2009 оны 01 сарын 05 ны Португал Монтэ Франциско хил 18.21

Дэлхийн газрын зургийн дахин нэг улсад Монгол мөрөө гаргалаа.

Португал улсыг сонсоогүй хүн гэж ховор байх, гэхдээ энэ улс яг юугаараа ийм алдартайг мэдмээр байгаа бол интэрнэтийн олон вэб хуудсуудаас олж болно. Ячиж байсан газар нутгаараа манайхаа 15 дахин жижиг, хүн амаараа 4 дахин их. Эдийн засгаараа дэлхийд эхний 20 д багтдаг. Хуучин колончлолын үед өмнөд амэрик, Африк болон Азийн Макао зэрэг газруудыг эзлэж байсан. Би Африк тивд аялж байхдаа Мозамбик, Ангол, Гинэй Биссау улсуудаар аялж байх явцдаа анх удаа Португал хэл, соёлын ойлголтуудыг олж авч байсан юм. Харин одоо Дэлхийн том соёл иргэншлүүдийн нэг Португалын газар нутагт өнөөдөр гишгэж байгаадаа баяртай байна.

Би интэрнэтийн боломж гарах болгондоо миний тэмдэглэл дээр бичсэн хүмүүсийн бодлыг, санал хүсэлтийг уншихыг хичээдэг бөгөөд өнөөдөр өөрийнхөө тэмдэглүүдийг харж ямар хол явснаа мэдлээ. 3 жил гаруй амьдралын төлөө, зорилгийнхоо төлөө гэж тэмцэж байх явцдаа буцаж харах боломж ховор байлаа. Өнөөдөр туулсан замуудынхаа зургуудыг харангаа 51 гэсэн тоог дахин дахин давтаж хэллээ.

• Би үнэхээр 51-ийг эргэж буцаж, айж хаширахгүйгээр туулчихлаа гэж үү?

Гэр гэж хэлхээргүй ганц том цүнхээ үүрж замын унаанаас эхсүүлээд өнөөг хүртэл дэлхийд бүтээж хэрэглэж байсан ихэнх тээврийн хэрэгслийг хэрэглэж явсаар буцаад Европтоо хөл тавичихлаа гэж үү?

Аялынхаа явцад гадний зөндөө жуулчидтай уулзаж учирч байлаа. Хэрэглэж болох бүх зүйл дээр Монгол гэж таниулах бүх тэмдгүүдээ хэрэглэж байсан бөгөөд, -Өмнө та нар манайд ирж, миний эх орны сайхныг үздэг байсан бол, одоо би ч бас та нартай адил дэлхийн сонин хачиныг сонирхож судлаж, өөрийн хүмүүсдээ хэлж байна шүүдээ! Гэж хэлэх үнэхээр бахархууштай байсан.

Ялангуяа над шиг дэлхийн гуравдагч улсын иргэн ийнхүү холын замыг туулж байгааг гайхсан, хүндэлсэн хүмүүсийг хараад – Энэ холын замыг эв нэгдлийн хүчэээр хийж байгаа юм шүүдээ! Гэж ойлгуулахыг хичээж байлаа.

Би Монголын нэгэн залуу. Аль нэг том санхүүгийн байгуулага төр засгийн дэмжлэггүйгээр ганцаараа Монголоос гарж байсан бөгөөд,

• Би чамаас өмнө Дэлхийг тойрох байсан чинь, чи түрүүлчих юм! Миний санаа хулгаалчихлаа! Гэж хэлж байсан зарим хүмүүсийг эс тооцвол Өмнө байснаасаа илүү олон Монгол найз, гэр бүлүүдтэй болсондоо үнэхээр баяртай байна.

Дэлхийн олон сая хүний мөрөөддөг зүйлийг хийж явахдаа, -Энэ бол эхлэл, их бүтээл хөгжлийн эхлэл гэж өөртөө давтан хэлэх үнэхээр сайхан санагддаг байлаа. Зүгээр гадны бүтээгдэхүүний хэрэглэгч хэвээрээ үлдэлгүй судлаач бүтээгч болох тэрхүү замыг олон залуусад хэлж ойлгуулахыг хичээж байгаадаа баяртай байна.

Бид чадна . Бид илүү судлаж, хөдөлмөрлөж биэ биэнээ хүндлэх юм бол хүний нутагт гуйлгачин, хар ажилчин бололгүй эх орондоо нутаг нэгтнүүдтэйгээ, хамгийн гол нь гэр бүл хайртай хүнийхээ хажууд энэ сайхан амьдралыг эдлэж болохыг ойлгосон юм.

Дэлхийн хамгийн хоцрогдмол гэж тооцогдож байсан нүүдэлчний соёлоос 100 хувь бичиг үсэг тайлагдсний Нобэлийн шагнал автлаа хөгжиж чадсан тэр ард түмэнд, дасан зохицох, сурах, бүтээх чадвар байгааг харуулсан жишээг бид мартаж болохгүй.

Тэгвэл өнөөдөр бидэнд юу хэрэгтэй байнаа?

Бидэнд ИТГЭЛ, ЗҮТГЭЛ биэ биэнээ харлах хүндлэх тэрхүү Монгол соёл үгүйлэгдэж байна. Бид үүнийгээ сэргээж чадвал хэнээс ч дутхааргүй сайхан амьдарч чадна. Илүү ч амьдарч болно

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бид дэлхийн сайхнаас авахуулаад мууг үзэж тууллаа. Энэ бүхнээс сургамж авч, яавал дээр вэ? Гэж хүн бүр дотроо бодсон байх Харин одоо үзсэн харсан суралцсанаа биэ биэнтэйгээ хуваалцаж эхэлбэл Монгол хөгжлийн түлхүүрийг олоход ойрхон мэт байгаа санагдана.

Өнөөдөр би аялынхаа 51 дахь улс португалд хөл тавилаа. 3 жил 2 сар ганцаараа замыг туулж байсан юм шиг боловч. Энэ бүхний цаана маш баттай зогсож, хувийн эрх ашиг амбицыг үл хайхран миний аялыг дэмжиж ирсэн гэр бүл найз нар байсан юм шүү.

Дэлхийн гуравдагч ертөнцийн ганц залуу иймхэн дэмжлэгтэйгээр энэ хол замыг туулж чадаж байхад, хэрвээ бид бүгдээрээ хамтарвал ямар үр дүнд хүрэх тухай миний төсөөлөл ч хүрч чадахгүй байна.

Баян, Өндөр хүгжилтэй, хүчтэй гадаад харилцаатай улсын иргэд ч тэр болгон зүрхэлхээргүй замийг сонгосон гол шалтгаан нь Монголчууддаа

• Бид чадна шүү! Гэж дуу хүргэхийг хичээж байсан бөгөөд, өнөөдөр ч хичээж байгаа юм.

Бүгдээрээ биэ биэнээ хайрлаж, хүндлэж, үндэснийхээ соёлыг сэргээсэн цагт бид эх орондоо хаад шиг амьдрах болно!

Миний аялыг байнга дэмждэг гэр бүлийхэндээ баярлаа. Ялангуяа шинэ жилийн бэлэг болгож шинэ лаптоп авах мөнгө илгээсэн Ах Жавхаа, Бэр Халиунаа дүү Баярхүүдээ маш их баярлаа. Та нарын хөдөлмөрийн ачаар миний аялал үргэлжилж, олон мянган хүн тэмдэглүүдийг унших боломж нээгдэж байгаа юм шүү!

Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)

#1

Tand ulam ulam amjilt husej bna. Tiime bid nar biye biyenee hairlah zuv setgeltei bolson tsagt l tamiin togoonooso garah bolov u. Gehdee ene tsag udahgui gedegt itgedeg.

Interests_Policy_Security wrote on 2009/01/06 - 10:30
#2

Amai chi chadnaa chamaig zorilgodoo hvreed ireheer chin saihan uulzaldanaa….bas ter Javhaa a ahiin tani ger bvdl hamgiin sain saihniig hvsej bainaa tednii ger bvld chinii omnoos aimaaaaaaaaaaaaar ih bayarlalaaaaa

BATAANAA wrote on 2009/01/06 - 11:36
#3

amai sanal neg bn.#3-n suhbaatartai snal neg bga bolovch ter sanxuu delxiin demjleg, texnik tehnologi ediin zasgiin chadavhi dutagdah n dutagdaj bga bolovch gol n uundee bish ymaa.uund bidnii hicheel zutgel,alsig harah chadvar, hudulmurch baidal dutagdad bgan bolu gej bodhin.amai deer jishe avahad hangalttai.tim ih tuslaltsa demjleg bhgui murtlu 51deh ulsda hul tavichihsan bga bizde.

buya wrote on 2009/01/06 - 14:16
#4

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй.
Манай их Чингис хаан өөрийн энэрэнгүй боловч маш шударга зангаараа олон түмнийг байлдан дагуулж, монгол түмнээ нэгтгэн Их Монгол улсаа байгуулсан билээ.
Түүний их хатуужил сууж амьдралын хатуу гүтүүг туулж чадсан тэрхэн их ухаан дайснаа хүртэл шударга үнэнч занд нь болж өөрийн түшмэдийн нэг болгож, хамаатан нагацаа хүртэл уваагүй, дотуур тамиртайд нь болж алж байсан юм.
Монголчууд бид өнөөдөр хэдийгээр монгол ядуу буурай байгаа ч “Амьдрал муухай байна. Гадаадад очиж амьрах юм сан.” гэсэн мунхаг сэтгэлгээтэйгээ байх юм бол хэзээ ч хөгжин дэвшихгүй ээ. Юмыг өөр өнцгөөс нь, сайн талаас нь харж сэтгэцгээе!

АМНЫ БИЛЭГЭЭС
АШДЫН БИЛЭГ!!!

helloworld wrote on 2009/01/06 - 16:59
#5

Амай би танийг үргэлж дамждэг шүү Сайн залуу минь. Амьдралын хүнд хэцүүг туулж бхйгаа чамд бага ч гэсэн урам зориг өгье Чи бол Монгол хүн шүү Чиний зориг хэзээ ч унтрахгүй ээ
Бас хамгийн гол нь өвчингүй эрүүл яваарай Шүдээ сайн угааж байгаарай хэхэ. Чиний нийтлэлүүд надаа маш их таалагддаг үнэхээр үнэн юм бичдэг Ном үзсэн хүнээс үг сонссоноос Газар үзсэн хүнээс үг сонс гэж.
51 гэдэг бол гайхамшигтай үэнэхээр гайхамшигтай

Izzy wrote on 2009/01/07 - 21:58
#6

Za hogshion ayalalaa urgeljluuleed bgaaraa! Halh Mongoliin Chono!

Oonoo wrote on 2009/01/08 - 18:40
#7

amai nadtai xolboo bariarai bi portugalid surdag oyutan baian!!! minii utas 927-461-254 shuu

hashi wrote on 2009/01/08 - 19:45
#8

Амайд шинэ жилдээ эрүүл энх байж аялалдаа амжилт аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Ах нь 1992-1993 онд “Таван Хуруу” гэдэг нэртэй дугуйн аялалын багт гишүүнээр орж дэлхийг дугуйгаар тойрч байлаа. Тэр үед бидний аялал анхдагч байсан боловч чиний энэ аялал шиг эр зориг, тэсвэр тэвчээр,нөр их хөдөлмөр шаардаж байгаагүй гэдэгтэй бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бид багаар байсан тул аливаа асуудлыг хамтран шийдвэрлэж, аль болох хамгийн богино хугацаанд дэлхийг тойрох зорилго тавьж байсан тул улс орнуудыг шудраад өнгөрдөг байлаа. Манай аялал уртаашаа 20-иодхон орны нутаг дээгүүр явж өнгөрсөн байдаг юм. Тэгэхэд чиний аялал талдаа ч орсон үгүй нь сайн мэдэгдээгүй байж аль хэдийнэ 51 орны нутгаар явчихсан байдаг. Хорвоо дэлхийн маш их юмс үзэгдлийг үзэж таньж яваа дүүдээ их амжилт дахин дахин хүсэе.
А.Ганболд

Ganbold wrote on 2009/01/08 - 22:13
#9

Amai, chi shuu, ene heden jiliin hugatsaand ingej ami, biee bodohguigeer hund hetsuu zam tuulj yavsanaraa chi jinhene MONGOl er gedgee haruulllaa. Yag minii huvid bol yagaad ch butehgui zuil l dee, mon mongol zaluustaa ih zuiliig uhaaruulj oilguulj baigaad chin bayar hurgie. Za tegeed biee bodno shuu, ERuul yavbal ulsiin naadam uzne shuu, Tsaashdaa haaguur yavah ve?

mongol wrote on 2009/01/08 - 23:38
#10

hi hynd hetsyy afrikiig tuulj garch chadsand bayar hyrgie.latin amerik ruu uragshaa amjilt hysie

jjj wrote on 2009/01/09 - 15:46
#11

amjilt husii. erh hun zorisondoo emeelt mori hariasandaa gej ug bii.
Mongol soyol gej yag yu hileed baina? gej ooroosoo asuudagiin. Nuudeliin mal aj ahuig soyol gej helehgui baih gej boddogiin. oor yu be gehleer bid nariin martaj baigaa undsenii hogjim, bujig, ger buliin hariltsaa yosoliig hej baigaa baih gej boddogiin.
gol ni bid nar Yag yug soyol gej abch uldehuu yug ni hostrogdson gej orihuu gedegee todorhoiloh heregtei yum shig sanagdagiin.

hohtolbo wrote on 2009/01/09 - 17:51
#12

Энэ бүх аялал, адал явдал, шантрал, зовлон, баярт мөч, сэтгэлийн хөөрөл, сэтгэлийн уналт бшрт чинь чамтай байхгүйдээ харамсаж байна. Чиний үзсэн туулсан зам бүрт атаархаж байна.

Заяа wrote on 2009/01/10 - 15:40
#13

aylald chin ayan zam chin olziitei baig god bless you!.chamaig xyndelj yavdag chinii xogjmiig sonsoj baxarxaj baidag shyy yrgelj oodroog baigaarai yagaad gevel chamd delxiig ezerxej noyorxoj yavsan mongol xynii tsus baigaa shyy amjilt xysiee. uragshaaaaaaaaaaaaa

ganbo wrote on 2009/01/12 - 03:12
#14

Ronaldo Ronaldo. Evropiin Brazilchuud shuu dee.

Bizya wrote on 2009/01/12 - 21:23
#15

Amai chi mash tewcheerte zaluu bna az jargal bol bolomj bish harin songolt baidag yom shvv chamd hetsvvch gesen chi mash zuw songolt hiisen bna …

sugar from washington dc wrote on 2009/01/20 - 15:49
#16

Чиний аялал маш олон хүнд ухаарал урам зориг өгөх байх хэмээн бодож байна
Аялах тутам эх орон түүх соёл Монгол орноо Монгол ухаанаа ойлгож сэрэн дотогшоогоо улам бүр орж гэгээрж буйг харах бахдалтай байна. Яван тань

NIRUN wrote on 2009/04/30 - 13:56
#17

hi bi portugal yawah gesen yum aa urilga heregetei geed bn tuslaach portugald orshin suuj bgaa mongol oyutan bwal mungunkhuyag@yahoo.com mail bicheech unheer heregtei bn
bayarlalalallalallal

munguu wrote on 2010/01/09 - 03:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.