Ирээд шууд нийгмийн олон асуудлуудыг биеэрээ мэдэрч эхэллээ. Гал түймэр гарч, Автуус зогсож, хот даяараа тог тасарч байна. Харин хотын бохирыг цэвэрлэх байгууламж асуудалд ороод, гол руу бүх бохироо асгах уу, болих уу гэсэн асуулга явуулж буйг ойлгохгүй юм. Ардчилал, анарх хоёрыг ялгахгүй хүмүүс янз бүрийн санал дэвшүүлж, зарим нь улс төржөөд авлаа. Улаанбаатар хот бол байгалаа шүтдэг Монгол үндэстний шинэ нийслэл. Хатан туул, хойч үетэй холбоотой ийм асуудал ил тод болж, иргэд санаа зовж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бохирыг гол руу цутгах уу, ус сүлжээг хаах уу? гэсэн сонин асуулгыг явуулахаа болих хэрэгтэй гэж бодож байна. Ёс ёмбогор, Төр төмбөгөр байж, хот нэг сая хүнтэй байна уу, арван сая байна уу, хамаагүүй, бусад нутгаар дайран өнгөрдөг Хатан Туул голоо аварч үлдэх нь хамгийн зөв шийдвэр бус уу? 3 өдөр байтугай олон мянган жил карантны усгүй амьдарч болсон Үндэстэнд байгал дэлхийгээ хамгаалж хэдэн өдөр усгүй байх юу ч биш шүү дээ… Хойч үеээ бодож амьдаръя…
Jun
3
Write Your Comment
Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.
Sorry, no comments yet.