2009 оны 11 сарын 13 ны өдөр 11: 50. Португал улсын нийслэл Лисабон хот

Өглөө эртхэн босч 12 цагт болох арга хэмжээнд өөртөө байгаа хамгийн цэвэр хувцаа өмслөө. Хотын төвийн ТИВОЛИ буудлын үүдээр орох үед Лоббинд цугалсан 10 гаруй Монголчууд харагдлаа. Монгол хүний харцыг хаанаас ч ялгаж таниж чадна шүү! 

Нөгөө талд бас нэлээд хэдэн Гадны хүн цугалсан байсан бөгөөд, Элчин Сайд Алтангэрэлгуай тэдэнтэй яриа өрнүүлж байлаа.

Тун удалгүй Мягмар зохион байгуултыг хариуцаж байсны хувьд хүлээн авалтын зааланд орохыг уриаллаа.

Хувцсаа өлгүүрт өгж байх үедээ, бага зэргийн санаа зовж эхэллээ. Учир нь ийм албан ёсны арга хэмжээнд зохих костюмгүй байсан тул ширэн нүүрлэхээс өөр аргагүй байлаа.

Дипломат ёсонд DRESS CODE байдаг бөгөөд түүнийг дагахыг нийтээрээ хүсдэг юм. Харин тийм дүрэмт хувцас байхгүй над шиг аялагч залуу, өөр ямар ч юм бэ дээ.

Тэнд цугалсан Монголчууд бас ёсорхоогүй байгаа нь харагдаж байлаа.

Бас л хүний нутагт байгаа хүмүүс, юм бүхэн тийм амар биш шүүдээ.

Гэхдээ миний нэг хүсэж байсан зүйл нь хэн нэг нь Үндэснийхээ сайхан дээлээ өмсөөд ирэх болов уу гэж бодсон ч санснаар болсонгүй.

Монгол дээл.

Монголчууд бид дэлхийн хүн амтай харицуулбал маш өвөрмөц, содон үндэстэн гэдгийг өмнө би зөндөө уншиж, сонсож байсан юм. Харин өөрийнхөө аялынхаа явцад энэ үгний үнэн болохыг маш сайн ойлгосон юм.

Бид өөрсдийгөө бусадтай ижилсүүлж сааралтуулах бус бусдаас сондгоорч ялгарах хэрэгтэй гэдгийг маш олон удаа ухуулж байгаа, ялангуяа агуу соёлтой цөөун хүн амтай бидэнд өөрсдийгөөтаниулж, соёлоо авч үлдэхийн тулд 100 гарсан сая хүн амтай улсыг бодвол хамаагүй их ажил хийх хэрэгтэй.

Өнөөдөр 30 хүрч байгаа залуу өөрийн гэсэн Монгол дээлгүйдээ би өдөр бүр ичдэг.

Ажилд орох, хүнтэй уулзахад хэрэгтэй гэж үнэтэй костюм авч өмсдөг байсан хэрнээ Монгол хүн болж төрсний хувьд ганц ч болов дээл оёулаагүй нь миний ухамсаргүйгийх байх. Цагаан сараар аавын ээлжний дээлийг өмсөж гоёдог байсан – Би Монгол соёлоороо бахархдаг! гэж ярьдаг байсан хэрнээ яагаад эх оронч үзлийн эхний шалгуур болсон үндэснийхээ дээлийг аваад өмсчиж чадахгүй байсан юм болоо?

Барууны өндөр үнэтэй костюмаас хамаагүй хямд шүүдээ!

Магадгүй би “Монголын ТӨӨРСӨН ҮЕ”-ийн жишээ тул, дээл гэдэг Эмээ Өвөө нар, эсвэл хөдөөнийхөн өмсдөг гэж нийгэмд тогцон буруу бодлыг дагсанч байж магад.

Энэ жилийн цагаан сарыг Англи дахь, эсвэл Франц дахь Монголчуудтайгаа тэмдэглэх бодолтой байгаа бөгөөд, Юуны түрүүнд Монголоос Үндэснийхээ дээлийг захиалж өмсөх төлөвлөгөөтэй байна. Барууны соёлтой хотоор, өөрийнхөө соёлыг гайхуулж явахын муу юм гэж юу байх вэ? Харин ч – Намайг хар! Би Дэлхийн Сүүлчийн Нүүдэлчний удмын хүн байна! Гэж дуу хүргэмээр санагдаж байна.

Өнөөгийн залуу үе бид, хүнээр чичлүүлж, заалгаж бус өөрсдөө ухаарч Түүх Соёлоо хамгаалж үлдэх нь хамгаас чухал юм байна шүү! Гэдгийг аялынхаа явцад бусад орны устсан үндэсний соёлуудыг хараад ухаарсан юм.

Монгол бөхийн Өргөөнд Үндэсний хувцастай нэвтэрч байх сахирамж хууль гаргах санлыг дэмжих хүмүүс зөндөө байх. Опэр үзэхэд хар костюм өмсөх ёстой гэсэн дүрмийг дэлхий дахинаа дагаж байхад бид ч бас өөрсдийн дүрмийг биэ болгож мөрдүүлж болно шүүдээ!

Буцаад.

Үүүдэнд цугалсан байсан Монголчуудтай мэндлээд цуг зааланд орсон бөгөөд

- Энэ залуу хэн юм болоо? Элчин Сайдын яамны ажилтан юм болов уу? Гэсэн эргэлзээтэйгэээр тэд намайг харж байлаа.

Зааланд орох үед нэг хэсэгт Монгол, Португал, Европийн холбооны туг залсан байсан бөгөөд хажууханд нь Дурсгалын зүйлс, Монгол тамга харагдлаа.

Заалны нөгөө талд ширээ зассан байлаа.

Бид илүү хөгжилтэй, эдийн засгийн боломжтой байсан бол Монгол улсын өргөлжит консулд тамга гардуулах ёслол дээр Монгол ёс заншилаараа ширээ засаж, идээ ундааны дээжийг Монгол хэлбэрээр хийсэн бол гоё байхсан. Гэсэн бодол төрлөө

Ийм арга хэмжээнүүд дээр Монголчууд гэж хэн бэ гэдгийг үзүүлж байх нь хамгийн чухал юм шүүдээ. Энэ заланд байсан бүх зүйлүүдээс Хойморт залсан Монгол туг, Хөгжимөөр эгшиглэж байгаа Хөөмий, Чартгар нүдтэй хэдэн хүнээс өөр Монголтой холбогдох зүйл огт байсангүй.

Ирээдүйд бидэнд ийм төрлийн албан ёсны арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан өндөр төсөвтэй, Монгол зурагнаас авахуулаад үндэсний хувцас, ширээ засалт, идээ ундааны дээжтэй илүү сайн чанрын ажил хийж эхлээсээ гэсэн хүсэл төрж байлаа.

Миний Аав Түүхийн багш хүн. Түүх баримтанд хадахдаа маш нарийн, нягт байх ёстойг чичилж бус, өөрийн өдөр бүрийн нөр их хөдөлмөрөөрөө надад ойлгуулж заасан тул, энэ удаагийн арга хэмжээг боломжийнхоо хэрээр зурганд архивлах хүсэл төрлөө

Ширээ засалтаас авахуулаад хүмүүсийн хувцаслалт, ирсэн хүмүүсийн зураг, арга хэмжээний хугацаа гээд, миний зургууд яачиж байсан Монгол Португал улсын харилцаа өргөжиж байгаа энэ чухал мөчийг тодорхой хэмжээнд харуулж чадахаар болсон гэж бодож байна.

Хоёр улсын хоорондын харилцааны эхний алхам тавигдаж байгаа ийм чухал мөчид хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид байхгүй байсан нь, уг арга хэмжээг олон нийтэд хүргэж, Хоёр улсын харилцааны чухал үеийг авч үлдэхэд ажил дутуу байгааг харуулж байлаа.

Элчин Сайд Алтангэрэлгуай үүдэнд зочидыг биэчлэн хүлээж авч эхлэх үед би
- Та энэ арга хэмжээнд ирж буй хүмүүийн тухай мэдээлэл байвал өгнө үү, магадгуй маш чухал хүн байвал би зургандаа авч үлдий!
- Би энд бараг хүмүүсийг мэдэхгүй, Шинээр сонгогдож байгаа өргөмжит консул эндхийн ажлыг хариуцсан юм.

Бид үнэхээр энэ ажлыг хариуцахгүй байгаа тул, ячиж байсан боломжоороо бүх хүмүүсийг аваад бай гэж бодлоо.

- Хүе чи нөгөө дэлхийгээр тойрч яваа залуу байна шт! Гэж хойноос нэгэн эгч хэллээ
- Би чиний аялын талаар интэрнэтээс уншиж байсан юм, Морокогоос гараад Европ руу орж байна гэж сүүлд уншсан, тэгээд яачиж байсан үүгээр дайрах юм байна даа, гэж бодож байсан чинь, чи энд явж байдаг. Чи зурган дээрээ арай өөр гардаг юм байна. Байгаагаасаа хамаагүй намхан санагдсан.

Тэр эгч ингэж хэлэх үед бусад нь – Өөө нээрээ тийм байна шт, чиний тухай уншиж байсан, Сайн явж байна уу? Анх чамайг зургийн апараттай яваад байхлаар Элчин Сайдын яамны зурагчин юм болов уу? Ч гэж бодсон. Алив чамтай зургаа авахуулий!

- За, гэхдээ энд өөр чухал арга хэмжээ болж байгаа тул, бүх анхаарлыг сарниулаад яахав. Сүүлд арга хэмжээ дуусах үед бүгдээрээ тухтай ярилций, одоо энд болж буй үйл явдал, зочидын зургийг авч үлдэх нь маш чухал байна! Гэж хэлээд архив бүрдүүлэх ажилдаа орлоо.
Сүүлд мэдснээр Өргөмжит консулд тамга гардуулах ёслолд 14 орны элчин сайдын яамны төлөөлөгчид ирсэн гэсэн байсан, тэр дотроос Азийн 8 орны төлөөлөгчид.

Тэнд цугалсан цөөхөн Монголчууд заалны хойморт залсан туганд өвдгөөрөө газардаж мөргөж байгаа харагдлаа. Гэрээсээ гараад удаж байгаа надшиг хүмүүс, гэрээ санах ямар байдгийг би дотроо мэдэрч байлаа.

Надаас ялгагдах нь тэд амьдралын эрхэнд хүний нутагт яваа Монголын Энх цагийн дөрвөгсөд, Португал улс дахь Монголын анхны элч төлөөлөгчид юм.

Зочид цуглаж амжаагүй байхад Элчин Сайд Алтангэрэлгуай болон нарийн бичиг Энх-Амгалан хоёр Монголчуудтай амьдралын талаар ярилцаж, бичиг баримт солиулах, илгээх тал дээр зөвөлгөө өгч байлаа.

Энэ танхимд миний хамгийн хүндтэй хүн нь Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд мань байлаа. Тэрээр миний хувьд Монголыг төлөөлж, нүүр царай болж байгаа хамгийн чухал хүн байсан юм.

Арга хэмжээний үед ч гэсэн, Элчин Сайдын хажууд чадах хэрээрээ үйлчлэхийг хичээж байсан нь, би хувиасаа түүнд үзүүлж буй хүндэтгэл байсан юм.

Удалгүй бух зочид цугаллаа.

Үргэлжилэл бий

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

ok чамтай уулзсан монгол болгон ингэх байхаа амжилт чи од шүү

j wrote on 2009/01/21 - 14:58
#2

chi mash chuhal arga hemjend oroltsje bayar hurgie!
chini bichsen sanaa zuv shu.ter olon mongolchudas neg n ch gesen undesnixe huvtsasig umsud irsen bol hechneen saihan haragdah baisan bol.iim arga hemjend beltgel,zohion baiguulalt saitai baih ym shige.avsan zurguda taviarai.

buya wrote on 2009/01/21 - 17:26
#3

Byambiin Rinchen guai dandaa mongol deeleeree gangardag bsan shuu.

honzo wrote on 2009/01/21 - 19:12
#4

монголчууд бид өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэнгүүд гэж онгирдогч таны хэлдгээр хамгийн наад захын илрэл болох дээлээ өмсөхгүй байгаа нь бидний гаж сэтгэлгээний сөрөг үр дагавруудын нэг болой.
Монголын үндэсний дээл бол өмсөхөд ч, хэрэглэхэд ч хамгийн тохиромжтой, хамгийн сайхан хувцас билээ.
Монголчуудаа! Бид хүүхдийн төлөө ЗА гэж хэлж чадсан юм чинь монголынхоо соёлын хамгийн энгийн жишээ болох дээлээ иймэрхүү чухал, би монгол хүн гэдгээ илэрхийлэх маш хялбар арга болгож өмсөж байвал ЧИ, БИ, БИД НАР МОНГОЛЧУУД

helloworld wrote on 2009/01/23 - 19:25
#5

Sain bnuu? Tanii aylal uneheer goe yumaa. amjilt husey! ene ehnii zurgan deer hairtai ah maani garchee nudnii shiltei. ajlaaraa ywsan bsn.goe zuragnuud bn :)

Sa wrote on 2009/01/25 - 17:19
#6

Mongoliin maan Dalbai gazar shurgesen baina. shal archaad baigaa yumuudaa. ish ni bagadaa yu? esbel Mongoliin maani dalbai tomdoo yu?
uul standart hemjee baidag baimaar yum tiimees nogoo 2 dalbai gazaraas hondii goyo haragdaj baigaa yum bol uu? hergeer tom dalbaal olgosonuu esbel boginhon ish ogsonuu?

hohtolbo wrote on 2009/01/28 - 20:49
#7

heregtei tsagt zuv gazaraa ochij uilchulj ogson bnashdee.dutuug ni nohoj dunduurii ni duurgej uguud garjdee chamd niit mongolchuudiinhaa omnoos bayarlalaa gej heleh estoi yum bna

ogi wrote on 2009/05/11 - 15:24
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.