2008 оны 12 сарын 25 ны өдөр . Мороко улсын Касабланка хот. 15:45
Өглөө нүдээ нээгээд, өдрийн төлөвлөгөөгөө бодлоо.
Дахиад л эцэс төгсгөлгүй замд гарах, цүнхээ баглах, очих газраа бэлдэх гээд нэлээд ажил хүлээж байлаа.
Сарыйн өмнө хойшоо нэг алхаж Виза авахаар Морокод буцаж ирсэн бол, өнөөдөр Касабланка хотоосоо буцаад гибралтарын хоолойгоор Испани Португал хүрэх төлөвлөгөөтэй байна.

Хаана очиж, хаана байрлах товолсон зүйүлгүй, Шинэ жилээ яачиж байсан Португалд тэмдэглэх төлөвлөгөөтэй хөдөлж байгаа юм.

Португалд удалгүй цааш Испанээр дайраад Андора, тэгээд сар орчмын дараа гэхэд SWISS -д хүрсэн байх болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. Миний аялын төлөвлөгөө санснаар болдоггүй ч, Миний замыг дагаж, хаа нэгэн газар уулзах бодолтой байгаа Монголчууддаа ийнхүү урьдчилж бага ч болов мэдээлэл хүргэж байх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон юм.

Ганцаараа Европийг дайлах замдаа гарахад бэлэн боллоо.

Horaayy..there are 23 comment(s) for me so far ;)

#1

Амжилт! Шинэ жилийг хамтдаа угтацгаая

org wrote on 2008/12/25 - 23:40
#2

za hold yavj bgaa huud Christmas aa saihan ongoruuleerei geed yoroochihoy, tolovloson zuils chin husseneer chin buteh boltugai :)

bi ch odoo l neg umaa baglaad zamd garah um san l gj bodood bh bolloo

alchemist wrote on 2008/12/26 - 00:54
#3

Амай зул сарын баярын мэнд.Өнөөдөр зориуд чиний вэб руу орж ирээд чамд мэнд хургэж байгаа энэ.Чи нилээд удаан хугацаагаар олон газраар явлаа.Олон газар богино хугацаанд явах эрүүл мэндэд ялангуяа гэдэс доторт сайн байдаггуй юм.Суулийн уед чиний эрүүлд мэндэд чинь санаа зовоод байдаг боллоо.Чи өвдөж болохгуй шуу.Чамайг европийн аль ч оронд ирхэд гадаад дотоодгуй залуус халуун дулаанаар угтаж авна.Чи бидний байгаа газар ирэхдээ концерт тоглоод уулзалт хийгээд яваарай.Чиний дуу хоолойг сонсож чамтай уулзах Монголчууд Никитоны концерт узхээс илуу олон хун цугларна гэдэгт би эргэлзэхгүй байна.Ганц удаагийн уулзалт тоглот хийхэд 9000 евро болдог юм.Эндээс турээсний мөнгө билет тасалбар хэвлэх энэ тэрээ гээд бага зэрэг хасагдаад улдсэн орлого бугд чамд очино.Бид бухэн дор бурдээ ууний талаар чамд сэмхэн бэлдээд л сууж байна.Уг нь чи европоор явсанаас Латин Америк явсан бол их зугээр байх байсан яагаад гэхлээр латин Америкт одоо зун болоод цаг агаар сайхан байгаа.Харин энд ид өвөл болоод их хуйтэн байна даа.Амархуу маань тэнд Москваа д естой нэг будаа болгож өгч байна.Ажил төрөл уран бутээл нь маш сайн байгаа.Та хэдийн төлөө ургэлж л санаа тавьж яаж байгаа бол гэж эх орны чинь ард олон ханцуундаа залбирч суудаг юм.Сайхан баярлаарай Амай.Браток өвдөж болохгуй шуу.

unshigch wrote on 2008/12/26 - 01:28
#4

За шинэ оноо Португалид сайхан гаргаарай.
Аян зам чинь аюулгүй,осолгүй,өвчин эмгэгүй байхыг хүсье!

Nomadic wrote on 2008/12/26 - 08:54
#5

Сүүлийн нэг сар Амай гэдэг өвчнөөр би өвчилчихөөд чамтай хамт дэлхийгээр , ялангуяа Африкаар хамт аялсан даа чамд маш их баярлаж яваа шүү. Би одоо нас тавь нилээд гарчихаад байгаа ч миний насны хүнд сэтгэлд таарах ажил гэж байх биш тэгээд баахан жоохон хүүхдүүд асраад , сургуульд нь хүүхдүүдээ хүргэж өгөөд л амьдарч байна. Нэгэн т л авгайнхаа цалингаар амьдарч байгаа болохоор интернетэд элдэв юм уншиж л өдрийг өнгөрөөж байна даа. Би өөрөө техникийн , элек роникийн чиглэлийн хүн болохоор урлагаас нилээд хөндий гэх үү дээ. Гэхдээ Битлзийг шүтэн биширдэг хүмүүсийн нэг л дээ. Бийжийз ийг бол бараг бүх дууны аяыг нь мэднэ. Хэлийг нь ямар ойлгох биш дээ. Оросоор дуулдаг байсан бол харин жаал зуул юм ойлгох байсан байх л даа. Африкаар чамтай хамт аялаж явахад африкийг , хар хүмүүсийг илүү их мэддэг боллоо доо. Ийм мэдээллийг би урьд нь хаанаас ч хэнээс ч сонсож байсангүй. Африкчуудыг би нум сум барьсан хагас зэрлэг хүмүүс л гэж боддог байлаа. Сэтгэн бодох чадвараараа биднээсээ хагас хувь дутуу учираас ямарч хар арьстай хүнийг хагас сармагчин болгож хардаг байлаа л даа. Тэгээд чамтай хамт сүүлийн нэг сар аялаад явсан чинь хар арьстай л болохоос биш харин ч яг монголчууд бидэнтэй адилхан улс байсан юм байна шүү дээ. Одоо Обама-ааг ерөнхийлөгч болсон нь аргагүй мэдлэг чадвартай тулдаа л болсон юм байна гэж ойлгох боллоо. Хуучин чиний энэ тэмдэглэлийг уншихаас өмнө Кондилиза Райзийг би Бушийн зүгээр л нарийн бичиг , дуулгавартай зарц нь гэж боддог байлаа. Хар хүн ямар ч байсан ухаан дутуу , сармагчин талдаа ойр гэж боддог байлаал даа. Одоо Африкийн харууд надад арай л дотно ойр , ойлгомжтой санагдах болсон шүү. Анх чиний тэмдэглэлүүдийг уншиж эхлэхэд ердөө сарын өмнө л дөө африкийн хүмүүс ой мод шавартай зам урцан амбаарууд нь нүдэнд харагдаад заримдаа бүр зүүдлэгдээд байсан шүү. Бүсад уншигчид яагаад сэтгэгдэл бичдэггүй гэхээр миний бодлоор арван хуруугаар бичиж чаддаггүйтэй холбоотой байх аа. Би латин үсгийн арван хурууний дасгалыг англи хэл сурах гэж л хийдэг байсан минь харин криллээр блогспот уруу ордог болсноос хойш Японд байгаа Болд гэдэг хүний зохиосон программ л даа монгол крилл үсгээрээ юм бичдэг болоод байгаа юм аа. Их амархан юм байна лээ. Чам шиг арван хуруугаар латин үстээр бичдэг хүнд л их хэрэгтэй юм байна лээ шүү . За түр баяртай . Арван хуруугаар бичдэг болохоороо чам уруу заримдаа сэтгэгдэл бичиж байна аа

Bat wrote on 2008/12/26 - 10:31
#6

Za shine on, shine zam, aylaliin neg shine uy, shine buhend chn amjilt husye!!

Altan shar zam chn ulziitei baig!!! chamtai hamt shuu!!!

Haluunaar mendchilsen
Tengis Ts,

Tengis wrote on 2008/12/26 - 11:52
#7

Сайн байна уу. Нөгөө арван хуруугаараа бичдэг Батаа ах нь мэндчилж байна аа. Чиний эволюцийн онол , улс орны хөгжилийн асуудлаар бичсэн сэтгэгдэл чинь их сонин санагдаад өөрийнхөө бодлыг бичиж байна гэхүү дээ. Загатнасан газар нь маажлаа гэдэг шиг бүр өөрийнхөө үзэл бодлоо бичмээр санагдаад ер болдоггүй шүү. Хүн төрөлхтөний хөгжлийн түүхийн нэг том эргэлтийн үе нь манай Чингис хааны байлдан дагуулалт байлаал даа. Манай Чингис хаан чинь зүгээр нэг байлдан дагуулагч байгаагүй , мөн агуу их эрдэмтэн хүн байсан юм байна лээ. Тиймээс Хүний нийгэмийн түүхийг үндсэндээ Чингисийн байлдан дагуулалтын өмнөх үе ба түүний байлдан дагуулалтаас хойш хи үе гэж хоер хуваадаг юм байна лээ. Чингис хаанаас өмнө дэлхийн улсуудын хооронд захидал харилцаа гээд байх юм байгаагүй. Зөвхөн тагнуул туршуулуудаа илгээж л тухайн улсынхаа тухай мэдээлэл олж авдаг байсан ба харин хоорондоо хаад ноёд нь харилцахаасаа айдаг , Тиймээс нэг нэгийгээ ойлгодоггүй байсан гэж байгаа. Зөвхөн найрсаг улсын хаадууд л хоорондоо харилцахаас биш огт таньж мэдэхгүй үлсүүд , дайсагнасан улсууд бол хоорондоо бүр ч харилцдаггүй байсан гэж байгаа юм. Тиймээс дэлхийн Чингисээс өмнөх түүх нь зөвхөн хоорондоо ямарч холбоогүй тасархай бутархай бие даасан улсуудын түүхийн нийлбэр л байсан байгаа юм. Харин Чингис хаанаас хойш дэлхийн түүхэнд дипломат харилцааны дэг журам гэж цоо шинэ зүйл бий болсон гэсэн. Улс орнууд хоорондоо дайтаж байсан ч., найрсаг байсан ч , нэг нэгнийгээ огт мэддэггүй байсан ч хаадууд нь хоорондоо заавал харилцаатай байдаг , харилцан илч илгээн захидлаар харилцдаг шинэ дэг журам бий болсон юм байна лээ. Энэ нь дэлхийн түүхэнд маш том эргэлтийг авчирсанаар барахгүй Дэлхийн улсуудын хөгжилийг цоо шинэ шатанд гаргасан байгаа юм. Үүнийг одоо л дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч бид монголчууд чухам юу болоод байгаагийнх нь нарийн учрыг нь сайн мэдэхгүй л сууцгааж байх юм даа. Энэ хаадуудын захидлаар харилцах шинэ дэг журам нь жирийн ардуудын дунд ч маш өргөн дэлгэрч хаана сайн хэрэгтэй юм зохион бий болгоно , тэр нь технолого ч юм уу юу ч байж болно шдээ. Тэр бий болсон юм нь бусад улсууддаа дорхоноо тардаг болсон байгаа юм. Харин Энэ Дипломат харилцааны дэг журмыг анх Чингис хаан яагаад тогтоосон бэ гэхээр ганц хан юмыг л дэлхийн бүх хаадуудад тулган хүлээлгэсэн байгаа юм. Тэр нь юу бэ гэхээр элчийг алж болохгүй гэсэн ганц л өгүүлбэр ийг тулган хүлээлгэсэн байгаа юм. Элчийг алсан улсын бүх ард иргэдийг нь хүйс тэмтрэн устгадаг байсан учир үүнээс нь дэлхийн бүх хаадууд үхтэлээ айгаад энэ л цаг үеээс эхлэн яаж ч үзэн яддаг байлаа ч уг элчийг алж хороохоо больсон юм байна лээ. Ингэж элчид хэн ч гар хүрч болохгүй гэдгийг дэлхийн захын муу тариачин ядуус хүртэл мэддэг болсон учираас л одоогийн дипломат харилцааны дэг журам бий болсон гэнэ лээ . Харин нэг муу элчийг алсны төлөө бүхэл бүтэн ард түмнийг хүйс тэмтэрдэг байсан нь зарим хүмүүст одоо ч гэсэн ойлгогддоггүй юм шиг байгаа юм. Энэ нь Чингис хааны өөрийнх нь нээсэн нээлттэй холбоотой юм. Чингис хаан энэ нээлтээ хоёрхон өгүүлбэрээр хэлсэн байдаг. Толгой бурууд вал нурууг нь зод. Хаан буруудвал ард түмнийг нь шийтгэ. Анх сонсоход их л харгис мэт сонсогдож байгаа юм. Учир нь яахаараа тэр дээр байгаа хаан буруу шийдвэр гаргахад хэнд ч падгүй мөрөөрөө явж байгаа намайг алах ёстой гэж. Харин Чингис хаан тухайн улсынх нь хаан нь буруу шийдвэр гаргасных нь төлөө хааныг нь бус харин ард түмнийг нь шийтгээд хүйс тэмтэрдэг байсан ба сайндаа л боол болгодог байж ээ. Үүнийгээ мөнх тэнгэрийн зарлиг ёсоор гэж хэлдэг байсан байгаа юм. Харин одоогийн хэлээр хэлвэл хүний нийгмийн хөгжлийн зүй тогтол ёсоор гэж хэлж болмоор юм л даа. Аливаа улсын уруудах , өөдлөх нь тухайн улсыг удирдаж байгаа төрийнх нь тэргүүний гаргаж байгаа шийдвэрээс зуун хувь хамаардаг гэсэн үг л дээ. Тэнэг хаантай байвал Чингис хаантай хаангүй тэр үндэстэн доройтно гэсэн үг л дээ. Төрийнхөө тэргүүнээр хэнийг тавьсанаас бидний сайн муу амьдрах зуун хувь хамаардаг хүний нийгмийн ийм хачин хуулийг л анх манай Чингис хаан нээсэн байгаа юм л даа. Сталины үед оросуудын шоронжсон амьдрал Хрушевийн үеийн цатгалан амьдрал, Манай Цэдэнбалын үеийн эрчимтэй хөгжсөн үе, харин очирбат, ардчиллынхны үйлдвэрүүдээ хувьчлах нэрээр устгасан хүмүүс үй олноороо ажилгүй болж гудамжинд гарсан , ,ядуурсан , голдуу гуч хүрээгүй залуусын булшаар Нарангийн энгэр дүүрсэн үе, гээд , Маогийн үеийн хятадуудын тамын амьдрал, Дэн даргаас хойшхи хятадын эрчимтэй үйлдвэржсэн, хүчирхэгжсэн, үе, гээд энэ хүүлийн үнэн болох нь одоогийн жишээнээс ч харж болж байгаа. Харин дайн хийхүү үгүй юу гэдгийг дээр үед хоер хааны хооронд захиа хүргэж байгаа нэг муу элчийн үхэл л шийддэг байсан байгаам даа. Бүхэл бүтэн ард түмний хувь заяа хэрхэхийг нэг муу элчийг алсан үгүй л шийддэг байсан учираас л Чингис хаан элчийг алсан үлсыг хүйс тэмтэрдэг байсан байгаа юм даа. Манай монголчууд Чингис хаанаа төрийнхөө хойморт нь залчихсан мөртлөө , түүний энэ тэнэг хүнээр удирдуулж хэрхэвч болохгүй , энэ нь үхэлтэй адил гэсэн энэ үзэл санааг нь төрийн бодлогийнхоо хойморт нь залахгүй үл ойшоосоор л байна шүү дээ.. Өнөөдөр хүний нийгмийн ийм том гол хуулийг нь аль найман зуун жилийн өмнө их хаан маань хоёрхон өгүүлбэрээр маш тодоор . ойлгомжтойгоор томьёлчихсон байхад бид түүнийх нь эсрэг явж л байх юм даа. Багш хүн эрүүл мэндийн сайд болцон ч байх шиг, үйлдвэрчний эвлэлийн мэргэжилтэн хүн батлан хамгаалах яамны сайд ч болж байх шиг, Зам тээврийн сайдаар нэг сайн жу-догийн тамирчин болцон ч байх шиг , Хүний нийгмийн хуулийг уландаа гишгэснийхээ шанг монголчууд л монголын жирийн ард түмэн л хүртэх нь мэдээж юм даа. Тэр хуулийг нь нээсэн хүнийг хоймортоо залчихаад тэгээд тэр хүүлийг нь үл тоож суугаа нь ёстой хамгийн ойлгомжгүй байх юм даа. Чингис хааны нээсэн хууль ёсоор бол биднийг удахгүй эсвэл хүйс тэмтэрнэ, эсвэл боол болгоно доо. Харж л байгаарай. Дэлхийн хамгийн өндөр хөгжсөн улсууд хэзээ ч энэ хуулийг зөрчидөггүй нь бас нэг үнэн юм шүү.

Bat wrote on 2008/12/26 - 12:06
#8

Yu gehev… Merry X’mas and Happy new year… good luck…

Bayka wrote on 2008/12/26 - 12:08
#9

зөв байхаа
би монголдоо байгаа болохоор юу ч гэх вэ.
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ, АМАЙ!!!

helloworld wrote on 2008/12/26 - 20:13
#10

Bataa ах ямар гайхалтай сэтгэгдэл бичээ вэ. Үүнийг бичүүлэхэд хүргэсэн Амай олон хүний сэтгэлийг нээж байгаа нь бас гайхалтай. Авах, гээх юм их байна. засах юм их байгаа юм байна. Бидний Монголчуудад

org wrote on 2008/12/26 - 23:49
#11

web.canon.jp/imaging/eosd/eos50d/index.html amai ene chini avch yavj bga zurgin aparat mon u

Otgonbat wrote on 2008/12/27 - 00:36
#12

Bataa akh chiny harin ch neg unen goe unshaad hanahaargui zuiliig bichsen baih chiny.Bataa akh tanyd bayarlasan shuu.Mash goe durmiin aldaagui buguud asar oilgomjtoi saihan bichsen baina.

bataa ahad wrote on 2008/12/27 - 03:56
#13

Сайн байна уу. Амай. Арван хуруугаараа бичдэг Батаа ах нь мэндэчилж байна аа. Дээр зарим хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад өчигдөрийн бичсэн зүйлүүд дээрээ дахин нэг зүйлийг нэмээд энэ сэтгэгдэлээ дуусгах нь зүйтэй гэж бодлоо. Юуны урьд элчийг алж болохгүй гээд байсны гол учир нь аливаа маргалдаантай асуудлыг эв зүйгээр хэл амаа олж харилцан бие биенээ ойлголцож болох цорын ганц боломжийг үгүй хийхгүй гэсэн санаа л юм л даа. Тиймээс л тэр элчийн авч яваа захидал дотор бүхэл бүтэн ард түмний сайн муу амьдрах биш харин ухэх сэхэх хувь тавилан нь байсанд л хамгийн гол учир нь байгаа юм. Харин хаан буруу шийдвэр гаргахад бидний ойлголтоор хааныг өөрийг нь шийтгэх ёстой байтал ямар ч буруугүй ард түмэн нь шийтгүүлдэг байсан жишээг монголынхоо түүхээс харж болно. Хамгийн сүүлд Мандухай сэцэн хатан монголыг нэгтгэж нэгдсэн монгол улсаа байгуулж байсныг бид Мандухай киноноос мэднэ дээ. Харин дараа нь монголчууд үндсэн дээ баруун ба зүүн гэж дотроо хоёр хуваагдсан байгаа юм. Зүүн монголд нь одоогийн Буриад , Монгол, Өвөр монголчууд багтдаг байсан байгаа юм , Харин Баруун монгол нь нилээд хүчирхэгжиж Зүүн гарын хаант улсыг байгуулсан бөгөөд бас ч үгүй хөршүүдээ түрэмгийлэн эзлэх бодлого явуулдаг байжээ. Зүүн гарын хаант улс нь урд талаараа Төвд, баруун талаараа таван стан буюу Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстан , Туркменстан тай хил залгадаг байжээ. Харин зүүн талаараа Зүүн Монгол буюу одоогийн Буриад , манай Монгол, Өвөр монголтой хил залган оршдог байсан байна. Тэгээд одоогоос хоёр зуун тавин жилийн өмнө Зүүн гарын хаант улс нь таван станыг эзэлж аваад эзэлсэн нүтгийнх нь иргэдийг зүгээр л хядчихдаг байжээ. Үүнээс нь үхтэлээ айсан таван стан ууд Оросын хаанаас аврал эрэн сайн дураараа дагаар орсон гэдэг юм билээ. Харин Оросууд түргэн буугаар зэвсэглэсэн байсан учир нум сумаар зэвсэглэсэн Зүүн гарын хаант улсын цэргийг ямарч байсан ухрааж чаддаггүй юм гэхэд бүгдийг нь эзлүүлэлгүй тогтоон барьж чадсан гэнэ лээ. Таван стан Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орсон учир нь ердөө л энэ юм байна лээ. Дараа нь Зүүн Монгол уруугаа дайраад үндсэндээ Зүүн Монголыг эзэлсэн юм байна лээ. Харин энэ үедээ Галдан бошигт хаан ганцхан буруу шийдвэр гаргасан нь Манжийн Энх Амгалан хааны түүнд хатнаа болго гэж санал болгож өгсөн гүнжийг өөрийнхөө хатнаа болгосон явдал байсан юм. Энэ Манжийн хааны гүнжийг хатнаа болгосон шийдвэр нь буруу байсан гэдгийг тэр үхэн үхтэлээ мэдээгүй гэж байгаа юм. Энэ гүнж нь Зүүн гарын хаант улсын бүх нууцыг нь Манжийн хаанд байнга мэдээлдэг нэг ёсны тагнуул байж л дээ. Тэгээд Манж нар их цэрэг хөдөлгөн Зүүнгарын хаант улсын цэргийг амархан мөхөөжээ. Харин дараа нь нэгэнт цэрэггүй болсон Зүүнгарын хаант улсын ард иргэдийг нь хүйс тэмтрэн хороогоод үлдсэн таван мянган хүнийг нь одоогийн Увс аймгийн нутагт нутаг заан суулгажээ. Орос, европын эрдэмтдийн үзэж байгаагаар нийт хоёр сая таван зуун мянган ойрдуудыг бүгдийг нь хороогоод таван мянган хүн үлдсэнийг нь увсад суулгасан гэдэг юм байна лээ. Харин одоогийн шинжаанд энэ явдлаас хойш зуун жилийн дараа л манжийн хаан хасагууд болон халимагаас ирсэн торгуудуудыг тэнд суурьшихыг нь зөвшөөрсөн гэдэг юм байна лээ. Ойрдуудыг хядсаныг нь далимдуулан оросууд ч Буриадуудыг хядаж эхэлжээ. Харин буриадууд зугтах газаргүйн улмаас арга буюу Байгаль нуурын Ольхон гэж том арал дээр завиар сэлэн гарцгаасан байна. Нилээд удаан хугацаагаар Ольхон арал дээр хашигдсаны эцэст Буриадууд аргагүйн эрхэнд Оросод дагаар орж Петр хааны зарлигаар Буриад хүнийг алахыг хориглосон гэнэ билээ. Амьд үлдсэн цөөн буриадууд нь буцаж эх газар дээрээ гарсан гэнэ лээ. Харин одоогийн оросын Чита мужид амьдарч байсан дагууруудыг оросууд чимээгүйхэн гэнэдүүлэн хядсан бөгөөд багахан хэсэг нь одоогийн манжуурт зугтан гарч Манжийн хаанд дагаар оржээ. Одоо Чита-д дагуурын гэдэг газар , ургамалын нэр л үлджээ. Харин Дагуурууд манжийн хаанд Амар мөрнөөс урагш оросуудыг нэг ч алхуулахгүй гэсэн ам өгчээ. Удалгүй оросууд ихээхэн цэрэг хөдөлгөн Амар мөрнийг гатлан бэхлэлт барьж эхлэхэд нь Дагуурууд оросуудтай байлдан хамаг хүнээ алуулсан ч гэсэн ялалт байгуулж чадсан гэж байгаа юм. Энэ нь түргэн буутай оросын армийг нум сумаар зэвсэглэсэн дагуурын арми ялсан дэлхийн түүхэн дахь цорын ганц тохиолдол байсан байх аа. Нөгөө хэдэн дагуурууд нь бүр давраад одоогийн оросын Чита муж болох уугуул нутгаа буцаан авч чөлөөлнө хэмээн Амар мөрнийг гатлах гэхэд нь Манжийн хаан болиулж Оростой найрамдлын гэрээ байгуулан одоогийн Монгол оросын хилийг бий болгосон байгаа юм. Энэ орос дагуурын дайнд ялалт байгуулсан Дагуур монгол жанжинийг нь үүнээс хойш хар мөрний жанжин хэмээдэг болж. Тэгээд хилийн багануудыг оросууд зөөж байна уу үгүй юу гэдэгийг нь тэр жанжин нь гурван жилдээ нэг удаа шалган одоогийн Баян өлгийн таван богд уул хүртэл явдаг байсан гэнэ лээ. Ойрдуудыг хүйс тэмтрэн устгасныг нь харсан халх монголчууд , өвөр монголчууд үхтэлээ айгаад дахин бослого тэмцэл гаргахаа больсон гэнэ лээ. Ингэж л халуун цуст монголчуудыг манж нар номхон ноомой болгож чадсан байгаа юм. Энэ бүхнийг би яагаад нуршив гэхээр таван станыг оросод дагаар ортол нь айлгаж байсан Зүүнгарын хаант улсын ард түмэн хааныхаа манж эхнэр авах гэсэн шийдвэрээс л болоод үстаж амь насаа алдацгаасан байгаа юм даа. Түүгээр ч зогсохгүй энэ нь Буриад монгол, Дагуур монгол, Халх монгол, Өвөр монголчуудад үгээр хэлэхийн аргагүй гай зовлон авчран , Монгол үндэстнийг сүйрэлийн ирмэг дээр аваачсан байгаа юм. Одоогийн Төв азийн газрын зураг чинь Галдан бошигт хааны авч байсан зөв буруу шийдвэрийн л үр дүн юм шүү дээ гэдгийг л хэлэх гээд ингэж нуршаад байгаа юм. Хаан буруудвал ард түмэн нь шийтгүүлдэг хамгийн тод жишээ энэ дээ. Харин бид монголын хэдэн залуу хаадууд өнгө мөнгөнд шунаад манжид дагаар орчихсон гэсэн оросуудын өөрсдийнхөө их аллагыг цайруулж далдалсан үлгэрт одоо болтол итгээд л явж байдаг биз дээ. Мөн монголчууд , монголчуудтайгаа эв түнжингүй байснаасаа болоод хоорондоо нэг нэгийгээ хядчихсан Үүнд манжийн хаан огт хамаагүй , Иймээс монголчуудаа эвтэй байцгаа гэх маягийн хятадуудын үлгэрт бид бас итгээд л явж байгаа ш дээ. Үнэн байдал шал өөр байсныг нь таван станы болон, буриадууд, дагуурын жирийн иргэд нь ам дамжин ярьсаар өнөөг хүрчээ. Энэ жил уг нь энэ их аллага болсоны 250 жилийн ой болсон боловч манайхан эрдэм шинжилгээний бага хурал хийгээд л өнгөрсөн. Уг нь нэг хөшөө босгоод хядуулсан хоёр сая таван зуун мянган дөрвөд , буриад, дагууруудынхаа маанийг уншчихсан бол зүгээр байсан юм даа. Ингэхэд одоо тэгээд ухаантай хааныг яаж олох вэ гэдэг асуулт аяндаа гарна даа. Үүнийг Чингис хаан хэрхэн шийддэг байсныг нь нэг дурсчихья. Жишээ нь аравт зуут,. мянгатын зохион байгуулалтын хамгийн доод нэгж нь аравт гэж бодьё. Харин Чингис хааны нээсэн хүний нийгмийн хөгжлийн гол хуулиар бол арван цэргийн үхэх сэхэхийг нь арваны дарга л мэднэ биз дээ. Харин яаж арваны даргыг томилох вэ гэхээр Чингис хаан үүнд ганц хан шалгуур тавьдаг байжээ. Энэ арваны дарга чинь тэгээд дарга хийх, бусад арван цэргийнхээ амь насыг дааж явах ямар гавьяа байгуулсан юм бэ гэдэг ганц шалгуур тавьдаг байж л дээ. Тэр байгуулсан гавьяаг нь тэр арван цэрэг нь бүгд маш сайн мэддэг байсан юм байна лээ. Харин арван арватын дарга нар дотроос хамгийн том гавьяа байгуулсан нь зуутын дарга болдог. байжээ. Гэх мэтчилэн түмэн цэргийн даргаар нилээд том гавьяа байгуулсан хүнийг Чингис хаан түмэтийн даргаар томилдог байжээ. Иймээс цэрэг болгон гавьяа байгуулахыг л их хичээдэг байж дээ. Одоогийнхоор бол монголын эмч сувилагчдыг эрүүл мэндийн салбарт хамгийн том гавьяа байгуулсан багш Ламбаа даргалж Эрүүл мэндийн сайд болох ёстой юм. Гэтэл багш Ламбаа эрүүл мэндийн салбарт ямар том гавьяа байгуулсныг нь хэн ч мэдэхгүй . Аягүй бол ямар ч гавьяагүй хүн байж мэдэхээр. Батлан Хамгаалахын Салбарыг Иракт байлдаж байгаагүй, Сансарт нисч байгаагүй , Хил дээр тагнуул, хил зөрчигч ч барьж үзээгүй Лу. Болд толгойлж байх юм даа. Тэгээд цэргийн салбарт ямар ч гавьяа байгуулаагүй хүний гаргасан хачин хачин шийдвэрээр цэрэг , офицерууд баахан савлаж заримдаа учираа олохгүй тэнэг байдалд орж байх жишээтэй. Энэ нь нөгөө л сүйрлийг ёрлоод байгаа хэрэг шүү дээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь нөгөө Лу . Болд нь тэнэг юм уу гэхээр тийм тэнэг хүн биш юм шиг байгаа юм. Энэ Лу , Болд гэдэг хүн огт өөр салбарт гайхамшигтай гавьяа байгуулчихсан байгаа юм л даа. Энэ л гавьяаг нь бодоод тэр гавьяатай нь шууд холбоотой салбарт нь түүнийг сайд болгох ёстой байсан юм. Одоо эртний түүхээ түр азнаад өөрсдийнхөө амьдарч байгаа тун саяхны түүхээс жаахан дурсаадахьяа. Жараад далаад онд Монголчууд учир зүггүй том том үйлдвэрүүд бариад, бариулаад эхэлж л дээ. Тэр үед нь монголд мэргэжлийн ажилчин инженер гэхээр хүмүүс бараг байсангүй. Ази тив дээ хамгийн том , хамгийн орчин үеийн гэж хэлэхээр азийн хамгийн том цемэнтийн үйлдвэрийг Хөтөлд, азийн хамгийн том махны үйлдвэрийг Улаанбаатарт мах комбинат нэрээр, азийн хамгийн том хивсний үйлдвэрийг Эрдэнэтэд, азийн хамгийн том нэхий дээлний үйлдвэрийг Дарханд, азийн хамгийн том арьсан гутлын үйлдвэрийг улаан баатарт, Азийн хамгийн том цахилгаан станцыг улаан баатарт дөрөвдүгээр цахилгаан станц,. азийн хамгийн том угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэр одоогийн Эрэл үйлдвэр. азийн хамгийн том Баяжуулах үйлдвэрийг Эрдэнэтэд гэх мэтчилэн, жижиг хэн ганц хан сая хүнтэй Бүгд найрамдах Монгол ард улс барьж босгосон байх юм. Энэ үед долоон зуун сая хүнтэй Хятад , таван зуун сая хүнтэй Энэтхэгийг ардаа орхин юун өмнөд , хойд солонгос , тайван, малайз , сингапур бэ энэ жижиг улсууд бараа ч үгүй байсан байгаа юм. Тэр үед нэг монгол хүнд 700$ ын дотоодын бүтээгдэхүүн оногдож байсан бол өмнөд солонгос , сингапурт нэг хүнд 20$ оос 30$ л оногдож байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Жар, дал, наяад онуудад нэг жилд нэг монгол хүний хийж байгаа ажлыг хорь гучин сингапур , өмнөд солонгос хүн хийж байсан гэсэн үг л дээ. Ингээд азийн хөгжиж байгаа улсуудын төрийн тэргүүнүүд нь туршлага судлах гээд монголоос салахаа больсон байгаа юм. Манайхан хамаг юм аа үзүүлээд л гайхуулаад л байдаг байж дээ. Ингээд Хамгийн түрүүнд сингапурчууд монголыг дууриагаад , бүр давж дууриагаад азид биш дэлхийн хамгийн том, хамгийн орчин үеийн усан боомтыг бариад эхэлж дээ. Дараа нь дэлхийн хамгийн том усан онгоц засварлах үйлчилгээ хийх үйлдвэр барьчихаж. Дараа нь дэлхийн хамгийн том , хамгийн орчин үеийн , хамгийн аюулгүй аврага том онгоцны буудал бариадах жээ. Нөгөө жижигхэн манайхтай адилхан хоёрхон сая хүнтэй улс Сингапур шүү дээ. Дараа нь дэлхийн хамгийн том нефть боловсруулах нефть химийн үйлдвэрийг бариадах жээ. Энэ үйлдвэр нь одоо ч гэсэн Баруун германы химийн үйлдвэрийн дараа хоёрдугаарт ордог гэсэн. За тэгээд дэлхийн хамгийн том усан дорхи аквариаум, дэлхийн хамгийн том бөөний барааны дэлгүүр гээд яг л биднийгээ дууриагаад эхэлж дээ. Үүнийг нь Сингапурын хамгийн туршлагатай мэдлэгэтэй удирдагч Ли Кван юу удирдаж гэнэ дээ. Одоо сингапурын нэг хүнд оногдох бүтээгдэхүүн нь 40000$ буяу дөчин монголын нэг жилд хийдэг ажлыг нэг сингапур хийдэг гэсэн үг л дээ. Өмнөд солонгос яг энэ л замаар явсаар дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэр бариад, дэлхийн хамгийн том комьюторын хатуу дискний, рам-ны үйлдвэр гээд тоочих нь илүүц биз ээ. Харин энэ үед нь бид тэр том үйлдвэрүүдээ шинэчлэхийн оронд зүгээр л хувьчлах нэрээр задлаад , устгаад , үгүй хийчихсэн шүү дээ. Хэн үүнийг хийснийг захын бацаан ч мэднэ дээ. Харин өнөөдөр анх удаа нөгөө тэнэг ч юм шиг , батлан хамгаалахын сайд хийгээд манаргаж байгаа Лу Болд чинь сингапурыгаа бас дууриагаад Дэлхийн хамгийн том уул уурхайн корпорац байгуулах саналыг тавиад нарийвчилсан тооцоо судалгааг нь хийчихэж дээ. Энэ Баян монгол гэдэг дэлхийн хамгийн том уул уурхайн корпорацийнх нь хувь нийлүүлэгчид нь монголын бүх ард түмэн байна. гээд жил болгон энэ хувцааны ашиг гэж монгол иргэн бүр доод тал нь 1000$ авч байхаар тооцоо хийжээ. Монголын стратегийн ордуудын газар доорхи баялагийг үнэлээд энэ Баян монгол гэгч корпорацийн өмч болгоход л автомараар тэр корпорац нь Нокиа, Тоёота-гаас хэд дахин том аврага корпораци болчих юм байна лээ л дээ. Энэ л тооцоог хийж , анх санал тавьсаныг нь би Лу Болдын өөр салбарт хийсэн гайхамшигтай гавьяа гээд байгаа юм л даа. Ийм гавьяа байгуулсных нь төлөө Лу Болдыг харин батлан хамгаалахын сайд хийлгэж эргүүтүүлэх биш , шууд ерөнхий сайд болгож тэр аврага корпорацийг нь өөрөөр нь хийлгэх ёстой юм даа. Даан ч бид чинь буруу хаанаар удирдуулж шийтгүүлэх ялаа нэгэнт авчихаад хоногоо тоолж суугаа эмэгнэлтэй ард түмэн шүү дээ. Мөнх тэнгэрийн зарлигаар монгол түмэн сайн сайхан амьдрах болтугай гэж хоосон ерөөгөөд энэ сэтгэгдэлээ дуусгая даа. Хүндэтгэсэн арван хуруугаараа бичдэг Батаа ах нь.

bat wrote on 2008/12/27 - 16:34
#14

1 дүгээрт аливаа удирдах ажилд зөвхөн тэр салбартаа гавиа байгуулсан хүнийг томилж байх юм байна. 2 дугаарт тохиолдлын хүмүүсээр удирдах ажилыг хэзээ ч хийлгүүлж болохгүй. 3 дугаарт хамгийн орчин үеийн , дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьж босгосноор л улс орон хөгждөг юм байна. 4 дүгээрт сүйрч дампуурч байгаа улсуудын удирдагчид нь шал дампуу хүмүүс байдаг юм байна.

nis wrote on 2008/12/27 - 19:10
#15

za bataa ah uul saihan bichij yag l dorvoduud shig bichij ldee. Niislel l hovdod bsiim shu. Galdan haanii hoshoo uvsad bish hovdod tuunii muzei hurtel tend bdiim. Odoo haraad bhad barag 11 onoos hoishih buh boslogo hovdoos garsan bdiim. tend harin daichin oiratuudiin udam uldsen um shu. Oiraduudad 4 say dorvod bsan gelee ene bol hudlaa dorvod bol zugeer l aimag ternees bish tend torguud, bayad, zahchin geh met olon aimguud niilj buteesen um!!!

batahad wrote on 2008/12/28 - 00:39
#16

hussen buhen chin shine ondoo biyleesei gej chin setgeleesee husie, if something came up and it is not what u were expecting in any way, pls just go forward and snapp it off!!! merry christmas and happy new year!!!

amaraa wrote on 2008/12/28 - 02:59
#17

Batiin bichlegiig unshlaa. zarim zuil deer sanal niilehgui bna. Herev tuuhiin talaar yamar 1 zuil bichih gej bgaa bol ihl zorigtoi bna. Yagaad gevel medehgui zuilee hamaagui yarij bolohguildee.
Jisheeni: Oirdiin turd yamar ch Manj hatan bgaagui! buguud Manj khaaduudaas gants Enkh-Amgalan l 18 dahi gunjee (Dogshin gunj)Mongol noyond bogtloj ugsun tuuh bii. Ter hun bol Dondovdorj. Odoogoor bidnii medekh gunjiin sum bol ter gunjtei holbootoi zuil. Tuuhchid uguulehdee Gunj khalhad irehdee tagnuul hiij hel hurgej bh dald daalgavartai bsan ch suuldee Manj turd tuslahaas tatgalzaj, manjdaa horlogdoj uhsen tuuhtei. ene talaar barimt ch bii. Galdan khaan yosol avsan 2 khatnii baga khatan bol Anu khatan ter bol mongol khun! Ene hun manj turiin esreg tsogtoi temtsej yavaad daind ersdsen. Tegheer minii zugees erkhem unshigch ahaid yamarvaa negen tuuhiin talaar zuv medeelel busdad hurgeesei gej husekh bna.

tot wrote on 2008/12/28 - 20:23
#18

Би буруу зөрүү бичсэн байхыг үгүйсгэхгүй. Ах нь мэргэжлийн түүх ч биш ч гэсэн чухам хүү Галдан бошигт хааны гүнж нь тагнуул байсан учираас одоогийн Налайхын ард байдаг зуун мод хэмээх газар элсэн тасархайд сүүлчийн тулалдаан болж цохигдон , хаан өөрөө ширэнгэн ойд цөөн цэрэгтэйгээ зугтан бүгсэн гэнэ лээ. Харин Хэнтийн тайгад хааныг нас барсных нь дараа түүний цэргүүд нь манжид бууж өгсөн ба хатан, охиныг нь манжийн хаан өөрийн нэг түшмэддээ өгсөн гэдэг юм билээ. Би үүнийг оросын нэг эрдэмтний Галдан бошигт хаан хэмээх номноос уншиж байсан юм байна. Аль залуу байхдаа уншсан болохоор зарим зүйл дээр андуу ташаа зүйл байхыг үгүйсгэхгүй ч үндсэн санаа нь зөв гэж бодож байна. Саяхан гарсан Хятадын Энх амгалан хаан хэмээх уран сайхны кинонд ч нэг иймэрхүү юм гарна билээ. Манжийн хааны Нэг монгол хатных нь охин нь Галдан бошигтын хатан болцон байдаг бөгөөд ахыгаа хүртэл баригдахад нь суллуулж буцааж байгаа ч билүү нэг тиймэрхүү юм гардаг даа. Тийм болохоор нь л тийм л юм байх гэж бодсоноо хэлье ээ. Ямар ч байсан Галдан хааны хажууд гүнж нь манжийн тагнуул байсан , тэр нь манжийн хаанд байнга мэдээлэл өгдөг байсан гэж тэр оросын эрдэмтний номонд бичсэн байсаныг нь харин маш тод санаж байна. За энэ түүх мүүх ч яахав харин өнөөдөр энэ газрын дорхи баялагийг 51% эсвэл 34%–ийг нь монголчууд аваад үлдсэн хэсэг нь гадаадынхны өмч болох гэж байгаа ч юм шиг тунч бүрхэг тогтвортой байдлын гэрээ хийгдэх шатандаа орсонд л маш их харамсаж байна. Ингэснээр стратегийн ордуудын одоо байгаа газар дорхи баялагийг мөнгөөр үнэлээд түүнийгээ Баянмонгол корпорацийн үндсэн хөрөнгө болгоод дэлхийн хамгийн том , хамийн их үндсэн хөрөнгөтэй өөрөөр хэлвэл 180миллиард долларын хөрөнгөтэй уул уурхайн корпораци байгуулах төсөл будаа болж байна даа. Энэ корпорацийн бүх хувь нийлүүлэгчид нь монголын бүх иргэн байх ба жил бүр нэг хүн доод тал нь 1000$ дээд тал нь 8000$ – ийн хувьцааны ашиг аваад сууж байх төсөл л будаа боллоо доо. МАХН–ын сая таванзуун мянган төгрөг хүн бүрт өгье гээд байсан нь энэ Баянмонгол төслийг л давж гарах гэсэн ямарч тооцоогүй амлалт байсан юм шүү дээ. Хаан буруудвал ард түмэн нь шийтгүүлдэг гэсэн их Чингис хааны маань цаг хугацаанаасаа хамаагүй түрүүлж нээсэн энэ л хуулиар монголчууд бид муугаа үзэх өдөрүүд цаашид ч үргэлжэх нь нэгэнт тодорхой болов оо хөөрхий. Мөхөчихгүй л юмсан даа. Одоо энэ сая таван зуун мянган төгрөг нь жил бүр биш харин ирэх гурван жилдээ л багтаж ганц удаа өгөх мөнгө болж хувирч байх шиг байна даа. Тэгээд ч аврага том үйлдвэр л барьж чадахгүй юм бол Монголчуудын амьдрал энэ сая таван зуун мянган төгрөгөөр л сайжраад Сингапурыг гүйцэнэ гэдэг юу л бол доо. Дэлхийд нөлөөлөхөөр , дэлхийн интеграцад чухал үүрэг гүйцэтгэж чадах тийм л аврага том зүйлийг бид хийхгүй юм бол бидний амьдрал олигтой сайжрахгүй гэдэг нь БНМАУ-ын эдийн засагтаа олсон гайхамшигтай амжилтууд харуулж байгаа шүү дээ. Монголын ард түмэн яавал баян болж чадахыг Цэдэн бал дарга аль далаад онд үзүүлсэн ш дээ. Ганц монголчуудад ч биш бүх азийн баруудад хичээл заасан байгаам даа.

Bat wrote on 2008/12/29 - 12:53
#19

sain bn uu
tand amjilt husey evduj zovohgui eruul bgaarai tanii temdegleliig unshih goy bn

Shine ohii mend hurgey

battsetseg wrote on 2008/12/29 - 17:22
#20

bat ahad bayarlala.sain bichih yma.tuuhin talar sain medehgui ym gehde sonirholtoi baiv.
tsedenbal darga mundag shd ugaasa.
odo mongolchud bid huchee avah heregtei bnaa.neere delhid azida terguuleh gesen tiim tom zorilgo tavij baij amjiltand hureh baih shu.lu.boldin ter tusliig unshsan zuv sanaatai heregjulj bolmor sanagdsan,hanuuld ner devshehed n sanala ugch baisan ene hund.

buya wrote on 2008/12/29 - 19:38
#21

Dahiad l Batad.
Enkh -Amgalan haanii kinog uzsen ni saashaltai ihenh humuus uzeegui bnalee. Manai zarim tuuchid tanii bichij bui Enkh_Amgalan khaanii tuhai kinog mongol helnee hurvuulsen ba mongoliin tuhai uguuleh zarim heseg enduu tashaa bolson talaar medegdhed ene bol zugeer l ZOHIOL gesen yum bilee. Ternees tuuhen barimtiig yag tag avch ashiglasan bish buguud kino zohiol helbereer bichsen bna. Zuun modnii tulaan Oirdiin tsereg Enkh-Amgalangiin tseregt negent nehegdej buslegdeed ug busleltiig Anu khatan bieree haaj setlen, Galdang busleltees gargaad uuruu ulden etsestee 100 tseregtei uldej amia urugsun tuuh bii. Anu khatan mungun huyag duulgatai, magnai deeree bugiin evertei mungun huyagt mori unaj baildsan gedgiim. Ene tulaanii daraa manj tsereg bichigt chuluun hushuu uldeesen ba ter hushuu odoo muzeid bii. Ene tuhaid manai tuuhen zohiol ch bii. Bolor toli hemeeh. Yorno tuuhen zohioliig tuuhen barimtaas yalgaj salgaj oilgoh ni zuv. Bid ekh tuuhee sudlah, anhaarah heregtei. Bidnii medeegui zuil ikh bii. Bidnii martaj bolohgui uvlun ireh tuuhiig maani ballah gej, taslah gej orldson gadnii bodlogo bii. Gevch mongol hun uvugdiin tuuhee medeh tsag mudhun ireh bizee. sainiig yorooyo

tot wrote on 2008/12/29 - 21:35
#22

Amaidaa ayanii joloo deeshee baig gej erooe!
Ter bat ah saihan bichij baina,gehdee Oiradiin ard tumen orosod Halimag nereer baidag shuudee,onoodoriig hurtel Burhan haldun uulruugaa cai suugee orgood shuteed yvaj baidag eronhiilogch Ilemjanov,soyliin asuudal hariucsan Cagaanzam nar mongold irej Halimagiin ard tumeniihee huselteer klip hiigeed yvasan shuudee.Ter kiiten bulgiin usaaraa kirege ugaagaad suuhad min gedeg duug sanaj baina uu,orosod suraj baihad taarlddag baisan halimag oyutnuud Halimag saihan huuhnee Halh saihan ersuudee avaj uldsen gej yridag yum,ter dundad aziin 5stanii tuhaid Samarkand bol Cagaadain ued manai ulsiin niislel baisan,Timerlanii ued mon adil manai niislel baisan,mongoliin tuuhiig nariin medey gevel youtube deer baigaa istoriirosiskogo gosudarstva geed orooroi N.Karamzinii bichsen 100garui bulegtei Orosiin ulsuudiin tuuh dotor 66-r heseg deerees Chingis khaan ehelne,mon Batkhan sucsess in Rus gehmet Khan Guyg geed caahsaa haihad nariin garna,on sar gazariin zuragtaigaa Altan-ordiin tuhai heden onuudad huchirheg uls baisan hichneen jil haanchlal urgeljilsen orosiin tuuhtei manai tuuh salshgui holbootoi baidag.Ene tuhai unshij medeerei.Altan -Ordiin niisleliig Sarai-Batu g youtube deerees uzeerei.Batkhanii huu Sayn Tatarstanii niislel Kazan hotiig baiguulsan tuhai orosiin ulsuudiin tuuh deerees uzej bolno.

hishig wrote on 2009/01/05 - 08:22
#23

амжилт хүсье

marry wrote on 2009/12/29 - 21:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.