2008 оны 1 сарын 12 ны 11 цаг 45 мин Португал улсын нийслэл Лисбон хотод

Миний блогийн уншигч Хаши гэж энд Сурдаг Монгол залуу намайг Португалд ирснийг мэдээд холбогдох утсаа өгсөн тул түүнтэй холбогдсон юм. Орой 17 цагийн үед уулзахаар тохирсон бөгөөд уулзах үедээ -би хоёр Монгол хүнтэй өдөр явж байгаад санаандгүй таарсан шт! гэж намайг гайхшрууллаа.


Би байнга гудамжаар явдаг ч Монгол хүнтэй таарч байсан удаа бараг байхгүй.
- Франц улсад суугаа Монгол улсын Элчин Сайд П. Алтангэрэлгуа, Лисбон хотод байгааг сонсоход сонин санагдлаа. Одоогоос 3 жилийн өмнө найм дахь улс Францын Парис дахь Элчин Сайдын яаман дээрээ байрлаж байх үедээ Элчин сайдтай уулзаж аялынхаа талаар танилцуулж байсан бол одоо 51 дахь улс, 3 жил өнгөрсөн байлаа.

Монгол улсын Франц дахь Элчин Сайд энд ирэх ямар ажилтай байсныг нь асуутал – Маргааш 12 цагт Португал улсад Монгол улсыг төлөөлөн суух Өргөмжит Консулыг томилж тамга гардуулах ёслол болно, энд байгаа Монголчууд бас цуглаж байгаа юм гэлээ.

Миний аялын туршид олон азтай тохиолдлууд учирч байсан бөгөөд энэ үйл явдал бас тэрхүү жагсаалтанд багтахаар боллоо.

Тухайн өдөр Элчин Сайд Алтангэрэлгуа, нарийн бичиг Мягмар хоёртой уулзаж, бага зэрэг Монгол хэлээрээ ярьмаар санагдлаа. Ялангуяа сүүлийн үед Франц, Испани, Португал Англи хэлүүдийг өдөр тутам солиж хэрэглсээр байгаад, Миний сэтгэдэг Монгол хэлээрээ бага ч болов ярих хэрэгцээ их байлаа.

Магадгүй Монгол хэлээрээ буруу ярьдаг болсон ч юм билүү.

Бид Элчин Сайд байрлаж байгаа буудал дээр хоёулаа очиж Рэсэптшноос утсаар холбож өгөхийг гуйлаа.

Бид уридчилж холбогдоогүй, цаг тохироогүй байсан тул бага зэргийн санаа зовж байлаа.

Алтангэрэлгуай, Мягмар хоёр доод лоббинд бууж бидэнтэй уулзлаа.

Хаши нь Португалд Их Сургуулид оройн цагаар сурдаг байсан тул, удалгүй цаг нь болоод хичээлдээ явлаа.

Алтангэрэлгуай – Чамайг санаж байна, жилийн өмнө Парис дахь Элчин Сайдын яаман дээр ирж байлуу

- Үгүй, 3 жил болсон байна, 3 жилийн өмнө яг өдийд Парисд 8 дахь улс гэж тоолж байсан, харин одоо 51 болсон байна шт,

Бид хэсэг ярилцаж байхдаа, маргааш болох үйл явдлын талаар лавлалаа. 2008 оны 1 сарын 13 ний өдөр Португал улстай илүү дотно гадаад бодлого явуулахын эхлэл болгож Өргөмжит Консулыг томилох ёслол болохыг мэдэж авлаа. Хоёр улсын хоорондын харилцааны маш чухал үйл явдал болох үед Лисбон хотод байж, энэ талаар сурвалжлах боломж гарч байгаад баяртай байлаа.

Өргөмжит консулын талаар ярилцаж байх зуур Барсэлонад байдаг Өргөмжит консулын талаархи бодлоо илэрхийлж, миний тэрхүү сурвалжлагийг уншахыг санал болголоо. Бид энэ улсад шинэ Өргөмжит Консултай болж байгаа ч , миний мэдэрсэн Испаний Барсэлона дахь консулын газар шиг битгий байгаасаа гэж хүсэж байгаагаа ч хэллээ.

- Чи нээрээ Парисын Элчин Сайдын яаман дээр камэр, хувцасаа орхисон байлээ шт.

- Өө тийм, би Африк руу явах болбол ачаа болж магад, бас аюулгүйн үүднээс орхисон нь дээр гэж шийдсэн юм, бас тэнд өөрийн Костюмаа орхисноо саналаа. Сүүлчийн удаа Берлин дахь 2006 оны босгийг костюмтай тэмдэглэж байсан санагдлаа.

- Чиний цаашдын төлөвлөгөө юу байна?

- Би эндээс Испаниар дайраад Андора орж, тэндээс урд Францаар Свизэрланд дахь Монголчууд дээрээ түр зогсох бодолтой байна. Шэнгэний виза нь 6 сарын хугцаанд 3 хан сар буюу 90 хоног аялах эрх олгодог бөгөөд миний энэ бүсэд байх 90 хоног дуусгавар болж байгаа тул, шэнгэнд хамрагддаггүй Швейцард 2 сар гаруй байрлаж, улмаар буцаад Шэнгэний орнуудыг дуусгах бодолтой байна.

- Швейцар улс 12 сараас Шэнгэний бүсэд хамрагддаг болсон шдээ!

Үүнийг сонсоод миний толгойд цус харвахаар боллоо. Сар хагсын өмнө Виз дуусан тул буцаж Морокод орж шинээр хугацаа тавиулж байсан бол одоо Шэнгэнд найдаж байсан ганц арал, үгүй болсон байлаа. Барсэлонад байхдаа Швейцар улсад суугаа Монгол улсын төлөөллийн газар, Бадарчинг хүлээж авах боломжтой юу гэсэн хүсэлт гаргасан бөгөөд, тэнд байгаа Монголын элчин сайдын яамнаас хүлээж авахад бэлэн байгааг мэдэгдсэн захиа хүлээж авч байсан юм. Бас Швейцард амьдардаг олон Монгол айл гэртээ уриж, Бадарчинг угтдаг Монголын уламжлалт соёлоо биэлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байсан юм.

11 сарын дундуур Швейцар улс Шэнгэнд арай элсээгүй байсан бөгөөд, одоо төлөвлөгөө эрс өөр болохоос аргагүй байлаа.

- Яанаа, би тэгвэл хэдэн сар хаана өнгөрөөх вэ? Европийн төвд Шэнгэнд ороогүй өөр ямар улс байнаа? Би улсуудыг алгасч, онгоцоор нисэхгүй байгаа тул, зүүн Европ руу хүрж амжихгүй юм шиг байна.

- Англи Шэнгэнийх биш шүүдээ

- Би Европийг дуусгаад Хамгийн сүүлийн улс Англид байрлах төлөвлөгөөтэй байгаа юм.

Хэсэг ярилцаж суух хооронд Алтангэрэлгуай миний аялын төлөвлөгөөг өөрчилснийг ойлголоо. Ямар аз болж дээшээ Швейцар руу шууд зүтгээгүй юм. Тэгсэн бол төв Европд дууссан визтэй харлах байсан байна шт. Элчин Сайдын гарыг барьж- Баярлалаа! надад зөв санаа өглөө.

Ийнхүү аялын төлөвлөгөө дахин өөрчлөгдөж, Португалиас дээш Андора орж, улмаар Францын Парис хотоос Английн виз хүсэж, Англид цагаан сараа Монголчуудтайгаа тэмдэглэж болох шинэ төлөвлөгөө хоромхон зуур гаргалаа. Тэглээч Англид намайг хүлээж байгаа, уулзахыг хүссэн, гэртээ урисан олон Монголчууд, Монгол гэр бүлүүд байгаа тул, надад ч нэг хэсэг тайван байх боломж гарахыг бодлоо. Англи хэлээр яридаг тул амьдралын хамгийн ойрын хэрэгцээ болох Хоол олж идэхдээ хүртэл төвөгшөөхгүй гэж бодохоос үнэхээр баярлууштай.

Англи улс дахь Монголчуудаа! Би та нар дээр очихоор явж байна шүү!

Удалгүй Алтангэрэлгуай, Мягмар хоёр явах болж, маргааш энэ буудлын хүлээн авалтын танхимд болох Португал өргөмжит консулд тамга гардуулах ёслолд ирэхийг урилаа.

Үргэлжлэл бий

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

Urgumjit konsuliig tomiloh yoslold ni orj surwaljlaagui yumuu?

honzo wrote on 2009/01/15 - 07:45
#2

Үргэлжлэл байгаа гээд үлдээсэн байна шүү дээ?

Энхбаатар wrote on 2009/01/15 - 12:52
#3

amai sain yavj bnu. ayalal chin amjilttai yavagdaj bgad mash ih bayarlaj bn. chamas bolon ene sait ruu ordog buh humuuses neg zuil huseh gesen yum. bi odo ayalal juulchlaliin chigleleer surdag oyutan. sayahan 2008 onii 11 sard mongoliin ayalal juulchlaliin oyutnii negdsen klub gj baiguulsan yum. ene klub ni ayalal juulchlaliin chigleleer surgalt yavuuldag buh surguuliudiig hamruulj negdsen uil ajillagaa yavuulah zorilgotoi baiguulagdsan yum. odoogiin bdlaar 16 surguuli gishuuneer elsed bga. bid odoo toriin bus baiguullaga bolj uil ajillagaagaa iluu idevhtei yavuulah gesen yum. tegsen chin ner heregtei bolod. ug ni bid mongoliin ayalal juulchlaliin oyutnudin negdsen klub gedgiig tovchlod majonk gj nerleh gesen chin zaaval onooson ner bh yostoi ged. ta buhen bid buhend sanalaa helj ogch tus boloch. engiin bogod uchir utgatai ner olohod min tus boloch. ene saitiig unshdag humuus medleg bolovsrol setgelgeenii huvid haricangui ondor humuus bdag gj boddog. ta buhen oorsdiin sanalaa helj ogch tus bolnuu. amai bas tuslaarai.

Otgonbat wrote on 2009/01/15 - 21:25
#4

Chinii blog iig oir oirhon orj unshihiig hicheedeg. chinii bichleg chine ulam l saijraad baih shig baina. adal yavdalt roman unshij baigaa yum shig sanagdaad xexe. za chinii tsaashdiin aylal chine adal yavdlaar duuren baih boltugai. Chi olon mongol zaluuchuudad ooriinhoo amidraliig ooroo l sonirholtoi udirdaj yavdag gedgiig haruulj baigaad chine ih talarhaj yavdag yum shuu.

tsolmon wrote on 2009/01/16 - 00:10
#5

uk d irheeree manaihaar bas ireerei blogruu chin orj yumiig chin unshij hudulmuriig chin sorj bgaagiinh yadaj hoolond daaya c u soon

b wrote on 2009/01/16 - 00:54
#6

anglid bsan bol uulzahsan. amjilt. gehdee l bolgoomjtoi bgaarai

baterdene wrote on 2009/01/16 - 02:30
#7

Amai chi shuu! odoo andoradaa ochchixson uu? deer oligtoi ch bye geed xelchixej chadaadui shuu, uuchlaarai, tegeed ayan zamaa sain urgeljluuleerei, Hashi

Hashi wrote on 2009/01/16 - 09:05
#8

Өөрийнхөө тэмдэглүүдийг бичих зуураа хэдэн хүнд хүрж чадах бол гэж байнга анхаардаг юм.gej bichseniig chini unshilaa.

sain uu? Sain yavj baina uu? heden hund hurch chadah bol gej bodoj baisan bol onoodor nadad hursen gedegee tand helii. Mongol soyoloo delhiid taniulah tani shig iim zorigtoi zaluugaa Mongol yastanuud mani bugd demjnee!
Best wishes!
Take care!

Sarnai wrote on 2009/01/16 - 10:26
#9

!!!
2008 onii 1 sariin 12 nii 11 tsag 45 min Portugal ulsiin niislel Lisbon hotod

It’s nice to read your blog,but will you change the year you typed 2008 again?
2009 gej zasaarai.
Amjilt husii!
Good Luck!

Sarnai wrote on 2009/01/16 - 11:22
#10

Сайн байна уу? Аялалд чинь өндөр амжилт хүсье. Зорилгоо бүтээгээд хурдан эх нутагтаа ирээрэй. чамд таагүй мэдээ дуулгах болж байгаадаа уучлалт хүсьеь. Мэдээг бүрэн эхээр нь орууллаа http://www.news.mn/news/section=home/page=index#0.6079422315369847 “Манай ГХ-ны сайд зарим нэг өргөмжит консулд медаль гардуулах гэж байна. Монгол Улсаас Испани Вант Улсад суугаа Өргөмжит консул Хуан Арсуага Эчеверриа, Сержи Вега И Роселло нарыг 800 жилийн ойн хүндэт медалийг гардуулах ёслол ГХЯ-д болж байна. Тэд манай улсын гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч санаачлагатай ажилладаг гэнэ.

dk wrote on 2009/01/16 - 18:32
#11

Hi,Andora orood Paris orhoosoo umnu zavtai bol Monako ulsaar orood garch bolohgui yu?Uul ni oirhon ochih yum baina.1297 ond delhiin 193 dahi uls bolon tusgaar togtnoson,1,95m.kv hutagtai,35.656 hun amtai,haant zasaglaltai jijighen hot uls yum baina.Tend ochood Mongol hund tursun setgegdel,zuragtai temdeglel sonin baihsan.Taniig burhan iveej baih boltugai.

Ganoil wrote on 2009/01/17 - 13:40
#12

England dad irsiim chin Ireland aar dairah yy , dairahaar bol medegdeeree ,

odnoo wrote on 2009/01/17 - 19:57
#13

Gaihaltai baina shuu, unshaad l baina, uneheeriin sonirholtoi baidag, ulam l goy bolj irj baina, aylald chn bainga amjilt husch baidag shuu,
erteed facebook-t taaraldahad chinii helsen helleg, ugnii talaarh sanaang bi mash ih bodloo, argagui zuw yumaa, bugd dor burnee alham tutamdaa l bodoj baihgui bol ter tsag uy tun udahgui bolchihood baigaag medersen gehuudee, za tegeed aylaad baij dee, amjitl husye.

tengis wrote on 2009/01/17 - 23:48
#14

sain bna uu amai ah, tanij b.a uu namaig.Oird @ bicheeguid sorry. Ta yag odoo portugald hol tavisan hereg vv.Bid buged oirdoo ajiliin amtiig bieree mederch zavgui yavtsgaaj bna.Gevch setgel zurhende bol vrgelj tanitai hamt bdag gedegiig sanaarai.Tiim uchiraas manai neg ger buliin haluun uur amigaliig oruulsan gishuun ni ta bsan ym.Bid bugediin zugees ene oroin mendiig hurgej bna. uragshaa amai ah.

Mister wrote on 2009/01/18 - 06:36
#16

Ergeh horvoogiin humuun dotroos
Elberelt Eej mini hunii deed.
Alag horvoogiin humuun dotroos
Achit Aav mini hunii deed.
Shashin bugdiin dotroos
Shagjmunii shashin deediin deed.

D.Suhkbaatariin Burhan – Humuun ertonts* nomoos…

D.Sukhbaatar wrote on 2009/01/19 - 15:27
#17

londongiin talaar iluu delgerengui saihan niitlel bichihiig husie.Anh chi yaj uls ornuudiig huleej avch ih goy bichdeg bsan odoo harin neg l sonin boljee.

usukhuu wrote on 2009/01/21 - 10:47
#18

huuye ene Hashaaag Portugal yavsan gej yostoi medsengui. endees medlee shuu

Ogie wrote on 2010/11/25 - 15:20
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.