Буцах замдаа Торонто хотод түр саатаж, үзэж амжаагүй байсан төв музейг нь үзэж сонирхлоо. Хэзээ нэгэн цагт Монголын Нийгэмчдийн (Соц) цаг үеийг харуулсан музей байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд, дэлхийгээр цуглуулсан туршлага хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Торонто хот өөрийн иргэддээ түүх соёлын ямар үзвэр бэлдсэн байгааг сонирхоорой, болвол хүүхдүүддээ үзүүлээрэй…