Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Амалсан зүйлээ дуусгана
post Категори: Аян замын тэмдэглэл post Сэтгэгдэл (0) post2015/05/10 | 784 Үзсэн


Mongol badarchin
Нисэхээс Төв талбай хүртэл 15 км гэдэг нь үнэн үү? 3 цаг 10 минут алхаж байж арай гэж хүрлээ. Гэрийхэн бэлдэж авчирсан хонины махтай, шөл идээгүйсэн бол ч… Уул нь миний эрчтэй алхалтаар бол 2 цагт зорьсон газраа хүрэх ёстой байсан. Замд ямар олон хүн зогсож, баяр хүргэж, зургаа татуулж, амжилт хүсч байв аа? Монголчууд бие биендээ элэгсэг хүмүүс шүү! Зарим нь – Суучих хаа хүрэх газар чинь хүргээ
д өгье! гээл. Дээл өмссөн, үүргэвчтэй, Далбайгаа мандуулсан намайг харсан олон хүн таниж баяр хүргэж байв. Интернэтийн хүч гэж агуу юм аа. Канадын Монтреаль, Торонто, Киченер, Ниагра фолл хот, АНУ-ын Буффало, Нью-Йорк, Солонгосын Сеул хотоор дайрч, 6 өдөрт олон мянган км зүтгэсээр Улаанбаатартаа ирээд, Эзэн Хааны хөшөө хүртэл алхана гэдэг санаа анханаасаа хэтэрхий хэцүү байсныг баруун дөрвөн замын гүүрэн дээр ирээд бие махбодиороо мэдэрлээ. Хэд хоног нойр хоол тогтворгүй, газар зүйн байрлал, цаг агаар, цаг хугацааны өөрчлөлттэй бас жил гаруй замд тогтмол явсан хүн хүч чадлаа бүрэн тооцож байхгүй бол яг бахардах нь. “Талх чихэр” болон Дөрвөн замын “Голомт” дээр 2 удаа зогсож, амрах хэрэг гарлаа. Гэхдээ амалсан зүйлээ дуусгана гээд гүрийсээр эзэн Хааны хөшөөнд мөргөлөө. Хөл цэврүүтэж, шүрмэс татсан тул ойрын 2-3 хоног гэрээсээ гарахааргүй болов. Гэхдээ хийнэ гэсэн зүйлээ хийж чадсан тул, өнөө шөнө сэтгэл амар, гэр бүл дотны хүмүүстэйгээ унтаж, сайхан зүүд зүүдлэнэ ээ. Энэ бүх хугацаанд, намайг дэмжисэн, сэтгэл санаагаараа хамт байсан бүх хүмүүст талархлаа! 9 жил, 86 улс бол бид бүхний хамтын хүчин чармайлт шүү! Монгол улс Мандана Бадраг! https://www.facebook.com/photo.php?fbid=10152832423563202&set=a.10150489446313202.365318.614718201&type=1&theater

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.