img_6631

2009 оны 2 сарын 3 ны 02 : 59 Франц улс Парис хот.

Өнөө орой найзуудтайгаа юм яриж суулаа. Танил амаргийнхаа өмнө цамцаа тайлаад маш удаанаар ивлээ. Нэлээд удсан тул

- Наадах чинь тийм чухал юм уу ?
- Тийм, сайн чанартай, их үнэтэй КАШМЭР юм.
Европчууд болон Япончууд Монголд ирэхээрээ зарим үед 10 -20-иор нь кашмэран бүтээгдэхүүн аваад явдаг. Зарим нь Сүүлд захисан танилууддаа зарж, аялынхаа зардлаа нөхдөг юм гэсэн.

Тухайн үед яагаад гэдгийг тийм сайн ойлгоогүй байж.
Гэхдээ тэр нь Монголынх гэснээс бус Кашмэр хэрэглье гэсэн дээ тэгж байж.

Бидний хааяа аваад хэрэглдэг, угаалгийн машинд андууран хийж, агшаадаг тэр бүтээгдэхүүн энд ийм чухал юм байна. Тансаг хэрэглээ !

Гэхдээ эдний хэлж буй сайн чанартай гэдэг дизайнэр болон Бранд-ийг нь хэлж байгаа юмуу, чанрыг нь хэлж байгаа юм болов уу ?

Чанар ?

Монголчууд бид амьтан амьд дээр нь зовоохыг цээрэлдэг, зовсон амьтны махаар зочиноо дайлхыг нүгэл гэж үздэг шүүдээ. Хүндэт зочин ирвэл заавал цуг явж харуулж байгаад сүргээсээ хамгийн эрүүл, тарган цатгаланг нь сонгодог шүүдээ.

Зовсон амьтаний мах идэх, ус ноосыг нь хэрэглэх тал дээр хүртэл цээрүүд байдаг шүүдээ.

Бид муу энэргитэй гэж үздэг бол барууныхан -Айсан амьтаны цусанд их хэмжээний адрэналин болон элдэв бодисууд ялгардаг, тэр нь муу гэж нотолсон байна.
Тэгэхээр бид эн тал дээр мэдэж эсвэл мэдэрч чадсан тул ийм соёл биэ болгосон байна шүүдээ.

Хөдөөний ёсоор малыг гарган гээд хотын гэрийнхээ болкон дээр 3 хонуулсан малын мах, хөдөө дөнгөж бэлчиж байсан малыг гаргахдаа хэрэглсэн махны хооронд ялгаа байна шүүдээ.

Яах гэж байгаа юм болоо гэж өдөр бүр зах руу ачигддаг мал бүр өрөвдөлтэй.

Монголчууд их мах идэх ёстой гэж хэлээд байгаа хэрнээ, өмнөх соёлдоо хэрэглэж байсан махнаас хамаагүй муу мах хэрэглэж байна !

Манай өвөө эмээгийн насны хүмүүс өвлийн яхир хүйтэнд ноосон цамцтайгаа гараад болж байсан гэхэд өнөөдөр маш сайн дулаалахгүй бол өвдөж магадгүй бурхан болчиж магад шүүдээ

Бидний өнөөдөр хэрэглэж байгаа Махны чанар Мах нядлуурын өрөөнд үгүй болдогч байж магад.

Баруунд аялж, амьдарсан хүмүүс мэдэж байгаа. Мах аваад сайхан шөл хийх, бууз чимхэх гэхээр амт нь гэж бараг юу ч байхгүй, араас нь баахан МАГГИ оруулж байж нэг хоол болно.

Тэр хөөрхий амьтан хашлаганд насаараа өмнө бэлдсэн өвс идсэн юмчин амтнаас гадна нөгөө хүч чадал оруулах тухай ярилтгүй. Би Европ Амэрикт ирж байж хорт хавдар гэдэг зүйлийн талаар өдөр бүр сонсож байна шт. Заавал хэн нэгний хэн нэгэн хавдар туссан байх.
Бид одооноос энэ асуудалтай холбогдож байгаа шүүдээ !
Хүнсний аюулгүй байдал гэдэг яг юу хэлээд байна аа ?

Бидний соёл
Монголчуудаас бурхан болох гэж юу вэ гэхээр ихэнх нь нас бархыг хэлнэ ! гэж гадарлана.

Гэхдээ яг ямар учиртай тэгдэг болсныг ойлгохгүй байгаа байх.
Нас барсан хүн бүр Бурханы хажууд залагддаг юм уу ?

Монголчуудын хувид бурхан гэхээр завилж суусан БУДДА- төсөөлдөг гэж бодохоор ямар зураг харагдаж байна ?
Будда гэдэг нь гэгээрсэн бодит түүхэн хүн шүүдээ. БАГШ. Лама гэдэг нь Монголоор орчуулбал бас багш гэсэн уг юм.

Тэрээр өөрийн ухаарсан амьдралын тухай философыг хүмүүсд түгээж, өвчин зовлон аз жаргал гэж яг юуг хэлж байгааг тайлбарласан юм шүүдээ.
Хүмүүс уул нь Буддийн гүн ухаан гэж ойлгох ёстой байтал, шашин гэж зүтгээд, Ламд эсвэл, хийдэд мөнгө хандивлахгүй бол нүгэл болно гэж итгэсээр байна шүүдээ.
Ном уншуулахдаа хүртэл өгөх мөнгөний тоогоо төсөөлнө.

Ертөнцийг бүтээсэн Бурхан гэж байгаа бол түүнд 5000 төгрөг өгж яах гэж байгаа ? Хахууль ?

Монголчуудын уугуул шашин нь Байгал дэлхийгээ хайрлаж, хамгаалах байсан юм.

Анхны дархан цаазат газрыг 700 гаад жилийн өмнө анх биэ болгож байсан үндэстний хүү гэдэгтээ би өдөр бүр бахарахдаг.

Бурхан Тэнгэр, Тэнгэр Эцэг, Дэлхий Ээж гээд бидний үнэт зүйлүүдийн тухай зүйр цэцэн үгнүүдэд байсаар байна !

Бурхан болно гэдэг нь буцаад байгалдаа шингэн гэж хэлээд байгаа юм бишүү ?

Бид байгал дэлхийгээ хүндэлж, хайрлаж, хамгаалах ёстой гэсэн сургаалиуд бидний ихэнх гүн ухааныг эзэлдэг – Усыг нь уувал Ёсыг нь даг ! гэдэг нь үнэхээр хэний нутагт очихоороо хүний хүн бол гэж заагаад байна уу ? очисон нутгийнхаа байгал орчныг хамгаал шүт гээд байна уу ?

Газар дэлхий дээр цус, сүү, хог хүргэж болохгүй гээд нүүдэлчид хөдлөх бүрдээ бүх газраа тэгшилж, хогийг устгадаг юм шүүдээ. Газар хүрсэн сүүний дуслыг хуруугаараа хүргээд духандаа хүргэдэг шүүдээ ! Голыг усыг бохирдуулах тухай бүр зай багтахгүй.

Дэлхий Ээжийг гэмтээхгүй гээд Монгол гутлынхаа үзүүрийг дээш өргөсөн байдаг.

Ийм сайхан соёл, уламжилтай үндэстний маш чухал зүйлүүд сүүлийн үед үгүй болж байна.
Байгал дэлхийгээ хөндөх, эвдэж сүйтгэх тухай ярих болгонд манайд нэг юм болдгийг анзаараарай !

Бахархал.
Бид дэлхийд үзүүлэх, ойлгуулах зүйл их байгааг би өнөөдөр маш сайн ойлголоо.

Монголын хээр талд зуун зуун жил бэлчсэн, хамгийн сайн удмын (Гэн) мал сүргээс гарсан тэрхүү бүтээгдэхүүнийг бид гадныханд ойлгуулж чадах юм бол амижилт хэр ойр байгааг та бүхэн гадралж байгаа байх.

Монголын мал сүрэг нь хээр талд ямарч дарамт, хашилтгүйгээр нар салхийг дагаж, улирлаар таатай нөхцөлд бэлчэг шүүдээ. Малаа сайн тараг оруулахын тулд малчид мани малаа дагаж нүүдэлдэг шүүдээ. Бид зүгээр хэсүүчлэх гэж нүүдэлчин удамтай болсон гэж боддог Монгол хүн байхгүй байлгүйдээ.

Мал сүргээ байгалийн цаг уурт зохицуулах ур ухааны түүх хэр удаан бэ ?

Үхэр тараглуулах гэж жилд 4 удаа нүү гэж хөгжилтэй орны малчинд хэлбэл гайхан биз.

Японд үхрийн махыг дундуураа зурвас хэлбэртэй өөхтэй балгахын тулд, өдөр бүр ПИВО өгж, тусгай хүн биэд нь масаж хийдэг гэсэн. Үзэмжийг нь нэмсэн ч, тэр үхэр нэг л амбаарт, эсвэл тал бүр хэдхэн зуун мэтэр үргэлжилэх талбайд, тэжээврээр бэлдсэн өвсийг иднэ шүүдээ.

Тэр өвс нь хураагаад хэр удаж байгаа нь ч мэдэгдэхгүй.

Монголын мал зун цагт дөнгөж ургасан хамгийн шинэхэн зүлгийг идэж, хүч тараг ордог юм шүүдээ. Гонидтой нутагт бэлчиж байсан махны амт ямар байгааг Нутагт байгаа ахан дүүс сануулж өгөх биз.

Бидэнд 70 хан жилийн Хотын соёл, 20 жилийн Капитализм түүхтэй учраас хөлөө олж чадахгүй байгаа ч, бидэнд байгаа онцлог зүйлээ дахин харж түүгээрээ бахархвал яасан юм бэ ?

Али Чингис хаанаа худалдаж дууслаа, Эзлэж байсан нутгаасаа өөр нэр ч ээжилж чадхаа болитлоо түүхтэйгээ зууралдлаа. Тэр түүхээс үнэхээр авах ёстой зүйлээ ч харж чадахгүй байна.

Яг жинхэнэ Монгол соёлоо мэддэг хүн өнөөдөр хэд байнаа ?
Монгол амьдрал гэж юу байдгийг дурсдаг хүмүүс хэр үлдэж байнаа ?

Би Монгол хоолоо маш их санаж байна, элдэв амтлагчгүй тэр сайхан шөл хааяа зүүдэнд хүртэл орж ирдэг.

Монголчууд бид малд тусгай химийн бодис тариж тарган харагдуулхаар бэлдэтлээ хөгжөөгүй байгаагийн сайн тал гэвэл энэ бишүү ?

Би найзууддаа энэ тухайгаа яриад.
- Монголын мал зуны 35 хэм хүртэл халдаг, өвөлдөө заримдаа -60 болдог нутагт зуун зуунаар бэлчэд амид байгааг юу гэж бодож байна. Хүйтэнд тэсвэргүй мал али хэдийнээ түүхий эд болно шүүдээ !

Ус гэдэг бол биэйиг хүйтнээс хамгаалахын тулд биэ болсон зүйл . Тэгэхээр Дэлхийн хамгийн өндөр цаг агаарын өөрчлөлттэй нутагт бэлчсэн тэр малын бүтээгдэхүүн ямар их хүч дулаан хүйтэнд дасан зохицох чанар байгаа гэж бодно. Кашмэрыг (Ноолуур) –ийг нядалсан амитнаас авдаггүй тулд муу энргийн тухай ярилтгүй, дээрээс нь зэрлэг байгалд байгаа шигээ эрх чөлөөтэй бэлчсэн амьтаны бүх зүйл сайн байна биздээ !

Тэд нэг хэсэг бодож эхэллээ. Али хэдийнээ Монгол Кашмэрын захиалга ч орж ирлээ.
-7 жилийн дараа ! гэж хариуллаа.

Яриа өндөрлөсөн ч, энэ тухай бичмээр санагдсан тул үргэлжлүүллээ.

- Би хувидаа ноолуурт нээх тэгтлээ дурлаад байдаггүй,хэтэрхий их арчилга шаарддаг, гэхдээ миний найзуудаас ноолууран цамцыг ингэж ивхэж байсан хүн би лав хараагүй.

Монголчуудын хувид ноолуур бол зүгээр нэг хэрэглээ. Баяндаа ч биш,
Дулаан чанартай, зөөлөн ристай гээд.

Энэ үед би нэгэн санаа бодлоо.
- Бид Монголынхоо малын түүхийн эдийн онцлог сайн талыг дэлхий дахинаа зөв тайлбарлаж чадах юм бол зөвхөн кашмэр ч биш мах хүртэл дэлхийн шилдэг рэстонануудад « Монголоос импортолсон мах » гэж тусгай ВИП бүтээгдэхүүн болно шүүдээ.
Өнөөдрийнх шиг контэйнэрт зуу зуугаар нь чихэж гаргах бус.

Гималай уулны савалсан ус гээд 20 еврогоор 1 литр ус борлуулж байхад авахыг мөрөөдсөн хүмүүсийг би олон харлаа. Ганц удаа ч болов амталж үзий гээд. Амт нь өөр эсэх тал дээр би сайн мэдэхгүй байна гэхдээ соёл иргэншлийн нөлөөнд автаж амжаагүй тэр устай адил малын бүтээгдэхүүнтэй бид Өнгөт зургаар лаазалсан, гадны бүтээгдэхүүн илүү дээр гэж итгэсэн хэвээрээ.

Хими мэддэгүй би ч гэсэн ямарваа нэгэн зүйлийг удаан хугтаагаар хадгалмаар байвал, Махыг Борцолж, Ногоог давсаар эсвэл чихрээр дардгийг гадарлаж байна. Харин амтыг нь огт алдагдуулхааргүй хадгалж чадаж байгаа нь өнөөгийн Элэктронигийн дэвшилтэй холбоотой биш юм.

Эх Оронд байгаа Монголчууддаа маш их атаархаж байна.
- Надад шөлнөөсөө нэг таваг аяглаарай ! гэж гуйхаар энд амт нь орж ирдэг ч болоосой.

Монголчууд бид бүгд барууны агуу соёлыг харлаа, ойлголоо, хүндллээ !

Одоо өөрсдийнхөө сайхан зүйлүүдээ судалж нээж, хөгжүүлцгэйлдээ !

Horaayy..there are 24 comment(s) for me so far ;)

#1

sainuu Zolbayaraa.say 2 3 honog site chine gatsaad uitgartai bailaa shuu and aa .nice to see you again!

MUFC wrote on 2009/02/03 - 12:02
#2

тэр махыг экспортлох тал дээр уул нь юм хийгээд л байдаг юм. жижиг компаниуд тус тусдаа. гэхдээ тэр нь тэгээд голд хаясан чулуу шиг л үр дүнгүй байгаам даа.

Pearle Deppsu wrote on 2009/02/03 - 12:55
#3

Sain yvj baina uu?
Erhem duu Amai.
Lama gedeg tibet ug “buynii sadan” gesen ug.
Hunii esciin zorilgo bol hamag amitnii tusiin tuld Burhan boloh.
Hun uheed daraa toroldoo hiisen sain,muu uil, gegeerleesee shaltgaalj devachen,hun,adguus,tamiin ali negend tordog.
Tehleer hun uhlees omno amjij buyn, nom uildej gegeereh heregtei.
Namo Buddha
Namo Dharma
Namo Sangha.

D.Sukhbaatar wrote on 2009/02/03 - 16:36
#4

Sain yy

Chi Parist baigaa yam bol Austriad irehgui yam uu hol bish shuu dee.
from Salzburg

Seli wrote on 2009/02/03 - 17:34
#5

nadah chih ih saihan sana bn. ingehed amai ta gadaadiinhaantai ta targan saihan ovoljij bnu ged mendelj uzsenu. gadniihand yag ene utgiig oilguulahaar helj boloh bolovu. nere site chin ih goyo bolje. bie sain bodoroi.

Otgonbat wrote on 2009/02/03 - 22:18
#6

Сайну Амай? Блог чин сайхан болжээ

From Ukraine wrote on 2009/02/04 - 03:26
#7

ih olon yumnii tuhai bichsen baina nooluuraas ehleed shashin mal ajhyu soyol baharhal nooluur shine sanaa gej duusan yumuudaa.
shashinii hubid Mongoliin budiin lam nar shig DABARCHIHSAN lam nariig haan ch harsangui. TOM gedestei TOM mashintai TOM housteo TOM eronhiilogchtoi uulzsan Burhan shashin 2 too unelgee togtoochihson hiimoriin san 500 togrog … geh meteer Burhan lab unelgee togoo gej heleegui baih. udahgui 50 cent geh biz he he he.
manai aimagt 2 hon lamtai sum baidag bailaa. oroid ter 2 neg huuhenii 2 toloos sugdaad Buyant goliin eregluu yabdag bailaa. aimgiin tobd yamar buudal baihabdee. shono goliin irge deer 2 lam eeljileed nom unshih ni yu l bol. hodoonii lamiig ter 2 oor tosooldog bailaa. hotod orj ireed oroi ni barand huuhenii hoinoos holoo hugalchih geed guij baisan barildag bairiin buduun halzan zaluu ogloo sumd suugaad arhi ni guitsed garaagui nudeer irgen toirnoo haraad nom unshij baigaag haraad oi gutaj bilee.
manai Mongolchuud yamar ch yumiig mongo bolgoj chadah yumdaa Zobhon Mongoldoo shuu.
jishee bi Mongold ochood mod tarih gej baigaa bur dooroos ehelne. ehleed duuregiin zasag darga horoonoo dargiin mod tarij baigaa gazar ochij modiig unegui tarij ogch ted nartai tanil bolno.
2 doh alham hashaandaa mod tarisan geed taniluud deeree orj mongo abna.
3 dah shat ni bi mod tarih turshlagtai hashaandaa mod tarij baisan geed neg tosol bichij abaad baiguulguudaas heden yum abdag bolno.
4 deh buyu suuliin shat ni mod tarina gej gazar abaad teriigee zaraad olson mongooroo sanhuujilt hiigeed Songuulid orno mod tarina hotoo nogoon bolgo geed UIH orood yabchihandaa. UIH tanhimiig haraad heden yamaachin dund gants modchin baigaag harad torson tolobloo. Modnii neriig bariad shat shatdaa mogoo idej baina. zarim bur UIH gishuun boloo.
minii toloblogoog busad hun ashigilahgiig horilno.

hohtolbo wrote on 2009/02/04 - 11:30
#8

maliin tuhaid yag unendee manai Mongolchuud maliig mallaj chadahgui bna. saihan targan max geed nil ooh hun ideh max alga baina shdee getel gaduud yaj baina, max ooh max ooh gej targaluulj bna shdee.
gol setgel emzegluuldeg yum ni maliin TSUS oirtolt. ternees bolood MOngol mal jijgerch bna nooluur buduur ch bna shdee. hodoo yamar ch malchniid ochson zelen deeree buhgui Hotondoo huts uhangui ail gej baihgui. bodood uz neg uhna namar yamaa heeltuulee ter yamaanaas ohin isheg garlaa. 2 jiliin daraa ter isheg heelteh chadbartai boloh bogood nogooh uhna torson ohinoo ooroo heeltuulne. ooriih ni tol bishiig uhan medehgui shdee mal bitgii hel hun ch ooroo medehgui shdee. ohinoos ni garsan ishigiig yu gej duudah be? ooroo heeltsuulchihsen bolhoor ohin heghuu? getel ohinoos garsan bolhoor zee gehuu? geed iim aimaar tsus oirtold Mongol id yabagdaj bna iim aimaar maluud osood 40saya bolson bna. muuldag uzen yadagdag ongorson niigemd. huts uhana bol hubi huniih bish ulsiin omch bailaa habar bolonguut huts uhaniig huraaj abaad namar bolhoor ZOO tehnegch gedeg mergejiltei hun henii hotond yamar huts uhana ogoh be gedgiig shiideg bailaa. ooroor helbel ooriinhoo toliig ooroo heltuulhees ni sergiilj baigaa hereg shuudee!!!
ene bugdees bodhod bid nar maliig mallaj chaddaj bna uu?

hohtolbo wrote on 2009/02/04 - 11:43
#9

Mongol yamaanii nooluur chin delhiid #1 gdg bidde. mash nariin shirhegtei bdg uchiraas mash zuulun bdg yum gseen

enji wrote on 2009/02/07 - 13:15
#10

Hellow My Mongolia. I love You Ulaanbaatar

sss wrote on 2009/02/13 - 10:54
#11

HI AMAI BI NEG SHUTREN BISHREGCH CHINI L BNA.BICHSEN ZUILUUDIIG CHINI UNSHSAN L DAA. BI BAS SANAL NEG BDAG YM AA UUN DEER NEMEED BI NOGOO G TOROL BUREER NI TARIMAAR SANAGDAX YM AA XUJAAGIIN NOGOO IDMEERGUI L BNA.ODOO XUMUUSEE BID YM XIIX TSAG NI BOLSON SHUU

odgerel wrote on 2009/02/14 - 19:01
#12

7 8 IIG BICHSEN XOEULAA XAMTRIY BOLOX UU XARIU

odgerel wrote on 2009/02/14 - 19:18
#13

yunii omno sn bnu zorison gazraa saadgvi zorchij yawnuu amai. chinii bichsen chin yag vnen bi unshaad yag l minii dotor buglaad xurimtlagdaad bsan ter yumiig olj medlee. chamd amjilt xvsii bolgoomjtoi yawaarai. ok

aagii wrote on 2009/03/06 - 18:54
#14

hi amai amjilt xvsii bas bolgoomjtoi yawj bgarai. deerx bichlegiig chin unshaad ix sanal niilj bna zow yum bichje

aagii wrote on 2009/03/06 - 18:55
#15

Delhii eejid yasaa uldeegeed tenger etsegtee sunsen bey za oyun uhaan ni ochidog yum shig, oyun uhaan dahin delhiid negen turul negen davtamjind irehdee umnuh uil hergee guitseehiin huslen ter ni hoich yedee baigal delhiigee hairlan hamgaalah ,,,,. delhii ugui bol hun turulhtun orshin togtnoj chadahguitei adil nar haana ch heniig ch yalgalgui mandana.Yo yadaj bhad uuniig bichej bhdaa across the universe sonsson bidend W hereggui l bgaa bhgu u. Odoo bol umnuh shig W bish ch ediin zasgiin niigmiin uls turiin W.

Mona wrote on 2009/11/11 - 11:47
#16

The Beatles duulsanaas iluu Fiona Apple duulsan iluu sanagddag jinhene uidhaargui chill out sonsood suuhad ;)

Mona wrote on 2009/11/11 - 11:57
#17

kharin tiimee……. bi lav evroopod ireed 10 gariu jil bolj baina…. khamag goe viip ium kheregledeg baijee mongold baikhdaa ghej boddog ium…. khotoos garlaal bol eryyl agaar, tsever bykh ium ni unagan baigaliin…. end bykh ium ni khimiin ium orolzson…..tegheed ed nar chini khort khavdar tusaad baidag baikhghyi iu

erka wrote on 2009/11/19 - 12:59
#18

Aan za za oilgoloo. ODoo ch ulaan baataraas amttai mah olno gej baihgui yum bnldaa . bi urd n huduu idsen mah hotod idsen mah yagaad uur amttai bgaag oilgohdoo Mah joohon udchixaaraa amtaa alddag gej bodoj bsin, yer n mongol ulamjillaa joohon hugjuulvel yasin be orchin tsagiin Medeelel technologitoi holbood tegeed saihan huduu agaart daarch huruhgui saihan zuragtaa uzeed taavaaraa amidarval yasin be gej bodhiin

Xoshin-toli.tk wrote on 2009/12/19 - 17:40
#19

bi mongold torsondoo dahrahdag

tseegii wrote on 2010/01/28 - 20:06
#20

bid nar er ni tehnikiin tos iddeg um baina lee odoo negent ided zanshtsan yaya geltei tiime

tseegii wrote on 2010/01/28 - 20:10
#21

#8-iin commentiin talaar er bodoj bgagui yum bn, odoo tegdeggui yumuu? mgl mahiin amt caanaa l goe amttai baidagdaa, bi egypted amidardag endhiin mah ih sonin amttai tul bolognese metiin baahan sauce-tai hool l hiideg ternees tahianii hun bolsoon. Muslim humuus yum chin malaa tohoordog arga n oor bdag biz terneesee bolool mah n oor amttai bdag bh gej dugensen. Cuivan hiih estoi uramgui baidgiin kk.

tamir wrote on 2010/05/06 - 03:16
#22

gaihaltai
onoodorjingoo l unshlaa

gerelmaa wrote on 2011/02/10 - 17:00
#23

Sainuu ?
Ajil torool Tanii sain baigaa biz dee. Hervee jaahan hemjtei zuraguud l bain bas shnii bichig mash hovor huudas deer bolj baisan yum…
Yasan ch gesen, sait ni talagdaj baina daa !

Gusismail2 wrote on 2011/04/26 - 17:00
#24

Ээ одоо ч тэгээд энэ хятадууд тэмээ ямаагаар чинь тоглоод Made in Mongolia гэдэг шошго хадаад зардаг болсон байна лээшдээ. Манай хэдэн үйлдвэрүүд дийлдэгүй юм шиг байгаан

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:13
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.