2008 оны 8 сарын 30 ны өдөр Мавритан улсын Ноуадибоу боомт хот.
ҮРГЭЛЖЛЭЛ.
Өглөө сэрлээ.
Би хаана байнаа?
Нөгөө л асуулт. Байнга байрлаа солиод байх ямар хэцүү юм бэ?
Нэг өглө ч болов, амьдарч буй газраа сайн мэддэг байх юмсан.
Намайг байрлуулсан өрөө маш бөхчим байсан тул зочны өрөөний цонхны доор буйдан дээр унтснаа мэдлээ.
Шөнжингөө тийчилж, халууцаж байсан санагдлаа, дээрээс нь хамаг биэ хүнд оргиж, нэг л юм биш санагдаад байлаа. Босох үед толгой бага зэргийн эргэж алахад хэцүү боллоо
Яагаад ийм сонин байнаа?
Ганцаараа хүний нутагт аялж байхдаа биэ сайн сонсож байхгүй бол, ямарваа нэгэн юм бол бол хэнч ойр тусалж чадахгүйг өмнөх туршлгаасаа мэдсэн юм.
Халуунд унтснаас болов уу?
Хамгийн гол шинж тэмдэг нь миний гэдэс хавиар маш хатуурсан, ямарч хөдөлгөөнгүй. Дарж үзэхэд хатуу чулуу мэт санагдлаа.
Өчигдөр маш өлсөглөн байж байгаад нэг дор их хэмжээний мах идснээс болоод өнөөдөр биэ ийм муудаж дээ.
Замдаа хоол ундаа байнга зохисцуулж, бага багаар гэдэг зарчим баримталдаг байсан бол, өчигдөр оройн хоолонд ирсэн түмпүн дүүрэн мах хараад ялтачгүй байгалийн зөнгөө дагснаа ойлголоо.
Түгжрэл болсон бол яанаа? Өмнө эмнэлэгт хагалгааны дараах өрөөнд миний хажууд хүйтэнд тостой хоол идээд гэдсээ дааруулснаас болж түгжрэл болсон залуу мэс засал хийлгэсэн байсан санагдана. Гэхдээ би гэдсээ дааруулаагүй юм чинь арай биш байх.
Цүнхээ яаралтай уудлаад, Сиэрра Лэоний Монголын Энхийг сахиулагчдын өгсөн эмнүүдийн дундаас ХОРСООЛ олж усанд найруулаад уулаа.
Манай эмч нарын өгсөн эмнүүдийг хараад нэгэн бодол төрлөө. Бараг нэг кг шахуу төрөл бүрийн эмтэй уутыг Европийн хил дээр нээвэл яав вэ? Намайг ямар нэгэн эмний наймаачин гэж бодох ч юм билүү, эмээ цөөлөх хэрэгтэй.
Гадаа гарж, хаа ирснээ хармаар санагдлаа. Нэгэн том house байсан бөгөөд, өчигдөр үйлчлээд байсан залуус гадаа сууж байлаа. Намайг хармагцаа өрөөндөө цай чанж, өглөний цай бэлдлээ.
Мавритан улс хэдийгээр боолчлол зогссон гэх боловч, хэт ядуу айлууд хүүхдээ баян айл ажилчнаар өргүүлээд, тус айлд идэх хоолтой, унтах байртай байсан нь дээр гэж үздэг юм.
Монголын түүхэнд хар ард хүүхдүүддээ боловсрол олгуулмаар байвал мэдлэг боловсролтой айлд зарцаар өргүүлж, улмаар тус айл нь хүүд зав зайгаар эрдэм боловсрол олгох ёстой байдаг байсан гэж санаж байна. Харин энд тийм үгүй нь мэдэхгүй байна.
Эдгээр залуус эзэддээ маш үнэнчээр үйлчилж, хэлсэн бүхнийг нь хийдэг харагдсан юм .
Бид сууж байгаад цай уух хооронд өчигдөр танилцан 50 орчим насны хүн гэртээ ирээд муухан англи хэлээр – хэрэгтэй юм байвал хэлээрээ, хот руу явахаар болбол манай энэ залууг аваад яваарай! Гэж захилаа.
Төв рүү явахад манай 90 он шиг замын хүссэн унааг зогсоож, нийтийн тээвэр шиг мөнгийг нь төлж дөхөж болдог юм.
Айлын зарц залуутай төврүү ирлээ. Тэрээр англигүй би Францгүй тул арай ядан хэл амаа ололцож байлаа.
- Чи хаа хүрмээр байгаа?
- Усан боомт! Тэнд усан онгоц хайх хэрэгтэй байна.
Бид багаасаа адал явдалд дуртай байсан, гэхдээ энэ аялын явцдаа адал явдал гэхээсээ илуу амиа зогсох явдал их байгаа тул энэ удаад бас л санаа зовж байлаа.
Усан онгоц олдохгүй бол яанаа?
Өмнө Эгипет улсад байхад Суданы виз татгалзсан тул, Сүэцийн сувгаар Этиоп руу явах усан онгоц хайж байсан юм. Тухайн үед нийтдээ сар гаруй боомтон дээр өглөө бүр очиж хүлээдэг байсан ч огт амжилтгүй 8 сарыг үдсэн гашуун туршлага санаанд орсоор байлаа. Гэхдээ ИТГЭЛ БАЙАХАД ГУТРАЛД ЗАЙА ҮГҮЙ! Гэж зүтгэхээр шийдлээ.
Усан онгоцны 2 боомтны загасчдынх бус Карго боомт дээр очилоо. Дотогш орохыг оролдсонч, хилийн тусгай хамгаалттай бүс гээд үүднэээс нь шагаагаад буцлаа.
Энэ хотоос яаж гарах вэ? Энэ улсаас яаж гарах вэ?
Залуутай тэр суурингаар жаал хисч, зах дэлгүүрийг нь сонирохсоор өдрийг өнгөрөөлөө.
Бид өдөр нь зах дээр явж байхад 2 испан охинтой таарсан юм, тэднээс – Эндээс усан онгоц хайх хэрэгтэй байна, яавал дээр вэ? Хэнээс асуух вэ?
- Энд нэг баар байдаг, түүний эзэн нь эндхийн усан онгоцны хүмүүсийг сайн мэдэх байх.
Гэртээ харих үедээ зааварлагчаасаа – энд Баар байдаг гэсэн, тэнд яаж хүрэх вэ?
Тэрээр мэл гайхаж надруу харлаа. Тэрээр мусулман шашинтай тул СОЖУ уух хориотой байсан юм, харин тэр хотод байдаг ганцхан бааранд СОЖУ зарах зөвшөөрөлтэй
бөгөөд, тэрээр намайг дагаж дотогш орох хүсэлтэй байлаа. Жирийн иргэдийг оруулдаггүй тэр бааранд хөөрхөн цагаан хүүхнүүд цугалдаг тухай ч хэллээ.ул СОЖУ борлуулахыг хориглсон байдагч, Гадны хүмүүсийн тав тухыг нь бодоод ганц нэг зөвшөөрөл өгдөг гэсэн, эсвэл манай БААР нууд шиг, цагдаа албан хаагчидад юмыг нь өгөөд ажилуулдаг ч байж магад.
Улаанбаатарт 12 цагаас хойш юу ч ажиллаж болохгүй гэж хуулчилсан байдаг хэрнээ, бүгд л ажиллаж байдаг шүүдээ! Юу ч болоогүй юм шиг, Тэгээд хааяа нэг хяналтын ажил хийж байгаа юм болж хэдэн төгрөг сэгсрэн, тэгээд л тохиролцоно.
Энд бас тиймэрхүү байх гэж бодлоо. Хууль нь шашин дээр тулгуурлагдсан хэрнээ ийм БААР байгааг бодоход! Бид хоёр үүдэн дээр нь ирэхэд , хамгаалагч нь дотогш оруулсангүй, Надтай яваа залуугаас болж буйг мэдсэн тул, гэртээ хариад ганцаараа буцаж ирэхээр шийдлээ.
Орой буцаж бааранд ирж, эзэн нь ирээгүй байсан тул нэг пиво авч уухаар шийдлээ.
-5 евро? Нэг лаазтай пиво уу?
Баарны өмнө сууж байх явцдаа зурагтаар гарч буй Испаний Канарын Арлуудын хөгжмийн нэвтрүүлэг үзэж байх явцдаа- Би хэзээ энд хүрэх болоо?
Хот нь ямар гоё юм бэ, хүмүүс нь ямар царайлаг юм бэ.
Нэг пиво маш багаар амталж уулаа. Өмнө нийслэлд хэдэн гадаадуудтай таарсан бөгөөд тэд ч бас Ганц ПИВОнд согтохын тулд өлөн байсан гэж ярисан санагдана.
Баарны эзэн заалны нөгөө өрөөнд ирсэн байсан боловч, уулзах тухай бодохоо болилоо.
Удалгүй гэртээ хариж, Маргааш эртхэн, дахин Морокогийн визанд орж үзий, тэгээд болохгүй бол усан боомтонд усан онгоц хай.
Гэртээ харих үед, нөгөө үйлчлэгч залуус үдийн хоол хийгээд хүлээж байлаа.
Хийж идэж буй хоол нь Монголынхтой төстэй байгаад гайхлаа. Маш их махтай Будаатай хуурга.
2008 оны 8 сарын 31 ны өдөр
Өглөө эртхэн босч, замын унаагаар хотын төвд байрлдаг Мороко улсын консулын газар очиж виз хүслээ. 40 хөн км цаана байгаа Мороко руу бараг алхаад явахад ч бэлэн байлаа.
-Үгүй, виз өгөх боломжгүй!
Яачиж хүсээд, яачиж аялаа тайлбарлсан ч визнээс татгалзлаа.
Хотын төвд очиж хүмүүсээс асууж гарлаа. Хаанаас усан онгоц асууж болох, ямар нэгэн тээврийн компаний хаяг байгаа эсэх гээд.
Ойрын хэдэн өдөрт хийж чадахгүй бол, Мавритан дахь далайн загасчлах зөвшөөрөл дуусч, бүх гадаадын усан онгоцуудыг гарган гэж сонссон байлаа.
Мавританд байхдаа нэгэн сонин юм олж мэдсэн. Европийн хэд хэдэн том загас баридаг компаниудад 30 жилийн хугацаатай ,бараг ямарч хязгаарлалтгүй загас барих зөвшөөрөл өгсөн байсан. Монголтой төстэй ч юм шиг, гэхдээ Монголын хэвлэл мэдээлэл хүчтэй тул ийм төрлийн хууль бус үйлдэл, авилгалыг илрүүлж зогсоож чаддаг юм. Монголын агаарын замыг хүртэл гадны байгуулгад худалдсан байсныг санаж байгаа хүн байна уу? Тэр нь нэг хэсэг хүний л бизнэс шүүдээ.
Бас Улаанбаатар хотын бүх сурталчилгааг нэг компани авахаар байсныг ч санаж байна. Улаанбаатар хотын хот төлөвлөлтөнд багтсан хүүхдийн талбай, машины зогсоол гэх газруудыг хэн нэгэн эрх мэдэлтэн худалдаж байгаа нь бүр хэрээс хэтэрсэн.
Нийтийн өмч гэдэг нь тухайн албан тушаалтангаас хамаагүй давсан асуудал юмсан.
Хотыг модгүй болгох эсэх нь Нийтийн санал асуулгаар шийдэгддэг зүйл мөн шүүдээ.
Испани улс энд үйл ажилгаагаа идэвхтэй явуулдгийн хувьд элчин сайдынхан гадаа хэдэн европчуудтай таарч, бэрхшээлээ хэллээ, болохгүй бол нутгийн завиар ч хамаагүй аялаа үргэлжлүүлнэ гэлээ.
Тэд нутгийн завинд яасан ч сууж болохгүй, Харин Канарын арал Мавритан хоёрын хооронд далайн тээвэр эрхэлдэг “АРАМАС” компаний оффисэд асуухыг зөвөллөө.
Хаягийг нь олж аваад Боомтын хажууд байрлах оффисэ дээр нь очлоо.
Жижигхэн байгуулгийн ханан дээр далайд усан тээвэр хийдэг маягтай том том усан онгоцнуудын зургууд байлаа.
Хамгийн захын хаалга нээлттэй байсан бөгөөд, дотор хүн утсаар яриж байхаар хүлээлээ
30 аад мин болсны дараа орж уулзаж болох зөвшөөрөл авлаа.
Абдэлрахман гэж Мавритан залуу нь энд мэнэжэр хийдэг бололтой.
Уулзаж, өөрийнхөө хийж буй аялыг тайлбарлаж, Мавритан гарах гэтэл визний бэрхшээл гарсан тул яахаа мэдэхгүй байна, танай усан онгоцууд Канарын арлууд руу явдаг бол намайг авч явах арга олж өгч туслаач.
- Бид хүн тээвэр эрхэлдэггүй, зөвхөн ачаа тээвэр хийдэг юм. Иргэнийг усан онгоцонд суулгах нь хориотой байдаг юм.
Гэхдээ миний байдлыг ойлголдоо! Надад Испаний виз байгаа, асуудалгүй, түүнээс гадна би аялынхаа талаар тэмдэглэл бичдэг юм, чөлөөт сэтгүүлч.
- За байж бай, би захиралтай чамайг уулзуулъя.
Бид хоёр захирлыг нь эртэл хүлээж суулаа. Маш зочиломтгой соёлтой улсын иргэд гэж шаал өөр. Халуун өдөр хөргөгчнөөсөө хуйтэн усаар дайлаад, замдаа уух ус бас өглөө.
Монголын цаг агаар ихэвчлэн хүйтэн байдаг тул ирсэн зочинг ЗААВАЛ халуун цайгаар дайлдаг юм. Харин халуун орнуудад хүн чанартай хүмүүс хүйтэн усаар дайлдаг юм. Хол замын дараа айлд орж халуун цай уух ямар сайхан билээ, тэр айлын сайхан сэтгэлийг ийм жижиг зүйлээр дүгнэж болдог шүүдээ.
Айлд зочилход Унд ч өгдөггүй Монгол айлууд одоо улам бүр ихсэж байх шиг.
Захирал ирмэгц бид хоёр өрөөнд нь орж учир байдлаа хэллээ.
Хэрвээ би ойрын хугцаанд усан онгоц олохгүй бол байдал хэцүүдэж байна гэдгээ тайлбарллаа.
Муухан англи хэлээр захирал нь (Мигел Пэрэйра)
– Чиний хийж байгаа зүйл бол агуу юм байна, би болдогсон бол шууд чамд тусалмаар байна, гэхдээ ийм зүйл дээр би төвөөс зөвшөөрөл авах ёстой.Манай усан онгоц 9 сарын 3 өдөр эндээс хөдлөн, түүнээс өмнө би төврүүгээ холбогдож асууж үзье.
- Маш их баярллаа, би өөрийн тэмдэглэлдээ та хоёр болон танай байгуулгийн талаар бичих болно.
Миний паспортны нүүр, Визний хуулбар, сэтгүүлчийн үнэмлэх, даатгалын хуулбарыг хувьлж авлаа. Би 4 хонгийн дараа усан онгоц явж байгааг мэдээгүй байсан тул үнэхээр их баярллаа, гэхдээ намайг авахыг зөвшөөрөх эсэх нь асуудалтай хэвээр.
Жижиг хотуудад хүний хүн байх шиг зовлон үгүй.
Хүн танихгүй, хийх юмгүй, цаг хугцаа зогссон мэт.
Би буцаад гэртээ ирлээ.
Намайг орж гарахыг тэд байнга ажиглаж, Мавритан цайгааараа цаг тутамд дайлж байлаа.
Халуун өдөр гэрийн сүүдэрт суух үнэхээр сайхан байлаа.
Ийм сайн хүмүүстэй таараагүй бол өдийд хаана нэгэн гадаа хөлсөө асгаруулаад сууж байхгүй юу. Надад тусалсан хүмүүсийн зургийг авах гэсэн боловч тэд зөвшөөрөөгүй юм. Гэхдээ тэд миний дурсамжинд байнга байх болно.
Огт танихгүй хүнийг зам дээрээс аваад, гэртээ хоол ундаар дайлж, холын замын бэлтгэлийг хийж өгдөг тийм сайн хүмүүс өдийд улам бүр багссаар байгаа билээ.
Өрөөндөө ороод зурагтны хажуу дахь кассэт дотор САДАМ ХУССЭЙН-ий тухай баримтад кино олж үзлээ. Дайны өмнөх бичлэгүүд байсан бөгөөд, Багдад хотын үзэсгэлэнт газруудын, архитэктурын гайхамшгийг мэдэрлээ. Харин одоо тэр бүх юм байгаа болов уу?
Мавритан ПРО САДДАМ хүмүүс байсныг айл бүрийн ханан дээр байгаа Саддамын плакат, Осама Бэн Ладэны зургуудаас ойлгож болно.
Киногоо дуусгаад өөр хийх зүйл хайж гарлаа.
Цаг явахгүй байхын зовлонг мэддэггүй хүн гэж байдаг болов уу?
Хөгжмийг асааж нэг CD тавитал яидаа гэсэн элэцтро байдгиймдаа!
Мавританд ийм хөгжим сонсдог гэхэд гайхлаа.
Харамсалтай нь эхний гурван дуу тоглоод, үлдсэн нь зурагдсан байсан тул, Эхлүүлж тавиад өрөөндөө нүдээ аниж байгаад гав ганцаараа бүжиглэж гарлаа. Улаанбаатарын болон Дэлхийн шилдэг клубүүдээ санж, хөлсөө гартал бүжигллээ.
Ийм маягаар олон дахин дуунуудыг давтсаар сүүлдээ залхлаа.
Одоо юу хийх үү?
Юм бодож хэвтлээ, гадаа жоохон алхлаа, залуустай юм ярих гэсэн боловч нөгөө л хэлний бэрхшээл байсан бөгөөд, зүгээр буланд тэднийг харж суулаа.
Ингэсхийж арай гэж өдрийг дуусгалаа.
Шөнө дунд халлууцаж, бүхчимдсэн хэвээрээ үүрээр бослоо.
2008 оны 9 сарын 1
Дахин нэг шинэ өдөр, дахиад шинэ боломж.
Монголд хүүхдүүд хичээлдээ явна гээд бөөн хөл хөдөлгөөн болж байгаадаа.
Энэ өдөр усан онгоц хайх шаардлаг байгаа болов уу гэж бодлоо, АРАМАС надад зөвшөөрөл өгөх болов уу?
Байрны эзэн намайг Боомт руу авч явна, гэсэн байлаа. Бодвол усан онгоц хайж өгөх гэж байгаа юм болов уу?
Би хүлээж суусаар өдрийг өнгрөөлөө, харамсалтай нь ирж чадахгүй нь гэж дамжууллаа. Би өөрөө унаа бариж Арамас-аас хариу авахаар очитол хагас ажилдаг өдөр гэээд хаасан байлаа.
Хотоор хисч байгаад интэрнэт орж юм уншингаа цагийг барахаар шийдлээ.
Нэлээд суусан бөгөөд сүүлд нүд эрээлжилж эхэллээ.
Монголын мэдээллийн хэрэгслэл гэж хэрэгтэй хэрэггүй юмаар дүүрсэн байх юм.
Нэг л сайхан гарчигууд, нэгээд хагас хүртэл нь уншиад хайран цагаа барснаа ойлгоно.
Ихэвчлэн биэ биэнээ муулсан, ул шагаасан бичлэг. Тэгээд ямар олон хүн уншиж сэтгэгдлээ бичдэг байнаа. Тэр гэж дуучин тэгсэн гэнэ, энэ улс төрчийн нууц амраг тэр гэнэ! гээд цувраад байна. Түүнийг нь би мэдснээр яах ёстой юм болоо? Тэгээд тэрхүү хов живэнд дурласан хүний тоо миний блогийн хамгийн их уншигдсан тооноос хамаагүй их.
Санал хүсэлтийн тухай бүр ярилтгүй.
Баялаг сайхан Монгол хэлний цөөхөн хэдэн үгийг хүн бүр давтсан байх шиг.
Хайран цаг, хайран тархи.
Тус интэрнэт кафэд DVD кинонууд зардгийг олж харлаа. Эзэнтэй нь үнэ тохироод кино үзэхээр боллоо. Цаг гэж мөнч хурдан өнгөрч эхэлж байгаа юмдаа.
Тэр өдөр 3 кино үзсэн бөгөөд бүгдийг шингээн гэдэг тусдаа асуудал байлаа.
Киногоо дуусгаад гэртээ харилаа.
Намайг ирэхийг хүлээж байгаад хоол бэлдсэн байлаа.
Сонин юм, гэртээ байгаа ч юм шиг.
Үргэлжилэл бий.
January 29, 2009
| 1,740 Үзсэн 




































Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
Bi chinii bichleguud-g unshaj ehleed sar garan bolj bna. unshih tusam chinii ayalal-n zorilg-g oilgoj bi ooroo chamtai tsug ayalj yavva med horvoog iluu orgon setgej harj oilgoj bna.
Bayarlalaa.
Washington DC-d ireh odor-g huleej bna
sainu. http://www.mhri.mn der choinom agsanii 3 shuleg bga. zaaval sonsooroi.
Сайнуу чамайг блогтой гэж ёстой мэдээгүй юм байна цаашид уншиж байх болноо чинийй аялал үнэхээр гайхалтай санагддаг амжилт хүсье.
Yamar goe yum be bi anh udaa l chinii temdeglelees unshlaa, bas chamaar baharhaj baina.
Sain uu Amai?
Chinii blog ruu chini computer ee neeh burtee ordog bichleguudiig chini unshih goe shuu.
amjilt husie
Ganaa,
хов жив холион бантан болчихоод байнаа энэ монгол улс хүн бүр хичээгээд хог хаяхгүй модоо хугалахгүй эрээний барааг шүтэхгүй байхаас эхлээд л бүх юм зөв голдиролдоо ороод явчихмаар байх юм,ёстой баян чадалтай эрх дархтай дээдэх хэд нь өөрсдийгөө бодоод баяжаад суудлаа олохгүй байхад доодох хэд нь яах ч билээ дээ хичээгээд хичээгээд хийсэн юмыг нь луйварчин томчууд нь булаагаад бусниулаад хачих юм чинь хэрэг алгаа, чамд туслаж байгаа хүн бүрийг бурхан ивээг
gertee bgaa yum shig …. gene ee neeree ter hymyys yamar sain hymyys ve tei gaihaltai zyrgiig n sain gyij bgaad avchihgui harmaar bna aa
bas ter hymyys byrhanii hyseltiig bielyylj bgaa jiriin saihan setgeltei hymyys bna tei gej bodloo
…..yag ynen helchlee site deer nyl hov jiv bdag shyy
дүү минь чи жинхэн манай үеийн баатар чиний аялал ямар их ач холбогдолтойг төсөөлж байна уу