2008 оны 1 сарын 13 ны өдөр. Португал улсын нийслэл Лисбон хот. 13:20

Португал улс дахь Монголын өргөмжит консул Жосэ Сэрраогийн хамт.

Элчин Сайд Алтангэрэлгуай үүдэнд ирж буй зочидыг Шинэхэн сонгогдож буй Өргөмжит Консул Ж.Сэрраогийн хамт угтан авч байх хойгуур нэлээд их зураг авахыг хичээж байлаа. Элчин Сайдууд болон албан ёсны төлөөлөгч нар Монгол улсыг төлөөлөх Өргөмжит Консулд баяр хүргэж байгаа харагдлаа.

Тэр их завгүй байгаа хоорондуур бага ч болов цагаас авч – Танд Монгол улс Португал улсын хоорондын харилцааны гүүр болж байгаад баяр хүргэж, Монгол улсыг Португал улсад таниулахад их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэлж амжлаа. 

Зарим хүмүүсийг эс тооцвол Ихэнх хүмүүс цэнхэр саарал өнгийн костюм өмссөн байсан бөгөөд, энэ өдрийн анхаарлын төвд байхаа мэдсэн Өргөмжит Консул маань улаан зангиаг сонгосон байлаа.

Зочид хүлээж авч байх үед Монгол тугны хажууд зогсож байсан Монголчууд – Туг доошоо харсан байна шдээ! гэж анзаарлаа. Үнэхээр туг галаар доош нь харуулаад тохсон байлаа. Хүнд анзаарагдхааргүй тойрч зогсоод, тугаа зөв харуулж тохлоо. Ийм төрлий Дипломат ёсны алдаанууд гарах нь ховор бөгөөд, хэрвээ олон улсын арга хэмжээн дээр болбол улс хоорондын харилцаанд хүртэл муугаар нөлөөлж болдог юм.

Солонгос улсад болж байсан олон улсын арга хэмжээнд Манай тугийг буруу харуулсан байсан гэж сонсож байсан. Манай Ерөнхийлөгч уг арга хэмжээнд оролцохоор очисон бөгөөд, тус алдааны талаар ямарч арга хэмжээ аваагүй гэсэн.

Буусан өдрөө буцаагаад онгоцондоо суух тийм бардам зан бидэнд байгаа болов уу?

Зарим хүмүүс зангианыхаа өнгөн дээр анхаараагүй бололтой!

Хүлээн авалтанд ирж буй хүмүүсийн албан тушаал, нэрсүүдийг мэдэхгүй байсан тул зүгээр байрлууллаа, сүүлд мэдээлэл олбол нэмж байрлуулна.

Энэ хүн Португал улсад суугаа БНХА Улсын Элчин Сайд бололтой.

Хятад улстай дайсагнах үзлээ зогсоогоод, илүү дотно ажиллах цаг болсон гэж бодож байна. Тэдний хөгжлийн түлхүүрийг бид бас судлаж хөгжихгүй бол, Хөрш нь дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа хэрнээ өөрсдөө хамгийн хурдан буурж байгаа улсбн жишээ байхаа болимоор байнаа!

Миний камэрны батарэй дууссан тул, Элчин Сайд Алтангэрэлгуайн камэраар Уг арга хэмжээний нээлтэнд хэлж буй үгийг эх хувиар нь видэо болгон хадгалсан билээ. Франц дахь Монголын Элчин Сайдын Яамны нарийн бичиг Мягмараас уг бичлэгийг сүүлд надад өгөхийг хүссэн бөгөөд. Монгол улсын Элчин сайдын хэлсэн үгийг дараагийн тэмдэглэлдээ оруулах болно.

Өргөмжит Консул Ноён Жосэ Сэррао уг арга хэмжээнд зориулан үг хэлсэн боловч, Португал хэлтэй хүмүүс л ойлгосон юм. Миний видэо бичсэн видэо бичлэг дээрээс уг арга хэмжээнд хэлсэн үгийг орчуулж вэб дээрээ байрлуулбал зүгээр болов уу гэж бодогдсон.

Мягмараас энэхүү бичлэгийн хувилбарыг хамтдаа хүлээцгээе.

Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Алтангэрэлгуай Португал улсад Монгол улсыг төлөөлөх Өргөмжит Консулд Өргөмжит Консулын Тамга, Монголын Туг, Дурсгалт зүйлс гардуулан өглөө. Элчин сайдын яам, Консулын газар, Өргөмжит консулгүй улсад амьдрах ямар хэцүү байдгийг Манай олон Монголчууд мэддэг байх. Тэгвэл Португал улсад суугаа цөөхөн Монголчуудыг төлөөлж, туслах өргөмжит консултай болж байгаад баяр хүргэмээр санагдаж байна.

ЗҮҮН ГАР ТАЛААС: Болормаа, Отгоо, Өнөржаргал, Амай,Өргөмжит Консул Жоссэ Сэррао, хүү Золбоо,Алтангэрэл, Ганцэцэгмаа, Хашаа,Пүрэвсүрэн, Алтанхуяг, Цэгмид, Гаваацоодол.

Арга хэмжээ дуусмагц Монголчууд намайг гэртээ урилаа.

Үргэлжлэл бий.

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

Амар сайн байна уу?
Миний нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Цаашид холбоотой байя. Зарим нэг бичлэгээсээ Даяар Монголд тавьж байж болох уу?

Саруул.

Саруул-Эрдэнэ wrote on 2009/01/21 - 21:11
#2

hamgiin ehend baisan portu-d baigaa mongolchuuddaa bayar hurgeyaa. amai chamd ch gesen euro-luu orsond africa-gaas garsand bayar hurgey. hetsuuhen 3 jiliig africa-giin haluun gazar amargui davj amjilttai duusgalaa shuu dee. ene n chamd ayalalaa urgeljluuleh iluu ih uram zorig ogson baih gej bodoj bna. burmaar bish urmaar. chamd amjilt husey

GF wrote on 2009/01/21 - 22:46
#3

orgomjolt Konsul Mongol huuhed orgoj absan yum uu esbel Mongol abgaiatai yum uu? huu Zolboo gesen baihiin. esbel zugeer Zolboo huu gej baigaa yum uu?
TUG bish DALBAA. Mongol ulsiin dalbaag buruu haruulsan baigaag haraad butsdag Mongol Ulsiin toloologch gej baihgui yagaad gebel ted nar MONGOL ulsiin mongoor juulchilj yabaa humuus. Dalbaag buruu haruulsan baih ni juulchind tom asuudal bish baihoo.

hohtolbo wrote on 2009/01/28 - 20:57
#4

heregtei medeel ih bna shuu bayarlaa amai. jishee ni zanginaa songoltiig yaj hiihuu gedeg tom yum bna toroo yaj hundelhuu. hool undii asuudal geed.

hohtolbo wrote on 2009/01/28 - 21:01
#5

hoishdiin aylal, ayan zamd chin amjilt hvsei amai. chamaar vneheer ih baharhaj bnaa shvv. udahgvi torson odor chin boloh ym bn shdee. bayar hvrgei.

tsas wrote on 2009/06/26 - 00:46
#6

amjilt huse

bumaa wrote on 2012/01/28 - 22:56
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.