Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Аав маань 45 жил зогсолтгүй ажилласан байна.

267166_10150223920228202_7117961_o

Миний Аав Монгол улсынхаа төлөө 45 жил зогсолтгүй зүтгэж, үүргээ нэр хүндтэйгээр гүйцэтгээд, өнөөдөр Их сургуульдаа сүүлийнхээ шалгалтаа хариуцаад, тэгээд амралтаа авч байна. Олон жилийн ажлын болон хувийн маш өндөр хариуцлага шаардсан, нийгмийн нэн чухал мэргэжил болох багшийн ачааллын хажуугаар гэр бүл, үр хүүхдүүдээ авч явах ямар хэцүү байсныг би хэзээч төсөөлж чадахгүй. Гэхдээ, хэцүү байна гэжганц ч гомдолж, шилжилтийн үеийн бэрхшээлийн өмнө сөгдөөгүй Аавыгаа харж өссөн би Дэлхийн олон зуун хотыг давж чадна гэдэг эргэлзээ үгүй. Олон мянган Монгол залууст Эх орон, түүх соёлоо хайрлаж хамгаалахыг ухааруулсан миний Аав бол наддаа, бидэндээ ГАВЪЯАТАА хүн билээ. Зуны саруудад ч амрах завгүй юм судалж бичдэг байсан Аав маань – Одоо л нэг амарч үзье даа… гэж машинд явж байхдаа хэлсэн үгийг би лав насан туршдаа санаж, хойч үедээ үлгэрлэн ярих болно оо…

https://www.facebook.com/photo.php?fbid=10150223920228202&set=a.433274608201.213889.614718201&type=1&theater

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.