2009 оны 1 сарын 22 ны өдөр Португал улсын Порто хот
Миний аялын туршид маш олон зүйлүүд харж сонсож ойлголоо.
Зарим газар амьдралын үнэ өртөг, тухайн хүний амь наснаас нь үнэтэй гэдгийг мэдлээ.
Өнөөдөр бичмээр байгаа зүйл бол зарим хүмүүсийн мэддэг боловч эр тунгаан бодож байгаагүй сэдэв юм.

90 оны ардчиллаас хойш Монголчууд барууны соёл, хөрөнгөтний амьдралын сайханд сохорч биэ биэнээ хайрлах, гэр бүл найз нөхөдтэйгээ хамт байхын жаргалыг мартсан билээ. 

Монголчууд олноороо хүний нутагт ажиллаж амьдархаар явсан, явчиж байгаа, явах ч болно. Гэхдээ энэ хүсэл мөрөөдлөө амь наснаасаа илүү тависан хүн хэд болоо?
Бидэнд- Амьд явах нь юунаас ч чухал гэсэн ухаан байгаа хэвээрээ үү?

Африкийн Сэнэгал, Мауританиа, Мороко улсуудад аялж байхдаа хүн амьдралынхааа төлөө, гэр бүлээ авч явахын төлөө амь насаа дэнчин дээр тавидаг жишээний талаар мэдээд өнөөдөр бичихээр шийдлээ.

Эдгээр орнууд далай тэнгисд гарцтай тул ард иргэд нь загасчилж, амиа зогоодог юм. Харин зарин нэг нь далай тэнгисээр дамжин Европруу гарах хүсэл тээж завиар амиа алдсан ч хамаагүй тийшээ хүрэхийг хичэээдэг юм байна. Хүмүүсийг завиар авч явдаг бүлэг, мафи хүртэл байдаг гэж сонсож байсан.

Мауритани улсад Канар, Испанруу хүрж болох усан онгоц хайж байх явцдаа, үнэхээр тийм завь байдаг бол суухаас ч уур аргагүй гэж бодож байлаа, харин тэрхүү завьны аюулын талаар би огт төсөөлөхчгүй байсан юм.

Би уснаас үхтлээ айдаг, далай тэнгисд явснаас дайн дажинтай газар явсан миний хувид хамаагүй хялбар юм. Гэхдээ өөрийн тависан зорилгодоо хүрэхийн тулд юуг ч байсан даван гэж амалсан тул ийнхүү завь нь олддог л юм бол сууна гэж бодож, хайж лавлаж байлаа.

Мауритани улсын Ноуадибоу хотод интэрнэт кафэд хэдэн Европчуудтай таарсан бөгөөд, сүүлд Испаний далайн цагдаагийн хүмүүс гэдгийг нь ярианы дунд ойлголоо.
-Та нар эндээс Канарийн арал хүрж болох усан онгоц олох арга мэдэхгүй биз?
-Мауритани Испан хооронд хүн тээврийн усан онгоц гэж байдаггүй юм, тэглээч 7 хоногийн дараа Мауританий далаайн бүсэд загасчилах хорио эхлэх тул, энд байгаа бүх гадны усан онгоцууд буцаж задгай далайруу эсвэл нутагруугаа буцах болно. Яаж тусалхаа мэдэхгүй байна.
- Эндээс завиар Канарын арал, эсвэл европ хүрж болдог гэсэн,

Тухайн Испан далайн цагдаа нарын царай хувирч
- Чи! Яачиж байсан, Тэр завинаас холуур байгаарай!
Гэж маш айсан, анхааруулсан харцаар харж хэллээ.

Тухайн үед би яг юу гэж асууснаа ойлгохгүй байсан бөгөөд Канарын арал Лас Палмасд хүрснийхээ дараа л юу болсныг ойлголоо.

Африкийн ихэнх орнуудын эдийн засгийн байдал маш муу байгаа тул, мөнгөтэй Европийн орнуудад очиж ажил хийж гэр орноо авж явах хүсэлтэй хүмүүс их, Яг Монгол шиг.

Загасчны модон завьнд 50-с 150 хүн хүртэл суугаад нэг хоёрхон моторонд амь насаа даатгаад задгай тэнгисд гардаг юм байна. Мауританиа улсаас Усан онгоцоор Лас Палмас орж байхад капитан надад далайн дүрмүүдийг тайлбарлсан юм.
Далайд байгаа ямарч усан онгоц хууль бус завийг харах юм бол төврүү, далайн цагдааруу мэдэгдэх үүрэгтэй гэсэн. Учир нь хэрвээ тэд мэдэгдээгүй байх юм бол арга хэмжээ авахуулна, нөгөөтэйгөөр тэдгээр завитай юу болдгийг мэддэг тул хүн чанрын үүднээс цагдаад мэдэгдэх ёстой гэсэн.

Төсөөлөх гэж оролдоорой!

Нэг модон завинд 100гаад хүн суун, олон хүнтэй тул ачаа хоол хүнс хязгаартай. Тэгээд хэрвээ Сэнэгалаас шууд Канарын аралруу явах юм бол замд маш олон тээврийн болон хяналтын усан онгоцуудад харагдаж, замааасаа буцаагдах тул, тэд задгай Атлантын тэнгисруу гарч тойрох маягаар зорисон газартаа хүрдэг юм байна.
Намайг Лас Палмас хотод байхад л дор хаяж 3-4 зави бууж байсан.

Жилд олон мянгаараа Африкээс Европруу чигэлсэн завиуд хөдөлдөг бөгөөд тэр болгон газартаа хүрэх нь ховор юм. Мороко улсад байхад нөхөр нь энэ аялд яваад амиа алдсан хүнтэй таарч байсан. Үнэхээр өрөвдөлтэй Магадгүй сүүлчийн адар тэр хоёр хамт байхдаа – Би европд хүрээд, ажил хийж чамдаа хүссэн зүйлийг чинь авч өгнө! Гэж нөхөр нь хэлж байсан ч байж магад, тэгээд л амидрал шаал өөр болж байгаа юмдаа.

Харамсалтай юм.

Монголын Энх Цагийн дөрвөгсөд ч гэсэн амаргүй давааг давж амьдралаа залгуулж байгаа. Европийн хоёр улсын хоорондын хилийг ойгоор туулж байсан, ачаааны машинд нуугдаж байсан гээд зөндөө зүйлүүд сонсож байсан байх гэхдээ миний өнөөдрийн бичиж байгаа зүйл бол тэдгээртээ харицуулашгүй юм.

1000 1500 км далайг мотороор төөрөх эшээс хамаарч 7-с 20 хүртэл хоногт туулна гээд боддоо. Зарим үд завь зүгээ алдах эвдрэх үе тохиолдох юм бол задгай далайд хязгааргүй усан дунд өдөр бүр үхлийг хүлээж сууна.

Зарим үед 120 гаруй хүн н нас барсан 3-4 хүн л хүн амид үлдэж аврагдаж байсан тохиолдлууд зөндөө.
Анх суусан цагаас зарим нь далайгаас айх, дотор муухай оргих гээд өлсөх зовлонгууд эхлэн, жорлон гэж байхгүй тул бүгд нэг газраал бух юмаа бүтээн.
Хоол хүнс, ус тэр олон хүнд хүрэлцээтэй хэмжээнд авч явж чадахгүй тул нас бардаггүй юмаа гэхэд 5-7 хоног ус хоолгүй зөвхөн тэрхүү сайхан мөрөөдлөө бодож гүрийн.
Өглөө бүр нүдээ нээхэд анх суусан тэр хүмүүсээс цөөрч байгааг харсан хүмүүс цаашаа амьдралаа авч явах ямар байдаг болоо. Өглөө бүр хэн нэг нь хүнд замбг даалгүй нас барна. Магадгүй ах эгч дүү нь хажууд бурхан болснбг харж өдрийн 24 цагийг өнгрөөнө. Далайд цогсуудыг хаяхгүй тул ямарч саравчгүй задгай завинд бүгдээрээ хамтдаа. уртааш 20 хонон, зарим завийг давалгай задгай тэнгисрүү авч одон. Усгүйгээс болж зарим нь далайн ус ууна, тэр нь улам хатааж улмаар жижиг завинд солиорол биэ болно.

- Миний хүү, болгоомжтой байгааараа, хүнтэй зодолдож муудалцаж болохгүй шүү! Мөнгөтэй болоод хайрт эх орондоо 5 жилийн дараа эргэж ирээрэй! Гэж аав нь хүүдээ захиж өнөө үеийн хамгийн аюултай аянд насанд хүрээгүй хүүгээ үдэж байсан ярилцлагийг уншиж байсан Юм байна
Хэрвээ Испанд насанд хүрээгүй хүү буух юм бол шууд төрийн хамгаалтанд орж нийгмийн хамгаалалд хамрагддаг гэсэн. Харин бусад томчуудыг буцаах арга хэмжээнд анхаарлаа хандуулдаг юм байна

Үхлийн завинд суудал авах дундаж үнэ 500- 1000 ногоон.

Зарим хүмүүс зээлж аваад, Европт хүрээд ажил хийж буцаж төлнө гэж байгаадаа.
ИСпаний арлуудад бусад Африкийн дүрвэгсдийг яахаа мэдэхгүй тохиолдол биэ болдог шалтгаан н Ихэнх нь бичиг баримтаа устгадаг юм. Яг буцаах гэхээр хаашаа гэдгээ мэдэхгүй. Испан Сэнэгал, Мауритани улсууд иргэдийг буцаах тохиролцоо байдаггүй бололтоой, нөгөөтэйгөөр үнэхээр тэр иргэн нь Сэнэгал мөн биш гэдэг нь бас асуудалтай шүүдээ. Шаал хамаагүй хүнийг Сэнэгал буулгахыг зөвшөөрөхгүй биздээ.Тэдгээр хүмүүс завинд сууж далайд гарсан цагаас хууль бус хил зөрчигчид болж байгаа тул харих юм бол бас хуулийн хариуцлаг хүлээн байх.

Завь аз таарвал хүнгүй газар бууж, бүгд биэ дааж хот хүмүүсийн дунд уусна, азгүй бол цагаачдын асуудал хариуцсан цагдаад баригдаж, ийм төрлийн цагаачдыг хүлээн авдаг тусгай Лагэрт байрлана. Тэнд эрүүл мэндийн болон бусад шинжилгээ хийгдэж, хоол унд унтах байраар хангаж, хэрвээ буцах улс нь тодорхойгүй байх юм бол өдрийн хоолыг нь өгөөд том хотуудын гудамжинд орхино. Цагаачдад туслах байгуулгууд боломж гарвал туслан, үгүй бол тэгэээд амиа зогооно.
Жилд дунджаар 35 мянган хүн Испаний эрэгт хүрдэг гэсэн, харин хэдэн завь нь задгай далайд живдэг тухай тоо байхгүй. Энэ үйл ажиллагаа хууль бус тул хэн ч тооллого явуулдаггүй нь ойлгомжтой шүүдээ.
Европийн орнууд хүн чанар, хүнлэг байх тал дээр сайн тул, хүний хүнд учиргүй шууд гараа нээдэггүй юмаа гэхэд боломжоороо нийгмийн хамгааллийн тусламжтагаар тусалхыг хичээдэг юм.

Виз нь харалсан олон Монголчууд Европийн цагаач, дүрвэгсэд хариуцсан байгуулгуудын ачаар бичиг баримттай болж, жирийн иргэдтэй адил амьдарч байгаа билээ.

Ядуу орнуудын эдийн засгийг гадаадад амьдарч ажиллаж буй дүрвэгсэд бүрдүүлдэг тул, ийнхүү иргэдээ гадаад гарж буйд нүдээ аниж байгааа засгийн газрууд зөндөө.

Хүмүүс амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө бүх юмаа золиослоход бэлэн байдгийн нэг жишээ энэ гэж бодож байна. Би хэдийгээр бусад улс үндэстний жишээг бичсэн боловч, бидний амьдралаас нээх ялгаатай санагдахгүй байна шүүдээ.

Хэрвээ бид бүхэн сурсан үзсэн зүйлүүдээсээ хуваалцаж, Эх орныхоо амьдралд зориулж эхэлбэл, гэр бүл найз нөхдийнхөө хажууд, гадаад гэж чичлүүлэхгүй тэрлэг сайхан Монголдоо аз жаргалтай амьдарч болно шүүдээ!
Бидэнд илүү их мэдээлэл хэрэгтэй байна
Хүмүүсийн амьдралын талаар үзсэн харснаа бүгдээрээ хуваалцаж эхэлцгээй!

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

ene ih goy niitlel boljee. ene site iin chin talaar urid ni sonsok=j baisnaas yag orj izej bgagui. amgalans.com geed manai bagshiin siten deer bhaar ni sanaandgui daraad uzlee. uchigdur oroinii 22 tsagt. tegeed ehnees ni ub iin udeshlegnees ni hoish dund heseg boltol ni buh niitleluudiig chin daraallan unshaad buur uuriin 5 tsagt untsan. odoo mgld outnii amralt amarch bgaa bolohoor tuwugguihen ydralgui unshchihlaa. shunujin untahdaa bi uuriiguu yag tani shig uuriiguu iish tiishee aylj bn ori gantsaarhnaa baina gej shunujin zuudelsen. ugluu serehdee ch bas ene aylliin chin talaar bodson. neg yosondoo buten 24 tsag tolgoinoos ogt garsangui. hamgiin suuliin ene niitlel chin uneheer ih taalagdlaa. manai egch odoo naad portugald chin bgaa. tiim bolohoor egchiinhee bgaa gazriig uur huni nudeer yag ymarhuu ym be gej uneheer ih sonirhoj unshlaa. ene niitleliig unshaad gants tolgoid orj irsen zuil ni bi mongolchuudiigaa ih haramlalaa. hediigeer yag minii mah tsusnii tasarhai bish ch gesen haa neg gazartaa udeed eh orondoo irehgui bol gej. eh orond min buh zaluu saihan humuus ni baigaad hairtai humuusee sanaj betgerehgui eh orondoo az jargaltai saihan amidrah tsag ireesei gej l bodogdloo doo… amjilt husey hugshuun

misheel wrote on 2009/01/23 - 02:04
#2

shan niitlel bailaa sonirholtoi bailaa shu.Europe ruu orood internet orj niitlel yuma abichhed ih taatai baih shg bn te Africa d baihad chn huleej huleej neg unshdag bsan bol odoo udurt ni bicheed bh shg bn.Europe oo gj za amjilt

aaaaaaaaaa wrote on 2009/01/23 - 09:54
#3

Tiim ee. Ene medeelluudees chin nadad tusuulul, uzel bodliin tuluvshil, delhii yurtuntsiin sonin hachin, humuusiin ahui amidraliin yalgaag olj avch b.na.

Od wrote on 2009/01/23 - 11:03
#4

Ёстой бие чичиртэл бичиж чаджээ.

энэ талаар гэнэт кино хиймээр санагдчихлаа.

Pearle Deppsu wrote on 2009/01/23 - 13:05
#5

Amar taivan Europt ayalalaa urgejluulj baigaad umnuus chine bi ch barag taivshirlaa. Africt yavj baihad chine ch bas l ergelzeetei sanagdaj bsn ue bii shuu. Amai, chi comment bicheheer unshdag geed bdg, zarimdaa bi bichsen commentdoo asuuld asuudag tegeher chamaas surag bdggui. Herev zav garval comment bichsen humuusteigee haritsaj bai l daa. Zugeer l door ni buund ni hariu mayagaar bichej bolno shte. Jishee ni bi neg udaa What is happiness for you gej asuuj bsn, Into the wild kinonii bichleg deer chine uldeesen um. Chamaas yamar neg surag garaagui…

Batka wrote on 2009/01/23 - 16:04
#6

үхэх цаг нь болоогүй хүмүүс л тэр завь, тэр аялалаас амьд гардаг байх гэсэн бодол төрлөө.
Мауританичууд монголоос гадаадын улс руу завиар ингэж зовж зовж очдоггүй, зүгээр л онгоцонд суугаад очдогыг мэдсэн бол тэд монголчуудын оронд байсан бол ерөнхийлөгчөөсөө бусад бүх хүмүүс нь гадагшаа гарах байсан байхааа.

helloworld wrote on 2009/01/23 - 20:00
#7

Би Америкийн нэгэн хотод амьдардаг л даа, тэгээд нэгэн өдөр хамт ажилдаг Эквадор-с ирсэн найзаасаа яаж энд ирсэн талаар өдрийн хоолоо идэх зуураа ярилцлаа. Эхэндээ бид хоёр замд үзэж харсан сонирхолтой зүйлүүдийн талаар их ярилцлаа. Тэр хэлэхдээ Панам хот дундад Америктаа хамгийн сайхан нь гэж хэлж байсан юм. Түүний дараагаар Коста-Рика гэх юм. Бид хоёр хамт ажиллаад бараг 3 жил болсон болхоор нууж хаах зүйлгүйгээр харилцдаг болсон юм. Тэгээд би ингэж асуулаа; Америкийн хилээр яаж гарсан бэ, машинаар уу эсвэл алхаж ирсэн үү? Мань эр өөр тийш харан их чухал бодож байгаад 3 шөнө алхаж ирсэн гэж байхын, тэгээд их халуун байдаг учраас шөнөдөө арай дээр тэгээд ч хүний нүдэнд өртөгдөхгүй гэж байна. Замдаа тэр халуун элсэн цөлд уух юм ховор их хэцүү байсан шүү гэж нэмж хэлж байсан юм. Настай болон хүүхэд багачууд л их ядардаг, заримдаа амиа алдах нь ч байдаг тэгэхдээ бид олуулаа хамт явсан болохоор гайгуй байсан гэж хэлсэн юм. Ер нь хэдэн төгрөг төлж ирсэн бэ гэхэд манай хүн $3,000 гээд баяртай гэмээр хэлж байна. Тэрэндээ зөвхөн Эквадор-с Мэксикийн хойд муж хүртэл гэнээ. Тэндээсээ дахиад өөр хүмүүстэй уулзаж дахин мөнгө төлөж байж зам заалган хил давдаг гэлээ. Түүнд тэр мөнгө бол одоо юу ч биш болсон гэдгийг тэрхэн зуур анзаарсан юм. Манай хүн өглөө 6-с өдөр 2 хүртэл хотын төвд нэг хоолны газар ажиллаад үдээс хойш 3-с бид хоёр орой 12 хүртэл үргэлжлүүлэн бас нэг хоолны газар ажиллана. Би ч яахав өглөө хичээлдээ яваад өдөр ажилладаг, тэгээд дээр нь ням гаригт бүтэн амарна. Харин мань эр 24/7 шүү, бүхэл бүтэн өнгөрсөн 3 жилд 2,3 удаа л амарч байсан байх. Нэг удаа нь би сайн санаж байна яагаад гэвэл тэр өдөр 12 сарын 31 болоод би амрах байтал манай хүн хүүтэй болоод намайг ажиллахыг гуйж байсан юм. Ардаа 2 охиноо ах эгч дээрээ үлдээгээд эхнэртэйгээ энд ирсэн юм байх. Америкт ирээд хүүтэй болсон одоо 2 охиноо л авчирвал сайхан боллоо гээд санаа алдаж байхийн. Түүнд буцаж нутагтаа очиж амьдрана гэсэн бодол байхгуй нь илт байсан юм. Ингээд бодхоор хүн гэр бүлийнхээ ирээдүйн төлөө тэр нэгэн харанхуй бүрхэг ертөнцрүү мөнгө төлөөд ч болтугай явах юмдаа. Яг л бидний Монголчууд шиг …

Jaki wrote on 2009/01/24 - 15:49
#8

Mongolchuud yavdag mongolchuud mongonii araas guideg l gehiin. Bidnii zaluusiin Mongol Bas ch gej tiim ch muu bish shuu dee. Uneheer onoodor Mongoldoo amidraad mongo togrog ch olohgui hund dord uzegdej niigmiin shaar gej duuduulj baisnaas hunii gazar ochood tendee mongoo olood oorsdiigoo bolgood yavah n tedend iluu sanagdaj baigaa gehed 100% itgeltei bna. Bid nar Mongoliin ter tuvshingiin humuusiin amidraliig medehgui biz dee. Gehdee ted nar mongoo olood hangalttai ajiliin turshlaga sudlaad ehneesee irsen neg n Mongoldoo jijig dund uildver barij baiguulj bna. Ted nar Mongoldoo hezee negen tsagt butsaj ireed Mongoloo hogjuulne gej dotroo bodoj l baigaa. Amjilt husey!

GF wrote on 2009/01/24 - 23:00
#9

ЯВЖ ЧАДАХГҮЙ НАД ШИГ ХҮМҮҮС ӨӨРИЙН ЧИНЬ БИЧЛЭГЭЭС Л УНШИЙЖ БАЙНА. ХЭ ХЭ

ТАРЧЛААН wrote on 2009/01/28 - 10:35
#10

gadagshaa Mongol huniig gargah ni Mongold Ulsad ashigtai yadaj garaad yabcihsan humuus jagsaad baihgui shdee! ter humuusiin niigmiin asuudald sanaa zobohgui hamgiin gol yum ni ter humuus asar ih BAYALGIIG buteen. yun ter alt zes ounan tolgoi taban tolgoi, yun ter gandii honorg oruulagchid, yun ter gadnii zeel tuslmaj yamar ch zardalgui 100% ashigtai tseber BAYALAGIIG buteen.
her ih bayalag buteedeg talaar heden too bodii. zobhon neg ulssad hamgiin bagaar bodood uzii.
Solongos ulsad huuli yosoor ajildag 30.000 Mongol hun baigaa ter humuusiin hamgiin baga tsalin 860.000won buyu oiroltsoogoor 800$. ene mongonoosoo 500$ sard mongolruu shiljuuldeg gebel. 30.000*500$=15.000.000$ buyu 15saya DOLLOR her ih mongo be? zobhon neg ulsaas neg sard Mongold orj irdeg mongo shdee!!! ene mongonii 5saya $ orchim ni heregtseend uldsen 10saya orchim ni BAIR hudaldaj abah zorilgoor bankind hadgalagdag gebel bank ene 10 saya dolloriig zeel geed biznes irhlegchided taraaj ogoh buyu Horongo oruulalt bolno.
Mongol bank hatuu bodlogo barimtalaa, banknuud zeel ologohgui bna, Dolloriin hosmdol bolj bna. Yagaad gej asuuhleer ALT ZESNII une unasan delhiin hayamral gej ih tom tomoor ih goyo tailbarlana.
yag unen dee Solongost dolloriin hansh osood humuus mongoo Mongolruu guibuulahaa boliod barag 5 sar bolj bna. 5 sar gedeg chin oriltsoogoor 75 saya Dollor shuudee. yu gesen ug be gehleer Mongol uls zobhon Solongos ulsad ajildag humuusees oldog 75 saya dolloroo aldchihsan gesen ug. ene hemjeenii dolloriin homsdol Mongold uusen gesen. iim hemjeenii zeel zogson gesen ug. iim hemjeenii baraa irgelt zogson gesen iiim hemjeenii hudaldan abah chadbar bagsan gesen ug. zeeleh mongogui banknuud hund yugaa zeeleh yum be? zarah dollorgui banknuud yaj Dolloriin hanshiig barih yum be?
Mongol uslaad ediin zasgiin hubid (ened ger buliin unet zuil, humuusiin hagtsal bolon setgel sanaanii hohirliig heleegui bolno)yamar ch zardal garahgui baij sard 10 horin sayaar Dollor Mongold oruuldag yum bol GADAAD ajilj baigaa MONGOLCHUUD. iim ashigtai yumiig MONGOL ULS demjihees yahiin.
tegeel saarla ordon suuchihaad delhiin zah zeel hayamarsan, alt zesnees mongo olno erdenii hisheg ogno yamaand mongo ogno geed amidralaas tasraad tom tom yariad.
ulaan buudainii une delhiin zah zeel deer osoj baina. delhiin zah zeel deeree ochood ulain buudai hudaldaad abchihdag yum shig. he he he. arai neg nasaar ahmad ongiroo batsaan ooroosoo duu huuheduud tom tom yarij huurch baigaa yum shig yum yarina. jishee neg baaagii tamhi zuuchihaad ah teriig tegej zodood, ter huuheniig tegej shaagaad ya ya shartaj uhlee ahiin duu nar gants shil yum olood ireech gej baigaa yum shig.

hohtolbo wrote on 2009/01/28 - 20:39
#11

hi.amgalan sain yavnuu? chinii hiij bui uil hereg mongol ulsad min mash chuhal yum shuu!Bid bugdeeree ijil setgej ijil yum yariad ehelvel ulsiig hugjuuleh yuhan baih ve! gej bodoj bna.amjilt husii.

ogi wrote on 2009/05/11 - 00:11
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.