2009 оны 1 сарын 18 Португал улсын Авэйро хот

Өнөөдөр интэрнэт олдсон тул өөрийн вэб дээрхи хүмүүсийн саналыг уншихаас гадна Монголд юу болж буйг сонирохоор шийдлээ. Санаандгүй СОНИН.МН -д ортол миний Аав Ээжийн өгсөн ярилцлага байлаа.

Миний аялын талаар мэдээлэл өгөхдөө нэлээд их алдаа зөрүү ажиглагдсан ч, энэ удаан хугацааны аялын тэмдэглийг зөв цээжлэх хэцүүг ойлгож байгаа тул анзаарахгүй байхаар шийдлээ. Би тэр бүр гэрийхэнтэйгээ холбоо бариж чаддаггүй тул энэ ярилцлагийн талаар интэрнэтээс л оллоо.

Маргааш дахин замд гарж Португалын ПОРТО хот руу хөдөлхөөр бэлтгэлээ хангалаа.

http://www.sonin.mn/2009/01/08/11254/

Амай хэмээх нэгэн монгол залуу дэлхийг тойрон аялж яваа билээ. Түүний аялал дөрөв дэх жилдээ үргэлжилж, өнөөдөр 51 дахь орондоо явна. Түүний зорилго нь дэлхийн бүх улс орон, монгол хүний мөр гараагүй бүхий л газарт очих…

90-ээд оны эхэн үеэр телевизийн нэрт сэтгүүлч Б.Жаргалсайханы ахалсан “Таван хуруу” багийнхан дэлхийг дугуйгаар тойрсон. Тэдний аялалын сонинг бид хэсэгтээ л UB ТВ-ээр шимтэн үздэг байлаа.
Дараахан нь П.Батзориг хэмээх жеткундогийн мастер залуу ганцаар дэлхийг тойрох явган аялалд гарсан. Тэр аялалаа АНУ-ын Вашингтон мужид байх Брюс Ли-гийн хөшөөний дэргэд дуусгаж байсан санагдана.
Энэ хоёр аяллаас Амайгийн аяллын ялгарах онцлог нь дэлхийн бүх улс орнуудаар аялах. Илүү хүнд, илүү сонирхолтой. Дөрвөн жилийн өмнө дэлхийг тойрно хэмээн үүргэвчээ үүрэн Улаанбаатараас гарсан Амай маань Африкийн битүү ширэнгэнд аврага могой, араатнуудын дунд алхаж, халуун хумхаа, чичрэг өвчин тусаж, үхлүүт хэвтэж, Конгод буу тулгуулж, Судан, Этиопын орчим минжүүлсэн талбайг туулж, Изриал, Палестины хил дзэр босогчидтой халз тулгарч, Газын зурвас орчим дарийн утаа үнэрлэж, ёстой жинхэнэ адал явдлаар амьсгалж явна даа. Ийм адал явдалт аялал нь маш олон залуусын хүсэл мөрөөдөл юм. Гэвч одоогоор зориглож чадсан нь ганц Амай болоод байна.
Бид Амайгийн араас өдөр бүхэн чих тавьж, түүний хөтөлдөг блог сайтаас хаа явааг нь байнга харж, аялж яваа орныхоо аж амьдралын онцлогийг тусгасан, гярхай ажиглалт бүхий сонирхолтой нийтлэлүүдийг нь уншдаг билээ. Сүүлийн үед Амайгийн аяллыг дэмжих сайн дурын залуучуудын байгууллага ч нэлээд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Манай сонин цаашид Амайгийн тэмдэглэлүүдээс уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байхаар боллоо.
Ингэхийн өмнө энэ эрэлхэг зоригт залуугийн аав, ээж хоёртой уулзаж, Амайгийн тухай, аяллынх нь тухай сонирхсон юм. Түүний аавыг Ц.Жамбалсүрэн гэдэг. МУИС-ын багш доктор, профессор хүн. Ээж Н.Оюунчимэг нь эдийн засагч мэргэжилтэй. Энэ хоёртой хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Хүмүүс Амай л гэх юм. Амайгийн жинхэнэ нэр нь ингэхэд хэн юм бэ?

-Миний хүүгийн жинхэнэ нэрийг Золбаяр гэдэг юм шүү дээ. Найзууд нь Амай гэж дуудсаар бүр хэвшчихсэн юм.

-Амай одоо хэд дэх жилдээ аялж явна вэ?

-Улиран одогч 2008 оны 11-дүгээр сарын дөрвөнд аялал эхэлсний гурван жилийн ой болсон. Өнөөдөр аялал дөрөв дэх жилдээ орсон. Миний хүүгийн аяллын гол зорилго нь мэргэжлийнхээ дагуу олон улсын харилцаа судлах, дэлхийн улс орнуудын түүх соёлыг монголчууддаа мэдүүлэх, монголынхоо түүх соёлыг дэлхийн ард түмэнд сурталчилах явдал юм. Иймээс энэ аялалыг судалгааны ажилтай хослуулсан аялал гэж ойлгож болно. Нэгэнт судлагааны ажил юм болооор, үүргэвч үүрч ихэнхдээ явганаар явж байгаа. Иймээс аялал удаан үргэлжилж байна. Хамгийн гол нь нэг улсад очиж буугаад, үзээд өнгөрөх биш тэр ард түмний амьдралын онцлог, соёл, зан заншил, туршлага сургамжыг судлах зорилготой яваа болохоор энэ аялал нэлээд удаан үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 50 дахь орон Испаниас 51 дэх орон Португал уруу ороод явж байна. Явж байгаа тухайгаа өөрийнхөө блогт маш дэлгэрэнгүй тэмдэглэл хийж байгаа. Үзсэн, харсан дуулсанаа монгол орны хөгжилтэй холбогдуулан их нарийн бичиж байгаа. Жишээ нь Африктай манай улс юугаараа төстэй, юугаараа ялгаатай вэ, ямар сургамж авч болох вэ гэх мэтчилэн гаргаж бичиж байгаа.

-Амай шиг дэлхийн бүх газар орноор аялж яваа хүмүүс олон байгаа болов уу?

-Манай хүүгийн аялал бол маш их ер бусын аялал. Ийм аялалд тэр болгон хүн яваад байж чаддаггүй. Ер нь судлаад үзэхэд дэлхийд манай хүү шиг ийм нарийн судалгааны шинжтэй аялал хийсэн нь хуруу дарам цөөхөн байдаг юм байна. Миний эх орны нэрийг гаргаад миний хүү дэлхийд ховор, хосгүй гэж хэлж болох ийм аялал хийж байгаад нь би их бахархдаг. Маш хүнд аялал хийж байгаа. Хүү маань их хүнд хэцүү, санаа зовоосон, алхам тутамдаа аюул эрсдэл дагуулсан газраар явсан.

-Тухайлбал хаана явж байхад та хоёрын сэтгэл илүү их зовж байв аа?

-Ливан, Изриалийн зөрчлийн үеэр хүү маань тэнд аялж явсан. Африкт төрийн эргэлт гарсан үед тэнд байсан. Мөн Африкын дайн болж буй болон босогчдын эзэмшил нутгаар, байгалын хүнд нөхцөлд эрсдэлтэй аялал хийж явхад нь бидний сэтгэл их зовж байлаа.

-Зарим үед блогийг нь харж байхад нэлээд хүнд нөхцөлд аялж яваа юм шиг сэтгэгдэл төрдөг шүү?

-Тэгэлгүй яахав. Жишээ нь Конгод буу тулгуулж байсан тохиолдол гарсан. Дээрэмчидтэй тааралдах, өөрийгөө хамгаалахын тулд хутга барьсан хүүхдүүдтэй таарч байсан байна. Судан, Этиопын хавьд минжүүлсэн талбай дундуур явах тохиолдол гарсан. Африкын ширэнгэн ой дундуур ганцаар алхах гээд санаанд оромгүй нөхцөл байдалд аялж байна. Африкт явж байхдаа холер өвчин тусч эмнэлэгт эмчлүүлсэн байгаа юм.

-Ингэж явахад нь та хоёрын сэттэл маш их зовдог байх даа?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа ээж нь маш их сэтгэл зовдог.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүтэй.

-Амай танай хэд дэх хүүхэд вэ?

-Манай дунд хүү.

-Амай маань эхнэр, хүүхэдтэй билүү?

-Үгүй ээ. Миний хүү аяллаа дуусгаж байгаад л эхнэр авах байх даа.

-Тэр багадаа аль сургуульд сурч байв. Ер нь ямар хүүхэд байсан вэ?

-Миний хүү их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүү байсан. Юм бухнийг сурч мэдэхийн төлөө тэмүүлсэн, их авьяастай хүүхэд л дээ. Энэ нь ч аялалаа эхлүүлэхэд нөлөөлсөн байх. Хүү маань Нийслэлийн 10-н жилийн 23-р сургууль төгссөн. Дараа нь МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийг 2002 онд төгссөн. Бид хүүгийнхээ багш нараар их бахархдаг. Миний хүүд тэд хэлний маш өндөр боловсрол өгсөн. Орос, япон, англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн. Миний хүүд урт удаан хугацааны турш аялахад нь дэмжлэг болж байгаа хамгийн гол зэвсэг бол хэл юм . Багш нарт нь баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Бас нэг баярлаж явдаг зүйл гэвэл миний хүү дэлхийн өнцөг булан бүрт олон мянган шинэ найз нөхөдтэй болсон. Дэлхийгээр байгаа бүх монголчуудтайгаа интернэтээр холбоо тогтоосон. Энэ хүмүүсийн сайхан сэтгэлийн үг, дэмжлэг миний хүүг аялалын явцад тэжээж байгаа гол эрч хүчний эх сурвалж, хоол хүнс болж байна
-Аялалын санхүүжилтийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Тэр бол хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал. Дан ганц залуу хүний зоригоор бүхнийг шийдэж болно л доо. Гэхдээ хөрөнгө мөнгө гэдэг бол аялалд хамгийн чухал шүү дээ. Ямар ч байсан манай хүүгийн эрүүл мэндийг Бодь даатгал 100 хувь дааж байна. Энэ бол эрүүл энх, сайн сайхан явж ирэх амжилтын баталгаа. Ард нь үлдсэн бидний хувьд ч санаа зовох зүйлгүй. Мөн Голомт банк Алтан картаа өгсөн. Үндсэн гол санхүүгийн асуудлыг манай гэр бүл, ах дүү нар нь хариуцаж байгаа.

-Танай хүү бас хөгжмийн шинэ урсгалыг монголд оруулж ирэхэд их хувь нэмэр оруулсан хүний нэг гэгддэг байх аа?

-Тийм ээ. Электро транс хөгжмийн урсгалыг монголын залуучуудад анх таниулж “Амай” студийг байгуулсан. Электро транс хөгжмийн урсгалуудаар гурван ч цомог гаргасан. Аялалд явахдаа студиэ зараад аялалдаа зарцуулсан. Ерөнхийдөө уран бүтээлээс олсон орлогоороо аялалын эх суурийг тавьсан. Электро транс хөгжмийн урсгалуудыг анх оруулж ирсэн хүний нэг гэдгийг нь монголын залуучууд зүй ёсоор зөвшөөрдөг юм билээ.
Энэ тухай найз нөхөд нь өчигдөрхөн Үндэсний телевизийн ХИТ нэвтрүүлгээр дурсаж байсныг ээж нь хараад их баярлаж байна лээ.

-Амай яг ямар маршрутаар явж байна вэ?

-Оросоор гараад Скандиновын орнуудаар дайрч европ, дундад Азиар дамжаад Африкын 35 орноор бүгдээр нь ороод, одоо эргээд европын улсуудад очоод байна.
Миний хүү юм үзээд, судлаад явахын хажуугаар маш их зүйл сурч, хөдөлмөрлож, бичиж байгаад баярлаж байна. Түүнийгээ бас олон түмэнтэйгээ хуваалцаж байгаад баярлаж байна.

-Аялж явахдаа бага зэрэг ажиллаж цөөн хэдэн төгрөг олж аялалдаа зарцуулах тохиолдол байх уу?

-Тун бага даа. Суданы виз гарахгүй Египтэд гурван cap хүлээж байх хугацаандаа тэндхийн томоохон сэтгүүлийн гэрэл зурагчнаар ажиллаж, сэтгүүл гаргасан. Тэгэхдээ цөөхөн юм олж аялалдаа зарцуулсан байх.

-Бас гадаадын нэг томоохон сургуульд лекц уншсан гэл үү?

-Би багш хүний хувьд, тэр дундаа түүхийн багш хүний хувьд нэг зүйлийг онцолж байгаа. ӨАБНУ-ын алдартай Приторийн их сургууль манай хүүгийн аяллыг дуулж мэдээд урьж лекц уншуулсан. Энд монголын түүх соёлын тухай лекц уншсан. Үүнд их бахархаж байгаа. Анголын газрын тосны сайдын гэр бүлийнхэн манай хүүгийн аялалыг сонирхож, гэртээ урьж, Анголд байх хугацаанд нь дөрвөн тусгай хамгаалагчаар хамгаалуулж, зочид буудалд байлгаад дараачийн улсын хил хүртэл хүргэж өгсөн. Урьд өмнө Монгол-Анголын харилцаа их сайн байсан нь үүнд нөлөөлсөн гэж бид боддог. Бас Либерид байгаа НҮБ манай хүүг их дэмжиж, НҮБ-ын сэтгүүлчийн эрх, үнэмлэх олгосон нь манай хүүд их дэмжлэг болсон. Сьери-Леонд байгаа Монголын энхийг сахиулагч хүүхдүүд манай хүүд маш их анхаарал халамж тавьж, бүх талаар дэмжсэнд маш их баяртай байгаа. Тэдэнд зориулж тэнд байх хугацаандаа хүү маань клип хийсэн нь манай сувгуудаар гарсан. Мароккод байхдаа Монголоо санаад клип хийлгэсэн нь интернэтэд байгаа.

-Ийнхүү дэлхийг тойрч явахдаа хүү тань ямар унаа голчлон хөлөглөж байна вэ?

-Монголоос анх гарахдаа вагоноор Москвад буусан. Москвагаас цаашаа галт тэрэг, усан онгоц, замын машин, Африкт унадаг дугуй болон явганаар явсан. Мон ширэнгэн ой дундуур явганаар явсан. Лебириэс Сьера-Леон хүртэл НҮБ-ийнхэн онгоцоороо хүргэж өгсөнд нь их талархаж байгаа.

-Амай маань монголдоо хэзээ ирэх бол?

-Дахиад цаашаа аялал үргэлжилнэ. Хэдий хугацаанд үргэжлэхийг хэлж мэдэхгүй байна.

-Ээжээс нь нэг зүйлийг асууя гэж бодлоо. Та хүүгээ санаж, зүүдэлж байгаа нь тодорхой. Хүүгээ аялж яваагаар л голдуу зүүдлэх юм уу?

-/Н.О/ Тийм ээ. Би хүүгээ эх үрийн совингоор сайн явааг нь мэдэрдэг. Нэг удаа миний бие жаахан өвдсөн юм. Гэтэл өглөө хүү маань утсаар ярьсан. Тэгээд “урд шөнө би таныг зүүдэллээ” гэсэн. Тэгээд намайг очтол биеэ сайн бодоод, сайн сууж байгаарай гэсэн.

-Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Монголын мэдээллийн хамгийн хүчирхэг байгууллага МОНЦАМЭ агентлаг, түүний ажилтанууд манай хүүгийн аяллыг маш сайн мэдэж, сонирхож байгаа явдад бид маш их баяртай байна. Ялангуяа дэлхийн бусад орны хэл дээр мэдээлэл гаргадаг энэ том байгууллага манай хүүг анхаарч байгаад би бүр их баяртай байна. Танай агентлагаар дамжуулаад бид баярласан сэтгэлийнхээ үгийг гадаадын бүх байгууллагуудад хүргүүлэхийг хүсч байна.

Ц.Мөнх

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Мэссэнжэртээ ороод ирээрэй.

Энхбаатар wrote on 2009/01/19 - 13:38
#2

бахархал

j wrote on 2009/01/19 - 14:02
#3

hi amai nmg tanij bainuu .Za yamarchil baisan blog chin goy boljee http://www.bidniih.co.cc nz site bolohuu minii site banner soliltsonoshuu

tsengeg wrote on 2009/01/20 - 14:58
#4

za tegd niitleh zuil homs bolohoor etseg ehiinhee yrilslagiig tavijdee huurhii

usukhuu wrote on 2009/01/21 - 10:33
#5

ZAMDAAN SAIN YAVTOON.

lh_mgl wrote on 2009/01/21 - 14:08
#6

Үнэхээр гайхамшигтай бахархалтай. Чи бол Монголд одоогоор байгаа Ганц залуу шүү маш их амжилт чамайг аүлээж байна гэдгийг би мэдэж байна

Иззи wrote on 2009/01/24 - 14:42
#7

you are my role model Amai!

baje wrote on 2009/01/24 - 18:00
#8

Амай хэзээ Монголдоо ирэх юм бэ? Та явахдаа 3 жил аялна гэж байсан санагдаж байна.

Binderya wrote on 2009/01/29 - 10:44
#9

#4 iluu shd chi .ooroo yuch chadahgui baij . bertegchin amitan

hanna wrote on 2009/08/25 - 00:39
#10

hi ta aaw eejiigee ih sanaj bnu mongoldo hurdan irerei

enchi wrote on 2010/03/10 - 23:06
#11

hi tanii messengeriin hayaga yu we nada ogorei

enchi wrote on 2010/03/10 - 23:07
#12

Nasni bagad erdem syrch,gazar yzej,ard tymendee achtai sain hyy yabaad bayar hyrgej,ayalald tani ylam ih amjilt hysej,yylzahin ereel tabiya.

best wrote on 2010/03/24 - 20:18
#13

Сайн уу?
Аялал сайн уу?
Таны аялалд амжилт хүсье!

Ганаа wrote on 2010/04/12 - 22:47
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.