2009 оны 1 сарын 25 ны 15:35 Андорра улсын нийслэл Вилла Андорра хот Цанаар гулгадаг газрыг үзсэний дараа өчигдөрхөн танилцсан найзын ажил дээр нь очиж том цүнхээ авлаа. Аялсан улс болгоны нийслэлээс задгай откритка гэрлүүгээ явуулдаг журмаа дагаад шуудан ортол, бүтэн сайн өдөр гээд хаагдсан байлаа. 

Найздаа учрыг нь тайлбарлаад, даваа гаригт шуудан нээгдэх үед марк наагаад шуудангийн хайрцганд хийхийг гуйлаа. Автобусны буудал дээр нь очиж, Францын хамгийн ойрын хот болох Тоулоус руу хүрэх унаа асуулаа.- Зөвхөн маргаааш өглөө байгаа! Үнэ 35 евро.Маргааш тэгээд ч үнэтэй санагдсан тул замын унаагаар газар дөхөхөөр шийдлээ. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр аялын энэ хэсэг нэлээд хүнд байлаа. Өдөр бүр холын зам туулаад, сайн ч амарч чадаагүй.

Хот хоорондын автобусанд суугаад, төвөөс гарахаар шийдлээ. Хээрийн зам дээр зогсож унаа баривал амар байдаг юм. Харин автобусанд суусан даруйдаа шууд унтсан байлаа.

- Хөөе! Чи хаа хүрэх байсан юм ?

Нүдээ нээтэл эцсийн буудал буюу Франц Андорра улсуудын хил дээр байдаг ПАС ДЭ ЛА КАСА хот байлаа.

Буух гэтэл нэмж мөнгө төл гэлээ.

Нэг бодлын амар ч юмуу, хил гараад шууд Францын машин барихаар шийдлээ.

Энэ улсын газар нутаг үнэхээр жижиг . Хотын төвд хажуугийн улс руу хүрэх замыг заасан тэмдэглэл байдаг гэж бодохоор, гэхдээ Африкт нэг улсын нийслэлийн зам дээр хажуу улсын нийслэл хүрэх замын тэмдэг байсныг бодвол энэ арай гайгүй юм.

img_63271

Зам дагаад суурингийн гадагш гарч байх явцдаа- Андорра улсаас гарч буй тэмдэг байлаа. Миний аялалд болж байсан сонин зүйлүүдийн нэг болсныг мэдлээ. Сүүлийн 3 өдөрт би 4 улсын хилийг давж, 4 хилний зангилаанд толгой эргэснээ мэдлээ.

img_63311

Өнөөдрөөс дахин мэндчилгээгээс авахуулаад юмны үнэ гэх мэт зүйлүүд дээр хилээ өөрчлөх хэрэг гарлаа. Гэсэн ч гэлээ Абригадо гэж Португалиар баярлаа гэж хэлсэн хэвээрээ байлаа.

Өндөр уулын хажууд байдаг энэ тосгон н Францаас ирсэн жуулчдад цанаар гулгадаг үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Аялын 11 дахи улс Туркд сүүлийн удаа цас бариж байснаас хойш анх удаа буюу 3 жил гаруйн дараа цагаан цас бариж үзсэн сонин үйл явдал болсон санагдлаа. Үнэхээр гэрт одоо цас ороод гоё байгаадаа. Хүйтэн цас бариж үзэх юмсан гэж халуун Африкийн наран доор шарагдаж байх үедээ маш их боддог байсан санагдана

img_63351

Замаа дагаж алхаж байгаад зогсож болохоор газар дунд хуруугаа дээш өргөн замын унаа хүлээлээ. Өдрийн цагт унаа барих арай хялбар байдаг юм. Нээх удалгүй нэгэн жээп өнгөрснөө, буцаж огцом эргэж ирлээ. – Суугаарай! Гэж хойна гэнэт зогссон машинуудыг үл харгалзан жолооч хэллээ.

img_63371

Ийнхүү миний Франц руу хөдлөх аян эхэллээ.

-Чи хаанаас яваа?

- Монголоос, дэлхийг тойрох гээд үзэж байна

- Манай Тоулоус хотод хэдэн Монголчууд гудамжинд үндэснийхээ хөгжмийг тоглож СД-гээ зардаг шт! Чи хаа хүрэх гэж байгаа?

Би газрын зургаа хараад Тоулоус нь миний Парис орох замд байсан тул Тоулоус гэж хэллээ. Тэндээс цаашаа яахаа бодож байлаа. Холын замд ядарсан байсан тул шууд галт тэргээр явдаг ч юм билүү гэж бодлоо.

img_63391

Цаст уул солигдсоор цасгүй боллоо. Уулын дунд замаар явах ямар гоё юм бэ гэж бодогдлоо. Хөдлөөд удалгүй Франц улсруу орж буй нь шинэхэн барисан хилийн шалганаас харагдаж байлаа.

img_63411

Европийн холбооны улсууд хоорондоо виз, хил гэж албан ёсоор байхгүй ч, заримдаа хилээр зорчин гарч буй машинуудыг зогсоож, хууль бус цагаач болон хууль бус бараа байгааг шалгадаг юм. Андорра улс нь миний аялын 52 дахи улс байсан бөгөөд харин Франц улсыг али 3 жилийн өмнө 8 дахи улс гэж тоолсон тул энэ удаад дахин тоондоо оруулсангүй, гагцхүү 3 жил гаруй аялах явцдаа 44 улс, олон үндэстэн, хотуудыг туулаад буцаад энэ цэгтээ эргэн ирж, цагиргаа хааж байгаадаа сэтгэл хуурч байлаа.

img_63431

Би чадсан шүү!

Би аялынхаа явцад дандаа хүний унаагаар хил давж байдаг бөгөөд, Гай болоод энэ машин нь хулгайных эсвэл хориотой бараа зөөж байвал янаа гэж бодогддог юм. Үнэхээр тийм байдал болбол шууд хэлмэгдэн шүүдээ. Зам дээр унаа бариж байсан гэж нотлох хэцүү! Хүн бүр баригдахаараа ямар нэгэн шалтаг хэлдэг тул.

Гай болоод шууд нутаг буцаах сэтгэлгээтэй хүмүүс ч бас байгаа !

img_63511

Бид уулын замаар доош бууж байх үед – Би аялынхаа явцдаа уулын олон замаар явж байлаа, гагцхүү Монголдоо байхдаа яагаад бүх нутгуудыг туулж үзээгүй юм болоо?

Тэгсэн бол одоо энэ уулсыг Алтайн болон Хангайн нуруудыг харицуулж байхгүй юу!

Хүмүүс надаас Монголын байгалийг асуудаг юм. Би учиргүй дэлхийг тойрч байна гэж байгаа ч Эх нутгийнхаа 4 зүг, 8 зовхисыг ч сайн үзэж чадааагүй байдаг.

img_63461

Бид хоёр Франц хип хоп сонсож 120-ийн хурдтайгаар хэд хэдэн жижиг суурингуудыг тууллаа. Удалгүй Тоулоус хотын өмнөх хурдны замын төлбөр хийдэг газар зогсох үед тэрээр- Чи хэрвээ унаа баримаар байвал эндээс барих нь хялбар шүүдээ!

img_63521

Би нэг хэсэг бодлоо. Замдаа ядарсан байсан тул, хурдхан шиг Монголчууд дээрээ очиж бага ч болов тордуулах хүсэлтэй байсан тул, шууд галт тэрэгний буудал орохоор чийдлээ.

Бид Франц улсын том хотуудын нэг Тоулоусийн галт тэрэгний буудал дээр ирэх үед тэрээр надад амжилт хүсээд цааш явлаа.

img_63541

-Энд Монголчууд гадаа уран бүтээлээ тоглодог гэж сонссон байсан тул, энд хоноод маргааш тэдэнтэй уулзахыг хичээдэг юм билүү гэж бодлоо.

Би хувидаа тэднээр бахархлаа. Магадгүй хүмүүс- Өө гудамжинд гуйлга хийгээд! Гэж бодож магад гэхдээ эдгээр Монголчууд мани манай соёлын болон Аялал жуулчлалын яамнаас илүү чухал ажил хийж байгааг жолооч залуу намайг мэдэх үед ойлгосон юм. Тэд өдөр бүр гудамжинд Монгол хөгжим тоглох үедээ хувийн ашиг олж байгаа юм шиг хэрнээ цаагуураа Монголын агуу соёл урлагийг гадныханд сурталчилж байгаа юм шүүдээ!

Галт тэрэгний буудалд ороод Парис орох хуваарыг асуутал, галт тэрэгний билэт дууссан гэлээ. Бас буудалд дүүрэн хүн шавсан нэг л юм биш санагдлаа.

- Яагаад галт тэрэгний билэт дууссан гэж, эндээс тийм их хүн Парис руу явдаг юм уу?

img_63571

Хэд хонгийн өмнө энэ нутгаар маш хүчтэй шуурга болсон юмсанж, тэгээд түүний хохирол гэж нэлээд олон зам хаагдаж, эвдэрсэн юм байна. Ихэнх галт тэрэг тээврүүд зогссон эсвэл хойшлогдсон байлаа. 22:45-д явах сүүлийн галт тэргэнд боломж гарвал сууя гэж бодож байтал, Бусад унаанаас саатсан бүх хүмүүс тэнд цуглаж, сүүлчийн боломжийг хүлээж байлаа. Маргааш ажлын өдөр тул хүн бүр амралтаасаа яаран гэртээ харихыг хүсэж байгаа нь тэр их хөдөлгөөнөөс мэдрэгдсэн юм

Яах ийхээ мэдэхгүй байлаа. Галт тэрэгний үнийг 50 орчим евро гэж бодож байтал 80 евро байлаа. Миний төсөвт энэ нэлээд өндөр үнэтэй байсан ч, Парис дахи Элчин Сайдын яаман дээрээ очоод амраад авахыг үнэхээр их хүсэж байлаа.

Эндээ хоноод өглөөний галт тэргээр явъя гэж бодтол, галт тэрэгний буудал 1:30-д хаагддаг гэлээ. Зочид буудал орох хүсэл байсангүй, хэдхэн цагийн төлөө 30 евро төлөх тийм ч сайн шийдэл биш санагдлаа. Яахуу?

Буудал дээр юу хийхээ олж ядан байхдаа, интэрнэт кафэд орж жоохон цаг барахаар шийдлээ.

Цагийн 1.5 евро, Франц руу орж ирсэн мөчөөс анзаарагдсан зүйл бол юмны үнэ өртөг байлаа. Энгийн сэндвич 2-3 евро байсан бол энд 4-5 евро гэж харагдлаа.

Над шиг замын хүн өөрөө хоолоо хийж идэж чадахгүй тул ялтачгүй замын үнэтэй хоолоор амиа зогоохоос өөр аргагүй байлаа.

img_63531

Буцаж галт тэрэгний буудал дээр ирж, цаашдын төлөвлөгөөгөө бодож гарлаа, гадаа орж буй нөсөр борооноос болж замын унаагаар дөхөх занаагаа орхилоо. Сууж байгаад хажууд нэгэн залуутай танилцлаа.

Бордоуx орох байсан чинь унаа байхгүй,ядаг юм билээ!

Би өмнө төлөвлөгөө өөрчлөгдөөгүй байхад Испаниэс шууд Бордоуx орондоо гэж бодож байсан юм, харин энэ удаа үнэхээр Парис орж чадахгүй бол Бордоуx ороод тэндээсээ цаашилж болох шинэ санаа төрлөө.

Гэхдээ л яж тийшээ явах тухай нэг л толгойд бууж өгөхгүй байлаа.

Буудлын чанга яригчаар нэгэн хүүхэн зарлал хэлсэн бөгөөд, залуу надад орчуулахдаа- Сонин юм, уул нь ямар ч унаа байхгүй гэж байсан чинь, гадаа Бордоуx явах хүмүүсийг автобусанд суухыг уриж байна гэх юм, очиж үзье !

Бид хоёр гараад замын хажууд зогсож байсан 3 автобусуудыг асууж эхэллээ, би хамгийн түрүүнд байгаа автобусруу очоод асуутал- Тийм, Бордоуx явна.

- Ямар үнэтэй юм бэ ?- Үнэгүй !

Нэг л итгэл төрүүлэхгүй байлаа, тоглож байгаа юм болов уу?

Манай залуу ирж дахин лавласны дүнд үнэхээр үнэгүй хүмүүсийг 200 гаад км цаана байгаа хотруу хүргэж өгж байгааг мэдлээ. Тэр залуу унаатай болсон тул найзындаа хононо гэсэн бодлоо орхиж цуг автобусанд суухаар боллоо.

Автобусанд орох үед өөдөөс цаг дээр 23:32 гэсэн тоо харагдлаа. Миний аялын явцад маш олон сонин зүйлүүд болж байгаа бөгөөд энэ нь тэдгээрийн нэг байлаа. Огт тээвэргүй болсон үед хаанаас ч юм шинэ тээвэр гарч ирээд авч явахаар болдог, ҮНЭГҮЙ. Хэрвээ би ганцаараа сууж байсан бол тухайн хүүхний яриаг ойлголгүй гацах байсан, гэтэл Бордоуx орох залуутай санаандгүй танилцаж, тэрээр надад юу хэлж байгааг орчуулж өгдөг! Амидрал сонин зүйлээр дүүрэн!

img_63591

Шуурганы дараахи байдлаас болж тээврийн компаниуд иргэдийн ажлыг алдагдуулахгүйн тулд ийнхүү үнэгүй тээврийг хэд хэдэн удаа явуулж байгааг мэдлээ. Үнэхээр иргэдийнхээ ашгийн төлөө ажилдаг байгуулгууд сайхан юм. Зөвхөн ашиг олоод байх бус.

Автобусанд суугаад удалгүй нүд анигдлаа. Буцаад сэртэл Бордоуx хотын галт тэрэгний буудал дээр ирсэн байлаа. – Одоо яахуу?

Холын замд маш их ядарч байгааг маш их мэдэрч байна

02:30 шөнө дунд хотод ирсэн тул хаачихаа сайн мэдэхгүй замаа дагаад алхлаа, надтай адил цүнх үүрсэн хос галт тэрэгний буудлын гадаа цүнхээ тавиад хүлээх гэж байгаа мэт харагдлаа.

- Та хоёр үнэхээр гадаа өглөө болтон хүлээх гэж байна уу? Хөлдөж үхнэ шүүдээ! Цуг яваад ямарваа нэгэн том буудлын рэсэпш дээр 3 цаг хүлээ! Гэж уриаллаа.

Тэр хоёр ч гэсэн гадаа хүлээснээс намайг дагах нь дээр гэж бодлоо.

Бид бага зэрэг алхатал замын 2 талд буудлууд байлаа.- Та хоёр тэр буудлыг асуу, би энэ буудлыг асууя.

Жижиг буудлын хүнтэй хэл амаа ололцох гэж жоохон төвөгшлөө,

-мөнгөөр! Гэсэн санал авлаа.

Нөгөө хоёр дээр юу болж буйг асуухаар очтол -70 евро төлөөд буудалд орийдуу, чи бид хоёртой цуг орчих.

- Та хоёр үүргэвчтэй аялал хийж байгаа юм бишүү? 70 евро 3-4 цагийн төлөө төлөху үнэтэй бишүү!- Зүгээрэй, бид хоёр үүргэвчтэй аялал хийгээгүй. Буудлын хүнээс 70-ийг төлөөуд 3 уулаа орж болох эшийг асуутал Ази царайтай намайг харсан буудлын хүн –Үгүй! Гэж хариуллаа. – За за, та хоёр буудалдаа орчих би өөр буудал асууя, миний хувид хэдхэн цагт ийм их мөнгө төлөх тийм ч сайн санаа биш гэж бодож байна.

За за, тэгвэл цуг гурвуулаа буудал хай, болохгүй бол буцаж ирье.гэж залуу уриаллаа

Буудлын хүн надруу ярвайсан харцаар харж үлдлээ. Бид гурав миний уулзсан хүн дээр очиж, хэдйиг төлөхийг асуулаа. – 3-4 цаг хүлээгээд, тэгээд л явна шүүдээ!

- 50 евро!

- За, гэхдээ бид гурав цуг орж болно биздээ!

- Тэнд хоёрхон ор байгаа, 3 хүн орох юм бол 40 евро! Гэлээ. Манай залуу зөвшөөрч түлхүүр боллоо, би хувиаасаа 15 евро өгий гэж бодтол – Зүгээрэй! Чи аялж байгаа юм чинь.

Бид өрөөнийхөө түлхүүрээ авах үед – Чи хаанаас ирсэн юм? Япон уу?

-үгүй, Монгол! Ингэж хэлэх үед буудлын хүний харц хувирлаа. Яагаад ч юм Францад Монгол гэсэн нэр үнэхээр шалдаа буусан н мэдрэгдэж байна. Монголчууд энд ирж архидалт зодоон хулгай хийсээр нутгийхныг айлгасан юм шиг байгаа.

Хурдхан шиг санаагааа өөрчилхөөс нь өмнө өрөөрөөгээ явцгаалаа. Шатааар явж байх үед би шинэ танилцсан 2 найзаасаа- Хөөе та хоёр юу болсныг ойлгосон уу?

Эхлээд буудлын өрөө асуух үед 50 евро гэж хэлснээ, 3 уулаа юм бол 40 евро гэж үнээ буулгах юм, ийм бизнэс гэж би анх удаа л сонсож байна, 3 уулаа гэх үед улам үнэтэй болох ёстой шүүдээ!

Тэрхүү бодол өглөөг хүртэл иргэлдэж байлаа. Яагаад?

Буудлын өрөөнд орох үед хоёр ор, жижиг гал зуух тэгээд өрөөний голд усанд ордог ДУШ байлаа. Харин жорлон нь гаднаа нийтийн зориулттай. Африкт ийм буудлуудтай нэлээд их таарч байсан. Зочны өрөөнд жорлон байрлуулаагүй хэрнээ душ байрлуулсан байвал, тухайн Душ нь ямар зориулалттай ашиглагдгийг төсөөлөхөд л болно шүүдээ!

Хаа явсан сонин зүйлүүдтэй учирах юм.

img_63601

Бид 3 яаралтай амрахаар шийдлээ. Залуу- Чи нэг орыг н ав, бид хоёр нэг дээр тэврэлдээд унтъя!- үгүй зүгээрээ, та хоёр буудал авсан юм чин орон дээрээ унтаад би унтлагны уутаа ашиглъя

Эцсийн дүндээ 2 ороо нийлүүлээд 3 уулаа унтахаар боллоо.

- Сонин юм, бид 3 биэ биэнээ огт танихгүй ч, нэг буудалд байж байдаг.

Тун удалгүй унтсан байлаа.

Өглөө сэрэх үед хос залуус али хэдийнээ галт тэрэгний буудал явсан байсан бөгөөд, Онгоцноосоо хоцорч болохгүй гэсэн өчигдрийн яриа санаанд орлоо.

img_63641

Дэлхий ертөнцөд сайн хүмүүс их, гагцхүү тэдэнтэй таархын тулд нээлттэй, зөв сэтгэл агуулсан байх ёстой! Гэж би аялынхаа туршид ойлгосон том ухаан юм.

Хувцсаа өмсөөд болкон дээрээ гартал аялын шинэ хот БОРДОУX байлаа.

img_63622

Парис орж цагиргаа хаах хүсэл улам их бадарсаар. Монголын газар нутагтаа байж, Төрлөх сайхан хэлээрэй хүмүүстэй ярилцах юмсан.

Үргэлжилэл бий.

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

saihan bichleg bna, zarimda neere sonin hachin yum ih bolj angailgadag shuu, gent tsag harhad ijilhen bh ch yumuu yag ter uyed ajil butsen baidag, esvel buteh gej baidag
Amai: Delhii ertuntsud sain humuus ih, gagtshuu tedentei taarhiin tuld neelttei, zuv setgel aguulsan baih yostoi!
ene yostoi unen ug shuu! ooriin biyeer medersen

baje wrote on 2009/01/28 - 05:22
#2

hey yostoi sonirholtoi temdeglel bn shuu …. sain humuus muugaasaa olooon gej bi urgelj bas boddog shuu ….
bas muu sharuud racist gargahaar durgui hurdeg shuu … adilhan l hunshdee unendee …. hehe
za ayalaad bai badarchin!!!
goodluck .!!! take care

soto wrote on 2009/01/28 - 05:23
#3

Аялаад байгаарай бадарчин! франц хүмүүс монгол гэхээр жоохон мангар гэж боддын. монголойд өвчин этр гэдэг бил үү тэрнээс болоод тэгдэг шиг байгаан.

Билгүүн wrote on 2009/01/28 - 10:01
#4

Муусайн францууд ямар их зантай юм бэ? Сайн амарч нойроо сайн авч байгаарай ахаа. Сайн хүмүүс их байдаг юм шүү тэр хоёр хос хар буруу санахгүй ямар сайхан хүмүүс вэ

mongolhuu wrote on 2009/01/28 - 10:34
#5

за тэгэхээр Амай-даа амжилт л хүсээд байхаас өөр яахав… хэхэ би бас цөөхөн хэдэн орноор очиж байсан.Тэгээд яг чиний хэлдэг шиг сайн хүмүүс олон байдагийг мэдэрсэн гэхүдэ… Тухайн үед хэрвээ яг над шиг байдалтай ямар нэг улсын жуулчин монголд ингээд таарвал тэр хүмүүс шиг сэтгэл гаргах хичнээн хүн байх бол гэж бодож байсан маань тэмдэглэлийг чинь уншиж байхад санагдлаа… хүн сайхан сэтгэлтэй зөв бодолтой явхад хэзээ ч алзахгүй гэж боддог… за зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаа шүү

uka wrote on 2009/01/28 - 17:37
#6

Бид аливаад үргэлж чоцролтой тэмүүлэлтэй зорилготой хандахад л дэвшилт гаргадаг. Би бодохдоо ирээдүйд Дэлхийг тойрогч Амай-ын тухай олон олон кино ч юм уу? ном гарна гэж бодож байна.

гАнхҮҮ wrote on 2009/01/28 - 22:57
#7

hi.чамайг үргэлж азын тэнгэр ивээг, өөрийн чинь өмнөөс их баярлалаа.

j wrote on 2009/01/29 - 13:51
#8

yneheer byrhan tenger chinii yalaliig ih eveej bna shyy tiimee ,yneheer gaihaltai .
yag yneheer hestyy bdald orohoor tsaanaasaa yamar neg baidalaar tyslamj iveegch garch ireed bdag shyy chiniih bol byr ih ontsgoi yagaad gevel chin ene aylal chin hymyyst zalyyst mash ih medeelel sanaa ylger sain saihan zuv amdrah jishee ,bodol sanaa uuriin ertuntsiig harah tsonhoo yaj neej telj bolohiig ,mun amdralaas yaj taashaal avah zeregiig haryylj bgaa er bysiin aylal bolohoor chamaig yrgel byrhan iveeh bolno oo yagaav tanai uvuu chin mergeldeg hyn deer dagyylj ochson chin chamaig hol yavah hyy bna daa gej helsen gsen ih ynen heljee tiim yy .
Ydahgui chinii ene bichleg chin mongolchyydiin delhiitei taniltsah ( yalangya hyyhdyydiin ) mash ih erelt heregtseetei gariin avlaga bolno gedegt 120% itgeltei bna aaa.
chamaig hyndetgesen
Odnoo

odnoo wrote on 2009/02/03 - 00:13
#9

bi 24-tei zugeer l ajildag zluu.gehdee yum bolgoniig surah gej hicheedeg.bi bodohdoo uuriin chini orond neg udaa ch gesen uuriin chini awch bgaa medremjig awah yumsan gej husjiine.bi japan-d heseg hugatsaand bgaad odoo mgl-dee ajilaj bgaa.ajiliinhaa zawaar orj irdeg yum.unshsan yum bolgon maani uneheer sonirholtoi bdag.bayarlaa amai.

boldoo wrote on 2009/02/04 - 16:33
#10

mmmmm, aztai bna shu, ene bol vneheer az bailaa ho. gehdee az ooroo irdeggui hun ooroo aziig bii bolgodiim da, chinii helsenchlen saihan setgeltei neelttei baiwal bolj bga n ter…

ariunaa wrote on 2009/12/29 - 01:41
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.