Үргэлжлэл

2008 оны 12 сарын 28. Испани улсын Сэвилла хот

-Бадарчин! Өнөөдөр Африк тивд болж байгаа бүх асуудлуудын бүх бэрхшээлүүдийн үндсэн шалтгааанийг юу гэж дүгнэв?

- Жаа, Африк тивийн өнөөгийн байдлыг дүгнэх маш олон зүйлүүд байна, эхнээсээ гэвэл байгалийн онцлог. Цаг агаар нь хэт халуун тул ямарваа нэгэн зүйлийг идэвхтэй хийх боломж бага, Европийн цаг агаар шиг тухтай амьдрах тэрхүү боломж хомс, яг Монголын байгал цаг уур шиг.

Хоёрт хүмүүсийн соёл. Дэлхийн хүн дүрстний эволюц Африк тивээс эхэлдэг гэж таамаглдаг ч, өнөөдөр хөгжлөөрөө хамгийн хойно жагсаж байгаа нь соёл болон түүний хөгжил дэвшилтэй холбоотой.

Хүмүүс хэрэглээд дассан зүйлээ өөрчлөх , шинчлэх хүсэл бага байсан. Тэр үед Европ тивд соёлын дэвшилүүд хамаагүй хурдан өрсөлдөөнтэй өрнөсөн тул Европийн колончлолын үед үндэсний соёл тэмцэж чадахааргүй байсан.

Соёл гэж юуг хэлж байна?

Соёл гэдэг нь мэдээж урлаг гэж ойлгож болохоос гадна, Соёл гэдэг нь нийгэм нь биэ биэнтэйгээ зохицоход зориулагдсан харилцааны дүрмийг бас хэлж байгаа юм. Нийгмийн хүмүүсийн хоорондын харилцаа тогтож амжаагүй улсууд өнөөдөр ч байгааг харсан, харин бид Соёлтой хэрнээ түүнээсээ татгалзсан ард түмэн.

Европийн орнууд хэдэн жарны тэртээ хүчирхэгжсэн шалтгаан нь нийгмээ соёлжуулж, мэдрэмжийг нь дээшлүүлэх соёлын болон шашны олон ажлууд явуулж байсан тул хүчээ авч, тухайн үед хөгжиж амжаагүй байсан Африк Ази Амэрикийг колончлолд оруулсан.

Африк тивээр аялж байхад хуучин колончлол, нөлөөнд байсан улсуудаараа онцлог болон хуваагдсан байсан. Англи, Франц, Араб, Португал, Нэдэрланд, Испаний нөлөөний бус нутгаар хувааан үзэж болно.

Хуучин колончлогдож байсан улсуудын бүтээгдэхүүнээс авахуулаад соёлын нөлөө хүчтэй байсан.

Африкийн колончлолд Европийн улсууд маш их анхаарч, бодлогтойгоор ажилсан нь мэдрэгдсэн.

-Юу гэсэн үг вэ?

- Монголын Их Гүрний онцлог нь эзэлсэн улс орнуудад өөрийнхөө соёл, шашин хэлийг нэвтрүүлэхийг голлож ажлаагүй бол, европийн тухайн үеийн гүрнүүд Юуны түрүүнд Соёл, тэр дотроо Шашин бас Хэлийг илүү нэвтрүүлсэн байсан. Өнөөдөр эдгээр улсууд зөвхөн НҮБ-ийн бүртгэгдсэн улсын хилээс гадна дотроо шашинаар хуваагдсан байсан. Европийн нөлөө орсон ихэнх улсуудад Крист Католик шашин давамгайлж байсан бол Араб колоний бүсээр Ислам шашин, араб бичиг хэрэглээнд байсан юм.

Зарим үед нэг улсад энэ хоёр хамтдаа орчиж байгаа харагдсан

Өнөөдрийн Африкийн бүх бэрхшээлүүдийн хамгийн гол шалтгаан нь Африкт байгаа улсууд байгал, нийгмийн жамаар улс орон бүрэлдээгүй, колончлогч улсууд хоорондоо тохиролцсон тохиролцоогоор хил хязгаараа тогтоосон байсан явдал юм.

Өнөөгийн газрын зурагт байгаа зарим нэг үндэстэн – Биднийг Манай колончлогч эрх чөлөөтэй гэж зарласан тул бид, биэ даасан үндэстэн гэж хэлж байсан.

Монгол хэлний ҮНДЭСТЭН буюу модны үндэс адил нэг үр удам гэж хэлдэг үгийг ихэнх улсуудад NATION буюу эв нэгдэл гэсэн утгаар орчуулагдаж байсан.

Тухайн улс орнуудын хил хязгаар нь гадаад орнуудын хүслээр бүтээгдсэн тул санамсаргүйгээр хуваагдсан нэг омгийн хоёр тосгоныхон хоорондоо ах дүүгийн холбоотой байсан бөгөөд, Албан ёсны хэл нь хэдийгээр Англи Франц гэж байсан ч хоорондоо ҮНДЭСнийхээ хэлээр харицаж байсан.

Европийн хөгжлийн нууц нь үндэсний Соёл гэдгийг ойлгож байгаа хүн алга байсан. Еврпичууд юуны түрүүнд үндэсний соёлоо хөгжүүлээд дээд түвшинд хүргэж чадсан тул бусдын соёлыг үгүй хийж чадахаар хүчирхэг болсон. Азийн соёлууд тэмцэж байгаа ч үндсэндээ баруунжиж байгаа нь Глобалчлалаас харагдаж байгаа юм.

Хүмүүс Нэгэн ҮНДЭСТЭН гэсэн ойлголтгүй байж болно, гэхдээ тэдний бүх бэрхшээл энэ гэж үү?

Үгүй, Маш олон шалтгаанууд байгаа, Монгол түмэн 90 ээд оны үед оюуны эрх чөлөөгөө олж авсантай адил, Африкийн ихэнх улсууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тоггтнолоо олж авсан юм. Төр улсыг захирах мэдлэг чадвар бага, ард түмний нэгэн үндэстэн гэсэн үзэл баримтлал бага, тэгээд боловсрол соёлдоо анхаарал ихээр тавиагүй тул, барууны соёлыг сохроор дагасан байгаа харагдсан.

Хүн бүр гадаад бүхэн сайхан, гадны бүхэн зөв гэсэн ойлголт толгойд нь суусан байсан.

Колончлогдсон улсуудад хөгжилтэй орнууд хилээ үндэсний хил болтол нь нэвтрүүлснээс болж, үндэсний урлаг соёлыг хөгжүүлэх үнэхээр хэцүү болсон. Уран бүтээлчид Англиар хичнээн сайн бүтээл гаргасан ч, өндөр хөгжилтэй орны тухайн хилийг анх үүссэн цагаасаа хэрэглэж байгаа улстай адил бүтээл хийж чадахгүй, бас тэхник боловсролийн түвшин дутмаг байсан тул эх орондоо хүртэл гологдох явдал анзаарагдсан. Манай Монгол улс нь Үндэснийхээ хэлээ хадгалжх чадсан тул, түүн дээр соёл урлаг барууны өрсөлдөөнгүй хөгжих тэрхүү бололцоон хадгалагдсан юм.

Дэлхий дахинаа Африкийн хар аристнуудыг ухаан багатай гэдэг шүүдээ, энэ талаар юу гэж бодож байна?

Энэ бодлыг би бүрэн эсэргүйций гэж бодогдож байна. Эволюцийн хуулиар бол Европд хүмүүс хот байгуулж байхад Африкт жадтайгаа явж байсан. Гэж европчууд тайлбарлаж байхыг би нэлээд олон удаа сонсож байсан. Гэхдээ Дэлхийн хамгийн хүчирхэг улсын ерөнхийлөгч Хар хүн, Өмнө Дэлхийн хамгийн том, хүчирхэг байгуулга НҮБ ийн даргаар Хар аристай хүн хийж байсныг бодохоор тийм биш байгаа юм.
Сүүлийн үеийн урлаг спортын дээд амжилтуудыг ч Хар аристангууд авч байна. Тэгэхээр энэ онол худлаа юм.
Гол шалгуур нь боловсролын түвшин, нийгмийн соёл гэж бодож байна.
Энэ хоёрыг зөв зохицуулж, удаан хугцааны туршид тогтвортой хөгжүүлсэн улсууд арис өнгө, яс үндэснээс шалтгаалалгүй хөгждөг юм байна гэдгийг ойлгосон.

Нэг улсын иргэд хэрнээ биэ биэнээ бүрэн ойлгож, хамтарч чадахгүй байгаа улсууд эдийн засгийн хямралын үед тогтвортой байх тухай ярилтгүй биздээ. Нэг хэлээр яриж, нэг үндэстэн гэж хэлэгдэж байгаа улсууд хоорондоо хуваагдаж байлдаж байхад.

Африкт эмзэглэж байсан зүйлүүд харагдсан уу?

Зөндөө байсан, 16 нас хүрээчгүй бацаан дэлхийн хамгийн аюултай буу барисан сууж байснаас авахуулаад, гэрийн хажуугийн үзэсгэлэнт байгалдаа, ханан дээр наасан МИН гэж сануулгаас болж хүүхдүүд чөлөөтэй тоглож чадахгүй.

Гэхдээ Монгол хүний хувид Мөнхийн Голомт Байгал дэлхийгээ хайрлах үзэл хүмүүсийн ухамсраас арилж байгаа нь мэдрэгдсэн. Тухайн улсын төр орлоготой ч, ард түмэн нь ядуу, үндэсний уйлдвэрлээ хөгжүүлэлгүй – Бид баян улс, бидэнд газрын тос, Модны экспорт, газрын баялгаа зараад амиа аваад байж болно! Гэж тайлбарлаж байсан.

Тухайн улсад байгаа ногоон ургамал бол дэлхийн хүчилтөрөгчийн том үүсвэр. Энэ үүсвэр тухайн улсынх ч, энэ агаар бид бүхнийх бишүү? Тэр устснаар бүх дэлхий хохирно гэдгийг сонсож байсан ч дэлхийн соёлыг дагахын тулд түүнийгээ устгахаас өөр аргагүй гэж тайлбарлаж байсан. Тэрхүү дэлхийн соёл нь үнэтэй машин тэхник, гэр орон гэж бүрэн итгэсэн байсан

Өдөр бүр европ амэрикруу явах усан боомтруу зуу зуун жил насалсан модыг хөрөөдөөд авч явж байсан. Зогсолтгүй. – Та нар энэ моднуудыг тайрахаа болихгүй бол, бид дэлхий ертөнцөөрөө амьдралын хамгийн эхний хэрэгцээ болсон хүчил төрөгчийн хомсдолд орно шүүдээ!

Гэж хэлмээр санагдсан ч миний хоолой даанч ганцаардаж байсан. Байгалийнхаа баялагт налсан улсуудын төрд их хэмжээний хөрөнгө хуримтлагдаж байсан ч, тэр нь барууны үнэтэй машин, тансаг барилга байшин болж хэн нэгний хувийн карманд тунж, харин төртэй холбоогүй, энэ систэмд оролцох боломжгүй хүмүүс нэн ядуу амьдарсаар байсан. Хэд хэдэн удаа цэргийн эргэлт, бослог, иргэний дайнууд болж байсан ч. Төрд шинээр гарсан хүмүүс нь ялгаагүй ядуугийн зовлонг амсаж байсан тул хувийн ашгаа бодож, өөртөө ноогдох хувийн төлөө нийтэд хүрж болох байсан энэ тооноос хэдэн зуу дахин их хөрөнгийг үгүй хийж байсан.

Бидний өнөөгийн байдалтай харицуулж үзэв үү?

Өдөр бүр аялж байхдаа хүмүүсийн соёлоос авахуулаад, аж амьдралыг нь маш нарийн судлахыг хичээж байлаа. Надад төрсөн бодол гэвэл, хэдийгээр бид өөр өөр газар амьдарч, өөр соёлтой ч, нийгэм нь боловсрол, эдийн засаг соёлын хомсдолд орсон байснаараа бид адил байсан.

Бид Африк тивийг илүү сайн судлаж, тулж ажиллах ёстой мэт санагдсан.

- Монгол улсын Элчин Сайдын яам тэнд байрлаж байгаа биздээ Тиймээ, гэхдээ Монгол улсын Элчин сайдын яам нь Араб гаралтай Эгипт улсад байсан тул хойд африк, дундад ази зэрэг бүс нутагт илүү хамрагдаж байсан. Үлдсэн 40 гаруй улсын талаар мэдээлэл үнэхээр хомс санагдсан. Зарим үед интэрнэт дээр Монгол хэлээрээ Африкийн зарим улсуудын талаар мэдээлэл авах гэхээр юу ч байхгүйд үнэхээр харамсмаар санагдсан.

- Монгол улс төлөөлөгчийн газраа нэмж байрлуулах нь зүйтэй гэж бодож байна уу – Тиймээ. Миний судалснаар дор хаяж 4 Элчин Сайдын Яамыг эхний ээлжинд байрлуулбал, Африк тивийн байдлын талаар илүү бодитой мэдээлэл авч болохоор санагдсан. Хэрвээ бид Элчин Сайдын Яамаа Кэни улсад байрлуулсан байсан бол Манай сонгуулиас өмнөхөн болсон Кэни улсын сонгуулийн дараахи онцгой байдал, иргэний болон төрийн зэвсэгт мөргөлдөөнийг ард түмэндээ илүү сайн хүргэж, ойлгуулж улмаар 7 сарын 1 ны алдааг уридчилан сэргийлж болохоор байсан.

Өндөр хөгжилтэй орнуудын мэдээллийн албууд төр засагтайгаа хамтарч ажилж, ард иргэдээ бусад орнуудын алдаануудын талаар мэдүүлж, уридчилан сэргийлдэг бодлогийг явуулдаг нь харагдсан.

- Чиний бодлоор али али улсуудад эхлүүлж Төлөөлөгчийн газар, Элчин Сайдын Яамуудаа байрлуулбал дээр гэж бодож байна.

- Миний биэ Африк Тивийн 32 орноор аялж байх явцдаа хамгийн хөгжилтэйгээс хамгийн хоцрогдмол улсуудын хүмүүсийн амьдралыг судлаж, харицуулалт хийж үзлээ. Үүнээс хийсэн дүгнэлт гэвэл.

1.Юуны түрүүнд Африк тивийн Өмнөд хэсгийг хариуцуулахаар Өмнөд Африкийн улсад эхний Элчин Сайдын яамаа байрлуулах нь зүйтэй гэж бодогдлоо. Учир нь Өмнөд Африк Улс нь 94 оноос Арис Өнгний үзэл буюу Apartheid ээс чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь манай Комунист дэглмээс гарсантай адил санагдсан юм.Шинчлэлийн дараахи цагаан арист засгийн газар огцорч хар арист засгийн газар байгуулагдах үед Монголын 90 онтой адил хээл хахууль, нэг хэсгийн хэт баяжилт гээд судлаж харах зүйл их байсан.

Энэ улс нь эдийн засаг хөгжлүүрүү Африк тивийг тэргүүлдэг бөгөөд газар тариалан үйлдвэрлэл гээж суралцах, хамтран ажиллах алдаа онооноос нь дүгнэлт авахад хэрэгтэй гэж бодогдсон. Нөгөөтэйгүүр Хэрвээ Өмнөд Африкийн улсад Элчин Сайдын Яамаа байрлуулах юм бол ойр орчмын Намиб, Ботсвана, Зимбабвэ, Лэсото, Свазиланд, Мозамбик, Замби, Ангол зэрэг улсуудын улс төр эдийн засгийн байдлын дүн шинжилгээг хийж болох юм. Бид хэдийгээр Африк тивийг үл ойшоосон хандлагатай байгаа ч, эдгээр улсуудад болж буй, болсон үйл явдлууд Монголд нүүрлэж болохоор маш олон жишээнүүд байсан юм. Хүний алдаа оноон дээр суралцах нь бидэнд цаг хугацааг хожиход маш их чухал юм.

2. Дараагийн Төлөөлөгчийн газраа баруун Африкийг хариуцуулахаар Кэни улсад байрлуулбал хэрэгтэй санагдсан. Саяхны сонгуулийн онцгой байдлыг эс тооцвол Кэни улс нь Африк тивдээ нэлээд тогтвортойд тооцогддог юм байна. Учир нь бид улс төрийн байдлыг сайн тооцолгүй буруу газар төлөөлөгчийн газраа байрлуулбал, онцгой байдлын шалтгаанаар хөрөнөу оруулалтаа алдахаас авахуулаад Монгол иргэд, төрийн албан хаагчдынхаа амь насанд аюул учруулж болзошгүй юм. Кэни улсад элчин Сайдын яамыг байрлуулснаар Малави, Танзаниа,Уганда, Руанда, Бурунди, Этиоп, Эритрэа, Джибути, Сомали зэрэг улсуудын байдлыг танаж, улс төр эдийн засгийн хөгжил алдаа онооноос нь суралцаж болох юм.

3. Африкийн төв хэсэгт нэлээд бэрхшээл ихтэй байсан тул энэ тал дээр маш сайхан уридчилсан судалгаа хийх хэрэгтэй байх. Гэхдээ миний бодлоор Габон улс нь харицангүй тогтвортой мэт санагдсан, гагцхүү бэрхшээл нь маш өндөр өртөгтэй газар. Үндэсний үйлдвэр султай, хүн ам цөөнтэй. Гол орлого нь Түүхийн эд тул ихэнх хэрэглээгээ гаднаас оруулдаг санагдсан. Нөгөөтэйгөөр Францын зэвсэгт хүчинг бас хөлсөлдөг тул аюулгүйн баталгаа дээр санагдсан. Хэрвээ Габон Улсад Төлөөлөгчийн газраа байрлуулбал 2 Конго, Эqуаторийн Гинэй, Төв Африкийн БН улс, Камэроон, Нигэриа, Чад гэсэн нутгуудыг хариуцаад судлагаа хийж болох юм.

4. Харин баруун Африкийг хариуцуулахаар Гана улсад Элч төлөөлөгчөө тавибал зөв болов уу, учир нь энэ улсад анх тусгаар тогтнолоо олсон цагаас хөгжлийн хурд дээш чигэлсэн байгаа юм.

Миний тависан эдгээр санлуудад нэгэн бэрхшээл гарах бөгөөд тэр нь хэл юм. Өмнө Африкийг Европийн орнууд колончилж байхдаа яг бүс нутгаар бус алга эрээн болгосон тул, миний дээрхи дэвшүүлсэн санлууд дээр бүсүүдийг Anglofon, Francofon тэгээд Portugal гэж хуваах эсэх тал дээр бас бодож үзэх хэрэгтэй болов уу.

- Чи Африк тивийг туулсныхаа даараа юу ойлговдоо

- Монголын ирээдүй нэлээд бүрхэг болж эхэлж байгааг ойлголоо. Дэлхийн хамгийн буурай орнуудын жагсаалтаанд бид нэлээд тэргүүлж байсан бол одоо, улс төрийн хамгийн тогтворгүйн тоонд орж эхэллээ. Энэ нь манай улсын гадаад нэр хүнд, хөрөнгө оруулалт гээд маш олон тал дээр сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд, дотроо өрсөлдөөнтэй байсан ч, гаднаа нэгдэлтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

Үргэлжлэл бий.

Хэрвээ та бүхэнд дараагийн тайланд асуух зүйл байвал бичээрээ. би хувиаасаа захиа бичиж чадахгүй байгаа ч, миний тэмдэглэл бүр, танд хүргэж байгаа захиа юм шүү гэж ойлгоороо.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Африк аа гэж. Хэцүүхэн уур амьсгал, хэцүүхэн хөгжилтэй орон доо.

helloworld wrote on 2009/01/06 - 16:39
#2

ene afrikin baigaliin nooc bayalagaa herhen ashigladag talaar ooriinho bodliin talar delgerengui bichij bolohu? bas bidend chingis haan gj baharhah zuil bdag shig afrikt tiim hun yamar hun bdag yum bol? bodvol uls oron burt neg baharhdag hun bdag blgui de, 2 3 n orond huleen zovshorogdoj hundlegddeg udirdagchinh talar medehgui biz? bas nelson mandela geh met huchirhiillin esreg temcej bsan humusin herhen temcej bsan talar? uuchlarai ih yum asuusand. ayalald chin amjilt husie. ayan zamda bolgomjtoi yavarai

Otgonbat wrote on 2009/01/07 - 22:46
#3

уншихад их урамтай сонирхолтой байлаа. энэ талаар бичсэнд баярлалаа.
Элчин сайдын яамны талаар бол одоохондоо арай эрт юм шиг.Иргэд хоорондын харилцаа байхгүй,худалдаа наймаа хийдэггүй болохоор элчин сайд тэнд байгуулах шаардлага одоохондоо байхгүй байх. Гэхдээ алс ирээдүйн талаар бичсэн, бодлогын шинжтэй гэдэгийг чинь ойлгож байна.Эхний ээлжинд хамагийн тогтвортой хөгжилтэй африкын оронд байгуулах хэрэгтэй. Чи олон ороноор аялаж байгаа хүн гадаад оронуудад суугаа монголын элчин яамд, консулын газарууд тэдний үйлчилгээний талаар бичээрэй. Мадридад байгаа консулын талаар бичсэнийг чинь уншсан. Уншаад харамсалтай л санагдсан.
Чиний аялалын талаар асууж ярилцмаар өнөөдөр бодсон зүйлээ бичмээр санагдлаа.Доор коммент бичсэн хүмүүс элдэвээр хэлж, хүний хэрэг чамд хамаагүй энэ тэр гэж бүү хэлээсэй гэж хүсч байна.
Африк Европ тивээр явахад бараг 4н жил зарцуулсан. Одоо цаана нь америк тив гэж бараг хойд туйлаас өмнөд тив хүртэл үргэлжилсэн асар аврага тив байна. Улс болгоноор нь очино, үзнэ харна гэвэл дор хаяж дахиад 4,5н жил дараа нь австрали шинэ зеланд тэгээд ази тив.Тэнд дахиад 5н жил.Ингээд бодоод үзэхээр дор хаяж 10н жил.Нийт бараг 15н жил.Дэлхийг тойроод дэлхийн улс бүрийг үзээд явсаар эх нутагтаа ирлээ гэхэд амай бараг 40 настай болсон байх нь ээ.Өнөөдөр хаа нэгтэй ээж аавын чинь ярилцлагыг уншсан. Ээж чинь чиний төлөө их л санаа зовж амидардаг гэсэн байна лээ.Дээр нь аялалын санхүүг гэр бүл чинь хариуцдаг. гэсэн.Ээж аав чинь багш хүмүүс. Мэдээж аялалыг чинь гэр бүл хамаатан садан санхүүжүүлнэ гэдэг их том ажил байх гэж бодож байна.Хүмүүсийн хандив бол нэг их биш байх гэж бодож байна.Ээж аавын чинь ярилцлагыг уншаад нэг талаар тэднийг би өрөвдсөн.Чиний аялалд тэд нар ямар нэгэн утга өгөх гээд их хичээж байх шиг санагдсан.Судалгааны ажил хийж яваа, монгол улсаа сурталчилж яваа гэсэн байна лээ.Гэхдээ энэ бүхэн бол аялалын явцад үүссэн шинэ зорилго чинь байхаа гэж бодож байна.анхандаа зөвхөн дэлхийг тойрно гэсэн зорилго байсанаа аялалын үед энэ нь арай хангалтгүй санагдаж эхэлсэн байх л даа.
Олон юм нуршилчихлаа. Миний хувьд чамайг одоо монголруугаа явж аялалдаа завсарлага хийсэн нь дээр байх гэж бодож байна.Очиж ээж аавтайгаа, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөсэй, чамайг гэртээ олон арван жилийн дараа ирэхэд хайртай хүмүүс чинь чамайг хүлээгээд сууж байна гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй.Монгол хүний дундаж нас 60 орчим.Дэлхийг бол дахиад нэг тойрчихно. Дэлхий сөнөтөлөө, үгүй болтолоо дахиад хэдэн тэрбум жил, гэтэл чиний ээж аав чинь мөнхөд чамайг хүлээгээд сууж чадахгүй. Дээр нь ч чи гэр ороноо санаж байгаагаа байнга бичдэг, одоо ч бэтгэрч байгаа биз :-) Дэлхийгээ тойрчихоод гэртээ очтол сайхан халуун дулаан зүүдэлж мөрөөдөөд очсон гэр орон чинь угтаа ч уу үгүй ч үү.
Дэлхийг тойрно гэдэг бол дэлхийг нэг бүслүүрдэнэ гэсэн үг.Гэтэл чи үүн дээрээ дахиад улс орон болгоноор аялна гэсэн зорилготой. 200 гаруй улс. Бүх улсаар аялж үзнэ гэсэн чинь надад яг нэг эмэгтэй “би 200 гуталтай болно” гээд тэрнийхээ төлөө өдөржин шөнөжин ажиллаад эцэс сүүлдээ зөвхөн тооны хойноос хөөцөлдсөн утгагүй хэрэг байна гэдэгээ ухаарч байгаатай адил юм шиг санагдсаныг нуугаад яахав.Өөрөөр хэлбэл “шунал”"хүсэл”ийнхээ төлөө амьдарсан ч гэж хэлж болохоор.
Зүгээр л чамайг гэртээ харьсан нь дээр, тэгээд нэг жил завсарлага хийсэн нь дээр байхаа л гэж бодсоноо хэлэх гэсэн юм.Чи ийм олон experience хийсэн болохоор цаг хугацааны мэдрэмж чинь арай өөр байгаа.3,4 жил өнгөрсөн ч чиний дотоод сэтгэлд олон арван жилийг элээсэн мэт санагдаж байгаа байхаа гэж бодож байна.Тийм болохоор гэртээ харьвал юмыг арай өөрөөр харах байх. Дараа дахин аялалаа дуусгасан газараасаа үргэлжлүүлж болно ш дээ.
Гэхдээ чиний амьдралын чинь зорилго хүсэл, ингэж аялах нь чиний аз жаргал бол цаашаа явсан дээр.Хүн бусадын төлөө амьдарах биш. Олон жилийн дараа монголдоо очоод их л зүйлийг үзэж хараад ирээд улам л их ганцаардал гэдэгийг мэдрэх байхдаа.Гэхдээ аялалынхаа туршид ганцаардал гэж юу вэ гэж ганцаардалын нууц, түүнээс ангижрах арга замыг олсон байх бизээ гэж найдаж байна.
за уучилаарай. бодож байсанаа л бичлээ.буруу зөв элдэв л зүйл байгаа байх.Одоо дэлхий дахинаараа л эдийн засаг, худалдаа наймаа, мөнгө санхүүгийн хямрал гэж ярьж байна.Тийм үед аялах амаргүй байхаа.
Ямар ч байсан чамд аян замд аз өлзийг хүсээд сүү өргөе.
Хүндэтгэсэн
нэгэн эмэгтэй

khishge wrote on 2009/01/09 - 07:00
#4

Sain baina uu? Amai.
Odoonoos bi commentaa latinaar bichiheer shiidlee.
Chinii aylaliin marshrutiin talaar zovloe.Buh 200 ornoor yavah hereggui.Ih zardal,ih hugatsaa orno.Odoo delhii dayar inflation bolj baina.
Iimd zamaa tovchloh heregtei.
Daraah zamaar iabbal yamar be?
America tiv.
Canada-USA-Mexica-Chili.
Asia tiv.
Japan-Korea-China-Tibet-Thailand-Indonez-Malayz-India-Butan-Nepal.
Middle Asia.
Iran- Saudia Arab-Pakistan.
India-d ochood zaaval Buddha -giin ariun gazar Bodhi Gaya- Varanasi-Kusinagary ochooroi.
Odoo Indiad Varanasi hotod Dalai Lama 2009 onii 8/I- 14/I hurtel Shantideva gegeentnii Bodhisatva* gedeg nom aildaj baina.Bi ene nomiig SaveTibet.ru ba Phayul.com web site-aar damjuulan online radiogoor gertee Mongold sonsoj baina.
Buh um setgelees butne.
4 tsaglashgui setgeliig uusgeh heregtei.1.Niguulsengui setgel
2.Asrangui setgel 3.Busdiin amjiltad dagan baysah setgel. 4.Tsaglashgui baysgalant setgel.
Ene 4 setgel deer suurilj Bodhi
/ gegeersen / setgel uusj Buddha- Burhan boloh nohtsol burddeg um shuu.
Sain uil- buyn hiivel jargal irne, muu uil -nugel hiivel zoblon irne gedgiig sanaj yavaarai.
Hamag amytnii tusiin tuld gegeereld hureh boltugai.
Erhem duu Amaid amjilt husie.
Sinserely, D.Sukhbaatar

D.Sukhbaatar wrote on 2009/01/09 - 16:05
#5

hogjil gedeg bol orsoldoonii tseber urdun. haana hunii toblorol ih baina tend orsoldoon bii bolj orsoldoonii ur dund hogjij baidag. hogjiliin bas gom yum bol bid chadahgui geh bish chadna gej negendee itgej negneeree yum hiilgeh. hun yum hiihguil bol hogjihgui hiij baigaa yumaaraa busadtai orsoldohgui bol hogjihgui. ene bi chadna gesen itgel mash ih chuhal. Mongol africa 2 yagaad hogjihgui yagaad yag adilhan baina gehleer. tom gazar nutag deer tarj suusan humuus orsoldoond ordoggui, gadniihiig het shutdeg oorsdoo yum hiideggui.
hoid solongos africa 2 doosh hiij bid nar ted naraas iluu gej boddog baisan chin. bid nar yalgadah yum alga gol bisnis ni bar arhi, mongonii hanshiig ni cheangjuud baridag, ih zantai, hulgaich, gadnii juulchid oorsd ni yum ogoh yostoi geed bodchihson, gadnii hun bol buhniig chaddag gej boddog, abilgal amidarlaiih ni ih uusber bolson. neg ni har neg ni Mongoliad buyu ulaan aristai bolhoos yalgaa erdoosoo baihgui.
Mongoliin chuud bid maliig mash olon ongoor zuseldeg neg hund onogdoh maliin toogooroo delhiid terguuldeg ch gesen suunii heregtseeniihee 60% iig Importoor hangadag Mongol maliin ashig shim mash muu Mongol mal hamgiin jijig. yagaad Mongold mal ajahui hogjihgui bna gehleer malchid orsoldoon erdoosoo orohgui baina.

hohtolbo wrote on 2009/01/09 - 18:16
#6

baigaliin bayalagaa yag Mongolchuud shig ashgaldag baih oo. untei mashin abch unan. untei utas barij baigaliin bayalagtaa het shuteed ter ni duusahgui yum shig NIIGMIIN halamjid tsatsaj impyaltsaa hoorogdood. uul uurhain salbar gadniihnii medeld oligtoi abilgal ogch chadaad togotbortoi baildiin geree baiguulj bayalagiig ni unegui zoogool. yagal iim baigaa. oortoo taarah taarahgui yumiig busdaas huulaad jishee ni 68% tatbar.
yag arhind ochihson hun shig gertee baigaa yumaa zarj uudag shig. zarj boloh bun yumaa zaraal. onoodor yum zaraad mongotoi bolood arhi uugaad saihan baij bolno zarahyum duusahleer yah be gedegiig erdoosoo bodohgui. hodolmorloj baij yum uildberlej baij hogjino gedegiig erdsoo oilgodoggui.

hohtolbo wrote on 2009/01/09 - 18:26
#7

sain yavj bn u.kiriller bichij bga chin saishaltai bolovch zuragnud haana bnaa??!!
chi buh uls ornor yavah ymu.ugui baih gej naidie.delhig toirch badarchilnaa gedeg chin buh ulsad ochihin ner bish bizde.chini ayalsan gazruud delhig toirson haragdaj baival bolo ym bishu.
harin ter dundur n mongoldo ir gej deer neg emegtei bichsen bn.ter demii bhoo.bi bas urid n dundur n mongoldo irvel yasin bol gej boddog baisin,bodlo uurchilsun.teheer aylalin chin utga helber baga zereg hazaih baih gej bodoj bn.
ene temdeglelig chin unshsangui zav garahara unshnaa.sae humusin commentudig unshad bichlee.

buya wrote on 2009/01/10 - 13:10
#8

udaan hugatsaagaar koloni bsn ornuud delhii yrtonts n hogjiloos ter hemjeegeeree hotsordog um shigee, afrik tiviin ihenh ulsuud yaagaad iim yaduu, olsgolond nervegdsen bdg um be, minii har uhaanaar bol ter uur amisgal, nov nogoon gazar nogoo jims tariad hodoo aj ahui hogjuulbel sain yavah um shig sanagdaad bdg um

getel say neg medee sonsohnee hujaa nar afrik ruu yavtsgaay gesen urialga gargaad bdaa gj sonsloo. Tend tehnologi hogjoogui bolohoor humuus yaaj ur taria tarij huraaj bolovsruulahaa medehgui bgaa, hujaa nar ochij buh umiig ehnees ni hiij bgaa gh um. Ali hediin ehnees ni ehleed ochitsgoochihson, ajilaa ehelchihsen gd bn lee shu keke, hujaa nar iim l aihtar humuus de

Mongold ch gsn tehnologi heregtei bn, gadnaas shuud belen zuil importolj bsnaas ter zuiliig hiideg tehnologi uildver iig ni oruulj irj oorsdoo hiij surmaar bnaa

alchemist wrote on 2009/01/10 - 14:54
#9

Sain baina uu? Amai

Yunii umnu iim zorigtoi alham hiin olon ornoor yavj baigaad bayar hurgeye. Bid eeriin chini tuhai Morokko seguul deer garsnyg orchuulj eersdiin site deer tavisan yum. Chinii tuhai medeelel gadaadad baigaa olon hund hureesei gej bodson yum. Bidend eeriin yavj bui ornuudyn tuhai sonirholtoi medeellee yavuulj baij bolno shuu.Bid durtaiya niitleh bolno. Manai site ruu gadaadad baigaa Mongolchuud neleed ordog. Za tegeed goodluck.
P.S: neeree buh oron gej baihaar tuluulul bolgood orood yavbal iluu real bishuu. Buh oron gevel heterhii ih tsag oroh baihaa gej bichsen deerh humuustei sanal neg baina. Anyway amjilt.
Ariunaa from orloo

Ariunaa wrote on 2009/01/11 - 05:02
#10

bi bol arhichin

dfssjerfsef wrote on 2010/05/11 - 08:17
#11

ta nar bol tamhichin

dfssjerfsef wrote on 2010/05/11 - 08:17
#12

harai minii ger bul yankhan

dfssjerfsef wrote on 2010/05/11 - 08:18
#13

mongol oron biye unelegch

dfssjerfsef wrote on 2010/05/11 - 08:18
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.