11271192_1635629196672004_900363648_n
Өнөөдөр их сайхан өдөр байлаа. Холын замаас ирээд 2 долоо хоногт бодит амьдралдаа орсон бөгөөд
Suvd Bat Erdene найзын зохион байгуулж буй номын баярт оролцож, өөрийн бүтээлүүдээ, аавынхаа номуудтай хамт хүмүүст танилцуулж, хамгийн хямд үнээр борлууллаа. Хүүхдийн баяр дөхсөн болоод тэр үү, хүмүүс бэлэг хайж олноороо цугласан байна. Элдэв ундаа, хэрэггүй тоглоомоос ном хамаагүй дээр шүү дээ. Зарим лангуунууд номуудаа бас маш хямдруулсан харагдана. Миний ширээний өмнө хэд хэдэн удаа оочиртой болж, нийгмийн янз бүрийн насны хүмүүс ирж баяр хүргэж гар барьж байсан нь баярлууштай. Зарим хүмүүс зар хараад өмнөх номууддаа барьж ирэн, гарын үсэг зуруулж авлаа. Мягмар гарагт бас сууж, номоо танилцуулж, гарын үсгээ зуран, нийгэмд хүргэх гэж зорьж буй бичлэгтэй номуудаа хямдралтай үнээр борлуулна аа. Ирж сонирхоорой…

https://www.facebook.com/amai.mn/posts/10152861138473202

Өөрийн бүтээлээ хүмүүст танилцуулж, хүргэнэ гэдэг бас сайхан юм аа. Залуу хүмүүст гэж зөвлөхөд: Нас, цаг хугацаа анзаархын аргагүй хурдан өнгөрдөг тул аль болох өөрийгөө дайчилж, хүсэн тэмүүлж буй зүйлсээ бүтээх л хэрэгтэй. Бүх юм хүссэнээр болохгүй байж болох ч, хүсэл рүүгээ тэмүүлсэн тэр эрч хүч л амьдралын цэнэг шүү дээ…

11101930_1047967058566612_1285774961_n

Түүхээ дээдэлж, сургамж сургаалийг нь хүндэлдэг үндэстэн хөгжинө гэж заадаг аавын маань бүтээлүүдийг сонирхосон хүмүүс бас олон байлаа… Өнгөрсөн түүх маань ямар байсныг энэ номуудаас бас уншиж, дүгнэж болно. Ахмад үеийн олон хүмүүст энэ номууд, дурсамжийг нь сэргээсэн сайхан мөч болно.

11245393_1047967585233226_1823258648_n

11330046_960679703962834_3524225270030493380_n

11219034_960679930629478_3247077702236524737_n

Номын баярт жинхэнэ ёсоор нь оролцож, бусад худалдааны цэгүүдэд үлгэр жишээ болохуйц сайн бэлдсэн хүн бол Шүүдэрцэцэг эгч байлаа. Дараа дараагийн арга хэмжээний зохион байгуулалтын ажлын багт оролцож Номын баярыг илүү сайн болгох ажилд хувь нэмрээ оруулаасаа гэж Шүүдэрцэцэг эгчээс хүсмээр байна. Номын баярын хамгийн сайхан нь зохиолчидтой биечлэн уулзаж гарын үсэгтэй номоо солилцож болох явдал юм. Шинэ бүтээл барьж ирэхэд Ээж маань их баяртай байсныг хэлмээр байна.

11354875_1635629440005313_1377483156_n


Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.