956040-20150322

2015 оны 6 сарын 5

Эх орон, Улаанбаатар хот

Өнөөдөр нэгэн баярлууштай мэдээ уншлаа.

Ардын, Эрх чөлөөний хувьсгалын, Наадмын арга хэмжээг тохиолдуулан “Учиртай Гурван Толгой” жүжгийг Сүхбаатарын (Эзэн Хааны) талбайд дээр, олон нийтэд зориулан тоглох хөтөлбөр бэлдсэн байна.

Тусгаар улсынхаа нийслэлийн төв төлбай дээр, Задгай Тэнгэрийн дор, үндэснийхээ урлагийн дээжүүдийн нэгийг гэр бүл, дотныхоо хүмүүстээ үзэж сууна гэдэг юутай сайхан хэрэг вээ…

Энэ жүжгийн тухай бага балчираасаа сонсдог байсан боловч, хэзээч үзэж байгаагүй тул ихэд бэлэгшээж байна.

Бүр сэтгэл догдолон, байртай байна.

Монгол үндэстний соёлын өвийн дээжийг олон нийтэд зориулан үнэгүй тоглох гэж байгаа нь эдийн засгийн хямрал, улс төрийн талцлын энэ цаг үед маш хэрэгтэй билээ. Түүхэн өөр цаг үед бид хэрхэн амьдарч байсан тухай өгүүлэх тус жүжиг олныг ухааруулах болов уу.

opera

Дэлхийн олон улс, үндэстнүүд өөрийн баяр наадамаа тохиолдуулан үндэсний бахархал болсон соёл урлагийн бүтээлээ, олон нийтдээ зориулан толилуулдаг билээ. Түүнийгээ хүндлэн, уламжлалт хувцастай үзэх ёстой гэж шаарддаг. Dresscode гэх нэр томъёог ашигладаг.

Опер гэх Европын уртын дууны үзүүлбэрээ үзэх гэсэн, соёлтой хүмүүс нь үндэснийхээ хувцас болох смокинг, урт даашинзаа өмсөж, өв уламжлал, бусаддаа хүндэтгэл үзүүлдэг.

Mongolia, Umnugovi (122)

Бид ч гэсэн үндэснийхээ соёл урлагын дээж, Гайхамшигтай гэх цуутай үзүүлбэртээ үндэснийхээ хувцасаа өмсөж, өвөг дээдсийнхээ  соёл, ёс заншил, хүч хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй гэж бодож байна.

4 жил хагас гаруй, харь нутагт, гадны ёс заншил, амьдралын хэв маягаар амьдарсны дараа, 2010 онд Эх орондоо ирсэн даруйдаа олон нийтэд сурталчилсаар байгаа гол санаа бол – Бид, эргэж Монгол болох хэрэгтэй байна! гэсэн уриа билээ.

“Монголдоо Монголоороо” гэдэг хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Хэдийгээр бид, гадны соёл, ёс заншлын төөрөгдлийн 5 дугаар үеээ туулж, Монгол үндэстэн гэж итгэх, Монгол хувцасаа өмсөх, Монгол хэлээрээ ярих нь хоцрагдмол, хуучны , моодны биш хэрэггүй зүйл гэж эндүүрч, гадны бүхнийг шүтээд байгаа ч, Аав ээж, Өвөө Эмээ, Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлсэн хамгийн үнэт зүйл болох Өөрийн гэсэн, Монгол үнэт зүйлээ гээж болохгүйг, алс холын аян, устаж үгүй болсон соёл иргэншлүүд надад ойлгууллаа.

XXI зууны хүн төрөлхтний ширэнгэн ойд төөрөхгүй, дарлуулалхгүй, уусахгүй,  үзэсгэлэн сайхан байгалтай Эх орноо алдахгүй байх цорын ганц арга бол Өвөг дээдсийн маань өвлүүлэн үлдээсэн “Үндэсний соёл” гэдгийг хамгаалж, сэргээх хэрэгтэйг ухаарсан явдал билээ.

Устаж үгүй болсон, бусдын оюуны, эдийн засгийн, газар нутгийн колон болсон, иргэний дайнд орсон улс үндэстнүүдийн газар нутгаар бадарчилж явахдаа  – “Монгол Монголоороо байж, дараагийн мянганыг туулна!” гэдгийг мэдлээ.

IMG_0116

Аяллын хугацаанд өмсөж байсан Монгол дээлтэйгээ, Монгол улсынхаа нийслэл, төв талбай дээр, олон жил сонссон боловч үзэж байгаагүй, мөрөөдлийн үзүүлбэрээ тухлан сууж үзэх, ямар таашаалтай байх бол оо? Гэж өдөр бүрийг хүлээн догдолж, дотны хүмүүстээ ч уриалж байна.

Mongolia, Umnugovi (125)

Дандаа гадаад гэсээр байгаад ихэд төөрч.

Бас залхалаа…

- Гэр бүл хамаагүй, өөрийгөө бод!

- Байгал орчин устах хэнд хамаатай юм!

- Мөнгөөр сэтгэлийг ч худалдаж авч болно! гэх өөр соёл иргэншлийн өөр өөр ухуул суртал биднийг хэн болгосныг өөрийн нүдээр харсаар байгаа тул, сэргэн мандалтыг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Эх орноос өөр хаана ч ГЭР байхгүйг ойлгосон цөөн Монгол хүмүүсийн нэг, дэлхийн 86 улсыг туулсан Монгол залуу зөвлөж, ухааруулж байна.

Mongolia, Umnugovi (47)

Зүс царай, хэл соёл, шашин шүтлэгээрээ тэс өөр хүмүүс…

Улсууд…

Бидэнд яах ёстойг зааж, зааварлаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн тусламжтай ухуул суртал явуулснаас болж бид хэн болсныг одоо анзаарах хэрэгтэй.

Mongolia, Umnugovi (21)

Наадам, зуныг

Монголын хээр талыг

Цэвэр агаарыг

Цаг хором бүр хүлээсээр байна.

Би хэзээч ингэж баяр хүлээж, догдолж байгаагүй дэг.

Mongolia, Uvurkhangai aimag, Kharkhorin (17)

Харь нутагт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн болохоор ингэж байгаа байх.

Миний тэмдэглэлийг уншаад, шууд шүүмжлэх хүн олдох нь дамжиггүй.

Гэхдээ, надтай адил, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс үндэстнүүдээс, хамгийн буурай, иргэний дайнтай улсуудаар явсан Монгол хүн байхгүй болохоор, намайг бүрэн ойлгож, мудрэхгүй байж магаж. Гэхдээ өөрийн хүндээ, дүүдээ, анддаа, ахтаа итгэхгүй бол өөр хэнд итгэх билээ?

IMG_0080

Хамт “Учиртай Гурван Толгой” үзье! гэдэг фейсбүүк зар үүсгээд, Монгол ёсоороо, тусгаар Монгол улсынхаа төв талбай дээр  Монгол дээлээ өмсөн үндэснийхээ соёлын дээдийг үзэж, мэдэрцгээе! Гэж уриалмаар байна.

энэ холбоосоор орж, нэгдээрэй! https://www.facebook.com/events/1589431171340409/

Дэлхийн Вангуудын (Манайхаар Хаадын) эдэлж чадахгүй эрх чөлөө, эзгүй хээр тал, онгон байгалийн эзэд бид,  жижиг сажиг асуудлаа умартан, Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн залгамж гэдгээрээ бахархан амьдрах цаг ирсээр байгаа билээ…

Монгол улс түүхэн өөр цаг үед, ямар байсныг хамт үзэж, тунгааж болох сайхан жүжиг бол “Учиртай Гурван Толгой” юм.

Mongolia, Uvurkhangai aimag, Kharkhorin (32)

200 гаруй төрлийн амьтантай хээр талд амьдралаа авч яваа залуу бэлтрэг, алдаж оносон ч, газар нутаг, амьдралынхаа хэв маягаа хадгалж үлдэх хамгийн чухал, үнэт зүйл бол үндэснийхээ соёл гэх амьдралынхаа хэв маягаа авч үлдэх явдал юм.

Яг тулж, халдах дайсангүй, амар амгаланд оршин тогтнож буй Монгол улсын иргэн байх үнэхээр сайхан юм аа.

Mongolia, Uvurkhangai aimag, Kharkhorin (41)

“Учиртай Гурван Толгой” жүжгийн тоглолтын зарыг Монголын интернэт мэдээллийн хэрэгслүүд хэрхэн түгээж буйг интернэт сайтаас хараад, харамслаа.

Манайд бүх зүйл улс төржөөд, хэвлэл мэдээллийн салбар тэр чигээрээ шахуу ашиг сонирхолын бүлгүүдийн эрхшээлд байгаа учир. Ямарваа нэгэн зүйлийг Монголчууддаа мэдээлэхдээ, аль нэг хүнд зориулан, эсвэл мэргэжлийн бус, боловсроогүй жижиг тархиныхаа хэмжээнд бичдэг болсон тул цагааныг ч хар болгож, харыг ч цагаан гэж итгүүлж, хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлж байна.

Иргэдээ “СЭТГҮҮЛэх” үүрэгтэй сэтгүүлчид маань уг тоглолтын зохиолын түүх, сонин хачин зүйлс, арга хэмжээний ерөнхий төслийг олон нийтэд түгээх бус  “Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбайд оруулахгүй” гэсэн том сенсац хөөсөн гарчиг тавин, олон нийтийн дунд шуугиан дэгдээлээ.

Гадагшаа явж, юм үзэж нүд тайлсан хүмүүс мэдэж байгаа, улс бүр л өөрийн гэсэн үндэсний онцлогтой бөгөөд түүнийгээ хамгаалж, олон улсад дэлгэрүүлэхийг зорьдог.

Эртний соёлтой Монголчууд нэг хэсэг оросоор ярьж чадахгүй бол тэнэг шахуу тооцогдож байсан бол эдүүгээ пиджак өмсөж, хутга сэрээгээр хооллож, англи үг ашиглаж яривал соёолтой, боловсонд тооцогдож байна.

Дэлхийд хэн нь хэнийгээ уусгаж, хэн нь устаж үгүй болох вэ? Гэсэн байгалийн шалгуурт, бид, тэмдэглэл төдий үлдэх вий…

Оюуны бөмбөгдөлт зөвхөн манайд бус, сул дороо эдийн засагтай, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй эсвэл байгалийн маш их баялагтай улсуудад болдог нийтлэг зүйл юм байна гэдгийг 2010 онд дэлхийн 69 улсаар аялаад ирэхдээ баттай ойлгосон юм.

Энэхүү тоглолтын зарыг IKON гэх интернэт мэдээллийн сайт дээр “Монгол Дээлгүй бол нэвтрүүлэхгүй” гэсэн гарчигтай гаргаж, Монголоор ярьдаг хүмүүс хэрхэн хариулсан байгааг уншаад, өөрийн дүгнэлтээ хийгээрээ.

http://www.ikon.mn/n/he3

Deel

“Учиртай Гурван Толгой” жүжгээ , үндэснийхээ дээлээ өмсөн, тусгаар Монгол улсынхаа төв талбай дээр хамт үзэх хүмүүс байна уу? Гэж асуумаар байна.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.