2009 оны 1 сарын 5 ны өдөр. Францын Парис хотноо.

Дэлхийн хүн төрлөхтөнд сүүлийн 100 гаад жилд биэ болсон хамгийн хүчтэй дэвшил бол мэдээлэл түгээх хэрэгслэл гэж би боддог. Морз, Радио, ТВ, Ухуул суртал, Рэклам, тэгээд ИНТЭРНЭТ. Өнөөдөр дэлхийд ялалт байгуулахын тулд мэдээллийн хэрэгслэл маш хүчтэй байх ёстой.
Энэ салбраа хөгжүүж зөв ашгилсан улс хөгжил дэвшилийг атгадаг байна.
Би өөрийнхөө блогт КИНО ДОНТОН гэдэг булан нээхдээ, Монголчуудаа элдэв РЭМБО, ТИТАНИК гэсэн киног үзүүлж хайран 1 -3 цагийг гарздуулах бус, гадаадуудын хийсэн киногоор тэд юу сэтгэж юу хийж чадаж байна гэдгийг өөрийн биээр судлаж шүүсний эцэст та бүхэнд хүргэж байгаа юм. Энэ буланд зөвлөж байгаа кинонуудыг хоолны хажуугаар, эсвэл ажлын хажуугаар үзэх бус, яг бүх анхаарлаа хандуулж үзвэл зохистой шүү !

Өнөөдрийнхөө КД буландаа фахрэнхэйт 911 гэдэг киног оруулсан нь санаандгүй биш юм.

2004 онд гарсан Мичаэл Моор-ийн бүтээл. Канний наадмаас шагнал авсан кино.
Мэдээллийн аюулгүй байдлаа улс алдахад ямар үр дүн гарч болохыг хүмүүсдээ ойлгуулах гэсэн юм.

Ф 911 гэдэг кино таамаглал байж магад, гэхдээ бид өөр хүний итгүүлий гэсэн зүйлд итгэсэн тул, өнөөдөр залуусаа дайнтай цэгрүү явуулж, НҮБ энхийг сахиулах мандат өгөөгүй түрэмгийллийн дайнд оролцуулсан байгаа юм шүүдээ ! Уг дайны цэгээс хол Мауритани улсад хүртэл -Монгол цэрэг эрс исламийн ертөнцрүү хоёрдхоо халдаж байна ! гэсэн сануулгийг сонсох эвгүй байсан шүү.

Исламийн ертөнц нь Славууд, Кристианууд, Европууд, Африкууд, Нүүдэлчдийн холбоонуудаас хамаагүй өөр гэдгийг санаж байх нь зөв гэж өөрийнхөө аялын үед ойлгосон юм.

АМЭРИК УЛС

Хэрвээ би Монголд төрөөгүй байсан бол Амэрик улсад төрмөөр санагдсан.
Анх 80 оны дунд үеэс Амэрикийн тухай илүү ихээр сонсож эхэлсэн. Дунд сургуулид Амэрикт гудамжинд явж байхад бууддаг, тэд маш муу, өнөө маргаашгүй бидэнрүү цөмийн зэвсэг хаях гэж байна ! гэж заадаг байснаас хамаагуй өөр мэдээллүүд олж эхэлсэн.

Анх видэо кино олж үзсэн цаг миний ертөнцийг бүрэн эргүүлсэн. 89 оны үед Оросд Пэрэстройка болж, нөгөө комунизмын тор нээгдэж эхэлсэн. Тухайн үед Амэрикийн тэхнологийн үзэсгэлэнг үзэх гэж хүмүүс өдөр шөнөгүй оочирлдог байсан. Манай гэрийнхэн тухайн үед Консулд ажилдаг байсан тул тусгай шугмаар чөлөөтэй нэвтэрсэн юм. Орос ард түмэн тухайн үед мэдээллийн өлсөглөнд орсон байсан ч хэдхэн жилийн дараа хоолны болон мөнгөний өлсөглөнд орж, өдөр шөнөгүй талх маханд оочирлох болно гэж төсөөлөөгүй байх.

Тухайн үзэсгэлэнд орох үед заал зохион байгуулалт, гэрэлтүүлгэ н тухайн үзвэрүүдийг хүнд хүргэхийн тулд хамгийн оновчтойгооор зохион байгуулсан байсан бөгөөд, машин тэхник, онгоц, хувцас дуу тэгээд хамгийн анхаарал татсан н компютэр байсан юм.

Элдэв дүрс гараад л. Тэгээд хөдлөөд л .

Тухайн үед анхны компютэрын тоглоомын газрууд Эрхүү хотод нээгдэж эхэлсэн байсан тул, жижиг туулай хэлбэртэй цэг өнгөрч буй машин хэлбэртэй цэгүүдийн хооронд замыг дайруулахгүй гарах гэж өдрийг өнгрөөдөг байсан миний хувид энэ үзэсгэлэнд байгаа тэхник хамаагүй дэвшилттэй байсан.

Соёлын шоконд орсон.

Өнөөг хүртэл би ямарваа нэгэн шинэ улсын нийслэлд очих юм бол тэхнологийн музэйг үзэж, энэ үндэстний тэхнологи хөгжил гэдэгт хэрхэн хандгийг ажигладаг юм.
Гадаадад амидарч ажиллаж буй Монголчуудаас – Та нар эндхийн музэй үзвэрүүдийг үзсэн үү ? гэж асуухад ихэнх нь үгүй гэдэг. Хүний нутагт мөнгө олхын тулд ажиллаж байгааг би хэдийгээр ойлгодог ч, хүн хөгжихийн тулд байнга шинэ зүйл ирэлхийлж, судлаж суралцах ёстой.
Мөнгө цаг хугцааны дараа үнэ цэнээ алддаг, харин Мэдлэг ?

Тухайн монголчуудаас – Та нар чөлөөт цагаараа хотын үзэсгэлэнт газрууд, эсвэл сайхан эрх чөлөөтэй цагаа өнгрөөж чаддаг уу ?

Юу нь тийм балай юм сонирхох юм, хэдэн бор цуглуулаад нутаг буций л гэж бодож байна.
Энэ хариултыг би байнга сонсдог тул сүүлдээ асуухаа болисон. Нутагтаа мөнгөтэй хариад яах гэж байгаа нь ойлгомжтой. Машин, байр, тэгээд сайн гар утас.

Комунизмаас Капитализмд шилжснээр бид хөгжлийг авчирсан, гудамжаар яваа машин тэхник, хүмүүсийн хэрэглээг хар ! гэж манай зарим улс төрчид хүртэл хэлдэг. Тэгвэл энэ бүх мөнгө хаанаас үүдэлтэйг яагаад ярихгүй байнаа ? Ийм их хөрөнгө биэ болгохын тулд бид сүүлийн 19 жил яг юу хийсэн бэ ?
1. Хуучны ард түмэн, төр засгийн хамтын хүчээр бүтээсэн баялгийг нэг хэсэг нь хулгайлсан.
2. Байгали дэлхийгээ хайр найргүй устгаж эхэлсэн. (Монголчуудын Ариун шүтээн)
Дэлхий Ээж гэж бид дууддаг юм чин, ээжийнхээ биэг үнэлсэн.
3. Монголын 300 гаад мянган уншиж бичиж чаддаг, 80-90 оны үед төрийн зардлаар улсынхаа төлөө ажиллахад бэлтгэгдсэн залуу үеэ гадагшаа аяг угаалгахаар гаргасан.
(Боолчлол) Тухайн хүмүүс гэр орон, аав ээжээ тэжээх гэж өөрийн чөлөөт цаг, сайхан амидралынхаа мөрөөдлийг хаясан. Тиймээс хүний нутагт байгаа Монгол хүн бүр нутаг буцах тухай яридаг юм. 2-3 дэпломтой хүн үйлчлэгч хийж байгаа жишээнүүд олон.

Энэ бүхний эцэст Монголд хөрөнгө байгаа юмшиг санагдаад байгаа, гэтэл бид үнэндээ хөгжилтэй орны хуучин эдлэлийн хогийн сав, амидрахын аргагүй байгал орчин, биэ биэнээ үзэн ядсан ард түмэнтэй үлдэж байна.

ЭРХҮҮ ХОТ 1989
Тухайн үед би 10 гаруйхан настай байсан ч, миний хэрэглэж байгаа зүйл, бусдад буюу Амэрикчуудад байгаа зүйлийн ялгааг олж харж байсан, зөвхөн би ч биш хуучин комунист дэглэмтэй улс бүрийн иргэд.

2005 оны 12 сар хүртэл би Амэрик улсыг судалдаг байсан, тэдний хувцаслалт, яриа, хэв маяг гээд , харин дотроо биднээс ялгагдах зүйл юу байнаа ? гэж бодож байсан.
Манай аав хуучин Комунист систэмийн нэг хэсэг байсан хэрнээ Амэрик улсын тухай ном бичсэн байсан, түүнийг нь олж унших юмсан. Огт Амэрикт очиж үзээгүй хүн тухайн улсын талаархи мэдээллийг цуглуулсан гэхээр нэлээд их хөдөлмөр орсон байж таараа, Эд комунизмын үед.

Бидний өнөөдөр хэрэглэж байгаа машин тэхник, хувцас, дуу хөгжмийн түүх, биэ болсон шалтгааны талаар ойлголттой хүн Монголд байхгүй шүүдээ. Учир нь бид мэдээллийн БЛОК амидарч байх хойгуур барууны орнууд хүн төрлөхтний хөгжлийн жам ёсоор өөрчлөгдөн шинчлэгдэж байсан юм шүүдээ.

Та бүхний хэрэглэж байгаа машинд хүртэл эд ангиуд нь цаг хугцааны хөгжилд өөрчлөгдсөн юм. Энэ хөгжлийг хараагүй бид шууд том болсон хүүхдийг гэртээ авчирсан гэсэн үг. Балчир хүүхдээ гэртээ орхиод, гадааад явж хараар ажилхаар болсон эцэг эхчүүд, 5-10 жилийн дараа хүүхэд дээрээ ирээд хүмүүжүүлэх гэтэл, тухайн хүүхэд юу хийж өссөн тухай ойлголтгүй тул гэр бүл дотор үл ойлголцох байдал биэ болно.
Энэ бол биднийг хүлээж байгаа ойрын ирээдүй !

Өнөөг хүртэл Монголд хэн нэг нь шинэ тэхник, машин аваад түүнийг хэрэглэх зааврыг нь уншиж байсныг хараагүй, асуусан ч үгүй гэж сонсож байсан. Учир нь хэдий сайн англи хэл сурсан ч тухайн тэхникийн хэрэглээг уншиж ойлгоход хэцүү, учир нь мэргэжлийн үгс их орсон. Тэглээ ч Монголчуудад зориулж тэрхүү зааврыг орчуулах ухамсартай хүн, байгуулга байхгүй. Ингээд л бид биэ биэнээсээ асууж юм сурж байгаа. Гэтэл нөгөө хэлж байгаа нь бас ялгаагүй өөрөө уншаагүй хэн нэгнээс сонссон. Юм уншдаггүй ард түмэн хүний хэлсэнд итгэдэг болдог, өөрөө мэдээллийн эх сурвалжаа хайж чадаагүй эсвэл залхуурсан тул хүн хэлснийг сонсож дүгнэлт хийнэ.
Өнөөгийн Монголд болж буй явдал.

2005 оны 12 сард Чицаго хотод хөл тавихдаа. Үнэхээр удаан хугацаанд хүсэн мөрөөдөж байсан Амэрик улсыг үзэж эхлэх гэж байгаадаа баяртай байлаа. Том сүрлэг байшингууд, өргөн уудам зохион байгуулагдсан гудамжууд, үнэтэй чанартай машинууд гээд.

Гэхдээ Амэрикт амидарч үзсэн 3 сар гаруй хугцаанд, би ямар их зүйлийн талаар мэддэггүй байснаа ойлгосон юм.

Амэрик гэдэг бол дэлхийн хамгийн залуу үндэстнүүдийн нэг. Бидний түүхийн сүүл хэсэгт л нэр нь дурдагдаж эхэлсэн. Сүүлийн зуун жилийн хугцаанд л дэлхийн бодлогт орж эхлээд, богино хугцаанд тэргүүлэх байр сууритай болсон.

Яагаад ?

Амэрик гэдэг бол дэлхийн улс үндэстнүүд нэгдэж биэ болгосон УНИВЭРСАЛ гэж хэлж болхоор их гүрэн. Монголчууд бид Эзэлсэн Газар нутгаараа хамгийн том, тараасан царай буюу РАЦЭ-ээрээ дээгүүр ордог ч өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа Амэрикийн түвшинд хүрч чадахгүй юм. Урлаг Спорт Улс төр, тэдний тэргүүлээгүй салбар гэж үгүй.
Өнөөдрийн Амэрикийн Их Гүрний бодлого нь ИРАК АФГАНИСТАН-ийг эс тооцвол гадаад улсыг эзлээд байх шаардлаггүй, зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээ борлуулаад, шаардлагатай түүхий эдийг нь хямд үнээр аваад, улс төрийн тавцан дээр өөринхөө талд санал өгүүлээд.

Английн Их гүрэн тухайн үед дэлхийн олон улсуудад өөрийн хэл соёл шашинаа түгээсэн байсан тул Амэрикчууд Англи хэлийг үндэснийхээ хэл болгосноор дахиж шинээр дугуй биэ болгох ажлаас чөлөөлөгдсөн юм.
Хил гэдэг бол колончлолийн нэг хэлбэр гэдгийг би сая ойлголоо, бусад улсуудыг өөрийн хэлээр яридаг болгосноор, тухайн хүмүүсд өөрийн бүтээгдэхүүн борлуулж болхоос гадна өөрийн уран зохиол, дуу хөгжим сонсгож мэдээж өөрийн мэдээллийг түгээж байгаа юм.
Бид удаан хугцаанд Зөвлөлтийн колон байсан тул өнөөг хүртэл зурагтаар Оросын мэдээг ихэнх хүмүүс үздэг дүгнэлт шинжилгээ хийдэг , шинэ үе нь Амэрикийн СиНН, Английн ББСи г үзэж эхэлж байгаа, гэтэл түүгээрээ тухайн улсын гадаад бодлог, хүмүүсд хүргэх гэсэн мэдээллээр цэнэглэж байгаа юм шүүдээ !

Миний өмнөх тэмдэглүүдээс ч Мэдээллийн Аюулгуй байдлаа хамгаалъя ! гэсэн санаанууд байсан.

Би Сыриа улсад хөл тавихаасаа өмнө их айж байсан, гэтэл энэ улс нь ямар ч улсыг бодвол хамгийн аюулгүй байсан, гудамжинд унтсанч болхоор, таарсан айл бүр гэртээ уриад л.
Би өөрөө мэдээллийн хувисдалд орсноо ойлгосон.

Аялж байхад нэгэн зүйл ажиглагдсан. Дэлхийн соёлын төв улсууд болох Европийн Итали, Франц хоёр улсыг харицуулахад. Италичууд гадагш харалгүй өөрсдийнхөө соёлыг л хөгжүүлээд ИТАЛИА УНО гэж байсан, харин Францчууд гадагш колончилоо дэлгэрүүлж бусад соёлыг өөрлүүгээ шингээж хөгжсөн.Өнөөг хүртэл энэ ажилаа хийсээр байгаа.

Алианц Франсиас гэдэг Францын соёлын байгуулга Монголд байхад, Амэрикийн болон Английн соёлын төвүүд одоохондоо харагдахгүй байгаа бол нэг жишээ.
Францын колони, Английн колони улсуудаар аялж байхад Английн колонд удаан байсан улсууд үйлдвэржилт, капитал бүтээх тухай яриж байхад Францын колони улсууд Соёлд илүү анхаарсан байсан.

Жирийн амидралд Кристиан, Мусалман, Эврэй, Хинду, Буддист гэх мэт шашинтай, эсвэл хуучин удаан хугцаанд биэ биэнээ хороож байсан үндэстнүүд хамт нэг газар амидарч, нэг ажил хийх боломж байхгүй. Учир нь тэдэнд дотоод тамир, үүсэл гарлаас уламжилж ирсэн сургамж үзэн ядалт байгаа тул.

Амэрикт дэлхийн бүх улс үндэстэн, соёлууд цуглаж, тэдгээрийн дотроос хамгийн чадалтай соёл иргэншил соёлууд үлдэж, улмаар хөгжиж чадсан юм.
Хоолоор бол ПИЗЗА, ХАМБУРГЭР, Дуу хөгжим, спорт. Бусдаар дэлхийн шилдэг сэтгэгч хүмүүсийг улсдаа цуглуулж, сайн цалинжуулаад байж болох бүх шүүсийг нь шахаж чадсан юм.
Өнөөг хүртэл гадний иргэн Амэрикийн виза хусэхэд тухайн хүний хүчин чадал, боловсролыг харгалздаг. Дэлхийн 2 дайны дараа дайны бүсээс зугтсан сэхээтнүүд өнөөгийн Амэрикийн дэвшилтэд тэхнологийн сууриудыг тависан юм шүүдээ. Комунизм хямарсны дараа хуучин цагт бэлтгэгдсэн хамгийн чадалтай сэхээтнүүдэд амидрах виз олгож, тухайн хүмүүсийг бэлнээр ашиглаж эхэлсэн.

Амэрик улс шашин шүтлэг, яс үндэс, үзэл бодол өөр хүмүүсийг нэгтгэж нэг зүйлийн төлөө амидруулж чадсан.

Түүний нэр нь – Амэрикан Дрэам.

Өөрөөр хэлбэл сайхан амидрал гэдэг ьн үндэс угсаа, ёс заншил, гэр бүл, али алин биш сайхан амидрал гэдэг бол МӨНГө ! Тэрхүү Амэрикан дрэам (Амэрикийн Мөрөөдөл) гэсэн ухагдхуунд сайхан ТОМ байртай байх, Том Үнэтэй машин, Сайхан хувцас, Сайхан хоол, Дансандаа хангалттай МӨНГө, Эхнэр Нөхөр хүүхдүүд, тэгээд сайхан харагдах.

Би АНУ-д хөл тавихаасаа өмнө Амэрикийн кино, Сонин сэтгүүл, дуу хөгжмийг сонсдог байсан бөгөөд цаагуураа юу хэлээд байгааг ойлгоогүй юм. Харин тэнд аялсны дараа
Нүдээ нээсэн.

Бүх соёл урлагт- Хүмүүсээ мөнгөтэй бай, тэгвэл хүссэн зүйлээ худалдаж авч болно ! гэж заадаг юм. Бүх зүйлийг үнэлж сурсан. Цаг хугцаа, хөдөлмөр, авьяас, хүний мөн чанрыг хүртэл долларын тоогоор хэмждэг. Дээхэн хэлсэн яагаад би Амэрикийг сонгох байсан бэ гэвэл, тэд Ард түмнийхээ мэдрэмжийг хөгжүүлсэн тул, урлаг соёлыг үнэлэх үнлэмж дэлхийгээс хамаагүй өндөр юм. Гэхдээ иргэдийнхээ боловсролд анхаарлаа бага хандуулдаг.

АНУ гэдэг бол Глобалчилал явагдсны дараа дэлхий нэг бүхэл болно, тэр үед амидрал Амэрик шиг болхыг харуулж байгаа юм. Энэ нь тахин шүтэж байгаа биш зүгээр бодит байдал дээр Мөнгө дэлхийн бүх удирдлагийг гартаа авна гэсэн үг.

Анх АНУ-д очихдоо бүх юмыг гэрэл гэгээтэй харж байсан ч, сайн муу али али нь байсан юм. Хоолгүй хүн гудамжинд гуйлга гуйхаас эхсүүлээд, гэмт хэрэг, хулгай дээрэм гээд.

нэгэн удаа Микаэл Жорданы хөшөөг үзэхээр явтал, хотын харчуудын дүүргийг дайрч өнгрөх хэрэг гарсан. Найз мани – цонхоо хаагаад, хаалгаа түгжээрээ ! гэж сануулж байсан. Хотын гудамжны нэг талд байгаа шатахуун түгээх станц гэрэл гэгээтэй гоё байсан бол, минут ч хүрэхгүй хугцаанд харуудын дүүрэгт ороход шатахуун түгээх станц гадуураа төмөр тороор хүрээлэгдсэн, гэрэл муутай маш аюултай болсон байсан. Энэ улс хэдийгээр нэг улс шиг гаднаасаа харагддаг ч, хот дотроо хүртэл янз бүрийн үндэстнүүдийн дүүргүүдээр хуваагдсан байдаг. Итали, Энэтхэг, Хятад дүүргүүд гээд.

Амэрикийн үндэстнээ нэгтгэх тэрхүү бодлог нь маш хүчтэй болсон тул, дэлхийн бусад улс орнуудад нөлөөлж эхэлсэн юм. Өмнө нь энэ соёлтой огт хамаагүй байсан үндэстнүүд өдөр бүр гарч буй Кино, Хөгжим, Шоу нэвтрүүлгийн тусламжтайгаар Амэрик сэтгэлгээнд орж байгаа юм. Хэвлэл мэдээллийн эх сурвалжаа хүртэл СиНН-с авч байгаа шүүдээ.
Тэрхүү мэдээлэл нь яг үнэн гэж хэн нотолж байгаа ?

Монгол Амэрик хоёрыг би тухайн үед харицуулхыг хичээж байсан юм.
Бид маш удаан хугцаанд Мэдээллийн хаалтанд байсан тул шинэ зүйлүүдийг ирэлхийлж байсан юм, харин Амэрикчууд мэдээллээс залхсан тул али болох өөрсдийгөө хязгаарлаж байсан. Дээрээс нь Амэрикан Дрэам гэдэг бодлог тэдэнд хүрч, гадаад ертөнц, дэлхийд болж буй явдлаас илүү дотоодод юу болж байгааг сонирхож байсан.

Монголчууд бид өөрийн өвөрмөц уламжлал соёлтой үндэстэн. 90 оны барууны соёлын гэрэлд нүд төрт хэсэг сохорсон ч одоо бид юм үзэж нүд тайллаа. Юмны бодит байдлыг харж эхлэх цаг боллоо. Дэлхийг тойрч аялж байх явцдаа ойлгосон зүйлүүдийнхээ талаар нутгийхандаа хэлмээр байгаа тул энэхүү хичээлээ эхлэхээр шийдсэн юм.

Ингээд өнөөдөр санал болгож байгаа фахрэнхэйт 911 киног үзээд. Би яг юуны тухай энэ урт бичлэгтээ яриад байгааг ойлгохыг хичээгээрээ

Энэ кино нь дэлхий дахинаа маш шуугиулсан.

Би Монголд байхдаа энэ киног үзэж байсан ч тухайн үед Англи хэл сайн биш, дээрээс нь том улс төр гэж юу байдгийг онол төдий л гадарлаж байсан юм. Харин одоо шаал өөр. Ямарваа нэгэн гадаад хэлийг сурахдаа зөвхөн үгийг нь цээжилж ойлгох бус, тухайн үндэстний ёс заншилыг нь давхар судлаж байж тухайн хэлийг мэддэг гэж хэлж болно шүү.

911 н дэлхийн түүхийг өөрчилсөн. Гэхдээ яг аяж ?


Мэдээллийн зөв бурууг мэдэх хэцүү!

2001 оны 9 сарын 11 ны өдөр гэртээ мэдээ асаатал, СиНН дэлгэцэн дээр АМЭРИКАН WAR буюу Амэрик дайнд байна ! гэсэн гарчиг байсан бөгөөд, New York хотын хоёр өндөрлөгийн нэг рүү онгоц мөргөж байгаа бичлэг харууллаа.
- Ааваа ! та наашаа ирдээ ! үүнийг хараа, Амэрикт нэг юм болоод байна.
Аав хажууд ирээд, бид хоёр юу болж байгаа талаар таамаглахыг хичээж байлаа. Удалгүй Ээж ч бас зурагтын хажууд ирээд бид гурав хоёр дахин онгоц өндөр байшинг мөргөж байгааг харлаа.
Амэрик нь дэлхийн хамгийн аюулгүй, баталгаатай улс гэж итгэсэн байсан бидэнд хүнд цохилт болсон мэт санагдлаа. Манай Ах Дүү хоёр Амэрикт амидардаг тул, Ээж шууд утсаа шүүрээд тэдэнтэй холбогдохыг хичээж гарлаа. Аав бид хоёр яг юу болж байгааг ойлгохыг хичээж өдөржингөө суулаа.


Үнэн худлаа гэж итгэх бус, зөвхөн бодож үзээрэй!

Матхиас Руст
Өмнө ийм байдал Оросд бас болж байсан санагдана. 1987 онд Матхиас Руст гэдэг Гэрман нисгэгч өөрийн жижиг онгоцоороо Европоос Тухайн үеийн Комунист дэглэмтэй Зөвлөлтийн агаарын батлан хамгаалах бүсийг туулаад Москва хотын Улаан Талбайд бууж байсан юм. Тухайн явдал Оросын болон Дэлхийн бүх улсуудын нүдийг нээж. Хүн бүрийн айж байсан Зөвлөлтийн батлан хамгаалах салбар ямар байдалтай байгааг харуулсан юм. Би бага байсан ч тухайн явдлаас болж айсан санагдана. Одоо Амэрикчууд бидний сул талыг мэдсэн юм чинь дайрандаа гэж бодож байсан. Энэ явдал Төмөр тор нээгдэхэд нөлөөлсөн гэж үздэг юм.

Амэрикийн утасны сүлжээ бүрэн тасарсан байсан тул холбогдож чадалгүй хэд хонсон санагдана. Харин сүүлд Ах дүү зүгээр байгааг сонсоод санаа амарсан.

Тухайн байшингууд нурж байгаа бичлэгийг өнөөг хүртэл мартдаггүй юм.


Эдгээр баримтад кинонуудын үргэлжлэлийг www.youtube.com оос олж үзээрэй

Амэрикийн болон дэлхийн хэвлэл мэдээллүүд буруутны талаархи мэдээллийг шууд олон нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайн үед Амэрикийн тагнуулын газар, батлан хамгаалахын нууц албаны ажлыг сайн гэж итгэсэн байсан тул уг мэдээллийн үнэн зөвд эргэлзэх зүйлгүй байлаа. Гэтэл Дэлхийд гарч байгаагүй том Алан хайдах ажилгаа явуулхыг уридчилж мэдээгүй хэрнээ ямар хурдан буруутныг олсон тухай тухайн үед шижиглээгүй юм.

Тун удалгүй Амэрикийн хуулинд шинэ зүйл нэмэгдэж ПАТРИОТ АКТ гэдэг хуулийг алан хаяд ажилгаатай тэмцхэд зориулсан юм. Энэ хуулийн зорилго нь Тэррористтэй тэмцхэд хүчний байгуулгууд хуви хүний утсийг чагнах, захиаг унших, зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийх, баривчлах гэх мэт хүний эрхийг зөрчиж болохуйц заалтууд байсан юм. Бид Комунизмийн үед Төрийн хяналт дарамтаас зугтхыг хичээж байсан бол, Амэрикчууд тэрроризмийн аюулаас айсны дунд эрх чөлөөгөө хязгаарлхад бэлэн болсон.

Тун удалгүй Афганы болон Иракийн дайнууд эхлсэн.
2003 оны Иракийн дайныг СиНН тв-ээр шууд гаргаж байсан санагдана.
Иракийн зэвсэгт хүчийг хоромхон зуур цөм цохисон бөгөөд тухайн үед Амэрикчууд дэлхий дахинаа Ямар хүчирхэг байгаагаа харуулж чадсан юм. Иракчууд тийм хялбар ялагдсан шалтгааныг би сүүлд ойлгосон. Дэлхийн олон улс орнууд комунист дэглэмтэй биш ч гэлээ дарангуйлагчийн нөлөөгөөр хэвлэл мэдээлэл, гадаад мэдээллээс хоцрогдсон байдаг юм байна.
Тухайн үед Иракийн ард түмэн дэлхийн хөгжлийн мэдээллээс хоцорсон байсан тул, Хуучны дайн явуулах арга барилыг хэрэглэж, сансраас бүх хөдөлгөөн харагдаж байгааг мэдээгүй байх.
Энэ дайн миний хувид хамгийн харамсалтай дайнуудын нэг байсан байх.

фахрэнхэйт 911 киног үзсэн бол, дахин үзээд тэгээд миний тэмдэглийг уншаад үзээрэй ! яг юу хэлээд байгааг ойлгосон хүн байвал доор комэнт дээр бодлоо бичэээрэй !

2009 оны 2 сарын 3нд СиНН Амэрикийн мэдээллийн Back Store үзэж байтал, нэвтрүүлэгч Монголын бааранд хүмүүс Амэрик Хөл Бөмбөгийн аврага шалгаруулхыг үзэж байна, гэж гайхсан маягаар хэлж байлаа. Өөөрөөр хэлбэл- Монголчууд Амэрик хөл бөмбөгийн баггүй, тухайн тоглогчидтой ямарч хамаагүй хэрнээ яагаад ингэтлээ шүтээд байгаа юм болоо ? гэж шоолж байгаа мэт.
Амэрик хөл бөмбөгөөр огт хичээлэж байгаагүй хүн энэ спортын талаар ойлголттой болно гэхээр ! Тухайн улсад Сургуулид сурч байхаас авахуулаад залуус энэ спортоор хичээллэж, оролцдоггүй юмаа гэхэд тодорхой хэмжээний дэмждэг хүний нэрстэй болсон байх ёстой. үгүй юмаа гэхэд Тухайн хүний сурдаг сургуули, эсвэл амидардаг хотын баг тухайн тоглолтонд орж байх ёстой. Мэдээллийн ухуул суртал нь биднийг бүр төөрөгдүүлсний жишээ.

Үрэгжилэл Бий!

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

Sainu Basl saihan sedbeer bichej ee! http://mongolchuud.co.uk/1/index.php?option=com_wrapper&Itemid=99 ene haygaar orood Bichsen textee shuud krilru horbvvrei

From Ukraine wrote on 2009/02/05 - 16:55
#2

odoo natsagdorjin nomiin sand amerikiin soyol medeelliin tov ajilladag bolchihson. ajillad barag 3 4 jil bolson bha

Otgonbat wrote on 2009/02/05 - 23:32
#3

9n sarin 11ni uil yavdal medeej haramsaltai hereg bolson,bolod 8jil ungurch de.bush guai iraq-ru dairah hereggui l bsin.bi saddam husein-g bodohor setgel uvddug ym.hechneen buruu hereg hisen ch bsan ih uruvdsuun,nastai hun hamgin suuld tsaazlulad…huuhduude aluulad hunii amidralaa gej.bidni amidrald yu tohioldohig unendee taashgui.mongold tursun n bidnii ix huvi zaya ym da.zarim humuus bi yah gej mongold tursin boloo,hugjiltei saihan orond turchihgui gej ogtsom tenegtdgiin.
Amai bi commento muhai bichsn bol uchlarai bodsono l bichle.

buya wrote on 2009/02/07 - 01:48
#4

Sain baina u?Amai.Chinii ajllin temdeglelyydiig unshikhad saikhan baidag jm.Khynd ikh jm boduulakhaar baidag jm.Chi ene ajlliinkhaa tukhai nom gargaach.Chi medeelliin noerkhliin talaar zov khellee.Ynekheer manai uls ooriin orniikhoo tukhai medeellee delkhii dakhind ogch chaddaggyi,ogson ch buruu talaar,muugaar ogdgiin jishee ni interneted tavigdaj baigaa Mongoliin tukhai medeellyyd jm.Terniig unshikhaar ooriin erkhgyi Mongol uls maani jmar zamaar,khaashaa jvaad bainaa gesen bachuural ooriin erkhgyi khyrch,boldog bol uls orniikhoo erkh ashgiin toloo zevsegt boslogo khiij,niigmee tseverlen,khyn ardiinkhaa aj baidliig saijruulmaar bodliig ikh toryylekh jm.Mongoliin maani bajlag,gazar shoroo,erkh choloog mini naimaalj,khyn ardiig mini guilanchlald oruulj,gadaadad ajild oruulakh nereer genotsid khiij baigaa tsoon kheden khynii tukhai chi inteneteer yzeed setgel chini shimshirch baigaa biz dee?Minii bodloor iim medeellyyd interneteeer dyyren bolokhoor gadaadad baigaa Mongolchuud nutagtaa ochikh jmsan gej jridag ch ochood amidral baikhgyi,syirchee gedeg oilgoltoos bolj nutag jvakhiig khysekhgyi baigaa gej oilgoj baina.Manai tv-r zovkhon gadaadiin orchuulgiin medee jvg,Solongosiin tsuvral kinonuud gardag ni ch khevlel ,medeelliin talaar manai uls ooriin gesen bodlogo baidaggyi,gadaadiinkhan bidnii omnoos kheleed ogchikhson gedeg oilgolttoi l shuud kholbootoi baigaa gej bodoj baina.

Batbayar wrote on 2009/02/07 - 02:01
#5

daraa ni zabtai bolhooroo uznee.
yumand itgehsee omno bi oortoo yagaad gedeg asuult tabidag. jishee morguulsen baishingiin oroi ni shataj baihad yagaad nurab? yamar neg yum barag shataj duusaad nurdag baihad deed tal shataj bgaa baishin yagaad nurab? shataj baigaa yumnuud nurahdaa zugeer negii daraad nurdag baihad ter 2 baishin yum delbersen yum shig yagaad har utaa garaad nurab? geh meteer bodoj uzeed er ni USA nar oorsdoo delbelchihsen yum bishuu? gej bodson.
daraagiin asuult ter 2 baishinga yagaad delbelsen be? hend ashigtai be? gesen asuult. 2-iig delbelsenii daraa Afganii dain Irakiin dain geed tom tom utga uchirgui dainuud ehelsen.
USA nar yagaad dain hiideg be? delhiin 2-r dainaas hoosh barag tasraltgui dain hiij baigaa uls bol USA gehdee ooriinhoo gazar nutag deer bish hunii gazar nutag deer. 2 solongosiin dain vietnamiin dain tomhoon buh dainiig hiij baina. 2-r dainaas ashig olj chadsan gants uls bol USA. odoo ene tom tom USA companuud ter ued hol deeree bat zogsoj chadsan. jishee ni Gillet (sahaliin tatuurga uildbereldeg) USA tserguudiin sahliin tatuuriigiin heregtseeg hangasan. USA tserguud teriig mash olon orond unegui taraaj mash tom surtchilgaa hiisen.
tserguudeed hubtsas, zebseg, hool huns, em taria geed mash olon yum heregtei shuudee. dain hiihgui bol tsereguud hubtsas heregui hool heregui hamgiin gol ni zebseg hereggui. edgeer heregui yumiig uildberleed yahiin? uildberlehgui bainaa gedeg chin ene chigliin companuud ajilgui bolno. ajilgui bolno gedeg chin dampuurna. dampuurna gedeg chin humuus ajilgui bolno. ajilgui bolno gedeg chin humuus orloggui bolno. orloggui bolno gedeg chin baraanii irgelt zogsono. baraanii irgelt zogsohleer uls ediin zasag zogsono.
USA haan humuus hoorondoo baildaj baina tend ochood ali neg taliig demjij dainiig orgojuulne. zogsooh geed baigaa yum shig dur esgeed ali neg taliig elt demjij ter taldaa oorsdiin zebsegee zarna.
hudlaa gebel Izreal Palstin, irakiin dain Afganii dain. USA hamgiin tom buteel bol TERROSTUUD. Osa Ben Ladin gedeg huniig USA oorsdoo beltgej oorsdoo zebsgeer hangadag baisan. Suuld ni nogoo baagiin oilgohgui yu. Bi mongoor ed naraas zebseg abaad Orosuudtai baildaad baih hereg baina uu? ene muu USA nar demjij zebseg ogoogui bol ene ih urgeljilsen dain boloh baisan uu? ene muu nobsh nar erdoosoo buruutai geed USA nariin esreg bolson baih. delhii niitiin aimshig bolson terrostuud Japand, Solongos, Canada, Mongol, Vietnam… mash olon ulsad haldahgui baina. yagaad? yagaad edgeer ulsuud Zebsegiin naimaa hiihgui bain dainiig orgojuulehgui baina Humuust ner tsol ogch alahgui bna.
USA yugaaraa delhiid terguulj baina.
Kino duu hogjim. oor yu baina?
hamgiin ashigtai neptnii biznes hiihgui bna? tom ulsuudiin gol mongo hiideg tehnlogiin chigliin baraa uildbelrehgui bna. mashinii zah zeeliin noyologch baihaa boliod udaj baina.
Gol mongo hiideg yum ni zebseg. Orosuud zebseg hiigeed zarahleer huchirhiiliig demjsen bolchigdog oorsdoo hiigeed zarahleer Ardchliin toloo bolchihdog oorsdoo puucjin turshihleer shinjleh uhaanii toloo bolchihdog oor uls puujin hiihleer huchirhiiliin toloo bolchihdog. busad ulsuud Atomiin tsahilgaan stants ashiglahleer tsomiin bombog hiigeed delbelhgeed baigaa bolchihdog harin USA nar tsomiin bombog hiihleer Ardchiliin toloo bolchihdog. oor bur hiisen bombogoo delbelj olon saya huniig alj bolno. Tsomiin bombogoog debelsen gantshan uls bol USA.

hohtolbo wrote on 2009/02/15 - 22:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.