AMI_5435

2010 оны зураг ашиглав…

2015 оны 6 сарын 21.

Улаанбаатар хот. Эх орон

Өнөөдөр их сайхан өдөр болохоор, дүүгээ дагуулж гадуур алхлаа.

Төв төлбай орж, Засгийн газрын байранд байдаг Монголын Төрийн музей үзэхдээ, эхлээд Эзэн Хааны өмнө дүүтэйгээ хамт мөргөж, хийморио сэргээхээр шийдлээ.

Бид хоёрын урд, хүмүүс зогсож зургаа даруулж байсан болохоор түр хүлээж байгаад хүнгүй үед, өвдөглөнө, улмаар МӨРөө ӨГлөө.

IMG_1533

Багаасаа түүх соёл ёс заншилаа мэддэг, дагадаг сайн Монгол хүн болоосой гээд энэ соёлыг төлөвшүүлж байгаа болохоор, надтай хамт хэд хэдэн удаа мөргөж, заах шаардлаггүй болсон юм.

Алс холын замд гарахдаа, аян замаасаа ирэхдээ, том ажил хэрэг бүтээхийн өмнө Монгол үндэстнийг бий болгож, ийм сайхан нутаг, соёл иргэншлийг бидэнд өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэс, Эзэн Хаандаа мөргөдөг билээ.

Хүн төрөхөөсөө өмнө, хэвлий гэх ертөнцөд бие болсон тэрхүү хэлбэрт орон, мөргөж, өвөг дээдэстэйгээ холбогддог болохыг өөрийн биеээр мэдэрсэн. Дэлхийн бүх шашин шүтлэг ч гэсэн ийм үйлдлийг хийж байна.

Монгол хүн Хаандаа ёсол, мэхий, хүндэтгэл үзүүл гээгүй, Мөргө гэсэн ЁС заасан байдаг.

Санасан бодол, хүссэн мөрөөдөл маань биелээд байгаа нь үүнтэй холбоотой гэж итгэж байна.

Уур бухимдал, хэл ам, улс төрийн хямралд орсон эх орондоо ирээд хийх ажилууд минь амжилттай сайн бүтээсэй гэж, Эзэн Хааны сүнс, Эх орны Төв цэгт мөргөж байтал хажууханд. Хөөй боль гэсэн тушаангуй дуу сонсогдлоо.

Мөргөлөө дуусгаад босоод хартал, “Ухаансуу” (нэрийг нь өөрчилсөн болно) гэх Төрийн ордны хамгаалтын албан залуу хажууд тушаан хэлж байв.

Хүндэтгэлийн бүсэд тамхи татаж, хог хаяж, Монгол үндэстний бэлэг тэмдэгт хохирол учруулалгүй, уламжлалт соёлоо дагаж байгаа хүмүүсийг дарамтлах гэдэг хэн билээ гэж бодоод

Яагаад мөргөж болдоггүй болсон билээ гэсэн асуултыг уг цэрэгээс асуулаа.

Энд болохгүй, өөр газар болно гэж хэнэгчгүй хариулав.

IMG_4472

Цэргийн удмын хүн болохоор, Амарыг Эрье! Гэж цэргийн үйл хэргийн журамд зааснаар иргэнтэйгээ ёсолдоггүй, уламжлалт соёлоо мэддэггүй , хүний итгэл бишрэлийг үл тоомсорлоно, яв гэж хөөж байгаа хүнээс

-          Хэзээнээс ийм тогтоол, журам гарсан юм?

-          Угаасаа энд, ийм үйлдэл хийж болдоггүй юм гэж мэдэмхийрлээ.

Монгол хүн Эзэн Хааны хөшөө, Засгийн газрын ордондоо мөргөж болохгүй гэсэн зарлиг, хууль тогтоомж, журам гаргасан байж магад гэж бодоод танай албаны дарга хаа байгаа? Ийм журам тогтоол хаана байна?  Гэж асуутал, Байгаа, дотор байгаа гэж хэллээ.

Дотор орж, үүдэнд суугаа хоёр цэрэгт болсон явдлыг учирлаж, хэзээнээс ийм хоригтой болсныг асуухад

-          Манайд тийм юм байхгүй штээ. Гэлээ.

Байгал орчин, үр удмаа 9 үеээр бодож, хамгаалдаг үндэстэн Уран олборлох шийдвэр гаргаж,  байгаа түүхэн эмзэг энэ цаг үед юу ч болж байж магад байгаа тул, дүүтэйгээ музейгээ үзэж дуусгаад, эргэж гарахдаа, илүү сайн лавлъя гэж бодлоо.

-          Жижиг боловч их сонирхолтой үзмэрүүдийг үзээд, гарахдаа -Эзэн Хааны хөшөөний өмнө мөргөж болохгүй! Гэсэн хууль цааз, дүрэм журам, тогтоол байгаа эсэхийг хамгаалтынхнаас дахин лавлахад. Тийм зүйл огт байхгүй дахин баталлаа.

20140921_220503

Гарч ирээд, надад хориглож, өөр газар мөргө гэж заасан Төрийн тусгай газрыг хамгаалах үүрэг хүлээсэн, тангарагатай цэрэг залуугаас, хориглосон, зөвшөөрөхгүй гэсэн ямарч тогтоол, журам, хориг байхгүй байна, Монгол хүн байж яахаараа ийм сонин юм яриад байгаа? Гэж асуутал

-          Би, тогтоол байгаа гэж хэлээгүй штээ гэж булзааруулж гарлаа.

-          Цэрэг хүн байж, яагаад худлаа хэлээд байгаа? Мөргөх хориотой, дотор бичээстэй байгаа гэж намайг дотогш оруулсан биз дээ.. гэж хэлээд, эргэж шатаар буулаа.

Ах нь ямагт үлгэр жишээ байж, зөв сайн зүйл заахыг хичээдэг тул итгэх ёстой гэж дүүдээ ойлгуулж, сургахыг хичээж байтал, ажил үүргээ мэдэхгүй, бас харилцааны соёлгүй, Төрийн тусгай албаны хүний буруугаас болж, дүү маань ахдаа эргэлзэж

-          Ахаа, ингэж мөргөж болдоггүй юм уу?  Одоо яана аа? Гэсэн санаа зовсон байдалтай асуухад.

-          Санаа зовох хэрэггүй, зарим хүмүүс ажилаа мэддэггүй юм гэж тайлбарлалаа.

Цэрэг хүн бол ажил үүрэг дээрээ ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа, хууль тогтоомж, ахлах цолтны захирамж, тушаалын хүрээнд л ажиллах тангарагтай байдаг билээ.

Эзэн Хаандаа мөргөх нь өөрийгөө Монгол гэж бахархах нэн чухал зүйлүүдийн нэг гэдэгт би итгэдэг юм.

Гадны дууриамал байхаасаа залхаж, өөрийнхөө соёлыг дагах гэхээр, шүүмжилж, доромжилж, давшилдаг, тархиа угаалгасан шинэ Монголчууд, дайснаас илүү аюултай.

Гэр бүл, гэр орон, өөрийн амьдрах ухаанаа хайрлах буруу гэж зааж, гадны бүхнийг харанхуйгаар дагаж, ухуул сурталд нь автдаг улс үндэстэн яадгийг өөрийн биеээр харж, ухаарлаа.

Хүн төрөлхтний түүхэн ном сударт ил тод бичээстэй байна…

IMG_0126

1 person has left a comment

#1

yag naad tsereg shig chin uhaan mutai munhag hvmvvs mongoloor dendvv ih bainaa. vnher helj yrij bga uymniha yag yaagad ve gedeg uchiriig uych medehgvi.

bi wrote on 2015/06/22 - 01:52
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.