img_6412

2009 оны 1 сарын 25 ны өдөр 17: 40 мин Франц улсын Парис дахь Монгол улсын Элчин Сайдын Яам.

Аяллаа эхлүүлснээс хойш 3 жил 2 сар 21 хоног өнгөрч байна.

Одоогоос 3 жилийн өмнө 2006 оны 1 сарын 11 ний өдөр аялынхаа 8 дахь улсын нийслэл Парис хотод ирээд Монгол улсынхаа элчин Сайдын Яаман дээрээ цаашаа явах замаа төлөвлөж байлаа. Тухайн үед Африк тивийг туулах тухай төсөөлөөчгүй юм.

Гэтэл өнөөдөр 52 улсыг туулаад эргээд Парис хотын Монголынхоо Элчин Сайдын Яаман дээрээ ирж байдаг. 

Би Монгол улсынхаа нутаг дэвсгэрт байна.

Чөлөөтэй амьсгалж, Монгол хэлээрээ өдөр бүр яриж болж байна.

Үнэхээр гурван жил өнгөрлөө гэж үү?

Тухайн үед авахуулсан зургаа өнөөгийнхдөө харицуултал зөвхөн ус ургасан бус, харцанд гуниг, амьдралын туршлаг орсон нь анзаарагдлаа.

3 жил тийм их хугацаа юу?

Магадгүй зарим хүмүүсд 3 байтугай 20 жил ямарч ялгаагүй өнгөрдөг байх, харин миний хувид 3 жил бол өөрийгөө олох, амидралыг мэдрэх, дэлхий ертөнцийн хичээлийг суралцах том даваа байсныг сая ойлголоо.

img_6137

өмнө уран бүтээлч байхдаа олон найз нөхөдтэй байлаа, харамсалтайн цаг хугцаа бэрхшээлүүд тэдгээрийг цөөлсөөр хэдхэн дотны найзуудтай үлдлээ, гэхдээ дэлхийгээр тойрон амидарч буй маш олон Монгол гэр бүлтэй болсноо мэдлээ.

Шинээр танилцсан Монгол гэр бүлүүд мань намайг гадна төрөхөөр биш, зүгээр Монгол залуу юм шүү гэдгээр нь хүлээн авч, гэр бүлийнхээ гишүүний тоонд оруулж байлаа.

Монголдоо байхдаа али болох биэ даасан, хүмүүсдээ нээх холбогдоод байхыг хичээдэггүй байсан бол одоо дэлхийн өнцөг бүрт намайг хүлээж буй Монгол найз нөхөд шинэ гэр бүлүүдтэйгээ уулзаж, орчлон хорвоогийн сонин хачинаас яриж өгмөөр санагдаж эхэллээ.

Миний тэмдэглүүдийг уншиж санал бодлоо бичиж, гэртээ уриж байгаа бүх Монголчууддаа, нэг үндэстэнгүүддээ баярлаа гэж хэлмээр байна.

Бид ийм эв нэгдэлтэй, биэ биендээ санаа зовж, дэмжсэн байх юм бол Манай улс орон мани амгалан тайван байх юм шүү!


Та бүхний санал сэтгэгдэл миний аялыг зогсоохгүй, улам утга учиртай болгож цааш эрч хүчтэй дэлхийн өнцөг булан бүрт мөрөө гаргах эр зоригийг өгч байгаа юм шүү!

img_9746

миний сэтгэлд нэгэн асуулт байнга агуулагдаж, түүний хариултыг олохыг өдөр бүр хичээж байгаа юм.

- Бид яг юун дээр алдчихваа? Бид явал дээр вэ?

Миний Аав Ээж насаараа хүмүүсд туслаж, хажуугийн хүн сайн явбал бид сайн явна гэсэн бодолтой байлаа. Ах дүү хамаатан санагаа болох хэрээр дэмжиж амидралд нь нэмэр болхыг хичээж байлаа. Гэтэл амидралын эрхээр бүх юм тийм амар байсангүй.

Шуурганд бид өөрсдөө ч өртсөн юм.

Амидралын тухай бодож эхэлдэг залуу насандаа, Эх орон мани сүйрч, миний дотны хүмүүс , найз нөхдийн мани амидрал доройтож байгааг харсан тэр үеэс амидрал яг юун дээр тогтож байна гэдгийг ойлгохыг хичээж байлаа.

Тиймээ, Мөнгөн дээр! Гэж нэг хэсэг бодож байсан ч, гартаа их хэмжээний мөнгө атгаж байх үедээ тийм ч баяртай, аз жаргалтай байгаагүй юм, гагцхүү илүү ихийг хүссэн ШУНАЛ гэж зүйлд автсан байлаа.

Бусдаас илүү байх арга МӨНГӨ гэж нэг хэсэг бодох үе ч байлаа.

Монголын, миний амидарч буй нийгэм тэр чигээрээ барууны хөрөнгтний нийгэмийн амидралд сохорч, Мөнгө бүхнийг захирна гэж боддог бодол намайг ч бас тойрсонгүй.

Гэхдээ л тэнд нэг л зүйл дутуу байлаа.

Орцныхоо хөршүүдтэйгээ хамт сууж ярилцаж байгаа Аав Ээжээ харах улам бүр цөөрч, ах дүү хамаатан садагуудтайгаа уулзах мөчүүд улам бүр багасаж байсан 90 оны дунд үед, -Бид яг юуруу яваад байна? Гэсэн бодол төрж эхэллээ.


Хүн бүр завгүй! Мөнгө олох хэрэгтэй.

Найз нөхөд мани ч хөндийрч, цөөхөн хэдэн Лонхны найз буюу ПАРТИ хэсдэг хуурамч найзуудтай боллоо. Зовсон цагт тэдний сурагч байхгүй тиймл нөхөд үлдлээ.

Үнэхээр сайн найзшуу гэж бодож байсан зарим нөхөд хувирч, зоосны араас явж эхэллээ.

Тухайн үед миний бүтээсэн амжилтанд атаархаж, дайсан болсон найзууд ч байлаа.

img_0031

Сайхан амидрал гэж юг хэлээд байна?

Өнөөдөр би Францын Парис хотноо Монгол улсынхаа Элчин Сайдын Яаманд түр байрлаж байх явцдаа өнгөрсөн 3 жилийн тухай маш их бодож сууна. Би эндээс холын замд гарж байхдаа – Амидрал хэцүү шүү! Өөрийгөө дайчлахгүй бол устан шүү! Гэсэн бодол огт байсангүй. – БИ ДЭЛХИйГ ТОЙРОН! Гэсэн бүрэн итгэлтэйгээр гарж байсан сайхан дурсамжууд одоо санагдаж байна.

2006 оны 1 сарын 20нд Элчин Сайдын Яамны жолооч ахыг гуйж, хотоос гарах зам дээр буулгуулж, миний хуви заяаг дагуулах тэрхүү хүний машиныг хүлээж суухдаа Амидрал тийм ч амар биш гэж төсөөлсөнчгүй.

Тэр мөчид Парис хотоос гарах бэнзин колонк дээр зогсож байхдаа – Би энд 3 жилийн дараа буцаж ирнэ, миний үзсэн харсан бүхэн миний сэтгэлгээг өөрчилж, би өөр хүн болсон байна! Гэж бодоочгүй юм.

Би 29 настай Монголын жирийн нэгэн залуу.

Гэтэл…

Өнөөдөр үзсэн харснаа бодхоор Монголын байтугай дэлхийн залуусын үзэж туулах тухай бодхооргүй амидралыг үзсэн байдаг. Би үүгээрээ бахархах ёстой юу? Гутрах ёстой юу?

Дайн, гэмт хэрэг гэдэг зүйлийн талаар мэдээд байх тийм сайн уу?

Магадгуй зарим хүмүүс – Тиймээ, энэ сайн бусдын алдаан дээр суралцана! Гэж хариулж магад. Гэхдээ хааяа шөнө дунд унаж буй бөмбөгний чимээнд сэрж байгаа явдлыг юу гэж бодож байна? Гадуур явах болгондоо хэн нэг нь довтлон гэж байнгийн бэлэн байдалтай байх? Сожу уухдаа хүртэл байнга соргог байх ёстой гэж бодсноос болж согтохоо ч байсан байдаг!

Машинд суух болгондоо хаалгаа цоожилж, унтхаасаа өмнө гарын дэргэд биэ хамгаалах хэргсэл байгаа эшийг шалгаж байгаа явдлыг солёорол гэхүү? Эсвэл туршлаг гэхүү?

Бидэнд туршлаг тийм хэрэгтэй юу? Зөн совиндоо итгэх үү?

Зөндөө асуултууд гарч байна.

img_9862

Европчууд болон Амэрикчууд мэдээллийн хэрэгсэл өндөр хөгжиснөөс дэлхий дахинаа болон гэмт хэрэгийн талаархи мэдээлэл маш сайн хүрч байгаа, гэхдээ гудамжинд болон санаандгүй таарсан хүнтэй мэндлээд, тухайн хүний амидрал туршлагийн талаар сонсхоос айдаг болтлоо мэдээлжсэн байгааг юу гэж хэлэх вэ?

Монголчууд бид арай ч тэгтлээ муудаагүй байгаа ч, мөдхөн биэ биэнээ хулгайч, алуурч, муу хүн гэж сэрдхээр муу сэтгэлгээтэй болж байгааг одооноос анзаарах хэрэгтэй шүү! Аяны зочинг гэртээ уриж халуун цайгаар дайлдаг ёс үгүй болоод удаж байгаа нь нөгөөл БАРУУНЖИН гэдэг чин байх.

Хуучин хөдөө явж байгаад тарсан айлдаа ороод хоноглоод, аялаа үргэлжлүүлдэг байсан тийм сайхан уламжлалтай ард түмэн, үүдээ цоожилж хүнтэй харицхаас эмээдэг болж байгаа нь бидний буруу юу, глобалчилал (даяршлал)-ийн буруу юу?

Бид бүхэн барууны хэлдэг шиг НАТИОН биш шүүдээ! Бид нэг ҮНДЭСТЭН (Рооц), үүсэл гарал, хэл язгуур нэг. гэтэл биэ биэнээ үзэн ядаж, атаархалдаа авцнаас болж амидралын сайн сайхныг харж чадахаа болисон байдаг.

Найз нөхөд байтугай ах дуу нар биэ биэндээ атаархаж, хонзож байдаг!

img_6181

Магадгүй 3 жилийн өмнө би энэ тухай бичихгүй байсан байж магад, учир нь барууны соёлын гайхамшигт сохорсон байсан тул. Гэтэл тэдэнд сайн зүйл муу зүйл ч байна.

Анх төрсөн цагаас авхуулаад асрамжилсан Эцэг Эхээ хөгшдийн асрамжын газар орхиод өөрийнхөө амидралыг боддог тийм соёлыг бид шүтээд байгаад сонин байна.

Хязгааргүй хээр талдаа, ногоон зүлгэн дээрээ хүссэн үедээ хэвтэж болдог тэрхүү сайхан эх нутгаа , ямарч эрх чөлөөгүй, зүлгэн дээр гишгэж болохгүй гэсэн хатуу дүрэм журамтай соёлоор солихгоод байдаг. Тийм чөлөөтэй, хүнгүй нутаг ч гэж байхгүй.

Али хэдийнээ хувичлагдсан.

Миний эх орны сайхныг ойлгоход надад нэлээд их хугацаа, туршлага шаардагдлаа.

Харин танд хэдий хугацаа хэрэгтэй вэ?

Миний Эх Орны байгал, биэ биэнээ хайрлаж, Өвөг дээдэс, ахмад үеэ хүндэлдэг тэрхүү соёлоо мартуулах хүчин өнөөг хүртэл надад таарсангүй.

Монгол байхын гайхамшгийг би өдөр бүр дагаж, мөрдөж байсны ачинд энд амид мэнд сууж байгаа ч байж магад.

Би Монгол, Амай Монгол гэдгээрээ маш бардам явсан хэвээрээ.

Миний цүнхнүүд, куртка, малгайн дээр хүртэл Монгол туг зоогоод, санаандгүй таарах Монголчууддаа – Би Монгол шүү! Үүгээрээ бахархаж байна! Гэж уриалмаар санагддаг юм, ялангуяа сүүлийн үед Монголчууд мань Өөрсдийгөө Монгол гэж хэлхээс ичиж, Али болох биэ биэнээсээ имээдэг болсон цагт.

Соёмбо тэмдэгтэй Улаан Хөх даавуу мань бид бүхнийг нэгтгэж байдаг итгэл бишрэл юм шүүдээ!

Монголд байхад нэгэн зүйлийн талаар хүн бүр ярилцдаг байлаа. Тэр нь Монголчууд нүүдэлчид учир биэ биэнээсээ хол байвал мал сүрэг нь үржиж амидрал нь сайхан болдог юм, гэтэл нүүдэлчид мань байнга биэ биэнрүүгээ зочилдог байсныг мартаж болохгүй шүү дээ! Ялангуяа уридчилан сануулалгүй. Шөнө дунд ч байсан зочинд цайгаар дайлж замд нь үддэг байсан!

Европийн сэтгэлгээний 1 гудамж гэдэг, Монгол сэтгэлгээнд маш өөрөөр бөөн шүүдээ!

Монголчууд бидний орон зайн ойлголтыг барууныхаар ойлгож болохгүй.

Энэ тэнэг зүйлийг хэн хэлчих вээ? Тиймээ, Монголчууд нүүдэлчид тул биэ биэнээсээ зайтай байх н маш чухал, гэхдээ Монголчуудын зайны тухай ойлголт Хотын залуусын зайны тухай ойлоголтоос уур шүүдээ! Бид сүүлийн 80-аад жил Хотын соёлыг нэвтрүүлж байна гээд, үндэснийхээ соёл зүйр цэцэн үгэнд хүртэл Хотын сэтгэлгээгэээр хандаад байна шүүдээ! Тэрхүү зүйр цэцэн үгийг нүүдэлчид зохиосон юм шүүдээ.

Хөдөөнийхөн хол ойрыг км биш, өдрөөр хэлдэг гэдгийг мартаж болохгүй, Малчид биэ биэнээсээ зайтай амьдардаг гэдэг нь Хотын амидралын нэг орцонд амидрахтай адил шүүдээ! Сайн бодоороо!

Би өөрийнхөө 29 насандаа дэлхийн ахмгийн шилдэг гэх Амэрик, Япон, Гэрман, Синга, Франц гээд бүхэл улсуудад амьдарч үзлээ. Сайхан бүхнийг нь мэдэрч хэрэглээ бүхнийг нь хэрэглэж үзлээ. Гэхдээ бидэнд байгаа зүйл эдгээр улсуудын хэндэн ч байхгүй ойлголоо.

Одоогоос 3 жилийн өмнө нь Парис хотоос холын замдаа гарч байхдаа юу үзэх тухай төсөөлөхчгүй байлаа. Дайн байтугай буутай цэргийг эх нутагтаа хараагүй миний биэ ямар хүнд шалгуурыг туулах тухай төсөөлсөнчгүй.

Хэрвээ хэн нэгэн мэрэгч, миний туулах аялыг уридчилан хэлсэн бол, би эх ороноосоо хэзээ ч гарахгүй байсан байх. Гэтэл юу хүлээж байгааг мэдээгүй тулдаа л энэхүү 52 орны тоог энгэртээ тоолж сууна.

Монголд дайн, иргэний дайн, босогчдын талаар мэдэрсэн хүн цөөнө, бараг байхгүй гэж хэлж болно. Афган болон Ирак-д байгаа цэргийн албан хаагчдын тухай хэлж болох авч, тэд биэ биэнээ хамгаалах зэвсэгтэй, байнга олуулаа, гэтэл Африкийн иргэний дайнтай нутагт ганцаараа Монгол залуу явж байсан тухай тэд төсөөлөхчгүй байх.

Миний аялын амжилттай байгаа тухай нууцыг гадаадын олон хүмүүс асуудаг!

Чи бурхнаас хамгаалттай төрсөн юмуу? Гэсэн асуултанд.

Магадгүй, гэхдээ би аялынхаа төрчид Байгал дэлхийгээ хайрлах, хүмүүсийг хүндлэх, хамгийн гол нь хүн чанараа алдахгүй байх гэсэн зарчмуудыг дагдаг байсан юм гэж тайлбарлдаг.

Үүнээс гадна, нэгэн нууц гэвэл ХӨӨМИЙ юм.

Хүний нутагт ганцаараа байхдаа Хөөмийдөж эх нутаг, агуу энэргитэй харицаж, хааяа өвдөх үедээ хөөмийдөж өөрийгөө эдгээх аргийг хэргэлдэг байсан юм.

Үүнд маш их нууц байгаа, Аз болж би тэрхүү нууцыг хадгалдаг ард түмний хүү болж төрсөн юм.

Монголын өнөөгийн үеийн залуус Монголынхоо соёл урлаг байтугай Монгол гэж хэлэхээс ичдэг болсон үед, Хөөмий гэдэг урлагийн хүчин чадлыг ойлгох тухай бодохгүй байгаа, гэтэл хэдэн мянган бээрийн цаан байгаа эх нутагтаа энэхүү хөөмий холбодог гэж хэлбэл, намайг солиотойгоор тооцох байх.

Барууны кино, үлгэр, хуурамч үзэл суртлалд итгэдэг хэрнээ, Монгол үндэстнийхээ түүх соёл, агуу нууцандаа яагаад итгэж болохгүй гэж?

Би итгэсэн тулдаа, дэлхийн түүхэнд бичигдэхээр өвөрмөц аялыг хийж чадсаар байна.

Итгэл Байхад АЙдасд зай үгүй! Гэдэг үгийг байнга санаж явааарай!

Барууны олон аялагчид дэлхийг тойрхоор аялж байгаа, гэхдээ тэдгээрийн хэд нь дайнтай газар, босогчдын нутаг, гэмт хэргийн дүүргүүдээр явах зүрхтэй вэ?

Харин би түүнийг хийж чадсан. Нууц нь гэвэл нөгөөл Монгол соёл!

Өнөөдөр “ЦАГИРАГ” гэдэг тайланг хийхийн өмнөхөн бичсэн миний бодлыг уншаад, энэ талаар юу гэж бодож байгаагаа бичихийг хүсэж байна. Миний тэмдэглүүд хүнд хүрч байгаа эцсийг мэдэх үнэхээр хэцүү байна. Зарим тэмдэглүүд 1000 гарсан хэрнээ сэтгэгдэл арвын дотор. Намайг магтаарай гэж би ганц ч удаа гуйгаагүй, гагцхүү дэвшүүлж буй асуулт тэмдэглүүдэд юу бодож байгаагаа бичиж, дэлхийгээр тархсан нутаг нэгтнүүдтэйгээ санал бодлоо хуваалцахыг хүсээд байгаа юм шүүдээ!

Миний санаа зөвч байж магад, буруу ч байж магад, гэхдээ өөрийнхөө аялынхаа туршид Монгол хүн ямар зүйлд ганцаараа хүрч чадах, Монголын гүн ухаан ямар хүчин чадалтай байж болох тухай хүмүүсд ойлгуулохыг хичээж байгааг та бүхэн өдийд ойлгосон байхаа.

Ингээд Цагираг Тайланг дараагийн тэмдэглээс уншаарай!

Үргэлжилэл бий.

Horaayy..there are 23 comment(s) for me so far ;)

#1

Олон хүмүүст сайтыг чинь уншуулах юмсан. Ялангуяа Монголынхоо залуу үеийнхэнд…

гАнхҮҮ wrote on 2009/01/28 - 22:58
#2

Chinii bvh temdegleliig chin tsag vrgelj unshidag shvv…
Vnheer dajgvi bichlegvvd bdag shvv

Ene bvh bichsen zviliin chin talaar urt udaan yaria ornvvlj boloh ch oor shig ingej yariah boloogvi bh aa gej bodoj bn l da.Sain bolovsorj chadaagvi l bn gesn vg l de.
Chi ymiig mash olon talas harj chadaj bga bh l da getel nad shig hedhen gadaad orond yabj vzsen hvmvs yag ooriinhoo oilgolt bish busdiin bodliig huulbarlaj ooriin bolgoj yaridag …

Ooriigoo vnelehgvi bga ym bish l dee… Yarih tsag ni boloogvi bga bh gej… Odoo bol sonsoj oilog surdag nasaa l geh gesiin…

Good luck dude…

*nIcE wrote on 2009/01/29 - 00:41
#3

tiimee amai tanii zov. bi ch gesen ene talaar mash ih boddog. etssin etsest bid hezee neg odor uhne gedgee l medej yavah yostoi. gehdee uunig bainga sanaj yavahdaa setgeleer unah bish harin ch iluu saihan zuiliig mederch busdad hairaa ogch busdaar hairluulj baih ni chuhal gedgiig oilgoh heregtei. bid onoodor neg gangalj huvtsaslaad sehun ihemseg zan gargalaa ged amidraliin amtiig mederch bn gju? ugui bizde. hun bur ooriigoo neg haraad uzech. bi er ni hen yum be gedeg asuultiig ooroosoo asuuj uzeh heregtei. aih hereggui. tegehde terengui bodit zuil gedeg bodit zuil shude. bodit zuiles bitgii ai, hervee aigad bval hezee ch ooriigoo oorchilj chadahgui gj boddog. mongoliin maani aldartai yaruu nairagchidin shuleg uneher gaihaltai. tedgeer shuleg yaruu nairgiig sonsohod yagad ch yum mongolinhoo saihniig ooriin erhgui mederdeg. bi iim l zuil bodoj yavdag. suuliin ued bi hun neree togos odoo gedeg ugiig yamar unen ug ve gedgiig oilgodog bolson. urid ni ene ugiig sonsood neg ih oishoodoggui bsan ch harin odoo bol oor. hun ooroo mederch bj oilgodog gedgiig l bi uhaarsan. amai nadad mash ih zuiliig oilguulj ogson. bi hudlaa heleguiee. ene bol unen. hervee amaigiin temdegleliig unshaagui bsan bol bi onoodor baruunii urlag baruni ihev mayagiig shuted yavj bh bsan. bi amaigin temdegleliig unshij bgada mash ih bayarladag. zarimdaa haragui ulsad amaigiin temdegleliig sonsuulahsan gj boddog. sonsgolgui ulsad yadaj zurgiig chin uzulj bh yumsan gj boddog. amaigiin temdeglel amidral gj chuham yum yum be gedgiig humuust oilguulj ogoch bn gj bi boddog. magadgui onoodor yu hiihee medehgui yah gj amidarch bgaga medehgui humuust ene temdegleluudiig unshuulahsan gj boddog. hii demii chatalj esvel sexin holbogdoltoi zuil uzej bhar ene zuiluudiig usnhij bval zuger yum shig. gehdee neg talaraa zov l bh. chatlana gedeg busad humuustei sanal bodloo soliltsoj surah bh l da. gehdee mini bodloor arga ni zov ch yariltsaj bga sedev ni neg l yavtsuu yum shig sanagddag. uneheer amidral uzsen yum uzsen humuus chatladaggui yum shig bgan. onoodor sadar samuun zuil ih garch bn l gedeg. ene ni nogo l baruuniii urlag tuunii noloolloos bolj bga gj boddog. osvor uein huuhduud bugd l porno kino uzej oorsdiinhoo tarhia tseneglej bga humuus ter l zuiliig duuriana shude. gehdee hun huniig helehese omno ooriigoo neg harah heregtei bh lda. hii hooson demjeed bh bus sanal bodloo bichih heregtei shu. zaza. busdig shuumjleh ch yahav ooriigoo oorchlood amai shig busdad ulger duurial bolj busdiig oorchlohiiig hicheeh bolnoo.

Otgonbat wrote on 2009/01/29 - 10:57
#4

Монголын залуу үе уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна. би тэдний нэг учир =). над шиг залуу хүмүүс тэр болгон ийм туршлага байхгүй учираас уншсан ч эргэцүүлж, санал бодлоо хуваалцаж чадахгүй байж мэдэх юм. мэдсэн харсанаа залууст дуулгаж буйд чинь талархаж дэмжиж байна мөн хүрэх хүндээ хүрч байгаа гэдэгт ч итгэлтэй байна

Билгүүн wrote on 2009/01/29 - 13:03
#5

Zaluu mini chamaar baharhaj baina. Chinii bichleguudiig bainga unshdag ch setgedelee ter bur bicheed baidagguid uuchlaarai. Chinii ene olon zuiliig bodon eh orniihoo hugjliin talaar tungaan bodoj tuuniigee bid mediin nud n haalttai zaluustai huvaaltsaj baigaa chin uneheer saihan baina. Chinii bichlegees olon zuiliig uhaarlaa. Bayarlalaa chamd amjilt husi.

Orgil wrote on 2009/01/29 - 14:04
#6

Olon khynd unshuulmaar medyylmeer baina aa chinii temdeglelyydiig! Odoogiin zaluus bidnii ye cham shig bodoltoi baival ch ekh oronoo khugjyylekhed ch yostoi yukhen baikhav dee gej khelmeer baina! Ireedyid bidnii zam niilekh boltugai! Ter yed khiij byteekh zyil bidend ikh baigaa shy!!!

khangai wrote on 2009/01/29 - 15:20
#7

Sainu Amai? Bi gadaad surdag jiriin negen ouytan gantsaardal, olon asuudaltai tulgarj dabj garj baisan chinii hajuud bol chigcii huruunii asuudal gesen vgldee!
Gehdee Bi chamtai olon zvil der sanal niiljiin hel soyliin asuudal der! Hubin zvgeesee chamd bolon zaluusdaa gej helj urialahad Odoo MONGOL hvn NOBEL in shagnal baha bolson magad tern ci baij bolnshvv gej heleh gesen yum. Mongol gesen hvn bvrt handan JIl BVR HVN BVR 1 MOD tarj bayaa gej uriualan duudaj hamtran eh ornoo Hamgaaj jaahan ch gesenzvil hiihyee

Hvndetgsen M.Bazarragchaa
bmagsar@yahoo.com

From Ukraine wrote on 2009/01/29 - 19:20
#8

Сайн байна уу?
Би саяхнаас таны тэмдэглэлүүдийг уншиж эхэлсэн юм. Эх орон монгол соёлоо гэсэн үзэлд минь өөрчлөлт орсон шүү. Би тан шиг ийм айхтар
бодол өөртэй тээж байгаагүйдээ ичиж байна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна

Zorigt wrote on 2009/01/29 - 21:23
#9

TIim shu ene ih zov hellee. Zovoh tsagt nohriin chanar tanigdana gej ug hamgaas unen. Manai odoogiin zaluuchuud bugd l ulamjlalaa neg ih hadgalj uldeh sonirholgui het ih zadgai amidarch baruunii styleer amidrah sonirholtoi bgaag ni ter socialogiin sudalgaa haruulsan. tiim bolohoor odoogiin zaluusiin dund bi tuuheer yah um gej yarij heleh zaluus ch olon bolj. Soyoloo umartah ireeduid hereggui met bodoj mongol bichig surahaas tovogshooj, show tsenguun hooj yavah bolj dee hoorhii. Yagaad ingeed bna ve getel ene ni delhiin dulaaral, suirel, krizistei holbootoim genee baalin!

uugan wrote on 2009/01/29 - 23:04
#10

Mongol hunii ugaas baidag zan chanar bol gaihaltai yum baina gej bodogdloo. Yagaad gevel bid bie bienteigee l bainga haritsdag bid oorsdiigoo hunii zan aash uhaaniig sain oldog gedgee meddeggui ch geh yumuu da. tegeed yag busad delhiin yanz buriin humuustei yarihad amarhan oilgoltsdog yamar ch ulsiin huntei taarch tohiroh bolomjtoi. Bid bol ers ters. Haluun ornii humuustei ch hel amaa ololtsono seruun ornii humuustei ch gesen ene bol aylalliin amjiltiin neg nuuts gej bodoj baina IIM l bodoltoi baina. Bidniig delhii taniagui l bainadaa. Mongol hun ingej yavnaa gej hen sanahavdee. Bid baigaagaaraa l baihad l hangalttai

Bat wrote on 2009/01/30 - 02:23
#11

Sain uu Amai
Bi chinii buh temdegleluudiig bainga unshdag gehdee sanal bodloo bichij baigaagui. Unuudur bichmeer sanagdlaa.Bi Europiin 1 ulsad amidardag. Chamtai sanal niildeg shuu bid baruunii amidarliig het ikh shutdeg. Minii hubid eh orondoo mederch chadah yum ih baigaag odoo iluu ikheer oilgodog bolson. Dornodiin tald ochood chadlaaraa hashgirah yumsan.
Chamd amjilt husie.

urnaa wrote on 2009/01/30 - 03:35
#12

Sain yavj baina uu Amai.
Ene ertonts delhiigees chi ooriigoo erj, haij, olj baina. Ene ertonts delhii chamaas hauujil, tevcheer, uhaaniig shaardaj baina.
Mongol hun er zorigtoi, hatuujil tevcheertei, haach amidrah chadvar saitai, amidraliin uhaantai. Uuniig chi delhiid notlon haruulj baina. Delhiig toirch baigaa chinii aylal Mongol hun buriin omog baharhaliig turuulj baina.
Khokh Mongoliin Khoh tenger chamaig urgelj iveeh boltugai.

Jerry wrote on 2009/01/30 - 09:02
#13

sain yavj bna uu Amai.

chamd zarimdaa neg ih ataarhah yum. hetsuu berhsheeltei ch gesen orchlon horvoog ooriinhooroo neej taniad l bas tsag moch bur-g hojim hoino dursagdahaar ongorooj chadaj baigaa chini minii ataarhliig ooriin erhgui hodolgoh yum .

1 gazraa suugaad amidraad baih ni zovlongui hedii ch neg talaaraa uhmel, zugeer l idehiin toloo, onoodroo l argatsaaj amidarch baigaam shig.

zaluu mini sain yavaarai, bas eruul esen mend eh orondoo ireerei. eh oron, elgen sadan chini chamaig honog toolon huleej baigaa gedgiig nadaar heluuleltgui medej baigaa baih aa

nmk wrote on 2009/01/30 - 10:23
#14

амьдралын утга учир чинь өөрөө энэ биш гэж үү:бүгд өөр өөрийн замаар амьдарна, өөр өөрийн замаар амьдралын утга учирыг ойлгоно. Ойлгоогүй нэг нь ч байна,гэхдээ тэдний зам нь угаасаа тийм. Зарим нь дэлхий улс үндэстэнээр аялж байж ойлгоно, зарим хайр дурлалаар эсвэл үхэл хагацалаар ойлгож ухаарна гээд л. Эцэсийн эцэст амьдарсанд л учир утга нь оршиж байна.

khishge wrote on 2009/02/03 - 00:21
#15

Монгол Эмэгтэй хүний хувьд нэг зүйлийг чамд хэлэхийг хүсч байна. блогоороо ингэж өөрийн туулж буй зам, үзэж буй зүйл, ухаарал бодолоо бусадтай МОНГОЛ ЭРЭГТЭЙн хувьд хуваалцаж байгаад чинь БАЯРЛАЛАА. Би өнөө үеийн монгол залуучуудыг (эр эм аль аль нь) ТӨӨРӨЛДСӨН, ТӨӨРСӨН хүмүүс гэж боддог юм.
Ялангуяа эрчүүдийг. Чи ч өөрөө бичсэн байна: архидалт, зугаа цэнгэл,түр зуурын жаргал, залхуурал, ирээдүйдээ болон өөртөө итгэлгүй байдал, эрүүл мэндээ гаргуунд нь гаргах, элдэв гаж дон, мансуурал гээд манай залуучуудыг монгол эрчүүдийг их бага хэмжээгээр нөмөрөөд байгаа. Эрэгтэй хүмүүст үлгэр дуурайлал болох хүн дутагдаад байх шиг надад санагддаг юм. Амьдралыг муутай сайтай нь үзэж туулж харж харуулж, утга учир нь юу вэ гэж ойлгуулах хүн энэ цаг үед хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. Блогоороо бодол эргэцүүлэл, үзэж туулсан зүйлээ бичиж залуучуудыг зоригжуулж байгаад чинь баярлалаа. (Монгол улсыг одоогоор эмэгтэйчүүд авч явж байгаа гэж боддог. бүхий л салбарт эмэгтэйчүүд голлох үүрэгтэй байдаг:худалдаа наймаа, эрүүл мэнд боловсрол соёл урлаг,төрийн ажил алба гээд л. Гэхдээ эрэгтэй хүн буюу нэг хагас нь дутагдахаар хичнээн хичээсэн ч урагшилах өөдлөх нь удаан юм.
Тийм болохоор эрэгтэй хүмүүсийг уриалж дууддаг, ухааруулж сэнхрүүлэх дуу хоолой үнэхээр хэрэгтэй байна гэж би бодож байна.)

khishge wrote on 2009/02/03 - 01:02
#16

Sain baina uu?Amai.Chinii ajlliin turshid torson bodliig chini unshlaa.Chinii ene bodol chini ynekheer khynd surgamj ogokhoor,Mongol khyn delkhiin busad yndestnees jugaaraa davuu jm,tyyniigee jag khogjyylbel deer bolokh tukhai medekhgyi khyn medmeer ,ynekheer sanaa avakhaar ergetsyylel baina.Ooroor khelbel Mongolchuud bid baruuniig shuud khuulbarlaj,duuraikh bish,kharin ooroo oorsdiinkhooroo baikh ni chukhliig sanuulj baina gej bi oilgoloo.Chamd ynekheer bayarlalaa.Chinii ajlal amjilt khysie.

Batbayar wrote on 2009/02/03 - 17:52
#17

Амай бие тэнхээ сайнуу аялж яваа хүн бие сайн бодох хэрэгтэйшүү.
Одоо Францад байгаа юм байна.Хэдийгээр азируу орох гэж байнадаа.
Би Японд байдаг.Бид нэг жилийн төгсөлтийнхөн гэвэл чи санаж ч магад(ОУХ)
Энд ирүүл манайд хуртай хугацаагаарай байж болношүү.
харин хэзээ ирхээ л хэлээрэй.
За өшөө аялаад байгаарай.Миний бодлоор чи одоо европт байгаа юм чинь цаашаагаа америкруу л явж таарах байхдаа тэгүүл ч ази руу бол бараг 2жилийн дараа орж ирэх боловуу эсүүл жилийн дараа ч юмуу.
Нээрээ чи аялж явдаг хүн нэг сайхан СЛР тэй болж байгаад аялалийн туршид сайхан сайхан зураг дараад хэзээ ч юм нэг зургын үзэсгэлэн гаргуул үзэх хүн их л байх байхдаа.Би зүгээр л бодсоноо хэлж байгаа юм шүү.Чамд санаа болуул сайн биздээ.
За амжилт хүсье!Чамаар бахархадаг шүү.

Nomadic wrote on 2009/02/04 - 08:47
#18

Amai, amjilt husii, neg yum zuvluhud enehuu bichleguudee mash sain BACKUP hiij baigaarai (naidvartai ni deer), Bas ene english-eer galiglaj bichsenee hen negneer davhar yag mongol hel deeree bichuulbel suuld aylaliinhaa talaar nom ch yum uu bichihed ih nemer boloh baih.

hi wrote on 2009/02/07 - 11:10
#19

amai chamd amjilt husii bichlegiig chine unshaad ih saihan setgegdel turluu mongoliinhoo uv soyol zan zanshiliin talaar zaluusiig uhaarj oilgoosoi gesen bodloog chini 100 huvi demjij baina daanch mongoliin mini amidral hugjil devshil udirdlaga baihgui zunguuruu uragshilj baina delhiid 200 -d oron baigaa geheer amai mini hezee mongoldoo ireh bolj baina daa hurdan irj mongoliinhoo zaluuchuudad gadaad ertuntsiin unen bodit zuilsiig oilguulaarai amjilt husie aylal chine az hiimoritoi baig

sukhee wrote on 2009/02/10 - 12:10
#20

Нүдий минь нээмуй

NIRUN wrote on 2009/04/30 - 15:03
#21

amai bi tantai holbogdoj sanhyygiin asuudliig herhen shiideh talaar jichtei sanaa devshyylmeer bn. mail hayagaa yavuulaach. bi ideagaa aldmaargyi bna. minii mail hayag bold318@yahoo.com gynee hyndetgesen BOld

bold wrote on 2009/08/17 - 22:56
#22

nuhud zarimdaa nohod boldog yum

The Indigo wrote on 2012/02/07 - 18:10
#23

nuhud”nohod”
usuj devshij bui uyed naizalsnaa muudahleer haydag

The Indigo wrote on 2012/02/07 - 18:20
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.