Би аялын явцдаа өөрийнхөө амны тусламжтай авиа гаргах авьяасаа илүү хөгжүүлэхийг өдөр бүр хичээж байсан юм. Хэдийгээр хүмүүс үүнийг БИТ БОКС гэж нэрлээд байгаа ч би Орчин үеийн болон үндэсний хөгжмийн нийлбэрийг биэ болгож АМАЙ гэж нэрлэхээр шийдээд сүүлийн арав гаруй жил ажилсаар байгаа билээ.
Монголд анх амны тусламжтай авиа хийж байх үед арван жилийн ангийнхан эхэндээ шоолдог байснаа дараа нь ихэнх нь хийх гэж оролддог болсон юм. Ямарваа шинэ зүйлд удаан дасдаг Монголын нийгэм ч миний амны тусламжтайгаар авиа хийх урлагийг хүлээж авч чадалгүй нэлээд удаж байсан билээ.

Дэлхийн төвшинд амны авиа гаргадаг маш олон төрлүүд биэ болсныг аялын явцдаа илүү сайн ойлголоо.

Гэхдээ тэднийг дуриах биш, өөрийнхөөрөө явах дуртай миний хувьд шинэ санааг хэрэгжүүлэх дээр илүү их анхаарч ажилдаг билээ.

Мороко улсдаа буцаж ирээд найз Исабэлийн тусламжтай СИГМА гэдэг продакшны студийг ашиглаж өөрийнхөө хөөмийн авиагаа туршилтаар бичиж үзэхээр шийдсэн юм.

ХЭДИЙГЭЭР БИ МЭРГЭЖЛИЙН ХӨӨМИЙЧ БИШ Ч ГЭСЭН? өөрийн төрлийг биэ болгож хөгжүүлэх бодолтой байгаа билээ.

Энэ булангаа “Sound Of Nomads” “Нүүдэлчдийн Чимээ” гэж нэрлэсэн шалтгаан гэвэл. Яг хөөмий гэхээр гадни хүмүүс тийм ч сайн ойлгохгүй байсан юм. Монголчууд ДУУЛАХ, АЯЛАХ, Чимээ гаргах гэдэгтэй адил Хөөмийлөх гэсэн тустай авианы нэр байдгийг ойлгуулах үнэхээр хэцүү байдаг юм.

Нүүдэлчдийн биэ болгосон Хөөмий нь хэдэн зуу, мянган жил болсныг хэнч мэдэхгүй. Бидэнд сурах бичиг гэж байхгүй; авианы нот ч байхгүй, гагцхүү ахмад үе залуу үедээ зааж сургасаар өнөөг хүргэсэн МОНГОЛ нүүдэлчин түмний агуу баялаг юм.

Бид хот суурингүй, барууных шиг хөгжмийн сургуулигүй, зөвхөн багш шавийн холбоотойгоор энэ хөгжмийг өдий ийм өндөр түвшинд хүргэж чадсан явдалд манай өвөг дээдэс, ахмад үедээ баярлаа гэж хэлмээр байна.

Монголд 1999 онд Хуримийн ордон дээр Хөөмийн дамжаанд бүртгэж байгааг сонсоод очиж хичээлд нь суухаар болсон юм.

Би юмыг дандаа өөрийнхөөрөө хийх дуртай тул энэ удаа ч гэсэн, хичээлийг бүхэлд нь суулгүй гагцхүү тэхникийг нь сураад өөрийнхөө амны урлагтай хослуулахыг хичээж байсан юм. Миний хөөмийддөг тэхник бусдыхаас маш өөр. гэхдээ миний анхан шатны бэлтгэлийг хийж өгсөн Одсүрэн багшдаа баярлаа гэж хэлмээр байна.

–ТАНЬ ШИГ ОЛОН САЙХАН ХҮМҮҮС, МОНГОЛЫНХОО СОЁЛЫГФ ӨНӨӨГИЙН ГЛОБАЛЧЛАЛЫН ДАВАЛГААНД АВЧ ҮЛДЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙГААГ НАД ШИГ ОЛОН ЗАЛУУС ОЙЛГОЖ ДЭМЖИЖ, ХҮНДЭЛЖ ХАЙРЛАЖ БАЙГАА ШҮҮ. ХЭДИЙГЭЭР ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ТӨР ЗАСГААС ОДОН, МЭДАЛ ТҮҮДИЙН НҮД ХУУРЧ БАЙГААЧ, ОЙРЫН ИРЭЭДҮЙД ҮНДЭСНИЙХЭЭ УРЛАГИЙГ ДЭМЖИЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮС АР ГЭР, САНХҮҮГИЙН ХЯМРАЛГҮЙГЭЭР ДЭЛХИйН ТӨВШИНД МОНГОЛ СОЁЛ ЮУ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.

Монголд ашигийн төлөө бус, Үндэснийхээ урлагийг авч үлдхийн төлөө ажиллаж байгаа манай уран бүтээлчдээ би байнга хүндэлж, хайрлаж явах хэрэгтэй. Монголын шинэ үеийн залуус бид үндэснийхээ урлагийг хайрлаж хамгаалахгүй бол Ирээдүйд дэлхийн содон агуу урлаг болох соёл, устаж буй нүүдэлчдийн соёлтой хамт алга болох юм. бид ч гэсэн ямарч онцлог шинжгүй хүний соёлын дагвар болно.

Би гадаадад удаан аялж байж л Монголын нүүдэлчний соёлыг ойлголоо. Ялангуяа олон үндэстэн соёлуудтай харицуулсны эцэст бид ямар өвөрмөц, Нүүдэлчний өндөр хөгжилтэй улс,үндэстэн юм бээ? гэдгийг мэдэрлээ.

Энэ бичлэг бол бяцхан эхлэл.

Юу төлөвлөж байгааг та нар төсөөлөхчгүй!

Horaayy..there are 26 comment(s) for me so far ;)

#1

goyo boljee

Otgonbat wrote on 2008/12/29 - 16:09
#2

bayar hurgie!taalagdaj bn.chamaig ingej huumildug gej bodogui shu.haya durs bichlege gargaj baival sain bn.chi shuu!!!

buya wrote on 2008/12/29 - 19:46
#3

wow cool, ingej hoomiilno gj neeree bodsongui, ehleed bichleg iig uzehdee orooson chihevchee hiigeed haingaduuhan uzej ehelsen bolovhch ehelsniih ni daraa ni yaaran nogoo chihevchee zuuj duugaa changalj bgaad dahin dahin sonsloo, manai hoomii n urlag gedeg aguu urlag shu, gaihamshigtai sonsogdoj bn

alchemist wrote on 2008/12/29 - 23:45
#4

MAsh goyo bolson bna.Sonsson chini yag neg mongoliin mini haluun govi sanaand orloo.Ene harhiraa huumii yu?tegeed dunduur ni isgeree oruulaad ch bgaa yum shig aman huuraar tataj bgaa yum shig…
Uvurmuts boljee…

Tuya wrote on 2008/12/29 - 23:46
#5

Officedoo gantzaaraa baigaa yum. Neg aman avia gargaad uzlee. Bolj baina shuu. Amandaa hugjimtei yavj baisnaa medsengui. Hahaha. Huumii gej nerlehed arai l hurehgui yum baina. Hicheelleed baival uneheer huumiidoj surch boloh uu? Bi hun baigaliin aviasaaraa l huumiiddog gej bodsonshd.

Bayar wrote on 2008/12/30 - 03:24
#6

Sain bna uu? Ene uneheer goy boljee. ta uneheer gaihamshigtai setgelgeetei hun ymaa. tanii blogiig niitlel buriig bi unshdag zarimiig ni bur dahin dahin… Tanii niitleluudiig unshaad ymiig arai oor ontsgoos olj hardag bolj bgaa tanii blogiig unshdag olon zaluuchuud ch gesen nud ni ongoij bgaa bh gej bi bodoj bna. tanid amjilt… minii mongol uls iim mundag zaluustai ym chini hogjiliin zow zamdaa oroh tsag tun udahgui met sanagddag shuu.
tanid dahin amjilt husey…

Taniig shuten bishregch wrote on 2008/12/30 - 10:04
#7

hoe chi bolioo iim xuumii sonsoogui yum bn icheeche chi hachin zvgr yagd bgn chamaas sain xuumichin bn buur gaichxlaa

zochin wrote on 2008/12/30 - 11:39
#8

Сайн байна аа миний бодлоор 3н авиа зэрэг гарган хөөмийлдөг хөөмийчин ер нь ховор байх шүү.

Энхтөр wrote on 2008/12/30 - 13:10
#9

Амай, энэ өдрийн мэнд хүргэе. сайхан л АМ АЯ хийж байна шдээ. аль 9 сард эхний цалингаасаа мөнгө явуулна гэж коммэнт биччээд дөнгөж өчигдөр л дансанд чинь 20$ хийлээ. өөрөө 10сард ТӨГСГӨЛИЙН ҮГ нтр гээд хэсэг дансны дугаараа хааж маагаад дараа нь миний боломж гараагүй юмаа. худлаа ярьсан болчих гээд санаа зовоод л, бас чиний хэлж байсанчлан -Хөгшөөн мөнгө явуулсан авсан уу гэх зарим нөхдүүдийн нэг байгаагүй юм гэдгээ хэлье. за сүртэй их мөнгө биш, сэтгэлийн л дэм шүү. чамайг магтах үг ч , муулах үг ч олон байгаа. өөрийнхөөрөө, хүслээрээ амьдрах сайхаааан. ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН, ЭРДЭМТЭЙ ХҮН ДАРУУ. эрдэм сурж, бас түгээж байгаа чинь сайн хэрэг ээ. за тэгээд МОНГОЛ гэсэн нэгэн нэр ертөнцийн чихэнд дуурсгалтай, МОНГОЛОО гэсэн сэтгэл миний зүрхэнд хадаастай гээд өндөрлөе өө. Д. Г -с

zag wrote on 2008/12/30 - 13:28
#10

Яааа,гайхалтай сайхан.За Монгол БАДАРЧИН минь сайн явж байна уу?Эхний өчүүхэн хэсэг нь ингэж дуу алдмаар болж байгаа юм чинь энэ төсөл чинь ядуухан Монголыг минь дэлхийд мэдүүлж,гайхшаралд оруулах зүйлүүдийн нэг болох нь дамжиггүй гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.Залуу минь чамд амжилт хүсэе.

Ganoil wrote on 2008/12/30 - 15:06
#11

yooo ene odoo yag yu we ? iim Xuumi bdag biluu ahhahaha chi bolidoo odoo jhon ichex xeregtei yum shig bn iim yum tawij bdag. chi iim yum sonsgood gadaadiih ni hudlaa goe bn gedeg bhda. ene erooso gadaadiin ornuudad neg iim yumaar l ami aragtsaaj yawdag yum bish bidde ain Amai

zochin wrote on 2008/12/30 - 17:13
#12

Чи үнэхээр гайхалтай энэ чинь л жинхэнэ МОНГОЛ УРЛАГ

asa wrote on 2008/12/30 - 21:23
#13

Ene blogiig uzeh bolgondoo ertontsiig uzeh uzel oorchlogdoh yumaa.

Eh orondoo hurdan ireeree gej husie.

Who Am I? ene asuultiin hariug haij bgaa chamd amjilt sain saihan bugdiig husen erooe

Tsolmon wrote on 2008/12/31 - 16:13
#14

oshoo iluu ihiig bur iluug hiigeerei

Odkhuu wrote on 2009/01/02 - 21:23
#15

50 dahi ulsiin garaa amjilttai yavj baigaad setgel ondor bna aa. chinii mongoloo surtalchilj urlagaa hogjuulj baigaa chin baharhuushtai bidnii uyiin zaluust hurteemjtei oyunlag setgelgeetei bolgoj baigaad bid chamd ih bayarlaj yavdagaa yunii omno heley. Chi ooriigoo surtalchilah tal deer maruuhan yum shig sanagdaj bna. bi bolj ogvol naizuuddaa chinii blogiig unshihiig sanal bolgodog. bolomjtoi bol temdeglel bolgon deeree chi ooriihoo bichlegiig oruulj baival iluu ih hurteemjtei sanagdaj bnaa. chinii setgegdeliig amnaas chin sonsoh sonirholtoi ih olon unshigch baigaa gedegt itgej bna. ter bolgon bichij chaddaggui ch bainga blogiig chin unshdag shuu. ayalaliin ondor amjilt husey.

GF wrote on 2009/01/05 - 22:17
#16

hehe sonin bn shu tsaanaasaa nuudelchin gej heleed bga ym shig temeen jingiin tsuwaa ywaad bga ym shig sonsogodoj bna shu ayn zamdaa sain ywaarai

ganaa wrote on 2009/01/08 - 14:12
#17

Үнэхээр гоё санагдлаа. Нүдээ аниад сонсход үнэхээр Монгол нутагтаа байгаам шиг сэтгэгдэл төрж байна. Аян замд чинь амжилт хүсье. Нутгын чинь салхи дагаж яваа юм шүү.

Энхээ wrote on 2009/01/12 - 17:55
#18

ta ch mundag yum aa mundagiin
yaj tan shig boloh uuuu xe

dawaanaa wrote on 2009/01/17 - 20:03
#19

apple gej udahgui mongold ochood tavarsan film maker uud iig hug darna

ember wrote on 2009/02/28 - 14:27
#20

yagaad oor yum yriad baigaa yum be gevel , Mongoliin studio. uran saihnii kino geed hezeech cineform dagaj morddoggui uzegchidiig doromjilj baina ldee

ember wrote on 2009/02/28 - 14:30
#21

Amai shine turliin huumii zohiohoo boli

www.Ulaanbaatar.tk wrote on 2010/07/31 - 23:26
#22

Нүдээ аниад сонсоход Монголын минь өргөн тал нутаг харагдах шиг болж байна. Гоё болжээ. Шинийг бүхнийг эрэн хайх их аялалд чинь амжилт хүсье.

Чимэг wrote on 2011/03/23 - 13:07
#23

sonsohod mash taalamjtai bailaa.ug altain ondor uuls nudend haragdlaa. bayrlalaa.

saranzul wrote on 2011/08/04 - 23:02
#24

bas l goy boljee bi harhiraa hoomiig zaaval surnaa yag tanitai adilhan

dada wrote on 2012/03/10 - 18:28
#25

tanid amijilt husii mongoliin zaluuchuud bugdeeree tani shig ihhig zuv zuiliig medhiig hun bolgon d meduulhiig husdeg bol saihanaa

gerelee wrote on 2012/10/12 - 16:15
#26

Таны хөөмий их сонин хархираа, исгэрээ хоерын дундых юм шиг.
Энэ авиа бол таны нэг брэнд юмдаа. Үүний тусламжтай олон удаа амиа аварж, таагүй нөхцөл байдлыг өөртөө эргүүлж чадаж байсан гэхээр агуу. Яг л өмнөөс бэлдсэн юм шиг

M.L wrote on 2014/06/11 - 23:47
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.