IMG_0104

2005 онд Монголоосоо гараад 2010 онд эргэнэ ирэхэд арван сая гаруй малаа зуданд алдсанаа ч анзаархааргүй баян, хөрөнгө мөнгө ярьсан Арабын газрын тосны улс шиг байв. Зарим юмны үнэ 10 дахин өссөн. 2012 оны сүүлээр замд гараад 2013 онд эргэн ирэхэд, толгойтой болгон нь улс төрч, харин 2014 оны сүүлээр яваад, 2015 оны дундуур ирхэд, уурлаж уцаарласан, гутарсан, бага ч болов мөнгө л олбол бусад нь хамаагүй гэсэн гутранг нийгэмтэй туллаа… Өөрөөр хэлбэл, ямарваа нэгэн улсыг эзлэх, эсвэл ард иргэдийг нь боолчлохыг хүссэн хүн, байгууллага, улс их хэмжээний мөнгийг нэг дор эргэлдүүлж,, иргэдэд нь эдийн засгийн өсөлтийн итгэлийг өгч, их хэмжээний зээлэнд хамруулаад, улмаар мөнгөө эргэн татаж, өрөнд дарагдсан улсын судсыг барин, хүссэнээ захиалдаг Дэлхийд байдаг бизнес улс төрийн тоглоом манайд хэрэгжив.

https://www.facebook.com/amai.mn/posts/10152922805938202


Улс төржиж, хэн нэгэн рүү хуруугаараа заахгүй, илүү том зураг харах хэрэгтэй. Хотын хэдэн барилгыг юугаа өгч, юугаа устгуулж бүтээснээ бас мартаж болохгүй. Бүх юмыг чинь авъя гэж байхад, юу ч дугарч чадахгүй болсон цаг үе ирсэн байна.

Дараагийн удаа илүү эв нэгдэлтэй байж, ийм уриханд орохгүй байхыг анхаарах хэрэгтэй… Дэлхийн түүх, бусад улс орны алдаа оноог судалж, суралцаж байвал зөв юм байна…

Мэдээллийн аюулгүй байдлаа алдсанаас болж бид бие биенээ ойлгохгүй, хоорондоо хагралдаж байна, бас өөрсдөө мэдээллээ зөв шүүж чадахгүй байгаа байдалаас болж бухимдаж, уурлаж, худал мэдээлэлд итгэж байна. Facebook дээр хэрүүл, хараал, гүтгэлэг бичээдбайгаа таних танихгүй хүмүүсийг UNFRIEND, BLOCK хийж байж өөрийн оюун ухаанаа хамгаалах юм байна гэж ойлголоо. Тархи бол хогийн сав биш… Уянгалаг сайхан Монгол хэлээрээ, үзэл бодол, санаа сэтгэлээ илэрхийлж чаддаг, соёлтой хүмүүсийн үгийг л уншиж баймаар байна.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.