Замд гарахын өмнөх үдэлтийн үдэшлэг. Фото

IMG_4210

Грегорийн тооллын 2005 оны 11 сарын 3

Бүгд Найрамдах засаглалт Монгол улс. Улаанбаатар хот.

Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ.

Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү нэг цүнх бас дүүрчээ.

Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, Клуб 21 гэх таван жил амжилттай хэрэгжүүлсэн төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгт очихоор машинаа асаагаад, хуучнаар UFO  гэж байсан харин одоо Медуза нэртэй болсон клуб руу хөдөллөө.

Лениний музейн баруун доор байрлах уг клуб нь гэрийн ойр, менежер нь миний найз, бас сургуулиа төгсөөд анх ажил хийж байсан сургамжтай газар юм.

Диско руу ороход, “Амай Дэлхийг тойрох гэж байна” гэсэн хуудаснууд ханаар наажээ.

Миний үдэлтийн үдэшлэгт “Амай” гэх нууц үгийг хэлсэн хүмүүс үнэгүй нэвтрэх тохиролцоог Энхтуяа менежертэй нь хийсэн тул бүжгийн талбай дүүрсэн байлаа.

Нууц үгийг өөрийн сүлжээгээрээ түгээсэн тул найз нөхөд дотнын хүмүүс цуглав.

Дижей нар бас хүндэтгэл үзүүлээд иржээ.

Өөрийн студийн бүх төхөөрөмж, CD, пянзнуудаа зарахыг нь зараад, үлдсэнийг нь найзууддаа бэлэглээд, ганц үүргэвчтэй амьдралаа авч явах шинэ төсөлдөө орохоосоо өмнө, клубд ирж, зохион байгуулагч биш, оролцогч болж сүүлийн үдшийг өнгөрөөж байгаа нь энэ.

Тайзан дээр Электрогийн хоёр дугаар үеийн Dj нар гарсан, олныг доргиож байгааг харах сайхан байна. Таван жилийн өмнөх үеийг бодвол Dj залуус мэргэжлийн төхөөрөмжүүд дээр ажиллаж, өөрсдөө дуу хөгжим зохиож, ремикс хийхийг зорьдог болжээ.

Маргааш ОХУ-ын хилийг давж, хол замд гарна.

Хорин зургаан настай Монгол залуу дэлхийг судлахаар явна.

Таньж мэдэхгүй хүмүүсийн дунд орж, Ертөнцийг туулна.

-Намайг юу хүлээж байгаа бол оо?

-Хайж буй зүйлсээ олох болов уу?

-Холын замаас эргэж ирэхэд Монгол минь хэр өөрчлөгдөх бол оо?

-Би өөрөө хэн болох бол оо?

фейсбүүк: Амай Монгол Бадарчин 5-р боть “Цаг хугацаагаар” ном-оос

mongol badarchin books

IMG_4232

IMG_4499

IMG_4414

IMG_4378

IMG_4362

IMG_4337

IMG_4315

IMG_4299

IMG_4290

IMG_4287

IMG_4283

IMG_4278

IMG_4259

IMG_4254

IMG_4249

IMG_4238

IMG_4218

IMG_4215

IMG_4212

IMG_4208

Join the Conversation

20 Comments

  1. AMAI-d: Mgl-iin club dajgui hugjih ni hugjij bgaa. gehdee odoohondoo gadaadad boldog shig olon myangan humuus tsuglarsan party boloh bolomjgui bna. uchir ni mgl-d electro trance hugjimiig mederch, oilgodog humuusiin too tsuun bgaa. gehdee huuchniig bodvol todorhoi hemjeegeer usch bgaa. festival-iin hemjeend tom party hiih tsag mgl-d 10aad jiliin daraa l ailchlah bh. mgl-iin hun am tsuuhun, tuunees gadna “Huduu”-nii gedeg todorhoilolttoi humuus diilenh ni bnashuudee. ter humuus trance hugjimiig sonsson bj bolno harin durtai bolno gdeg ni yu l bol…

  2. Sain uu? Amai!!! Sain yavaad ergeed ireerei. Chamd gexdee neg ug xelie. Naiz mini chi ex oronch ene ter gej yarij bichix gej baigaa bol ex xelniixee durmiig suraad zuv bichij sur gej zuvlie duu. Zaluusiin ulger duurailal bolson chi ingej bichig soyoloo tallaj, xeltej boloxgui shu! Chamaig mongol xeleeree tseverxen, aldaagui yaridag baix gej naidaya. amjilt xusie… uragshaa!!!

  3. MOngold mini clubuud yamarhuu bolsniig sain medehgui bainaldaa.
    but
    Trance hogjimiig oilgohiin tuld HIGH yumuu DRUNK l baih heregtei gej nadad sanagdsan.Zugeer clubt orood saihan bujiglechiheed garya gesen hund bol TRANCE hogjim zohimjgui. Just my opinion.

    Amai GOOD LUCK!

  4. shoroo manarsan UB -iin gudamj mini, ger oron akh duus, naiz nekhed khamt olon sanaj baina aa ta nariigaa,

  5. ene heden zurgiig harlaa. 🙂
    ter uyed namaig sanaj, dursaj bsan gedegt itgeltei bn. AMAI GOOD LUCK! from: australia

  6. yamar t1 yum be admin ni hamaagui hunii zurag tavitsan baih yumaa

  7. амай чинь угаасаа орос сургуульд байсан, тэгээд дүрмээ сайн мэддэггүй л байгаа биз. ер нь нутагтаа байгаа хэд нь ч гэсэн зөв бичиж бас чадахгүй л байгаа ш дээ. ТВ рекламаар бөөн алдаа л харагддаг л юм. харин боломж нь байсаар байхад заавал латинаар мэдээлэл, коммент бичих хэрэг байна уу. ядаж уншихад түвэгтэй юм аа. /жаахан стресстэй байв/

  8. ymar goi haragdaj bnaa. bich bas hezee negen tsagt tanitai ijilhen engeed delhiig toirohgeed ywnaa.

  9. hi zoloo ahaar sainuu?!ta namaig sanaj magadgu l baih.bi sashkagiin duu bnaa ”’lenagiin ohin michid.tanihnuu??ta buuur shaal oor bolchihson bna shdee goy goy gazraar ch ih yavsn bn.tand tsaashdiin ayalald amjilt.BUT when’d u came to mongolia????/heheh

  10. bi ch gsn cham shig aylana aa beltgelee sain bazaah heregtei bh tiim vv gehdee yaj sanhvvgee zohitsuulsiinbeee

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *