлсийг харж үзсэн хүмүүс буцаад Монголоо хөгжүүлэх бодолд их автаж үүнээ биелүүлэх гэж зүтгэцгээдэг юм
Новшийн цагааны нийгэм нуран унаж байгаа

NIRUN wrote on 2009/04/30 - 15:29
#36

chi tegeed davj zaaldaad tsaash n khuuli zorchood baigaan bol khuuliin daguu shyymj gargakgyi yaasan . muu aij baikhaar sain zoriglo gej yg baidag dooshoo orood daraagiikhandaa tus bolj bolokhl bailaa

tamiraa wrote on 2009/05/18 - 22:47
#37

archaagui heden uls torchid ni oorsdoo heden togrog yaj harmailhaa l bodoj tolowlnuu gehees uls orniihoo hogjliin toloo yu ch bodoj setgehgui yumaa heden ymaanuud tgeel mailaldaad

yume wrote on 2009/06/15 - 00:31
#38

Canada English-iin elchinguud ugaasaa iim teneg teneg shaardlaga tavidag yum. Zovlong ni medej bna. Yamarch l baisan zogsoltgui uragshlaad l baigaarai. Tom zorilt tavin yavj baigaa hunii zamd jijigheen had yu ch bish shuu dee davaad l garaarai.

Ganbaa wrote on 2009/06/26 - 02:20
#39

ee ah mini ug ni anglid uulzana l gj bodoj blaa za odo tgvl yahav dee dahij angliin elchingeer orj bolku yu? ug ni irchvel zugeer l bhiin uzeh ym ug ni ihshdee end. za za yamar ch bsn daraa daraagiin chn aylald amjilt odoo haana yavnaa hariu bicheerei.

bill wrote on 2009/07/22 - 18:53
#40

sanaa buu zob,anglitai angligui delhiig toirno. angli bol delhii bish, europ ch bish, ter bol yalzarch bui niigem, mohoj bui ahij debshih bolomjgui bolson hogshin uls.
iim siakan husel ermelzeld chini ataarhah humuusiig buu too, amidral saikhan shuu,
uragshaa yabaad bai,
chi chadnaa

MENDEE wrote on 2009/07/31 - 17:41
#41

Za ax miny… UK-iig aylaliixaa etsesiin=x bolgochix ted taniig aldar xundtei bolox ued ichix bailgui dee…

G….. wrote on 2009/08/12 - 07:05
#42

#41 Mendee chi unexeer xatuuxan ug xelj dee…Anglitai Angligui delxiig toirj bolno gedeg ni unexeer taalagdlaa…tertee tergui moxoj baigaa uls l doo….

Za Amai ax mini Anglid gazardaxgui baij bolno shuu tegvel delxiin bux uls taniig xuleej avsanaaraa Anglig shoxond oruulchixnaa…. AMJILT

G….. wrote on 2009/08/12 - 07:14
#43

Amai zaluu shantarj bolohgui shuu, odoogiin baidlar chamas uur gazraar delhiig gantsaaraa toirson zaluu hun bi lav sonsogui. Angliig toirood l gar, chi delhiig l toirj yava hiimorlig mongol er er hun shuu dee. Muu anglichuudiig bi uzen yaddag, er n europchuud uursniiguu hamgiin shildeg undesten, deed zeregleliin ene ter geed urgumjiltsun teneguud. Tsaanaa bol uhaan muutai, hun chanargui, yalzarsan amitad…

Mongolka wrote on 2009/08/12 - 07:32
#44

Chamaig shantrah n gej bodsongui l dee, gehdee yumiig yaj medhev iimerhuu teneg yavdag tohioldoh n heviin yum. Yalanguya europt durak yumnud ih taarna, europchuud bi bugdiig medne gej uursniiguu boddog ch unendee erunhii erdemdee muu humuus gej uvuu min heldeg yum, zuragt l uzne terniigee ih medegchiin dureer yarina hehehe, unendee bidnees deerdeh yum bhgui, manai mongolchuud gadaad gej suid boldgoo bolih heregtei…

Mongolka wrote on 2009/08/12 - 07:43
#45

hi,Amai chamd amjilt xvsie.UK- r damjaad yvaxad mongol xvn tranzitaat damjix bol visgvi orj bolno.Bas ps;UK-n koloni baisan Greneda uls ruu yvaxad 48 tsag UK-d visgvi baix erxtei baidag.gexdee gerenda ulsiin visiig avsan toxioldold?embassy ni londond baidag.SAIN YVAAD EX ORONDOO IREEREI.ER XVN IIM L BAIX ESTOI.

erxes wrote on 2010/02/08 - 04:33
Both comments and pings are currently closed.