Duguitai udur (21)

2015 оны 6 сарын 6

Эх орон, Улаанбаатар хот

Харь нутагт, Дэлхийн амьдралыг судалж, тэмдэглэлээ хөтөлж явж байхдаа, эх орны мэдээ бүхэн нь чухал байдаг сан.

Сонин сэтгүүл олдвол, үсэг зураг бүрийг нь цээжилнэ.

Улаанбаатар хот машингүй өдөр зарлаж, нийгмийн зарим бүлгийн дарамт, улс төр, хувь хүний хэл амнаас айлгүй амжилттай хэрэгжүүлж чадсаныг интернэтээс анх хараад, хувьдаа маш их баярласан.

Фэйсбүүк гэх олон нийтийн харилцаа холбооны хэрэгсэлд зөндөө олон хүн энэ өдөр, гэр бүл найз нөхөд, дотныхоо хүмүүстээ хотын төвийн, Энх Тайвны өргөн чөлөөний голоор инээмсэглэн, алхаж буй зургуудаа оруулсан нь уг арга хэмжээг ямар чухал болохыг ойлгуулж байв.

Хэзээ нэгэн цагт Хуучны Улаанбаатар хотыг маань санагдуулахуйц энэ өдөр хотынхоо төвийн гудамжаараа алхаж, дугуй унаж, нарт тэнгэрийн дулаан, хойд туйлаас нисэн ирэх хүчилтөрөгчийг, айдас түгшүүргүй, утаа тортоггүй, хорт чимээ, хорон үггүй мэдрэнэ дээ гэж өөртөө хэлж байлаа.

Хэзээ нэгэн цагт…

Duguitai udur (1)

Харин энэ жил азаар, би ажилаа дуусгаж, Монголдоо яг байж таарлаа.

Бас, миний хайртай зээ дүүгийн маань төрсөн өдөр ч тохиов.

Төрсөн өдөр нь болж буй дүүгээ яаж баярлуулах вэ?  гэдэг бодол энэ жил аз болж байсангүй.

Хэзээч мартхааргүй дурсамж бэлэглэх гэж байсан болохоор.

-Хотод Машингүй өдөр  зарласантай таарч, дүүгийн маань төрсөн өдөр болох нь, маргааш  хамт дугуй унаж, хотын төв замаар хэсэх үү?  гэж дүүдээ хэлэх үед намайг яг юу яриад байгааг сайн ойлгоогүй байх, гэхдээ ах дандаа сонин юм сэдэж, бэлэг барьдаг гэдгийг мэддэг болсон тул зөвшөөрөв.

Мэдээгээр ганц ч олигтой, сахан мэдээ сонсогдохоо байсан,

Дандаа машин бөглөрсөн,

тоос шороо, хог хийссэн, нүхнүүдтэй замуудаар,

барилгын ажил бужигнасан гудамжуудаар,

бие биен рүүгээ муухай харж, харааж, заримдаа хоорондоо зодолддог жолооч нараар,

гэмт хэрэг, хүний амь нас хохирсон юм болов уу гэж айдас төрүүлэхээр, гэрэлэн дохиоллоо тогтмол асааж явдаг, гадны дайнтай кинон дээр гардаг POLICE бичигтэй  Монголын цагдаагийн олон машинуудаар,

царгисан чанга яригчаараа, ХОГ, ХОГ, ХОГ гэдэг аялгууг, өдөр шөнгүй хотын өнцөг булан бүрийн хүн бүрт, хэд хэдэн удаа сонсгодог хогны машинуудаар

Улаанбаатар хотын гудамжны амьдралыг анх төсөөллөж эхэлсэн  дүү маань өнөөдөр тэс өөр зүйл олж харлаа.

Duguitai udur (2)

2015,06,05 ны шөнө:

Төрсөн өдөр нь эхэлсэн хормоос дуусах хүртэл хүссэн зүйлээ хийж болно гэдэг гэр бүлийн үнэт хуулийг аль хэдийнээ мэддэг болсон дүү маань энэ жил зурагтаа унтраахаа мартатлаа ахтайгаа хамт кино үзэж өглөөг хүлээлээ.

Удаан хугацааны хол замыг туулж ирээд, цаг хугацаа, цаг агаар, амьдрах орны өөрчлөлтийг давж амжаагүй байгаа ах нь хоёр дахь кинон дээрээ зүүдлэв.

Харин дүү маань цааш хэд хүртэл зурагт үзсэнийг мэдээгүй, гэхдээ олон үйл явдалтай зүүдүүдээ эргэн санахад, хэд хэдэн сувгуудыг гүйцээсэн байх.

Өглөө тайван бослоо.

Дөнгөж хичээл нь амарсан дүү маань өглөө сайн унтаж авахыг ямар их хүсч буйг, өөрийн бага насны дурсамжаасаа санаж байгаа болохоор.

Эмээ өвөө нь газрын зураг авч өгнө гэсэн тул унадаг дугуйнуудаа ардаа ачаад, хорооллын дэлгүүр лүү ээжийгээ аваад явлаа.

Нөгөө л бөглөрөө, тоос, сигнал, шатсан бензиний үнэр, шахалт, тэгээд зарим нэг ….

Алхахад илүү хурдан хүрч болох хурдаар хороолол хүрч, Монголын болон Дэлхийн газрын зургуудыг 20 орчимоор аваад, эргээд, бөглөрөөн дунд мацсаар 11-р хорооллын хавьд Аав, Ээжээ хүргээд, цааш хоёулаа дугуйгаар явав.

Duguitai udur (3)

Жил гаруй болкон дээр өнжсөн миний дугуй хийгүй бас тосолгоогүй байсан тул хажуудаа түрээд, инээж баярласан хүмүүс холихсон замын голоор,  хөгжим бүжигээс Сухбаатарын талбай хүртэл алхлаа.

Ингэж болохгүй, тэгвэл аюултай, гадуур зам тээврээс болгоомжил гэж байнга сануулга, анхааруулга сонсож өссөн дүү маань дугуйгаа унаад , Их сургуулийн уулзвар хүртэл явахдаа, инээмсэглэл дүүрэн байсан шалтгаан нь ойлгомжтой билээ.

Duguitai udur (4)

Анх удаа Улаанбаатар хотынхоо төвд, дүү маань Эрх чөлөөтэй явсандаа баяртай байгааг нүднээс нь олж харсан би, машин бараг явдаггүй гудамжны замыг, тоглоомын талбай болгон тоглодог байсан бага насаа саналаа.

Өнөөдөр Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот байлаа.

Duguitai udur (6)

Өглөөгүүр Марафон гүйлтийнхэн 5 км-ийн замаар олуулаа гүйж, Мотоциклд дурлагсад Хүй 7 худагт хөлөгнийхөө хүчийг сориод, Экспо дээр шинэ машины үзэсгэлэн нээгдээд, нохой сонирхогчид, скейтээр гулгагчид, Төрийн болон Төрийн бус байгууллагуудын цугларалт, гээд Наадам, Цагаан сар, Шинэ жилийн баяруудын дараа орох олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдтэй сайхан өдөр болж буйг дугуйчид руугаа явж байхдаа бодлоо.

Duguitai udur (5)

Бүх зүг чиг нь хайрцаглагдсан хот суурингуудаар явж байхдаа, хаяа ямарч хаалт хашилаггүй, хүссэн зүг рүүгээ, тааваараа явах юм сан гэсэн бодол төрдөг билээ.

Duguitai udur (7)

Харин өнөөдөр Улаанбаатар хотдоо санаа зовох юмгүй дүүгээ баярлуулаад хотынхоо гудамжуудыг ажиглаад, тайван явж байдаг.

Duguitai udur (8)

Энэхүү боломжийг бий болгоход хүчин зүтгэсэн бүх хүмүүст, өөрийн биеээрээ талархал илэрхийлмээр байна.

Duguitai udur (9)

Талбай руу дөхөх үед бага зэргийн бороо орж, хувьтай хүн хур борооноор гэдэг зүйр цэцэн үг санагдлаа.

Duguitai udur (10)

Duguitai udur (11)

Duguitai udur (12)

Улаанбаатар хотод залуучууд болон бага насны хүүхдүүдэд чөлөөт цагаараа хийх зүйл бараг байдаггүй.

Байдаг цөөхөн газрууд нь өөрийн орлоггүй тэд нарт хэтэрхий үнэтэй.

Duguitai udur (13)

Харин талбай руу дөхөх үед олон тооны залуус цугласан, дуу хууртай том арга хэмжээ болж байгаа нь анзаарагдаж, Машингүй өдрийг тохиолдуулан гурав дахь жилдээ зохион байгуулж буй  Дугуйны марафоныхон хамгийн сүрдмээр, баярлмаар харагдаж байлаа.

Duguitai udur (22)

Янз бүрийн дугуйлан, олон нийтийн байгууллагынхан өөр өөрийн далбаа дүрэмт хувцасаа өмссөн, нэр загваруудыг нь таамаглаж хэлэхээргүй олон төрлийн дугуйнуудтай залуус бол Монголын ирээдүйг бүтээх ажилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй, нийгмийн идэвхтэй бүлэгийхэн.

Duguitai udur (14)

Талбай дээр очоод –Дугуйны тос, насос байна уу? Гэж залуусаас асуухад, мөдөхөн миний дугуйны асуудлуудыг дүү нар шийдлээ.

Duguitai udur (15)

Намайг ирсэнд баяртай байна гэж зохион байгуулагчид талархал илэрхийлж, зургаа татуулж,  нэг клуб нь өөрийн футболк оо дурсгалаа. Дүүдээ шууд өмсүүлэв.

Duguitai udur (16)

Duguitai udur (17)

Дугуйны парадын өмнөх арга хэмжээ нь шагналаа гардуулж дуусч байв

Duguitai udur (18)

Duguitai udur (19)

Duguitai udur (20)

Duguitai udur (23)

Хүлээх зуураа талбайгаар явж, Эзэн хааны хөшөөнд сэтгэлдээ хүндэтгэл үзүүлэв.

Duguitai udur (24)

Сонсголгүй ч, гэрээсээ гарахаасаа айдаг залуусыг бодвол эр зориг гарган Монголоороо дугуйгаар аялж чадсан Мөнгөндалай гэдэг энэ залуугаас үлгэр жишээ авах зүйл олон.

Duguitai udur (25)

Duguitai udur (26)

Duguitai udur (27)

Duguitai udur (28)

Duguitai udur (29)

Duguitai udur (30)

Duguitai udur (31)

Duguitai udur (32)

Duguitai udur (33)

Duguitai udur (34)

Duguitai udur (35)

Duguitai udur (36)

Duguitai udur (37)

Duguitai udur (38)

Duguitai udur (39)

Duguitai udur (40)

Duguitai udur (41)

Залуучуудын хобооны ерөнхийлөгч А. Мөнхбат, энэ арга хэмжээний гол зохион байгуулагчдын нэг бөгөөд, хувиасаа талархал илэрхийлж байна.

Duguitai udur (42)

Том ах гэр бүл, хүүхдээ тэвэрсэн зогсож байсан, бас найзууд  цугласав…

Duguitai udur (43)

Дугуйг төрөл бүрээр нь үзлээ…

Duguitai udur (44)

Duguitai udur (45)

Duguitai udur (46)

Duguitai udur (47)

Duguitai udur (48)

Чөлөөт үзүүлбэрүүд

Duguitai udur (49)

Duguitai udur (50)

Duguitai udur (51)

Duguitai udur (52)

Duguitai udur (53)

Дугуй унах нь бие эрүүл мэндэд хэрэгтэгээс гадна санхүүд бас хэмнэлтэй билээ.

Хэрвээ бид дугуйг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж чадвал, Улаанбаатар хотод амьдрах хамаагүй сайхан болно гэдгийг гадны улс орнуудаас хараад арван онд ирсэн даруйдаа эргэн тойрондоо уриалж байсан билээ. Ялангуя баруун Европын орнуудын туршлагыг хэрэглэх нь зөв санагдсан юм.

ТВ-ийн сэтгүүлч ирж ярилцлага авах үед, санаанд орсон нэг санал бол -Улаанбаатарын албан байгууллагууд гадна дугуйн зогсоол хийх хэрэгтэй гэв.

Duguitai udur (54)

Duguitai udur (55)

Duguitai udur (56)

Duguitai udur (57)

Duguitai udur (58)

Duguitai udur (59)

Duguitai udur (60)

Duguitai udur (61)

Duguitai udur (62)

Duguitai udur (63)

Duguitai udur (64)

Duguitai udur (65)

Duguitai udur (66)

Duguitai udur (67)

Duguitai udur (68)

Duguitai udur (69)

Төв талбай дээр бүх дугуйчид цугласан байх гэж бодож байтал, үгүй байж.

Duguitai udur (71)

Улаанбаатарын төв хэсэг тэр чигээрээ явган хүмүүс, дугуйчид, скейтчид гээд моторт тээврийн хэрэгсэлгүй хүн бүхэн шахуу гудамжинд гарсан байгаа мэт сэтгэгдэл төрөв.

Duguitai udur (72)

Duguitai udur (73)

Цагдаагийн болон эрүүлийг хамгаалах албаныхан ажилаа маш сайн гүйцэтгэж байгаа нь  хүмүүстэй харьцаж буйгаас харагдсан.

Duguitai udur (74)

Duguitai udur (75)

Duguitai udur (76)

Зөвхөн гэр бүлүүд бус найз нөхөд, албан байгууллагууд энэ өдөрт маш их ач холбогдол өгөнө оролцож байгааг анзаарсан.

Duguitai udur (77)

Duguitai udur (78)

Duguitai udur (79)

Duguitai udur (81)

Хотын төвийн хөдөлгөөн зогссон энэ өдөр хаа сайгүй залуус цуглан, өөрийн сонирхол, хүслээрээ бие биентэгээ хамт байв. Латин бүжгийг гудамжинд зааж буй нь бас л сонирхолтой үйл явдал. Дараагийн удаа даамчид, шатарчид, яруу нарагчид, бөмбөр, фото зураг сонирхогчид гээд бүх бүлгийн хүмүүс хаа нэгэн газар бас уулзалт зохион байгуулбал сонирхолтой, зөв болов уу.

Duguitai udur (82)

Хүүхдүүд нь баяртай хот бол аз жаргалтай хот…

Duguitai udur (83)

Duguitai udur (84)

Duguitai udur (85)

Duguitai udur (86)

Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй юм бол, машин худалдаж авсан хүнд, засмал замыг нь барьж өгөх гэж их хэмжээний хөрөнгө зардаг бөгөөд, нийтийн мөнгөөр баригдсан замаар машингүй хүн, яагаад сард нэг удаа ч болов, айдас түгшүүргүй гоё замаар алхаж болохгүй гэж?

Хүүхдийн тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүст явган хүний замгүй хотод ямар хэцүү байдгийг бүгд мэднэ.

Хүмүүс хүүхдүүдээ салхилуулаад явж байгаа байдлыг олон зургуудаас харж болно.

Дугуй бол зарим хүүхдүүдэд хэтэрхий үнэтэй байгаа, зарим нь унаж чадахгүй,  тэд өнөөдөр скейт ролик болон төрөл бүрийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан.


Duguitai udur (88)

Duguitai udur (89)

Duguitai udur (90)

Дүүгээ хүргэж өгөөд, эргээд машиндаа сууж гэрийн зүг гэлдэрлээ.

Duguitai udur (91)

Гэр лүүгээ, түгжирсэн замаар явж байхдаа, хоёрхон гудмын цаана байгаа, машингүй нартай гудам руугаа эргэн очиж, явганаар гэртээ харивал стресс үгүй, амар тайван бас арай хурдан хүрнэ дээ гэж сэтгэл алдана бодлоо.

Тамхиа цонхоороо хаясан зорчигч, дүрмийн ном байдгийг мэддэггүй жолооч, би л болж байвал гэж боддог …, тоо нь хэтэрсэн машинаар дүүрэн хотын гудамд орохдоо Бямба гараг бус Даваа гарагт байгаа мэт санагдав…

Duguitai udur (87)

Хэзээ би, ийм баяр баясгалантай Улаанбаатарчуудаа хамгийн сүүлд харлаа даа гэж санахыг оролдсон боловч, санаж чадахгүй баснаас гадна, дандаа доошоо харсан, гунигтай, мөнгө бодсон царайлсан, уурласан, бухимдсан, бие биен рүүгээ давшилсан Монгол хүмүүсийн царайнууд өмнүүр харагдав.

Байнга янз бүрийн улс үндэстнүүдийн хот суурингуудаар явахдаа, тэдгээрийн аж амьдралыг судалж, орчин цагийн улс орны, нийгмийн хамгийн том асуудал болж илрээд байгаа стресс гэх өвчинд манай улс гүн өвчилсөн байгаа нь 86 улстай харьцуулахад, илт харагдаж байна.

Duguitai udur (70)

Өнөөдөр Улаанбаатар хотынхоо гудамд ажигласан зүйл бол, хүн бүр шахуу  -Ямар сайхан өдөр вэ? гэсэн сэтгэлтэй, нүүр дүүрэн АМАР тайваны инээмсэглэлтэй явж байсан.

Бага зэргийн бороо орсон нь өдрийг улам сайхан болгосон.

Нэг л өдрийн зөв зохион байгуулалттай үйл ажиллагаа бүхэл бүтэн хот, улсын нислэлийн уур амьсгалд, ийм эерэгээр нөлөөлж байгаа бол, яагаад илүү олон удаа энэ арга хэмжээг давтаж болохгүй гэсэн  бодол өдрийн турш эргэлдсэн бөгөөд зөвхөн би ингэж бодоогүй, таарсан хүн болгон  тэгэж хэлсэн.

Зарим нь долоо хоног бүр, зарим нь сар бүр нэг удаа хотынхоо төвийг чөлөөлж, иргэд нь тааваараа амралтынхаа өдрийг гэр бүл дотныхоо хүмүүстэгээ, ялангуя хүүхдүүдтэйгээ өнгөрөөж бай гэж талцаж байна.

Эхний ээлжинд, сард нэг удаа, амралтын өдөртэй давхцуулан хотынхоо төвийг өнөөдрийх шиг иргэддээ зориулж, хамгаалж байвал, улс төр, эдийн засаг амаргүй байгаа энэ цаг үед ямар олон хүн сэтгэлийн амрыг олж, дүү бид хоёртой адил баяр баясгалантай өдрийг өнгөрөөх бол оо?

Төвийн үйлчилгээний газруудад ч гэсэн, аялал жуулчлалд ч гэсэн маш эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь эргэлзээгүй.

Магадгүй нэг өдөр, сая давсан хүн амтай нийслэл маань сар бүр нэг удаа, улмаар долоо хоног бүр нэг удаа Техникгүй, яваандаа харилцаа холбоогүй, амралтын сайхан өдрөө, хотын төвдөө бие биентэйгээ өнгөрөөдөг болох ч юм билүү.

Энэ өдөр хотын төвд амралтынхаа өдрөө өнгөрөөгөөд, надтай адил санаа бодолтой басан бол “Ямар сайхан өдөр байв аа…” гэж өөртөө хэлээрэй.

2015 оны 06 сарын 07 ны 03:52 т тэмдэглэлээ дуусгав. Ямар сайхан өдөр байв аа

Duguitai udur (92)

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.