“Монгол Бадарчин” төслийн хамгийн сүүлийн цэг болох Канад улсын Монтреалиас, Торонто, Киченер, Ниагра фолл, АНУ-ын Буффало, Нью Йорк, Солонгосын Сеулээр дамжин Улаанбаатар хотдоо буугаад, Нисэхээс Төв талбай хүртэл алхаж, Эзэн Хааны хөшөөндөө мөргөөд, 9 жил амьдарсан, шунал, хувийн гэсэн зүйлсээс татгалзсан, мэдлэг, амьдралын ухааныг эрэлхийлж алс хязгаар нутгийг туулсан Бадарчны замаа дуусгавар болгож, Жирийн амьдралаа өнөөдрөөс эхэллээ. Хол замд ядарч, бас бус асуудлуудаа шийдтлээ нэг хэсэг гэртээ байх болно… Утасгүй байгаа тул fb холбогдоорой. Өдөр бүр маш олон захиа, ерөөл ирж байгаа бөгөөд тус бүрд нь хариулах боломжгүй байгаа бөгөөд, хүлээн авч уншиж байгааг хэлмээр байна. www.amai.mn сайтандаа энэ цаг үеийн хүн төрөлхтний 86 улс орны байгалийн гоо үзэсгэлэн, хот суурин, хүмүүсийн аж амьдралыг фото зургаар хойч үедээ үлдээлээ…
May
11
Write Your Comment
Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.
1 person has left a comment
Эрхэм ахад юун түрүүнд зорьсон хэргээ сэтгэлчилэн бүтээсэнд баяр хүргье. Энэ хүрээд сэтгэл догдлуулам аялалын түүх өндөрлөж байгаа гэхээр сэтгэл гонсгор байгаа ч зааны хүзүү богино замын хүзүү урт гэдэг шиг цаашидын чинь ажил, амьдралд хийж бүтээхээр зорьсон олон олон зүйлст чин сэтгэлийн гүнээс амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн цуврал номнуудаа улам чанартай сонирхолтой хийнэ гэдэгт итгэж байна. Юу ч хийсэн, яаж ч амьдарсан сэтгэл тэнэгэр, цог жавхаатай, баялаг сайхан амьдраарай ах минь…Амжилт хүсье