IMG_0082

Олон сар, ганцаар, олон улс үндэстний хэл соёлоор харилцаж, гэртээ ирээд нэг хэсэг гарахгүй байхаар шийдлээ. Монгол хэлээрээ ярих гэхээр гадаад үг ихээр оруулж байгаа анзаарагдана. Нэг хэсэгтээ, сүүлийн хол замын тэмдэглэлээ бэлдэж , дотныхоо хүмүүстэй хамт байхгүй бол, өдөр бүр өөрчлөгдөж байсан амьдрал санаанаас гарахгүй болно. Холын замд , ямар хэлээр ярьж буйгаа мартах үе олонтоо тохиолддог. Өглөө бүр босоод – Би ямар улсын, ямар хотын хаана байгаа билээ? Гэдэг асуулт өөрөөсөө асуухаа больтол, суурин байх бодолтой байна. 3000 гаруй өдөр, гадаадын, үүсэл гарал, шашин шүтлэг, хэл соёл өөр өөр улсуудын газар нутгаар, өдөр шөнөгүй туулан явсан болохоор.
Өдөр, Аавынхаа гарын хоолыг идэж, юм яримаар санагдаад асуусан эхний асуулт нь – Ааваа? “Нам” гэж яг ямар утгатай үг юм бэ? Гэлээ. Нутагтаа ирээд хоёрхон хоногт дотоодын ТВ, мэдээллийн нөлөөгөөр ийм зүйл асууж байгааг ойлгосон Аав маань- Нам нийлж, Сэм хэлэлцэнэ! Гэдэг Үндэснийхээ тусгаар тогтнолоо сэргээх зорилготой нэгдсэн хүмүүсийн, урианы эхний НАМ (Баттай) гэдэг үг болохыг надад ойлгууллаа. Улс төргүй, гадаадын нөлөөгүй, Үндэсний гоё нэвтрүүлгүүд байна уу? https://www.facebook.com/photo.php?fbid=10152835251428202&set=a.10150489446313202.365318.614718201&type=1&theatersmile emoticon

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.